| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 160/2017/0164/э |
| Дугаар | 2020/ШЦТ/212 |
| Огноо | 2020-09-04 |
| Зүйл хэсэг | 097.1., 187.1., |
| Улсын яллагч | С.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 2020/ШЦТ/212
2020/ШЦТ/212
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.О даргалж,
Улсын яллагч: С.Б
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Ц.Б
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Ц.Б, Б.О, Иргэний хариуцагч: С.Н
Иргэний хариуцагч нарын өмгөөлөгч: Ц.Б, С.П, Ө.У,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Г.Э, В.У
Шүүгдэгч: Ц.О, Д.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:М.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас 2002 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Цгийн О, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Дгийн Н нарт холбогдох дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны дүгээр сарын -ны өдөр Архангай аймгийн Хашаат суманд төрсөн, эрэгтэй, 20 настай, бүрэн бус дунд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, ........аймгийн ........ сумын ............... галч ажилтай, ам бүл 3, ах, эгч нарын хамт .......... аймгийн ........ сумын ........ баг, гэх газар оршин суух хаягтай, улсаас гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогт Цгийн О/РД:/,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны дүгээр сарын -ний өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, эрэгтэй, 36 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт ....... аймгийн ........сумын ............ баг, гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогт Дгийн Н /РД:/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ц.О нь 2017 оны 04 дүгээр сарын 09-ний орой ......... аймгийн .......... суман ....... багийн нутаг дэвсгэр “.........” гэх газарт оршин суух Д.Нийн гэрт Тоз-8 маркийн калибр бууг оролдож байхдаа буу алдаж, улмаар Б.Лын баруун хацарт буудаж, түүний бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан,
Шүүгдэгч Д.Н нь өөрийн эзэмшлийн Тоз-8 маркийн калибр бууг хайхрамжгүй хадгалж, Ц.От ашиглах боломж олгосноос Ц.О нь буу алдаж, улмаар Б.Лын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бын шүүх хуралдаанд мэдүүлсэн:
Манай охин “Г” МСҮТ-д сурч байгаад 2017 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр буюу дадлага хийж байх хугацаандаа галт зэвсгийн улмаас гэмтэл авсан. Эрүүл мэндийн байдлын хувьд хүнд гэмтэл авсан. Одоогийн байдлаар биеийн байдал нь сайжрахгүй байгаа. Буудуулсан эрүүний ясаа нөхүүлэх гээд сүүж, чөмөгний яснаасаа авахуулж, эрүүний ясаа нөхүүлсэн. Хамгийн сүүлийн хагалгаа 19-20 цаг үргэлжилсэн. Бүтэн норкозтой хүнд хагалгаанд ороод бусад эрүүл эрхтэнд нь нөлөөлөөд эрүүл мэндийн байдал маш хүнд байна. Одоо байнга шингэн юмаар хооллодог. Ясны остеомиелит гэдэг оношоор группт орсон. 70 хувиас дээш хөдөлмөрийн чадвараа алдсан учраас байнгын асаргаанд байдаг. Би 3 жилийн турш хүүхдээ асарч сарын 70.000 төгрөгөөр амьдарлаа залгуулж байна. Манай охин гэмтэл авч хохирох үедээ 17 настай байсан. “Г сургууль” МСҮТ, дадлага удирдаж байсан багш З, малчин болох Х.А, шүүгдэгч нарт үнэхээр их гомдолтой байна. Сар болгон эмнэлэгт хэвтдэг. Заримдаа хоёр удаа хэвтэж эмчлүүлж байгаа. Карт дээр нь биеийн байдал хүнд гэсэн бичилтүүд хийгдсэн байгаа. Байнга эмчилгээ хийлгэж хүчтэй антибиотек хэрэглэсний улмаас бусад эрүүл эрхтэнүүд нь өвчилсөн. Бөөр нь устсан, зүрх нь томорсон гэсэн. Үр хүүхдээ өвдөж, шаналж байхыг харах үнэхээр хэцүү байна. Эх хүн үр хүүхдээ үхээсэй гэж хүсдэггүй байх гэхдээ ингэж зовж, шаналж байхаар үхсэн нь дээр гэж боддог. Миний охин гоо сайхан, эрүүл мэнд гээд бүх зүйлээрээ хохирсон. Манай ээж зээ охиноо хөл дээр нь босгох гэж тэтгэврийн зээл авч, хэдэн малаа зарсан. Зээ охиноо гээд өөрийгөө ч эмчлүүлж чадахгүй ходооны хорт хавдраар нас барсан. Ээж маань 07 дугаар сарын 20-ны өдөр нас бараад ажил явдалтай байж байгаад эмчилгээ хийлгэсэн баримтуудаа шүүхэд гаргаж өгч чадсангүй. Тиймээс хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү. Сар болгон Улаанбаатар хот руу явж шинжилгээ өгдөг. Хөл нь нугарахгүй учраас нэг хүний суудал дээр сууж болохгүй хоёр хүний суудал авдаг гээд ирж очихын зардал болон эмчилгээ, шинжилгээ хийлгэсэн баримтууд байгаа. Иймд “Итгэлт Эстимэйт” ХХК-иар гаргуулсан хохирлыг гаргуулж, хэргийг хурдан шийдвэрлэж өгнө үү. Хоёр дахь удаагийн анхан шатны шүүх хуралдаан дээр хохирлыг хуудас хуудсаар нь үнийн дүнг гаргасан. Гэмтэл авсны дараа цаг хугацаа алдаад байна гээд Улаанбаатар хот руу 400.000 төгргөөр бензин хийж явсан баримт, 2.500.000 төгрөгийн хагалгааны зардал зэргийг оруулаагүй байсан. Өмнө нь гаргаж өгсөн хохирлын баримтуудыг хараад иргэний хариуцагч С.Нийн зүгээс худлаа мөнгө нэхлээ, мөнгөний сонирхолтой, худлаа мэдүүлэг өгч байна гэж байсан. Би худал мэдүүлэг өгсөн бол хуулийн дагуу хариуцлага хүлээнэ. Эмчилгээ хийлгэхдээ холбоотой маш их зардал гарсан. Өмнөх шүүх хуралдаанаас хойш гарсан эмчилгээний зардлыг өнөөдрийн шүүх хуралдаанд гаргаж өгч чадсангүй. Хүүхдээ асрахын тулд би 3 жил ажил хийгээгүй. 2017 оноос хойш хүүхдээ асарсны 70.000 төгргөөр амьдарч байна. Надад өөр ямар ч орлого байхгүй. Хоёр литрийн халуун савтай цай өргөхөд л булчин, шөрмөс нь хавдчихдаг. “Г” МСҮТ, сургуулийн удирдлага, дадлага хариуцаж байсан багш, шүүгдэгч нарын буруутай үйл ажиллагаанаас болж миний охин насан туршдаа эрүүл мэндээрээ хохирсон. Иймд баримттай нэхэмжилж байгаа хохирол төлбөрийг буруутай этгээдүүдээс гаргуулж, зохих хариуцлага хүлээлгэж хэргийг хурдан шийдвэрлэж өгнө үү. Иргэний хариуцагч нараас хэргийн хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байсан. Өмгөөлөгч нар нь иргэний хариуцагч нар буруугүй гээд байгаа. Х.А гэх хүн хүүхдээ харуулснаас болоод энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болсон гэж үзэж байгаа. Би хүүхдэдээ тархлааг нь дэмжих эм тариаг нь авч өгч чадахгүй байгаа. Би одоо хүүхдээ эмчлүүлэхийн тулд айлын үнээ сааж, хонь хяргаж хар бор ажил хийж байгаа. Иймд хэргийн хурдан шийдвэрлэж өгнө үү гэв.
Иргэний хариуцагч С.Нийн шүүх хуралдаанд мэдүүлсэн:
2015 онд Ц.О нь Хашаат сумаас, Б.Л нь Цахир сумаас малын бага эмчийн ангид элсэж орсон. Тухайн үедээ элсэлтийн журмын дагуу элсэж орсон байгаа. Ц.О, Б.Л нар нь сургуулийн төлөвлөгөөнд заагдсаны дагуу ээлжит дадлагын ажлаа хийсэн. Тухайн жил 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Эрдэнэмандал сумын Идэр-Улаан багийн иргэн Д.Нийнд дадлагын ажлаа хийсэн байсан. Би тухайн үед Улаанбаатар хотод сургалттай байсан. Надтай утсаар ярьж албан ёсоор зөвшөөрөл авалгүйгээр Д.Н гэх айлд дадлагын ажил хийлгэсэн байсан. 2015 онд энэ хүүхдүүд малчин Х.Аынд нэг удаа дадлагад гарч байсан. Х.Аынд дадлага хийх хугацаанд хэл ам гарсан учраас Х.Аынд дахиж дадлага хийлгэхгүй гэдэг асуудал яригдаж манай сургууль өөрсдөө мал эмнэлэг байгуулсан. Тус мал эмнэлэг нь Эрдэнэбулган сумын 1, 3 дугаар багийг хариуцаж ажиллаж байсан. 2015 оноос хойш 3 дугаар иргэн Батбаатар багшийн хүүгийнд нь дадлагын ажлаа хийж байсан. Гэтэл намайг Улаанбаатар хот руу сургалтанд суух ажлаар явсны дараа миний зөвшөөрөлгүйгээр манай сургалтын менежер Д нь өөрийнхөө ах дүү болох Д.Нийнх рүү хүүхдүүдийг дадлага хийлгэх гэж явуулсан байсан. Хүүхэд гэмтсний урьд орой би мэдсэн. Тэгээд өөрсдөө мал эмнэлэгтэй байж яагаад айл руу хүүхдүүд явуулж байгаа юм бэ гэдэг асуудал яригдсан. 14 хоногийн хугацаанд дадлага хийх явцдаа санамсар болгоомжгүйгээр энэ байдал үүссэн. Тухайн өдөр дадлага хариуцаж байсан багш Х.З нь аймгийн төв рүү ирсэн байсан. Явахдаа хүүхдүүдийг хариуцаж байгаач гээд гэрээт малчин Х.Ат зааварчилгаа өгөөд хариуцуулж үлдээсэн байдаг. Д.Н нь Х.Аынд очоод хүүхэд харах хүн хэрэгтэй байна гээд хүүхдүүдийг өөрийнхөө унаагаар авч явсан байсан. Д.Н, Х.А нар сургуулийн хүүхдүүдийг нэг нэгэндээ зөвшөөрөл өгч авч явснаас болж энэ хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон гэж үзэж байгаа. Ийм хэрэг болсонд сургуулийн хамт олон болон миний зүгээс маш их харамсаж байна. Би энэ хүүхдийн өмнөөс гэмтсэн бол гэж боддог. Мөнгөний боломж бололцоо байдаг бол заавал шүүх хурал гэхгүйгээр эмчлээд өгчих юмсан гэж боддог. Тиймээс танил талаараа дамжуулаад эмнэлэгт хандаж байсан асуудлууд байгаа. Дадлага хийж байгаа хүүхдүүдийн байрлаж байгаа зайнаас 50 мерт зайг л дадлагын объект гэж үздэг. Гэтэл энэ хүүхдүүдийг 5 километр зайд тээвэрлэж өөрийнхөө дүүгийнд аваачиж өгчихөөд би иргэний хариуцагч биш гэж энэ хэрэгт Х.Аын буруу байхгүй гэж хэлж байгаа иргэний хариуцагч болон түүний өмгөөлөгчид гомдолтой байна. Хэрэв Х.А хүүхдүүдийг чинь хариуцаж үлдэж чадахгүй гэж хэлсэн бол дадлага хариуцаж байсан багш Х.З явахгүй байсан. Тиймээс энэ хэрэгт гол буруутай хүн нь иргэний хариуцагч Х.А гэж үзэж байна. Миний зүгээс ийм зүйл болсонд харамсаж байгаагаа илэрхийлж байна. 2012 онд элсэлт авч байсан. Жилд 30 хүүхдийн яамны кодоор сургаж байсан. 2015 онд хохирогч болон шүүгдэгч нар нь элсэж орсон. Ээлжит дадлагын ажил хийгдэж байсан. Тухайн жил 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Д.Н гэх айлд дадлагын ажил хийгдсэн байдаг. Тухайн үед би Улаанбаатар хотод ажлаар явж байсан. Надаас ямар нэг зөвшөөрөл авалгүйгээр тухайн дадлагыг хийсэн байсан. Манай сургалтын менежер эх өөрийнхөө хамаатнуудын айл руу дадлага хийлгэхээр явуулсан байсан. Би дадлагад гарсны дараа мэдсэн. Хүүхдүүд дадлага хийгээд 14 хоносон байсан. Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь дадлага хариуцаж байсан байсан багш Х.З Х.Ат хариуцуулж өгөөд явсан байсан. Явахдаа Х.Ат хариуцуулж өгсөн байдаг. Д.Н хүүхэд харах хүн хэрэгтэй байна гэж хэлээд Л, Ц.О нарыг авч явсан байсан. Энэ хэрэг болсон явдалд сургуулийн зүгээс харамсаж байгаа. Удаа дараагийн шүүх хурал дээр тодорхой яригдсан байгаа. Оюутнуудын байрласан байрлалаас 50 метр дотор дадлагын объект гэдэг. Гэтэл Х.А, Д.Н нар 5 километрийн зайнд байсан” гэв.
Эрүүгийн тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Насанд хүрээгүй хохирогч Б.Лын өгсөн: “...Би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын “Г” дээд сургуульд малын эмчийн ангид суралцдаг. Тэгээд би дадлагаар Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Д.А гэдэг айлд очсон. Би 2017 оны 03 сарын 27-ны өдөр ангийнхаа Ц.О, П, У, Л, Б, Б, Л, Ц.Н, З нарын хамт дадлага хийхээр явсан. Д.А гэдэг айлд манай ангийнхан ямар нэгэн сурган хүмүүжүүлэгчгүй очсон. Д.А гэдэг айлыг би Архангай аймгийн Эрдэнэмандал суманд байдаг гэдгийг л мэднэ, хаана ямар нэртэй багт, ямар нэртэй газар байдгыг нь мэдэхгүй байна. 2017 оны 04 сарын 09-ний өдөр Д.А ахын дүү Д.Н гэдэг хүн орж ирээд “би Архангай аймгийн төв рүү явах ажилтай боллоо, та нараас 2 эрэгтэй нь намайг иртэл мал хараад, 1 эмэгтэй нь хүүхэд хараад өгөөч” гэж надад хэлсэн. Би зөвшөөрөөд Д.Н гэдэг айлд түрүүлж очсон. Намайг очиход гэрт нь эхнэр нь байсан. Тэгээд Д.Н ах Архангай аймгийн төв яваад, эхнэр нь малдаа гарсан. Намайг хүүхдийг нь хараад Д.Н гэдэг айлд байхад араас Ц.О, Ц.Н нар орж ирсэн. Би энэ үед Д.Н ахын хүүхдийг тэврээд гэрийн баруун талын орон дээр сууж байсан. Ц.О, Ц.Н 2 орж ирээд Ц.Н миний сууж байсан орны хажууд зогссон. Ц.О гэрийн хоймроод явсан. Нэг хартал Ц.О нэг буу барьчихсан зогсож байсан. Тэгээд гэнэт буудчихсан. Би тухайн үед ухаан алдсан байсан. Намайг сэрэхэд миний тэвэрч байсан хүүхэд цус болчихсон харагдсан. Тэгээд над руу ус цацсан. Би сэрэхдээ орон дээр хэвтэж байсан. Намайг сэрэхэд Д.А ах болон манай ангийнхан ирцгээсэн байсан. Д.А ах эхнэртэйгээ багш болон цагдаа, эмнэлэгт мэдэгдье гэж байсан. Тэгээд Д.А ах намайг машинд суулгаад Архангай аймгийн төв рүү авч явсан. Замд ангийн багш Х.З таараад надад тариа хийж өгсөн. Тэгээд Архангай аймгийн эмнэлэгт очсон. Манай ангийн багш Х.З надад хамт цуг сурсан найздаа гомдолгүй гэж хэлээрэй, намайг хамт байж байгаад хүүхэд хатгаа аваад явсан гэж хэлээрэй гэж хэлсэн. Тэгээд Архангай аймгийн эмнэлэгт очоод, дараа нь Улаанбаатар хотод эмнэлэгт ирж эмчилгээ хийлгэж, хагалгаанд орсон. Ц.О намайг яагаад буудсаныг нь би мэдэхгүй байна. Би ямар маркийн буу байсныг мэдэхгүй байна, нэг л удаа буудсан байх. Би тухайн үед юу болсныг санахгүй байна. Ц.О хаанаас буу авсныг нь мэдэхгүй, нэг л мэдэхэд гэрийн хоймор руу яваад нэг буу барьчихсан байсан. Би гэрийн баруун гар талын орон дээр Д.Н ахын хүүхдийг тэврээд сууж байсан. Энэ үед Ц.О гэрийн хойморт л зогсож байх шиг байсан. Би тухайн үедээ юу болсныг мэдээгүй. Дараа нь миний хацар хэсэгт оносон байсныг мэдсэн. Ц.О Д.Н ахын гэрт орж ирээд хоймор хэсэгт байсан бууг аваад барьчихсан, ийш тийш нь чиглүүлж байгаа харагдсан. Нэг харахад над руу чиглүүлчихсэн байх шиг байсан. Би тэгэхээр нь хүүе буу гэж хэлэхийн завдалгүй буу дугарах чимээ гарсан. Ц.О намайг санаатай буудахаар над руу буу чиглүүлж шагайсан зүйл байхгүй. Би Д.Н ахын гэрийн хаана, ямар буу байсныг хараагүй. Ц.О орж ирээд хоймор хэсгээс буу авчихсан зогсож байсан эсэхийг би мэдээгүй, хүүхэд тэвэрч байсан болохоор анзаараагүй. Ц.О бид 2 нэг ангийн хүүхдүүд, бид 2 өмнө нь ямар нэгэн хэрүүл маргаан хийж байгаагүй. Бид хоёрын хооронд ямар нэгэн өр авлага, өс хонзонгийн харьцаа байхгүй. Би Ц.О, ангийн багш Х.З, сургуулийн захиргаа, дадлага хийлгэж байсан айл Д.А, бууны эзэн Д.Н нарт гомдолтой байна. Би эмчилгээ хийлгэж байгаа. Би эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Одоогоор хэдэн төгрөг болсныг мэдэхгүй байна. Цаашид гарах эмчилгээний зардал байгаа. Би энэ бүгдийгээ нийлүүлж, тооцож үзээд нэхэмжпэх болно. Цаашид миний эрүүл мэндийн байдал баталгаагүй байгаа. Би их гомдолтой байна. Одоо дахин хагалгаа хийлгэнэ. Дахин хагалгааны дараа эрүүл мэндийн байдал ямар байх нь шийдэгдэнэ. Манай ээж Ц.Б одоо мөнгөгүй байгаа. Тиймээс дараагийн хагалгааны мөнгөө яаралтай авах хэрэгтэй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 28-31/,
Гэрч Л.Цгийн өгсөн: “...Би өөрөө тухайн үед байгаагүй. Манайхаас Д.Нийн гэр хол байдаг. Гэхдээ манайд дадлага хийхээр ирсэн хүүхдүүд байсан учир тэр өдөр нь Д.Нийнд очихоор явсан байсан. Б.Л, Ц.Н нар Д.Нийн хүүхдийг харах хүн байхгүй гээд явсан. Харин Ц.О өөрөө явсан байсан, яв гэж хэлсэн хүн байхгүй. Гэтэл 2017 оны 04 сарын 09-ний өдөр оройхон хурга, ишгэ тавьж өгч байх үед 18 цагийн үед Ц.Н манайд морьтой хүрч ирээд хойно Мөнгөн ахынд болохоо байлаа хурдан очоорой гэхээр нь асуутал Ц.О буугаар оролдож байгаад Б.Лыг буудсан, Б.Л цус алдаад байна гэхээр нь Д.А машинаа асаагаад яараад явсан. Тэгээд удаад байхаар нь би яваад очсон чинь Д.Нийн гэрийн зүүн талын орны урд талын хулдаас их хэмжээний цус болчихсон, Б.Лын цус тогтсон байдалтай, баруун гар талын хацар нь цоорсон нүх гарсан байсан. Бууг нь сайн анзаараагүй. Би очоод юу болсон талаар асуухад Ц.О буу алдаад буудсан гэж ярьж байсан. Аймгийн төв рүү авч яваад хурдан эмнэлгийн бараа харуулах шаардлагатай гээд ангийн багшид нь хэл хүргээд явцгаасан. Тэгээд бид Д гэх нутгийн хүнийг гуйж аймгийн төв рүү манай хүнийг хүргэж өгөх үед нь хамт явсан. Манай нөхөр Д.А, Д.Н нар төрсөн ах дүүс бөгөөд Д.Нийн гэрт байсан буу талийгч хадам аавын амьд байхдаа хэрэглэж байсан буу байгаа юм. Хадам аав нас барснаас хойш Д.Нийн гэрт байдаг байсан. Тийм болохоор Д.Н хариуцах ёстой гэж бодож байна. Албан ёсны бүртгэлтэй байх ёстой манайх татварыг нь төлдөг. Д.Н бусадтай нийтэч, олонтой байдаг, архи, дарс уудаггүй, гаж буруу зангүй, өмнө нь гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй. Ааш зан сайтай хүүхэд байгаа...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 39-41 дүгээр тал/,
Гэрч Х.Згийн өгсөн: “...Манай сургууль хөдөө малын бага эмчийн дадлага хийхээр гэрээ байгуулсан. Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алаг-Уул багийн нутагт Д.А гэх айлд манай ангийн 12 хүүхэд 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр очсон, манай анги нийт 21 хоног дадлага хийх ёстой байсан. Тухайн айлд хариуцаж очих ёстой байсан боловч 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө сурагчдын мэдээллийг сурагчийн санд шивж бүртгүүлэх шаардлагатай байсан тул малчинд хүүхдүүдээ хариуцуулаад явуулсан. Би 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүүхдүүдийн араас очихдоо 10 сартай өөрийнхөө хүүхдийг хөхнөөс гараагүй, харах хүн байхгүй байсан учир хамт авч очсон. Гэтэл 4 хоногийн дараа 2017 оны 04 сарын 04-ний өдөр охины бие тэнхээрхэж өвдөхөөр нь эмнэлэгт үзүүлэхээр аймгийн төв явсан. Аймгийн төв явахдаа малчин Д.Ат хүүхдүүдээ захиж үлдээсэн байсан. Би 2017 оны 04 сарын 06-ны өдөр явах ёстой байсан боловч цас ороод явж чадаагүй. Тэгээд 2017 оны 04 сарын 09-ний өдөр Д.Аынх руу явж байх замд сурагч Пүрэв-Очир утсаар яриад Б.Л сумны шарх авсан гэж 17 цагийн үед хэлсэн. Тэгэхээр нь багш нь очиж явна гэж хэлээд очиж байтал урдаас аймаг орохоор ирж явсан. Тэгээд аймгийн төвд нэгдсэн эмнэлэгт хүргэж ирээд, эмнэлгийн тусламж үзүүлсэн. Д.Атай захирал С.Н дадлага хийх гэрээ байгуулж, удирдамж гаргасан. Тэгээд л хөдөө гарсан. Дадлага хийх үед сурагчдын аюулгүй байдлыг ангийн багш миний бие хариуцах ёстой байсан. Би малчиндаа захиж үлдээгээд, аймаг орж хүүхдээ эмчид үзүүлэх зайлшгүй шаардлагатай байсан учир явсан. Дадлага хийж байгаа сурагчид малын эх барихын тусламж үзүүлэх, тарилга, туулга хийх, паразиттай тэмцэх газар дадлага хийх ёстой байсан. Мөн төлөлж байгаа малыг хэрхэн төлөлж байгаад хяналт тавих, ажиглах үүднээс хариулга хийх ёстой байсан. Б.Лыг Ц.О буудсан гэж надад хэлсэн, яагаад буудсан талаар надад мэдэх зүйл байхгүй байна. Манай хүүхдийн биеийн байдал муу байсан учир явахаас өөр арга байгаагүй. Хүүхэд хөхнөөсөө гараагүй, ар гэрт харах хүн байхгүй учир дадлагын үед авч явахаас өөр арга байгаагүй. Б.Лд ямар гэмтэл бэртэл учирсан эсэхийг нь хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан хацарт нь нүхэлсэн шарх үүссэн байсан. Сургуулийн зүгээс багшаар намайг томилж, хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангаж ажиллах талаар надад амаар зааварчилгаа өгсөн, бичгээр гарсан ямар нэгэн баримт бичиг байхгүй. Т.Нийг зүс танина. Дадлагын ажлаар хөдөө яваад таньдаг болсон. Ц.О, Б.Л нар нь миний хариуцсан ангийн хүүхдүүд байгаа юм. Манай ангийн хүүхдүүд дадлага хийхээр хөдөө явсан байсан, би хамт байж байгаад хүүхэд өвдсөн учир аймгийн төвд ирж 4 хоноод буцаад 2017 оны 04 дүгээр сарын 09-ний орой 17 цагийн үед хөдөө явж байтал манай ангийн Пүрэв-Очир утсаар яриад Б.Л сумны шарх авсан талаар хэлсэн. Тэгээд яваад очтол аймгийн төв рүү аваад өөдөөс ирж байсан. Тэгээд л аймгийн төв рүү авч яваад эмнэлэгт үзүүлсэн. Би өөрөө буудагдах үед нь хөдөө хажууд нь байгаагүй учир хэргийн талаар мэдэх зүйл байхгүй байна. Надад хүүхдүүд ярихдаа Д.Н гэдэг айлын гэрт Б.Л хүүхэд аваад сууж байхад нь Ц.О буугаар оролдож байгаад Ц.Н сумтай юм биш биз гэж хэлж байх үед гэнэт буу дуугарч буудсан гэсэн. Санаандгүй буудсан юм шиг байна лээ. Өөр мэдэх зүйл байхгүй байна. Дадлага хийж байгаа сурагчийн аюулгүй байдлыг би хариуцах үүрэгтэй байсан. Дадлага хийж байгаа газар нь сургуулийн сургалтын орчинд хамаарна. Сургуулийн сургалтын орчинд сургалтаас гадуур ямар нэгэн ажил, үйл ажиллагаа явуулж болохгүй. Сургалтын хөтөлбөр төлөвлөгөөнд зааснаар Д.Нийн гэрт очиж сургалтаас гадуурх ажил, үйл ажиллагаанд хамрагдах ёсгүй байсан. Яагаад Д.Нийн гэрт очих болсон талаар надад мэдэх зүйл байхгүй байна. Би өөрөө тухайн үед байгаагүй. Би Д.Нийн гэрт очиж байгаагүй учир буу нь хаана байсан талаар надад мэдэх зүйл байхгүй байна. Ц.О, Б.Л нар нь адилхан цайлган цагаан сэтгэлтэй, бүтээлч санаачлагатай, тогтвортой бус амархан уурлаж, амархан гомддог, гэхдээ цайлган цагаан сэтгэлтэй хүүхдүүд байгаа. Ц.О сурлага хүмүүжил сайн, хийхийн төлөө сэтгэлтэй, ямар нэгэн гаж буруу зангүй, архи тамхи хэрэглэж харагдаагүй, өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож мэдэгдээгүй хүүхэд байгаа. Ц.Оын амьдралын нөхцөл ерөнхийдөө амьжиргааны түвшин доогуур, ээж нь хөгжлийн бэрхшээлтэй, аавгүй, мөнгө төгрөг хэрэгтэй болсон үе гардаг ч мөнгөгүйгээр өөр бусад байдлаар шийдвэрлэх гарц хайдаг, тэр тухайгаа нууж хаалгүй хэлж ярьдаг хүүхэд байгаа юм. Б.Лын биед тухайн үед баруун талын хацарт нь сумны шарх үүссэн байсан, мөн хавдсан байсан, өөр ил гэмтэл бэртэл байхгүй байсан...” гэх мэдүүэлэг/1-р хх-ийн 44-46 дугаар тал/,
Насанд хүрээгүй гэрч Ц.Нгийн өгсөн: “...Б.Л, Ц.О нар нь нэг ангийн хүүхдүүд. 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр дадлага хийхээр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Идэр-Улаан багийн нутагт байдаг Д.А гэх айлд очсон. Тэр айлд дадлага хийгээд хэд хонож байтал 2017 оны 04 сарын 09-ний өдөр Д.А гэдэг айлынхаас өдрийн 13 цагийн үед Д.Н гэдэг айл руу очоод байж байсан чинь араас Б.Лыг Д.А ах хүргэж ирсэн. Тэгээд Д.Н ах тэр өдөр аймаг явсан байсан болохоор би малд нь туслах гэж Д.Н ахынд очсон байсан, харин Б.Л хүүхдийг нь харах гэж очсон. Тэгээд би Д.Н ахын мотоциклиор Д.А ахын гэрт очоод Ц.О надтай хамт явъя гэхээр нь сундалж Д.Н ахынд хамт ирсэн. Би хонинд явж ирээд хурга, ишиг тавьж өгч байгаад гэрт орсон чинь Б.Л дүүг тэврээд гэрийн зүүн талын орон дээр сууж байсан. Ц.О гэрийн хойморт буу гаргаад ирсэн байсан, буу нь гэрийн зүүн орны шкафны завсар, амыг нь дээш харуулаад босгоод хийсэн байсан. Тэгээд Ц.О буугаар оролдоод байхаар нь сумтай байж магадгүй шүү гэсэн чинь Ц.О замгийг нь татаж үзэж байсан. Замгийг нь татахад хоолойгоос сум гарч ирээгүй, хоолой руу нь тонгойж харалгүй буцааж цэнэглээд удалгүй түс гээд буу дугарсан. Гэхдээ Ц.От өөрт нь ямар ч сум байгаагүй, сум хийж сумлаагүй, өөрөө сумтай байсан юм байна лээ. Буу дуугарсан чинь Б.Лын баруун хацар орчмоос цус гарч, царай нь цайгаад орон дээрээс орны урдуур унасан. Тэгтэл О намайг Д.А ахыг дууд гэж хэлсэн. Тэр даруйд нь би гарч гүйгээд Д.А ахыг дуудаж ирсэн. Тухайн үед Д.Н /М/ ахын эхнэр гаднаас орж ирсэн. Тэгээд л эмнэлэгт хүргэхээр аймгийн төв рүү авч явсан. Тухайн үед Ц.О, Б.Л бид 3 байсан, Харин Д.Н ахын өлгийтэй хүүхдийг Б.Л тэвэрсэн байсан, өөр хүн байгаагүй. Мөнгөө ахын эхнэр 3 настай хүүхдийнхээ хамт гадаа хурга ишиг тавьж байсан. Замаг нь буундаа байсан, сум хоолойд байсан байх, өөр сум энд тэндээс аваагүй, харин замгийг нь татахад сум гарч ирээгүй, хонгиогоо сайн татдаггүй юм шиг байна лээ. Тэр буу нь гэрийн зүүн хойморт шкафны завсраар босгоод хийсэн байсан. Ц.О нь Б.Л руу шагайж, чиглүүлж буудсан асуудал байхгүй. Буугаар оролдож байгаад санамсаргүй буудсан, санаатай чиглүүлж байгаад буудсан асуудал огт байхгүй. Тухайн үед хэрүүл маргаан, зодоон болоогүй. Буугаар оролдож сонирхож байгаад л санаандгүй сум алдсан. Бид нарыг Д.А ах Д.Н ахынх руу явуулсан. Тухайн үед багш байгаагүй. Б.Лын гадна талаас харахад баруун талын хацарт сум орсон шарх үүссэн байсан. Өөр бэртэл, гэмтэл байгаагүй. Сум нь гараагүй байсан, нэг л удаа буудсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 47-49 дүгээр тал/,
Насанд хүрээгүй яллагдагч Ц.Оын өгсөн: “...2017 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Д.А ахын хашаанд ямаа самнаад байж байтал манай ангийн хүүхэд болох Ц.Н мотоцикльтой ирээд морь услах гэж байгаа гэхээр нь ямаа самнахаас залхуураад Ц.Нтай явсан. Ц.Нтай хамт Мөнгөн ахынд очиход морийг нь усалсан гэхээр гэрт нь ороод сууж байгаад, хонь хургаа тавьж өгөөд Ц.Н Мөнгөн ахын гэрт оръё гэхээр нь гэрт нь орсон. Гэрт орж байж байгаад гарах гэтэл орны араар шкабны завсраар буу харагдахаар нь оролдож үзэж байтал Ц.Н наад буу чинь сумтай юм уу гэхээр нь замгийг нь татаж үзтэл сум гарч ирээгүй, тэгээд буцааж замгийг нь түлхэж хийгээд бариул хэсгээс нь санаандгүй барьтал тас гээд буудагдсан. Би өөрөө гох гэдгийг нь мэднэ, гэхдээ гохон дээр нь дарсан эсэхийг мэдэхгүй байна. Гохонд гар хүрсэн. Ямар нэгэн байдлаар хэн нэгэн хүн рүү шагайж чиглүүлээгүй. Гэтэл манай ангийн охин Б.Л гэрийн зүүн талын орон дээр хүүхэд авч байгаад сөгдөөд орны урдуур унасан. Б.Л тэр доороо ёолоод хэвтээд өгсөн. Тэгээд л Д.А ахыг дуудаад, хүмүүст мэдэгдээд шууд аймгийн төв рүү эмнэлэгт хүргэхээр Б.Лыг аваад явсан. Өөр ямар нэгэн зүйл болоогүй. Бууны сумтай байсан эсэхийг шалгахдаа замгийг нь татахаар сум гарч ирдэг гэдгийг мэднэ замгийг нь татах үед сум гарч ирээгүй, замгийг нь татаад хоолой руу нь нарийн хараагүй, сум байхгүй байна гэж бодсон. Хэний буу гэдгийг мэдэхгүй, Мөнгөн ахын гэрт л байсан. Гэрт манай ангийн Ц.Н, Б.Л 2 байсан, мөн Мөнгөн ахын өлгийтэй хүүхдийг нь Б.Л авч байсан, өөр хүн байгаагүй, харин гэрийн гадаа урдаас хонин дээрээс Мөнгөн ахын эхнэр ирж байсан. Б.Лын биед гаднаас нь харахад баруун талын хацар дээр нь сум орсон нүх гарсан, тэр шархаар нь цус их гарсан, өөр гэмтэл бэртэл учраагүй. Санаандгүй сонирхож үзсэн юм. Хүн рүү шагайсан, чиглүүлсэн асуудал байхгүй. Нэг удаа л оролдож байгаад буудсан, дахин буудсан асуудал байхгүй. Би буу ашиглаж мэдэхгүй. Би санаандгүй гохыг нь дарсан санаатай буудсан асуудал байхгүй. Би бууг авчихсан, гэрийн хойморт нь сууж байсан, харин Б.Л миний зүүн талд орон дээр Мөнгөн ахын хүүхдийг тэврээд сууж байсан. Буу нь дотроо сумтай байсан, надад сум байгаагүй. Би бууны хоолойг шалгаагүй, гэхдээ замгийг нь хойш нь татсан чинь сум гарч ирээгүй. Тухайн үед хэрүүл маргаан, зодоон болсон асуудал байхгүй. Бид хоёр нэг ангийн жирийн найзууд байгаа юм. Ямар нэгэн өс хонзон, өр авалга байхгүй Тухайн үед том хүн байгаагүй. Би ээж Ц, эгч А нарын хамт амьдардаг, Манай ээж хөгжлийн бэрхшээлтэй групп авдаг, эгч хөдөө мал дээр байдаг, амьдралын боломж бололцоо муутай...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 97-99 дүгээр тал/,
Яллагдагч Д.Нийн өгсөн: “...Малын эмчийн сургуулийн хүүхдүүд хөдөө дадлагаар очихоор нь багштай нь уулзаж байгаад Ц.Н гэх хүүхдийг би гэртээ авсан. Өдөр нь манайд байж байгаад орой нь хүргэж өгдөг байсан. Би 2017 оны 4 сарын 09-ний өдөр аймгийн төв явах ажилтай болчихоод дадлагын хүүхдүүдээс нэг охиныг нь хүүхдүүдтэй хамт байж байг гэж бодоод манайд очих уу гэсэн чинь Б.Л би очъё гэхээр нь гэрт хүргэж өгсөн. Тэгээд аймаг явсан чинь орой 19 цаг 30 минутын үед байх хөдөөнөөс утсаар яриад нэг нь нөгөөгөө буудсан байх гэж хөдөөнөөс хэллээ. Намайг ирэхээс өмнө хүмүүс мэдээд очиж авахаар явсан. Тэгээд аймгийн эмнэлэгт хүргэж ирсэн. На дад болсон асуудлын талаар мэдэх зүйл байхгүй байна. Манайд аавын барьж байсан калибрь /Тоз-8/ маркийн буу гэрийн зүүн хойморт, шкафны араар хийсэн байсан. Тэр бууг огт ашигладаггүй. Би бууны замагийг салгаагүй байсан. салгасан байх ёстой гэдгийг мэднэ. Сумгүй байсан гэж бодож байсан. Бянт нь тасарсан, ямар ч юманд ашигладаггүй болохоор хэзээ хамгийн сүүлд ашигласан гэдгийг нь мэдэхгүй байна. Хоолойг нь шалгаж байгаагүй, гар ч хүрж байгаагүй. Санаатай сум хийж хүүхдүүд нэгнийгээ буудна гэж байхгүй. Тийм болохоор сумтай байсан юм байлгүй дээ. Манай аав Д 2004 онд нас барсан, тэрнээс өмнө бүртгэлтэй байсан, сүүлийн хэдэн жил татвар төлөөгүй, бүртгэлд хамрагдаагүй, бичиг баримт нь одоо хаана байгаа гэдгийг нь мэдэхгүй байна. Тухайн үед манай эхнэр Жавзандулам гадаа малдаа гарсан байсан гэсэн, гэрт Ц.О, Ц.Н, Б.Л нар байсан гэсэн. Өөр хүн байгаагүй. Б.Л нь О, Ц.Н нартай дотно сайхан харьцаатай, нэг ангийн хүүхдүүд байх шиг харагдсан. Ямар нэгэн таагүй харьцаа манайд байх 14 хоногийн хугацаанд мэдэгдээгүй...”гэх мэдүүлэг /1-р хх-ийн 108 дугаар тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 2337 дугаартай:
“...Шинжилгээнд сангийн анги --- дугаартай замаг, --- дугаартай ЗХУ-д 1954 онд агнуур- Спорт сургалтын зориулалттай үйлдвэрлэгдсэн Тоз-8 загварын бууг ирүүлсэн байна. Энэ буугаар буудлага үйлдэх боломжтой. Шинжилгээнд ирүүлсэн бууны замгийг сойсон тохиолдолд гох дарахгүйгээр доргилтоос буудлага үйлдэнэ. Шинжилгээнд ирүүлсэн нэг ширхэг хонгио нь сангийн анги --- дугаартай, замаг --- дугаартай, ЗХУ-д 1954 онд ан агнуур-спорт сургалтын зориулалттай үйлдвэрлэгдсэн Тоз-8 маркийн загварын буугаар буудлага үйлдэхэд хэрэглэгдсэн байна. Уг хонгио нь ОХУ-ын Кпимовскийн үйлдвэрт үйлдвэрлэгдсэн 5.6 15мм калибрийн Стандарт загварын ан агнуур-спорт сургалтын зориулалттай сумны хонгио байна. Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсгээр буудлага үйлдсэн тохиолдолд амьд биетийг хөнөөх чадвартай...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 55-56 дугаар тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 5539 дугаартай:
“...Б.Лын биед баруун хацрын доод хэсгээс эрүүний их бие, баруун салааны ясанд олон тооны үүрч бутарсан, хэлтэрхийт хугарал, буглаат нэвчдэс үүсгэсэн, баруун доод 3 шүд булгарч, хэлэн доорх ясыг хугалж гэмтээсэн урагдаж шалбарсан шарх, эрүү болон ойчийн доорх зай, зөөлөн эд, хүзүүний 3,4 дүгээр нугаламын харалдаа хүзүүний буулган артер вен, хүзүүний жолоо булчин орчимд сумны хошууны бялтны илрэл, хий нэвчдэс хуралт, 2017 оны 04 сарын 11-ний хагалгааны явцад гэмтсэн 14-р шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хошуут сумны нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.9-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэх дүгнэлт/1-р хх-ийн 67-68 дугаар тал/,
Хөрөнгийн үнэлгээний “Итгэлт Эстимэйт” ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлан/3-р хх-ийн 181-211 дүгээр тал/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 115-116, 129-130 дугаар тал/
Шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн нотлох баримтууд зэргийг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2017 оны 04 дүгээр сарын 09-ний орой Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Идэр-Улаан багийн нутаг дэвсгэр “Баартын их өвөлжөө” гэх газарт оршин суух Д.Нийн гэрт шүүгдэгч Ц.О нь шүүгдэгч Д.Нийн буугаар оролдож байхдаа буу алдан хохирогч Б.Лын баруун хацарт буудаж, түүний бие махбодид хүнд гэмтэл учирсан, шүүгдэгч Д.Н нь галт зэвсгийг хайхрамжгүй хадгалсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд эдгээр нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Шүүгдэгч Ц.О нь 2017 оны 04 дүгээр сарын 09-ний орой.............аймгийн ...........сумын ......... багийн нутаг дэвсгэр “Б” гэх газарт оршин суух Д.Нийн гэрт Тоз-8 маркийн калибр бууг оролдож байхдаа буу алдаж, хохирогч Б.Лын баруун хацарт буудаж, түүний биед хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Д.Н нь галт зэвсгийг хайхрамжгүй хадгалж бусдад ашиглах боломж олгосноос хүнд хор уршиг учирсан гэмт хэрэг үйлдсэн болох нь насанд хүрээгүй хохирогч Б.Лын “...Намайг хүүхдийг нь хараад Д.Н гэдэг айлд байхад араас Ц.О, Ц.Н нар орж ирсэн. Би энэ үед Д.Н ахын хүүхдийг тэврээд гэрийн баруун талын орон дээр сууж байсан. Ц.О, Ц.Н 2 орж ирээд Ц.Н миний сууж байсан орны хажууд зогссон. Ц.О гэрийн хоймроод явсан. Нэг хартал Ц.О нэг буу барьчихсан зогсож байсан. Тэгээд гэнэт буудчихсан. Би тухайн үед ухаан алдсан байсан. Намайг сэрэхэд миний тэвэрч байсан хүүхэд цус болчихсон харагдсан. Тэгээд над руу ус цацсан. Би сэрэхдээ орон дээр хэвтэж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Л.Цгийн“...Гэтэл 2017 оны 04 сарын 09-ний өдөр оройхон хурга, ишгэ тавьж өгч байх үед 18 цагийн үед Ц.Н манайд морьтой хүрч ирээд хойно Мөнгөн ахынд болохоо байлаа хурдан очоорой гэхээр нь асуутал Ц.О буугаар оролдож байгаад Б.Лыг буудсан, Б.Л цус алдаад байна гэхээр нь Д.А машинаа асаагаад яараад явсан. Тэгээд удаад байхаар нь би яваад очсон чинь Д.Нийн гэрийн зүүн талын орны урд талын хулдаас их хэмжээний цус болчихсон, Б.Лын цус тогтсон байдалтай, баруун гар талын хацар нь цоорсон нүх гарсан байсан. Бууг нь сайн анзаараагүй. Би очоод юу болсон талаар асуухад Ц.О буу алдаад буудсан гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Х.Згийн “...Тэгээд 2017 оны 04 сарын 09-ний өдөр Д.Аынх руу явж байх замд сурагч Пүрэв-Очир утсаар яриад Б.Л сумны шарх авсан гэж 17 цагийн үед хэлсэн. Тэгэхээр нь багш нь очиж явна гэж хэлээд очиж байтал урдаас аймаг орохоор ирж явсан. Тэгээд аймгийн төвд нэгдсэн эмнэлэгт хүргэж ирээд, эмнэлгийн тусламж үзүүлсэн...” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Ц.Нгийн”... Ц.О гэрийн хойморт буу гаргаад ирсэн байсан, буу нь гэрийн зүүн орны шкафны завсар, амыг нь дээш харуулаад босгоод хийсэн байсан. Тэгээд Ц.О буугаар оролдоод байхаар нь сумтай байж магадгүй шүү гэсэн чинь Ц.О замгийг нь татаж үзэж байсан. Замгийг нь татахад хоолойгоос сум гарч ирээгүй, хоолой руу нь тонгойж харалгүй буцааж цэнэглээд удалгүй түс гээд буу дугарсан. Гэхдээ Ц.От өөрт нь ямар ч сум байгаагүй, сум хийж сумлаагүй, өөрөө сумтай байсан юм байна лээ. Буу дуугарсан чинь Б.Лын баруун хацар орчмоос цус гарч, царай нь цайгаад орон дээрээс орны урдуур унасан. Тэгтэл О намайг Д.А ахыг дууд гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Оыг бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Д.Нийг галт зэвсгийг хайхрамжгүй хадгалж, бусдад ашиглах боломж олгосны улмаас бусдад хүнд хор учруулсан үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн бөгөөд хэргийн бүрдэл хангагдсан, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Галт зэвсгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1.1.1-д “галт зэвсэг” гэж дарины шаталтаас үүссэн өндөр даралтын хүчээр сумны хошуу болон үрэл гол төмрөөс шидэгдэж амьд болон бусад биетийг гэмтээх, хөнөөх, устгах зориулалт бүхий буудлагын хэрэгслийг ойлгоно, мөн хуулийн 4 дүгээр зүйлд галт зэвсгийг ашиглаж байгаа зориулалтаар нь иргэний, харуул хамгаалалтын, хууль сахиулах албаны, байлдааны гэж ангилна мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Ан агнах, буудлагын спорт-сургалтаар хичээллэх, үзмэр, цуглуулгын зорилгоор Монгол Улсын иргэний өмчилж, эзэмшиж байгаа галт зэвсгийг иргэний зориулалттай галт зэвсэг гэнэ.” гэж тус тус заасан байна.
Иймд 2015 оны Эрүүгийн хуулийн 20.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Байлдааны, хууль сахиулах зориулалттай галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис, дэлбэлэгч төхөөрөмж гэдэгт зөвхөн байлдааны, хууль сахиулах зориулалттай галт зэвсэг хамаарна гэж ойлгох нь өрөөсгөл бөгөөд галт зэвсгийг ашиглах зориулалтаар нь иргэний зориулалттай галт зэвсэг гэж ангилах бөгөөд иргэний зориулалттай галт зэвсэгт ан агнах галт зэвсэг хамаарч байгаа тул шүүгдэгч Д.Нийн өөрийн эзэмшлийн Тоз-8 маркийн калибр буу нь ан агнах зориулалттай галт зэвсэг мөн байх тул түүний үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулийн 20.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж шүүх дүгнэв.
Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж, дагаж мөрдсөн 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ”...оногдуулсан ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэхээр...” хуульчилсан бөгөөд галт зэвсэг хайхрамжгүй хадгалсаны улмаас бусад хүний эрүүл мэндэд хүнд хор уршиг учирсан бол 2015 оны Эрүүгийн хуулийн 20.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэгдэхээр байх боловч тухайн гэмт хэрэгт 2 жилээс 8 жил хүртэл хорих ял оногдуулахаар, 2002 оны Эрүүгийн хуулийн 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 1-3 сар баривчлах ял оногдуулахаар тус тус хуулчилсан байх тул шүүгдэгч Д.Нт холбогдох хэрэгт 2002 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нь түүнд оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байна гэж дүгнэв.
Харин шүүгдэгч Ц.Оын үйлдлийг бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэх хэрэг нь 2015 оны Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэх ба тухайн гэмт хэрэгт 1 /нэг/ жил хүртэл хугацаагаар эрх хасаж, хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар, 2002 оны Эрүүгийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан байна.
2002 оны эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.2 дахь хэсэгт” ...хорих ялын үндсэн хугацаа нэгээс арван таван жил жил хүртэл байна..” гэж мөн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3дахь хэсэгт”...энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ..”гэж тус тус хуульчилсан байх тул 2015 оны Эрүүгийн хуульд хорих ялын доод хэмжээ багассан байгаа учраас түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэж үзэж Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.От холбогдох хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэнийг өөрчилж, 2015 оны Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэсэн болно.
Иймд шүүхээс шүүгдэгч Ц.Оыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Д.Нийг галт зэвсгийг хайхрамжгүй хадгалж, бусдад ашиглах боломж олгосны улмаас хүнд хор хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Нийн өмгөөлөгч В.У “2015 оны Эрүүгийн хуулийн 20.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт байлдааны, хууль сахиулах зориулалттай галт зэвсэг гэж заасан, шүүгдэгч Д.Нийн буу ангийн зориулалттай буу байгаа. Иймд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуулийг буцаан хэрэглэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэснийг хүлээн авах боломжгүй юм.
Учир нь 2015 оны Эрүүгийн хуулийн 20.6 дугаар зүйлд Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодист хамгаалахад хайнга хандах гэж заасан бөгөөд мөн Галт зэвсгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1.1.1-д “галт зэвсэг” гэж дарины шаталтаас үүссэн өндөр даралтын хүчээр сумны хошуу болон үрэл гол төмрөөс шидэгдэж амьд болон бусад биетийг гэмтээх, хөнөөх, устгах зориулалт бүхий буудлагын хэрэгслийг ойлгоно мөн хуулийн 4 дүгээр зүйлд галт зэвсгийг ашиглаж байгаа зориулалтаар нь иргэний, харуул хамгаалалтын, хууль сахиулах албаны, байлдааны гэж ангилах бөгөөд иргэний зориулалттай галт зэвсэгт ан агнах галт зэвсэг хамаарч байгаа тул шүүгдэгч Д.Нийн өөрийн эзэмшлийн Тоз-8 маркийн калибр буу нь ан агнах зориулалттай галт зэвсэг мөн байх тул түүний үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулийн 20.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өсвөр насны яллагдагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно.”гэж мөн Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж тус тус заасан байна.
Хэрэгт Г мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийг, мөн дадлага удирдсан багш Х.З, малчин Д.А нарыг тус тус иргэний хариуцагчаар татсан байх бөгөөд шүүгдэгч Ц.О, шүүгдэгч Д.Н нарын үйлдлийн улмаас хохирогч Б.Лын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь шүүгдэгч нарын үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой төдийгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, Х.З, Д.А нар нь иргэний хариуцагч биш байна.
Шүүгдэгч Д.Нт холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд тухайн гэмт хэрэг 2017 оны 04 сарын 09-ний өдөр үйлдэгдэж, түүнээс хойш тус хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасан хугацаа буюу хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул шүүгдэгч Д.Нт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.От Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн, хохирол төлөхөө илэрхийлсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хохирол төлбөр төлсөн, насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэгт холбогдсон зэрэг шүүгдэгчийн хувийн байдал буюу тус аймгийн Хашаат сумын Засаг даргын тамгын газарт галчаар ажиллаж /нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар/ байгаа зэргийг харгалзан түүнд 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хонгио 1/нэг/ ширхэг, арчдас 1/нэг/ ширхэгийг тус тус устгаж, Тоз-8 маркийн гол төмөр ---, замаг --- дугаартай калибр маркийн бууг Архангай аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлж, шүүгдэгч Ц.О, Д.Н нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Ц.О, шүүгдэгч Д.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
“Итгэлт эстимэйт” ХХК-ний гаргасан хохирогчид учирсан хохирлын талаарх дүгнэлт нь хохирогчид учирсан хохирол төлбөрийг шууд нотолсон гэж үзэхэд учир дутагдалтай, уг дүгнэлтийг тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан болох нь эргэлзээтэй тул энэ талаарх шинжээчийн дүгнэлтийг шүүх баримтлаагүй болно. Харин хавтат хэрэгт авагдсан хохирогчийн болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хохирол төлбөртэй холбогдуулан гаргаж өгсөн баримтуудаас дараах баримтуудыг нотлох баримтын шаардлага хангасан, хохирол төлбөртэй холбоотой баримт гэж үзлээ. Үүнд 1.800.000 төгрөг /1-р хавтаст хэргийн 147хуу/, 11.000 төгрөг, 11.000 төгрөг, 4000төгрөг, 100.000 төгрөг, 270.000 төгрөг, 270.000төгрөг /1-р хавтаст хэргийн 149хуу/, /1-р хавтаст хэргийн 158хуу/, 4000 төгрөг /1-р хавтаст хэргийн 159хуу/, 10.000 төгрөг/1-р хавтаст хэргийн 160х/, 100.000 төгрөг/1-р хавтаст хэргийн 162хуу/, 270.000 төгрөг/1-р хавтаст хэргийн 163хуу/, 3000 төгрөг/1-р хавтаст хэргийн 166хуу/, 11.000 төгрөг /1-р х хавтаст хэргийн 168хуу/, 11.000 төгрөг/1-р хавтаст хэргийн 169хуу/, 20.500 төгрөг/1-р хавтаст хэргийн 170хуу/, 19.500 төгрөг/1-р хавтаст хэргийн 171хуу/, 320.000 төгрөг/1-р хавтаст хэргийн 174хуу/, 13.000 төгрөг/1-р хавтаст хэргийн 179хуу/, 11.500төгрөг/1-р хавтаст хэргийн 183хуу/, 5300 төгрөг/1-р хавтаст хэргийн 184хуу/, 3.000 төгрөг/1-р хавтаст хэргийн 185хуу/, 3.630төгрөг/1-р хавтаст хэргийн 186хуу/, 11.000 төгрөг/1-р хавтаст хэргийн 189хуу/, 106.100 төгрөг/1-р хавтаст хэргийн 192хуу/, 27.800 төгрөг/1-р хавтаст хэргийн 193хуу/, 97.300 төгрөг/1-р хавтаст хэргийн 194хуу/, 23.400 төгрөг/1-р хавтаст хэргийн 196хуу/, 23.400 төгрөг/1-р хавтаст хэргийн 197хуу/, 5.000 төгрөг/1-р хавтаст хэргийн 199хуу/, 11.000 төгрөг/1-р хавтаст хэргийн 201хуу/, 7.500 төгрөг/1-р хавтаст хэргийн 202хуу/, 11.000 төгрөг/1-р хавтаст хэргийн 203хуу/, 19.000 төгрөг /1-р хавтаст хэргийн 204хуу/, 270.000 төгрөг /1-р хавтаст хэргийн 205хуу/, 11.000 төгрөг/1-р хавтаст хэргийн 206хуу/, 11.000 төгрөг /1-р хавтаст хэргийн 209хуу/, 15.000 төгрөг /1-р хавтаст хэргийн 214хуу/, 10.000 төгрөг /1-р хавтаст хэргийн 219хуу/, 11.000 төгрөг /1-р хавтаст хэргийн 221хуу/, 6200 төгрөг /1-р хавтаст хэргийн 224хуу/, 11.750 төгрөг/1-р хавтаст хэргийн 225хуу/, 2.500.000 төгрөг /2-р хавтаст хэргийн 36хуу/, 44.500 төгрөг, 11.000 төгрөг /2-р хавтаст хэргийн 37хуу/, 16.000 төгрөг, 10.200 төгрөг /2-р хавтаст хэргийн 37хуу-ны ар/, 10.000 төгрөг, 11.000төгрөг, 1.700 төгрөг, 550 төгрөг/2-р хавтаст хэргийн 38хуу/, 11.000 төгрөг, 7.500 төгрөг, 10.600 төгрөг /2-р хавтаст хэргийн 38х-ны ар/, 20.500 төгрөг, 8.200 төгрөг /2-р хавтаст хэргийн 39хуу/, 6.000 төгрөг, 20.000 төгрөг, 10.000 төгрөг, /2-р хавтаст хэргийн 39х-ны ар/, 245.000төгрөг /2-р хавтаст хэргийн 40хуу/, 10.000 төгрөг /2-р хавтаст хэргийн 40х-ны ар/, 8.000 төгрөг, 23.400 төгрөг, 11.000 төгрөг, 11.000 төгрөг, 13.000 төгрөг /2-р хавтаст хэргийн 41хуу/, 11.000 төгрөг, 11.000 төгрөг /2-р хавтаст хэргийн 41х-ны ар/, 16.700 төгрөг /2-р хавтаст хэргийн 42хуу/, 4900 төгрөг, 10.000 төгрөг /2-р хавтаст хэргийн 42х-ны ар/, 11.000 төгрөг, 33.500 төгрөг /2-р хавтаст хэргийн 43хуу/, 23.400 төгрөг /2-р хавтаст хэргийн 43х-ны ар/, 11.000 төгрөг /2-р хавтаст хэргийн 44хуу/, 11.000 төгрөг, 11.000 төгрөг, 69.000 төгрөг /2-р хавтаст хэргийн 45хуу/, 70.500 төгрөг, 7.500 төгрөг /2-р хавтаст хэргийн 45х-ны ар/ 189.000 төгрөг /2-р хавтаст хэргийн 47хуу/, 35.700 төгрөг, 61.700 төгрөг /2-р хавтаст хэргийн 47х-ны ар/, 10.000 төгрөг /2-р хавтаст хэргийн 48хуу/, 6.000 төгрөг /2-р хавтаст хэргийн 48х-ны ар/ 11.000 төгрөг, 5.000 төгрөг, 8.000 төгрөг, 11.000 төгрөг, 8.000 төгрөг /2-р хавтаст хэргийн 49хуу/,10.000 төгрөг /2-р хавтаст хэргийн 49х-ны ар/, 11.000 төгрөг /2-р хавтаст хэргийн 52хуу/, 6.800 төгрөг, 11.000 төгрөг, /2-р хавтаст хэргийн 53хуу/, 6.000 төгрөг, 6.000 төгрөг, /2-р хавтаст хэргийн 53х-ны ар/, 8.000 төгрөг, 4.500 төгрөг, 10.000 төгрөг /2-р хавтаст хэргийн 54хуу/, 11.000 төгрөг, 10.000 төгрөг, 245.000 төгрөг, 11.000 төгрөг /2-р хавтаст хэргийн 54х-ны ар/, 15.800 төгрөг, 5.600 төгрөг, 10.000 төгрөг /2-р хавтаст хэргийн 55х/ 7.900 төгрөг, 11.000 төгрөг, 30.600 төгрөг /2-р хавтаст хэргийн 55х-ны ар/, 4.000 төгрөг, 3.300 төгрөг, 7.000 төгрөг /2-р хавтаст хэргийн 56хуу/, 11.000 төгрөг, 11.000 төгрөг, 2.500 төгрөг, 11.000 төгрөг, 8.500 төгрөг /2-р хавтаст хэргийн 56х-ны ар/, 3.800 төгрөг, 11.000 төгрөг, /2-р хавтаст хэргийн 57хуу/, 3900төгрөг /2-р хавтаст хэргийн 57х-ны ар/, 91.000 төгрөг, 11.000 төгрөг, 3.250 төгрөг/2-р хавтаст хэргийн 87хуу/, 13.000 төгрөг, 11.000 төгрөг, 3.300 төгрөг /2-р хавтаст хэргийн 87х-ны ар/, 11.000 төгрөг/2-р хх-ийн 88хуу/, 11.000 төгрөг /2-р хавтаст хэргийн 88х-ны ар/, 10.500 төгрөг /2-р хавтаст хэргийн 89хуу/, 11.000 төгрөг/2-р хавтаст хэргийн 89х-ны ар/, 18.100 төгрөг /2-р хавтаст хэргийн 90хуу/, 1.000 төгрөг, 31.600 төгрөг /2-р хавтаст хэргийн 91хуу/, 74.375 төгрөг, 9.000 төгрөг /2-р хавтаст хэргийн 91х-ны ар/, 5.300 төгрөг, 2.200 төгрөг /2-р хавтаст хэргийн 92хуу/, 2.700 төгрөг, 1.000 төгрөг, 5.870, төгрөг /2-р хавтаст хэргийн 92х-ны ар/, 5.000 төгрөг, 11.000 төгрөг /2-р хавтаст хэргийн 93хуу/, 4.700 төгрөг, 11.000 төгрөг, 7.000 төгрөг /2-р хавтаст хэргийн 93х-ны ар/, 11.000 төгрөг, 1.798 төгрөг, 8.000 төгрөг, 10.000 төгрөг, /2-р хавтаст хэргийн 94 хуу/, 11.000 төгрөг, 11.000 төгрөг /2-р хавтаст хэргийн 94х-ны ар/, 14.150төгрөг, 11.000төгрөг, 11.000 төгрөг /2-р хавтаст хэргийн 95хуу/, 11.000 төгрөг /2-р хавтаст хэргийн 95х-ны ар/, 3.800төгрөг, 11.000 төгрөг/2-р хавтаст хэргийн 96хуу/, 3.000 төгрөг, 9.820 төгрөг /2-р хавтаст хэргийн 96х-ны ар/, 840 төгрөг /2-р хавтаст хэргийн 97хуу/, 16.000 төгрөг /2-р хавтаст хэргийн 98хуу/, 22.500 төгрөг, 5.200 төгрөг, 8.800 төгрөг /2-р хавтаст хэргийн 98х-ны ар/, 23.400 төгрөг, 23.400 төгрөг, /2-р хавтаст хэргийн 100хуу/, 58.800 төгрөг /2-р хавтаст хэргийн 101хуу/, 226.000 төгрөг, /2-р хавтаст хэргийн 102хуу/, 2.200 төгрөг, 9.900 төгрөг, 10.582 төгрөг /2-р хавтаст хэргийн 132хуу/, 700 төгрөг, 10.000 төгрөг, 47.000 төгрөг /2-р хавтаст хэргийн 132х-ны ар/, 11.000 төгрөг, 11.000 төгрөг, 15.400 төгрөг /2-р хавтаст хэргийн 133хуу/, 11.000 төгрөг /2-р хавтаст хэргийн 134хуу/, 23.300 төгрөг /2-р хавтаст хэргийн 134х-ны ар/, 40.000 төгрөг /2-р хавтаст хэргийн 151хуу/, 100.000 төгрөг /2-р хавтаст хэргийн 152хуу/, 60.000 төгрөг /2-р хавтаст хэргийн 153хуу/, 120.000 төгрөг /2-р хавтаст хэргийн 154хуу/, 60.000 төгрөг /2-р хавтаст хэргийн 155хуу/, 31.000 төгрөг /2-р хавтаст хэргийн 156хуу/, 40.000 төгрөг, /3-р хавтаст хэргийн 237х-ны ар/, 170.000 төгрөг /3-р хавтаст хэргийн 238хуу/, 40.000 төгрөг, /3-р хавтаст хэргийн 239хуу/, 80.000 төгрөг /3-р хавтаст хэргийн 240хуу/, 80.000 төгрөг /3-р хавтаст хэргийн 241хуу/, 179.200 төгрөг /3-р хавтаст хэргийн 242х-ны ар/, 294.251 төгрөг /3-р хавтаст хэргийн 243х-ны ар/, 294.250төгрөг /3хавтаст хэргийн 244х-ны ар/, 57.785 төгрөг /3-р хавтаст хэргийн 245х-ны ар/, 80.000 төгрөг /3-р хавтаст хэргийн 246х-ны ар/, 15.000 төгрөг /3-р хавтаст хэргийн 247хуу/, 128.100 төгрөг, 86.500 төгрөг, 27500 төгрөг 3-р хавтаст хэргийн 248хуу/, 6.930 төгрөг, 2.500 төгрөг, 20.440 төгрөг, 3.275 төгрөг /3-р хавтаст хэргийн 249хуу/, 22.250төгрөг, 35.455 төгрөг, 11.000 төгрөг, 31.650 төгрөг, 20.000 төгрөг /3-р хавтаст хэргийн 250хуу/, 80.000 төгрөг /4-р хавтаст хэргийн 1хуу/, 150.000 төгрөг /4-р хавтаст хэргийн 2хуу/, 8.400 төгрөг /4-р хавтаст хэргийн 3хуу/, 44.600 төгрөг, 11.000 төгрөг /4-р хавтаст хэргийн 4хуу/, 37.400 төгрөг, 1.950 төгрөг, 12.000 төгрөг, 11.000 төгрөг, 11.000 төгрөг, 7.600 төгрөг, 15.500 төгрөг /4-р хавтаст хэргийн 5хуу/, 194.000 төгрөг, 12.500 төгрөг, 12.000 төгрөг, 24.500 төгрөг, /4-р хавтаст хэргийн 6-7хуу/, 6.500 төгрөг, 5.000 төгрөг, 4.000 төгрөг, 11.000 төгрөг, 11.000 төгрөг, 8.000, төгрөг /4-р хавтаст хэргийн 8хуу/ нийт 11.588.651 төгрөгийн баримтыг нотлох баримтын шаардлага хангасан байна гэж шүүх дүгнэв.
Харин гэмт хэргийн улмаас хохирогчийн бие эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь шүүгдэгч Д.Н, Ц.О нарын үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байх тул хохирогчийн хохирлыг шүүгдэгч нараас гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй бөгөөд мөн хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Д.Н, Ц.О нараас тус тус нэхэмжлэх эрхтэй болохыг нь дурдах нь зүйтэй байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бын ирүүлсэн хохирол төлбөртэй холбоотой баримтаас нотлох баримтын шаардлага хангасан 11.588.651 төгрөгийг шүүгдэгч Д.Н нь 5.694.325 төгрөг, шүүгдэгч Ц.О нь 5.700.000 төгрөг, Г Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвөөс 200.000 төгрөгийг тус тус нөхөн төлсөн байх бөгөөд хохирогч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Д.Н, шүүгдэгч Ц.О нараас тус тус жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлээс 188.797.699 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шинжээчид төлсөн зардал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал мөн тул шинжээч “Итгэлт эстимэйт” ХХК-ний нэхэмжлэлийн дагуу шинжээчийн хөлс болох 1.500.000 төгрөгийг шүүгдэгч Д.Н, Ц.О нараас хувь тэнцүүлэн гаргуулсанг шүүгдэгч нар нөхөн төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5, дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Цгийн Оыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овогт Дгийн Нийг галт зэвсгийг хайхрамжгүй хадгалж, бусдад ашиглах боломж олгосноос хүнд хор уршиг учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар шүүгдэгч Д.Нийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар шүүгдэгч Д.Нт холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 187 дугаар зүйлийн 187.1-д заасан хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.От 2002 оны Эрүүгийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг 2015 оны Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.От 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 53 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О нь шүүхээс оногдуулсан 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н, шүүгдэгч Ц.О нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Н нь 5.694.325/ таван сая зургаан зуун ерөн дөрвөн мянга гурван зуун хорин тав / төгрөг, шүүгдэгч Ц.О нь 5.700.000 /таван сая долоон зуун мянга/ төгрөг, “Г” мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бд төлсөн болохыг, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч Ц.О, Д.Н нар нөхөн төлсөн байгааг тус тус дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бын нэхэмжлэлээс 188.797.699 /нэг зуун наян найман сая долоон зуун ерэн долоон мянга зургаан зуун ерэн ес/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ц.О, шүүгдэгч Д.Н гараас тус тус нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц мөрдөгчийн 2018 оны 07 сарын 23-ны өдрийн Х.Зг иргэний хариуцагчаар тогтоосон, 2018 оны 06 сарын 10-ны өдрийн Д.Аыг иргэний хариуцагчаар тогтоосон, 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Г мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийг иргэний хариуцагчаар тогтоосон тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хонгио 1 /нэг/ ширхэг, арчдас 1 /нэг/ ширхгийг тус тус устгаж, гол төмөр ---, замаг --- дугаартай Тоз-8 маркийн бууг ................ аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, иргэний хариуцагч, түүний өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Н, шүүгдэгч Ц.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ