Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 160

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

           Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Соёлмаа би

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн /итгэмжлэгдсэн төлөөлөгч хуулийн зөвлөх О.Туяа/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Ерөө сумд үйл ажиллагаа явуулдаг гэх “Ерөө УЧХХ” ХХК-д  /захирал Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 02 дугаар баг, Буурагчин ногоон дов гудамж, 1-43 тоотод оршин суух хаягтай, Донийн Чинзориг, РД: ФБ-73032072 утас: 99079946/ холбогдох

“Нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан өр 317.520 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад 

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сэлэнгэ аймгийн Ерөө сумд үйл ажиллагаа явуулдаг “Ерөө УЧХХ” ХХК нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйл заалтуудыг зөрчин 2016 оны 09 сарын 30-ны байдлаар нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан өр болох 317.520 /гурван зуун арван долоон мянга таван зуун хорин/ төгрөгийг төлөөгүй тул  тус байгууллагаас гаргуулан нийгмийн даатгалын санд оруулж өгнө үү... Улсын тэмдэгтийн хураамийн  тухай хуулийн 41-1-4-т зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө үү" гэжээ.   

Хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Д.Чинзориг нь 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч “Ерөө УЧХХ” ХХК-ний захирал Д.Чинзориг би Сэлэнгэ аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын нэхэмжилсэн 317.520 төгрөгийг 2017 оны 03 сардаа төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Ерөө УЧХХ” ХХК-д холбогдуулан гаргасан “Нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан өр 317.520 төгрөг” гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан “....“Ерөө УЧХХ” ХХК-ний захирал Д.Чинзориг би Сэлэнгэ аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын нэхэмжилсэн 317.520 төгрөгийг 2017 оны 03 сардаа төлж барагдуулна...” гэх тайлбараар нотлогдож байна.

Хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн  41.1.4 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаад, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага болох 317.520 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 10.175 төгрөгийн тал хувь 5.087 төгрөгийг хариуцагчаас гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй.

 Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар  зүйлд заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Ерөө УЧХХ” ХХК-д  холбогдуулан гаргасан “Нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан өр 317.520 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн  41.1.4 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаад, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 5.087 төгрөгийг хариуцагчаас гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын  журмаар  хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах  эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                           Л.СОЁЛМАА