Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 2020/ШЦТ/216

 

2020/ШЦТ/216

 

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  Архангай аймаг дахь cум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.О даргалж, 

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Э-р хөтлүүлж,

Улсын яллагч: Ц.С

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Б.А

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч С.Э

Өсвөр насны шүүгдэгч: Э.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар  

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн У овогт Э-н Б-д холбогдох  дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 2003 оны 06 дугаар сарын -ний өдөр Архангай аймгийн Э суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ........аймгийн ....... сумын ...................ангиийн 2 дугаар курст сурдаг, ам бүл 6, аав, ээж, ах, 2 дүүгийн хамт .......... аймгийн Э сумын .......... дүгээр баг, ................ оршин суух хаягтай, урьд 2017 оны 10 дугаар сарын -ны өдөр Архангай аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн дугаатай шийтгэх тогтоолоор бүлэглэж, бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-т зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар засарч хүмүүжихийг даалгах хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан, улсаас авсан гавьяа шагналгүй, У овогт Э-н Б. РД:АЮ

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Өсвөр насны шүүгдэгч Э.Б нь 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдөр ............аймгийн Э сум, .............. хүүхдийн тоглоомын газарт иргэн Г.Бтай таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар эрүүл мэндэд нь 11 дүгээр шүдний уг хэсгийн хугарал, уруулын дотор салстад цус хуралт бүхий нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн  тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:     

Хохирогч Г.Бын өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 15-ны орой ........... аймгийн Э сумын 1 дүгээр баг, Цагаан давааны тоглоомын талбайд найз Б.Бтэй гар бөмбөг тоглож байхад манай доод хашааны хүүхэд Э.Б тоглоомын талбай дээр байж байхдаа тоглоомноос болж маргалдаад миний үүдэн шүд буюу 11 дүгээр шүд рүү гараараа цохиж миний шүдийг хугалсан. Тэгээд би цагдаад дуудлага өгөөд гэртээ харьсан. Ямар шалтгааны улмаас намайг цохисон болохыг би мэдэхгүй. Би найзтайгаа гар бөмбөг тоглож байхад тоглоомон дээрээс болж маргалдаад миний үүдэн шүд рүү гараараа цохиж хугалсан. Надад энэ хүнтэй маргалдах шаардлага байхгүй. Миний биед үүдэн шүд буюу 11 дүгээр шүд хугарсан гэмтэл учирсан. Өөр гэмтэл учраагүй. Энэ гэмтлийг 2020 оны 07 дугаар сарын 15-ны орой Архангай аймгийн Э сумын 1 дүгээр баг, Цагаан давааны тоглоомын саадан дээр тоглож байхад манай доод хашааны хүүхэд Э.Б гараараа цохиж учруулсан. Тухайн үед манай найз Б.Б, Г.У нар байсан, өөр хүн байгаагүй. Бидний дунд ямар нэгэн өр авлага, таарамжгүй харьцаа байхгүй. Би явцын дунд эмнэлгийн баримт гаргаж өгнө. Нийт 800.000 төгрөг нэхэмжилнэ. Төлбөр барагдуулчихвал ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 07-10 хуу/,  

Насанд хүрээгүй гэрч Б.Эы өгсөн: “....Г.Б гэдэг хүүхдийг би танина. Манай аавтай хамаатан, ах дүүсийн хүүхдүүд. Э.Б гэдэг хүүхдийг би таньж мэдэхгүй. Би тухайн өдөр хамаатны ах Г.Б, түүний дүү У нарын хамт бөмбөг тоглож байгаад хажуу талын сааданд тоглож байсан хүүхэдтэй тоглоом нь дээрээс маргалдаж Г.Б ахыг тэнд тоглож байсан доод хашааны хүүхэд Э.Б гэдэг хүүхэд гараараа нэг удаа шүд рүү нь цохисон. Тэрнээс болоод Б ахын урд талын үүдэн нэг шүд хугарч цус гарсан, тэгээд цагдаа дуудаж эмнэлэгт үзүүлсэн. Тухайн өдөр Б ахын биед ямар нэг бэртэл гэмтэл байгаагүй. Тэр үед бөмбөг тоглож байгаад тоглоомоос болж маргаад шүд рүүгээ цохиулсан. Б ахын урд үүдэн шүд рүү гараараа нэг удаа доод хашааны хүүхэд Б гэдэг хүүхэд цохисон, өөр хүн цохиогүй. Тухайн өдер манай хамаатны хүүхдүүд болох Б, У нар байсан өөр хүн байгаагүй. Бид нарын байсан газар Архангай аймаг Э сум 1 дүгээр баг Цагаан давааны тоглоомын саад гэх газар байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 хуу/, 

Гэрч Э.Бгийн өгсөн: “...Би тухайн өдөр Архангай аймаг Э сум 1 дүгээр баг, Цагаан давааны хүүхдийн тоглоомын саад гэх газар бөмбөгөөр харьцаж тоглож байхад тэнд тоглож байсан 3 хүүхэдтэй харьцаж тоглож байсан чинь нэг хүүхэд нь намайг чи яасан эвгүй пизда вэ гэж хэл амаар доромжпохоор нь би хэл үгээ бодоорой гэж хэлсэн чинь тоглохоо болиод Б гэдэг хүүхэд хүрээд ирэхээр нь би нэг удаа түүний урд үүдэн шүд хэсэг рүү гараараа цохисон. Тэгээд тэнд байсан хүүхдүүд яваад өгсөн. Би араас нь уучлал гуйх гэсэн чинь гэр гэр лүгээ яваад өгсөн маргааш нь надаа цохиулсан хүүхэд миний шүд хугарсан байна гээд цагдаад шүдээ цохиуллаа гээд дуудлага өгсөн байсан. Би Б гэх залуугийн урд үүдэн шүд хэсэг рүү баруун гараараа нэг удаа цохисон. Надад цохиулснаас болж урд үүдэн шүд хугарсан, өөр би түүнийг цохиж зодоогүй. Түүнд учирсан хөнгөн зэргийн шүд хугарсан гэмтлийг би учруулсан өөр хүн учруулаагүй. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан. Би ганцаараа явсан. Би хэн нэгэнтэй хамт яваагүй. Б гэдэг хүн намайг цохиж зодоогүй. Миний биед халдаж цохиж зодсон асуудал байхгүй, надад учирсан гэмтэл байхгүй. Надаа ямар нэг шалтгаан байхгүй бөмбөг тоглож байгаад санаандгүй санамсаргүй байдлаас болж гараараа түүний урд үүдэн шүд рүү нэг удаа цохиж түүний биед гэмтэл учруулсан. Бидний дунд ямар нэгэн өс хонзонгийн асуудал байхгүй. Би хэн хэнтэй хамт явсныг нь мэдэхгүй. 3 хүүхэд тоглож байсан. Намайг цохихоос өмнө ямар нэгэн ил харагдах гэмтэл бэртэл байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 хуу/,  

Гэрч Б.Эын өгсөн: “...Би Бг танина. Миний ач хүүхэд минь байгаа юм. Харин Г.Б гэх хүнийг танихгүй ямар нэгэн харилцаа холбоо хамааралгүй. Би мэдэж байгаа Г.Б гэх хүнтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа юм. Миний ач хүүхэд Б нь 2003 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймгийн Э суманд Э гэх айлын хоёр дахь хүүхэд болон мэндэлсэн юм. Тэгээд бага насандаа миний гар дээр өссөн. 2 настай байхдаа Архангай аймгийн Э сумын 4 дүгээр цэцэрлэгг сурч байгаад 6 настай байхдаа 3 дугаар сургуульд 1 дүгээр ангид орсон юм. Тэгээд 2016 онд 9 дүгээр анги төгсөөд мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн автомашин засварын ангид орсон. Одоо манай хүүхэд 2 курст орно. Төлөв даруу томоотой хүний үгэнд сайн ордог. Элдэв ямар нэгэн ааш араншингүй хүүхэд байгаа юм. Мөн Архи согтууруулах ундааны зүйл болон тамхи татдаггүй хүүхэд байгаа юм. Өмнө 2017онд хулгайн хэрэгт холбогдон цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-20 хуу/,  

Гэрч С.Эын өгсөн: “...Б нь миний 2 дахь хүүхэд байгаа юм. Харин Г.Б гэх хүнийг танихгүй. Миний хүү Б нь Г.Б гэх хүнтэй маргалдаж, биед нь хөнгөн гэмтэл учруулсан. Ийм учраас цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа юм. Манай хүүхэд Б нь 2003 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймгийн Э суманд төрсөн бөгөөд миний хоёр дахь хүүхэд болон мэндэлсэн юм. Бага насандаа аав, ээжийн гар дээр өсөөгүй. Эмээ Эын гар дээр өссөн юм. 2 настай байхдаа Архангай аймгийн Э сумын 4 дүгээр цэцэрлэгт сурч байгаад 6 настай байхдаа 3 дугаар сургуульд 1 дүгээр ангид орсон юм. Тэгээд 9 дүгээр анги төгсөөд мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн автомашин засварын ангид орсон. Одоо манай хүүхэд 2 курст орно. Төлөв даруу томоотой хүний үгэнд сайн ордог. Элдэв ямар нэгэн ааш араншингүй хүүхэд байгаа юм. Мөн Архи согтууруулах ундааны зүйл болон тамхи татдаггүй хүүхэд байгаа юм. Өмнө 2017онд хулгайн хэрэгт холбогдон цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 хуу/, 

Насанд хүрээгүй яллагдагч Э.Бгийн өгсөн: “...Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би өмнөх мэдүүлэгтээ үнэн зөв мэдүүлсэн учраас нэмж ярих зүйл байхгүй. Би Г.Бын шүдийг цохиж, хугалсан нь үнэн. Хохиролд 800.000 төгрөг төлж, хохирлыг барагдуулсан. Намайг гэмт хэрэгт уруу татсан насанд хүрсэн хүн байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” /хх-ийн 37-39 хуу/, 

Хохирогч Г.Бын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 343 дугаартай 

1. Г.Бын биед 11 дүгээр шүдний уг хэсгийн хугарал, уруулын дотор салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 

3. Хэрэг болох цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. 11 дүгээр шүдний угийн хугарал гэмтэл нь цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг 5% тогтонги алдагдуулна гэх дүгнэлт. /хх-ийн 26 хуу/, 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Архангай аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 101, 102 дугаартай тодорхойлолтууд /хх-ийн 41-42 хуу/,

Архангай аймгийн Э сумын 1 дүгээр багийн засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 770 дугаартай тодорхойлолт /хх-ийн 43 хуу/,

Шүүгдэгч Э.Бгээс хохирогч Г.Бт хохирлын төлбөрт 800.000 /найман зуун мянга/ төгрөг төлсөн талаарх баримт /хх-ийн 44 хуу/,

Унзад балжид овгийн Эын Б /РД:АЮ/-ийн иргэний үнэмлэхний талаарх лавлагаа /хх-ийн 47 хуу/,

Ял шийтгэгдсэн эсэх талаарх лавлагаа /хх-ийн 52 хуу/,

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 54-57 хуу/,

Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж хавтаст хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 59-60 хуу/ зэрэг болно.  

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, өсвөр насны шүүгдэгч Э.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно. 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар өсвөр насны шүүгдэгч Э.Б нь 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдөр ...............аймгийн Э сум, ............... хүүхдийн тоглоомын газарт иргэн Г.Бтай таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар эрүүл мэндэд нь 11 дүгээр шүдний уг хэсгийн хугарал, уруулын дотор салстад цус хуралт бүхий нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.     

Дээрх гэмт хэргийг өсвөр насны шүүгдэгч Э.Б үйлдсэн болох нь:

Хохирогч Г.Бын өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 15-ны орой Архангай аймгийн Э сумын 1 дүгээр баг, Цагаан давааны тоглоомын талбайд найз Б.Бтэй гар бөмбөг тоглож байхад манай доод хашааны хүүхэд Э.Б тоглоомын талбай дээр байж байхдаа тоглоомноос болж маргалдаад миний үүдэн шүд буюу 11 дүгээр шүд рүү гараараа цохиж миний шүдийг хугалсан. Тэгээд би цагдаад дуудлага өгөөд гэртээ харьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 07-10 хуу/,  

Гэрч Б.Эы өгсөн: “....Г.Б ахыг тэнд тоглож байсан доод хашааны хүүхэд Э.Б гэдэг хүүхэд гараараа нэг удаа шүд рүү нь цохисон. Тэрнээс болоод Б ахын урд талын үүдэн нэг шүд хугарч цус гарсан, тэгээд цагдаа дуудаж эмнэлэгт үзүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 хуу/, 

Өсвөр насны яллагдагч Э.Бгийн өгсөн: “...Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би өмнөх мэдүүлэгтээ үнэн зөв мэдүүлсэн учраас нэмж ярих зүйл байхгүй. Би Г.Бын шүдийг цохиж, хугалсан нь үнэн. Хохиролд 800.000 төгрөг төлж, хохирлыг барагдуулсан. Намайг гэмт хэрэгт уруу татсан насанд хүрсэн хүн байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” /хх-ийн 37-39 хуу/, 

Хохирогч Г.Бын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн дугаартай дүгнэлт. /хх-ийн 26 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Өсвөр насны шүүгдэгч Э.Б нь хохирогч Г.Быг зодсоны улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан 11 дүгээр шүдний уг хэсгийн хугарал, уруулын дотор салстад цус хуралт бүхий гэмтэл учирсан бөгөөд уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн дугаартай дүгнэлтэд дурдсан бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Архангай аймгийн Прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч Э.Бгийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна.    

Өсвөр насны шүүгдэгч болон хохирогч нараас хялбаршуулан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, ял оногдуулахыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авах ял оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч /хх-ийн 66-67 хуу/ гарын үсэг зуржээ.   

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна. 

Өсвөр насны шүүгдэгч Э.Б нь гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Э.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Бд ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, өсвөр насны шүүгдэгчид авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Архангай аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт даалгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.  

Хохирогч Г.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын баримт гаргаж өгөөгүй байх боловч хавтаст хэргийн материал танилцуулах үед “гомдол санал байхгүй” гэсэн /хх-ийн 59 хуу/, мөн өсвөр насны шүүгдэгчийн зүгээс хохирогчийн нэхэмжилсэн 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн хохирлыг барагдуулсан талаарх баримт /хх-ийн 44 хуу/ хэрэгт авагдсан байх тул насанд хүрээгүй шүүгдэгч Э.Бг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,  2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Өсвөр насны шүүгдэгч У овогт Эын Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Э.Бд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Бд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Бд анхааруулсугай. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Бд авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Архангай аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт даалгасугай. 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай. 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд өсвөр насны шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

8. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Э.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ОТГОНЦЭЦЭГ