Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 716

  2020          08         31                                   2020/ШЦТ/716

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж, шүүгч Д.Ренченхорол, П.Ариунболд нарын бүрэлдэхүүнтэй,

улсын яллагч Г.Анармөнх,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

   иргэдийн төлөөлөгч О.Шинэхүү,

   шинжээч эмч Ч.Эрдэмболор, М.Аригуунтөгс,

шүүгдэгч Г.У , түүний өмгөөлөгч Н.Намжилцогт, Ч.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Ганзоригийн Ууганбаярт холбогдох эрүүгийн 1911028561315 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овгийн Г.У, 1992 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Ус сувгийн 29 дүгээр байрны 22 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар,

Холбогдсон хэргийн талаар/, Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Г.У  нь 2019 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Булгийн 1-22в тоотод байрлах Нийслэлийн Цагдаагийн Удирдах газрын харьяа Эрүүлжүүлэх, саатуулах төв байрны цагдаагаар ажиллаж байх үедээ иргэн Гомбо овогтой Баярсонсохыг “тавьсан шаардлагыг эсэргүүцлээ” гэх шалтгаанаар цээжний хэсэгт нь гараараа нэг удаа цохиж алсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Г.У  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2019 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр би тус эрүүлжүүлэх байрны камерын хяналтын цагдаагаар ажиллаж байсан. Үдээс хойш 18 цаг 10 минутын орчим талийгаач Г.Баярсонсох нь эрүүлжүүлэх байранд ирсэн. Цагдаагийн албан хаагчид шаардлага тавьж хувцас солих өрөөнд оруулж хувцсыг нь солиулаад камерт оруулсан. Камерт нийт 6 хүн байсан. Талийгаач камерт байсан эрүүл 2 хүнтэй ариун цэврийн өрөө орж бие засах асуудлаас болоод маргалдаад байсан учраас дэд ахлагч Түвшинсайхан талийгаачийг ариун цэврийн өрөөнд оруулж бие засуулаад буцаагаад өрөөнд нь оруулсан. Камерт хүмүүс орилолдоод байхаар нь очиход талийгаач камерт байгаа 2 хүн болон цагдаад “...Та нар намайг гаргахгүй бол би энэ хүмүүстэй зодолдоно. Би хорих газар хоригдож байсан, камерын хаалга хаах юм бол би энэ хүмүүстэй зодолдоно. Би зүгээр байхгүй шүү...” гэх зэргээр орилж хашхираад, тавьсан шаардлагыг эсэргүүцээд байсан. Би камерын хаалган дээр очоод тухайн байдлыг ажиглаж байгаад Цагдаагийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.1-д заасан “цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн бол биеийн хүч хэрэглэнэ” гэсний дагуу ажилсан.  Хяналтын камерын бичлэгт би эрүүлжүүлэх өрөөний хаалганы яг гадна талд зогсоод дэд ахлагч Түвшинсайханыг шаардлага тавихыг хараад зогсож байгаа маань бичигдсэн. Миний хувьд тухайн эрүүлжүүлэх өрөөнд би ороод баруун гарынхаа тохойгоор талийгаачийн баруун мөр хэсэг рүү түлхсэн. Талийгаач ариун цэврийн өрөөнөөс ирсэн болохоор оймс нь нойтон байсан, лактай нааран дээр халтирч унасан байх гэж бодож байна. Тухайн үед талийгаачийг унахад тэр даруй эмчийг дуудсан. Манай эмч нар ирж анхан шатны тусламж үзүүлсэн. Эхний эмч ирэхэд амьсгаатай байсан. Зүрх дэмжих тариа хийхэд зүрхний цохилт нь тогтворжсон. Ээлжийн эмч ирэхэд зүрхний цохилт нь унасан учраас зүрхний массаж хийсэн. Би түүнийг санаатай алах зорилгогүй байгаагүй, шаардлага тавихад эсэргүүцсэн учраас цохисон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Шинжээч эмч Ч.Эрдэмболор нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Зүрхний түвшинд хүчтэй цохилт өгсний улмаас цахилгаан дамжуулах үйл ажиллагаа алдагдан зүрх чичирхийлнэ. Зүрхний түвшин гэдэг зүрх байрлаж байгаа хэсэг. Талийгаачид учирсан зүүн талын 4,5 дугаар хавирга, өвчүү зэрэг нь зүрхэн тушаа байрлалтай. Энэ хэсэгт хүч үйлчилсний улмаас зүрх доргиж нас барна. Хяналтын камерын бичлэгийг бид нарт үзүүлж танилцуулсан. Шүүгдэгчийн тохой хэсэг нь зүрх өвчүүний хэсэгт цохисон байсан. Бичлэг дээрх цохилтын улмаас энэ гэмтэл үүссэн байх боломжтой. Бичлэгээс харахад цагийн тооллоор 2-3 минутын дараа эмнэлгийн тусламж үзүүлж байгаа нь харагдсан. Онолын хувьд зүрх доргиж унасны дараа зүрхний массаж хийвэл амь нас аврах боломжтой гэж үздэг. Гэхдээ энэ нь 100% баталгаатай биш. Дүгнэлтийн 2 дугаар хэсэгт мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ гэсэн боловч дүгнэлтийн 3 дугаар хэсэгт зүрх доргилт, зүүн талын 4,5 дугаар хавирга баруун талын 3,4,5,6 дугаар хавирга, өвчүү ясны хугарал гэмтэл нь нэг удаагийн үйлдлээр үүснэ гээд ялгамжтай байдлаар бичсэн. 5 хүн тасралтгүй 40 минут массаж хийхэд хавирга хугарч болно. Талийгаачийн хувьд шууд хугаралтай гэж дүгнэсэн. Зүрхэнд массаж хийж байгаа үед хавирганы шууд хугарал үүсэхгүй. Шууд бус хугарал үүснэ. Үүнийг задлан шинжилгээний үед учирсан хавирганы хугарлын эрмэгийг үзэж тодорхойлж бичдэг. Талийгаач хувьд зүүн талын 4,5 дугаар хавирга нь эгэмний дотор шугамаар хугарсан. Талийгаачийн хувьд цээжний хугарал нь массажнаас үүсэх боломжгүй. Цохилтын улмаас үүсэх боломжтой.  Чичирхийлнэ гэдгийг хүний зүрх түргэн цохилохыг ойлгож болно. Жишээ нь хүний зүрх дунджаар 80-100 орчим цохилж байсан бол спорт тэмцээний үеэр түргэн цохилт нь 150-170 хүрдэг. Зүрхний чичирхийлэл нь 200 гаас дээш гараад зүрхний бичлэгийн аппаратад хэмжигдэхээргүй болохыг хэлдэг. Үүнийг энгийн хүн цээжин дээр дараад мэдэхгүй. Энэ үед судас нь цохилж хүн амьсгаатай байдаг. Зүрхний чичирхийлэл нь бэлтгэлгүй үед цээжний хэсэгт цохилт доргилт өгсний улмаас үүсдэг. Зүрх доргилт аваад чичирхийлсэн бол үхлээр төгсдөг. Гэмтлийн зэрэгт зүрх доргилт гэсэн үг байхгүй. Задлан шинжилгээний үед бидэнд нэмэлт материал өгдөггүй. Бид цогцост үзлэг хийсэн. Хяналтын камерын бичлэгийн тухайд мөрдөгчөөс гаргаж өгсөн материалын хүрээнд дүгнэлтээ хийсэн. Мөрдөгчийн асуултад бичлэгтэй харьцуулна уу гэсэн асуулт байсан. Мөрдөгч бичлэгийн зургийг минут секунд бүрээр угаалгасан байсан. Массаж хийх үед зүрх доргилт буюу чичирхийлэл үүсэх боломжгүй. Зүрх доргилт аваад чичирхийлснээс хойш үхэл 3-5 минут үргэлжилдэг...” гэв.

Шинжээч эмч М.Аригуунтөгс нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош гэж байдаг. Цээжний битүү гэмтэл зүүн талын 4,5 дугаар хавирга, баруун талын 3,4,5,6 дугаар хавирга, өвчүү ясны хугарал, зүрх доргилт, зүрхний гадна давхарга дахь цус харвалт, зүрх чичирхийлж гол судас дахь цус хуралт гэсэн онош тавьсан. Ойлгомжтойгоор тайлбарлах юм бол цээжний дээрх битүү гэмтлийн улмаас зүрх доргиж, зүрх доргилтын улмаас зүрх чичирхийлж нас барсныг илэрхийлж байна. 1,2,3 гэсэн онош тавьдаг. 1-р  оношинд үхэлд шууд хүргэж буй шалтгаан бичигддэг. Эдгээр гэмтлийн хавсарсан гэмтлийн улмаас зүрх чичирхийлж нас бардаг. Үхлийн шалтгааныг зүрх чичирхийлж гэж дангаар бичих боломжгүй. Цээжний битүү гэмтэл. Дээрх гэмтлийн улмаас зүрх чичирхийлж нас барсан. Доргилт, цохилт, гэмтлийн улмаас зүрх чичирхийлдэг. Эдгээр нь хүчтэй үйлчлэлээр үүснэ. Талийгаачийн биед баруун талд 5, зүүн талд 4 хавирга хугарсан байдаг. Энэ мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Хэн цохисныг цагдаагийн албан хаагчид тогтоох ёстой. Манайх үүссэн гэмтлийн тухайд дүгнэлт хийнэ. Талийгаач нь хүнд зэргийн согтолттой байсан. Архины хордлогод орж нас барсан бол дотор эрхтэнд тодорхой  хэмжээний өөрчлөлт орж улмаар олон эрхтний дутагдалд орж нас бардаг. Талийгаачийн 2 талын олон хавирга хугарсан байдаг. Энэ нь нэг удаагийн үйлчлэлээр үүсэж болно. Зүрх доргилт, зүүн талын 4,5 дугаар хавирга баруун талын 3,4,5,6 дугаар хавирганы гэмтэл өвчүү ясны хугарал, баруун нүдний дээд зовхины шарх, дагзны хуйхны шарх гэмтэл нь тус тусдаа мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэж болно гэж дүгнэсэн. Учир нь хоёр талын олон хавирганы хугарал өвчүү ясны хугарал нь нэг удаагийн үйлчлэлээр, харин дагзны хуйхны шарх, баруун нүдний дээд зовхины шарх нь тус тусдаа үүссэн гэдгийг хэлж байгаа. Зүүн болон баруун талын хавирганы хугарал нь цээжин тус газар нэг удаагийн үйлчлэлээр үүсэж болно.  Хавирга хугарах үйлдэл нь эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх массаж хийх үед хавирга хугарах тохиолдол байдаг боловч энэ хохирогчийн хувьд хавирга болон өвчүү ясны хугарлаас дүгнэхэд хиймэл амьсгал хийх үед үүсээгүй. Шүүгдэгч болон өмгөөлөгч нар баруун мөр рүү цохисон гэж байгаа боловч талийгаачийн биед үүссэн гэмтлүүд нь баруун мөр рүү цохиход үүсэхгүй, өөрөөр хэлбэл баруун мөр рүү цохиход зүүн талын хавирга хугарахгүй. Хяналтын камерын бичлэгтэй танилцсан, мөрдөгчийн асуултад хариулахдаа камерын бичлэгийг харж байгаад тайлбарлаж хариулсан. Шинжээчийн дүгнэлтийг гаргахдаа талийгаачийн цогцост задлан шинжилгээ хийж байж дүгнэлтээ гаргасан...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх 2/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 11-21/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 22/,

Цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 23-26/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 31-47/,

Хохирогч Б.Энхсайхан нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Эрдэнэцэцэгтэй уулзахад 2019 оны 10 дугаар сарын 31-ний орой ирээд мөнгө аваад явсан, тэгээд маргааш нь буюу 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Эрдэнэцэцэг гэртээ зочидтой байж байхад нь талийгаач согтуу гадаа нь ирээд агсраад байхаар нь цагдаа дуудтал зугтаж баригдаад эрүүлжүүлэхэд хүргэгдсэн гэж байсан... Талийгаачийн оршуулга, ажил явдалд гарсан зардлыг л нэхэмжилж байна. Нэгтгээд 10 сая төгрөг л нэхэмжилж байгаа. Үүнээс 6.500.000 төгрөгийг нь цохисон гэх цагдаагийн ар гэрээс өгсөн. Үлдэгдэл 3.500.000 сая төгрөгийг нь нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1-р хх 56-59/,

Гэрч Г.Тэлмэн нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...20 цаг 40 минутын үед хоёрдугаар камерт талийгаач тухайн өрөөнд байсан Мөнхтөр болон өөр нэг залуутай хоорондоо маргалдаад юм ярьж байгаа юм шиг харагдаж байсан. Харин дэд ахлагч Б.Түвшинсайхан хоёрдугаар камер руу ороод тэд нарыг зохицуулж байгаа дүрс бичлэг гарч байсан. Тэгтэл коридорт байсан ахлагч Г.У  хоёрдугаар камер руу ороод талийгаачийн цээж хэсэг рүү нударч байгаа юм шиг харагдсан ба талийгаач хойшоо саваад газар унасан... Намайг хоёрдугаар камерт очих үед талийгаач дээшээ харсан байдалтай хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 64-66/,

Гэрч М.Мягмар нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...20 цаг 40 минутын орчим манай камерын цагдаа дэд ахлагч Тэлмэн камер дотор нэг хүн унасан байна гэж хэлсэн бөгөөд би ахмад Ариунцэцэгийн хамт хүн унасан гэх камерт очсон. Уг камерт орох үед камерт манай цагдаагийн албан хаагч ахлагч Ууганбаяр, дэд ахлагч Түвшинсайхан нар болон эрүүлжүүлэгдсэн 6 хүн байсан юм. Мөн камерын зүүн талд хаалганы орчим нэг эрэгтэй хүн ухаан алдсан байдалтай байсан. Би тэр хүний өвдөлтийн цэг дээр дарж ухаан оруулах гэсэн боловч ухаан орохгүй байхаар нь зүрхний массаж тасралтгүй хийсэн... эрүүлжүүлэх байранд ирэх үед даралт, пүүлс болон биед эл харагдах гэмтэл байгаа эсэх талаар шалгаж авсан. Намайг үзэх үед уг хүний амин үзүүлэлт хэвийн, зүүн нүд хараагүй, цагаан мах эргэж цус гарсан байдалтай байсан. Өөр ямар нэгэн гэмтэл харагдаагүй..” гэх мэдүүлэг/1-р хх 71-72/,

Гэрч Б.Түвшинсайхан нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Баярсайхан гэдэг хүн камерт байх 2-3 залуутай маргалдсан. Миний сонссоноор ногоон өнгийн футболктой хар өмдтэй эрэгтэй нь талийгаачийг одоо унтаж амар, одоо угаасаа гарахгүй, өглөө гарна гэтэл талийгаач тэр залууд хандаж би чамаар унтахаа заалгахгүй, би шорон оронгоор олон жил явсан гэж хэлсэн. Би тухайн үед камерын хаалга хаах л юм бол барьцалдаж авах гээд байхаар нь би дундуур нь орж больцгоо гэх шаардлага тавихад миний шаардлагыг эсэргүүцээд үргэлжлүүлэн хэрэлдэж байхад гаднаас ахлагч Г.У  орж ирээд талийгаачид цаашаа явж унт, одоо боль гэхэд өөдөөс нь унтахгүй гэхэд ахлагч Г.У  талийгаачийн цээжний хэсэгт баруун гарын шуугаараа нэг удаа цохисон. Энэ үед талийгаач арагш унаж, ардаа байх ханыг дагз хэсгээрээ мөргөсөн...” гэх мэдүүлэг /1-р хх 75-77/,

Гэрч Б.Ариунцэцэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...орж ирэх үед нь манай эмч Мягмар хүлээж авч анхны үзлэг хийсэн байсан бөгөөд уг хүний зүүн нүд сохор, бөгснөөс нэлээд их цус гарсан, өөр ил харагдах ямар нэгэн гэмтэлгүй байсан... өрөөнд сууж байгаад камер харсан чинь камерт нэг хүн унасан байгаа бололтой байхаар нь очиж шалгасан чинь тэр хүн ухаан алдсан байсан юм...” гэх мэдүүлэг /1-р хх 78-79/,

Гэрч Ж.Мөнхтөр нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...бие засчхаад буцаж явж байхад харгалзагч цагдаа намайг бороохойгоороо миний бие рүү чичлээд байхаар нь би ахыгаа явуулчхаач гээд байж байсан. Талийгаач тэр цагдаад хандаж уурлаад наад муу ядарсан амьтнаа явуулчхаач гэсэн. Тэгсэн тэр цагдаа чи мэддэг юм уу? гэж уурлаад талийгаачийн толгой руу 1 удаа гараараа хүчтэй цохисон. Тэгсэн талийгаач хажуу тийшээгээ газарт унасан...” гэх мэдүүлэг /1-р хх 91-92/,

Гэрч Д.Цэрэндаш нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...хошууч Б.Атарбаяр над руу утсаар залгаж “цагдаа Ууганбаяр хүн цохичихсон чинь ухаан алдаад сэрэхгүй байна, 103 дуудаад хүлээж байна” гэж хэлсэн... Алба хаагч бол энэ тохиолдолд хүлээцтэй хандах ёстой. Тухайн нөхцөл байдалд бол биеийн хүч хэрэглэх шаардлага үүсээгүй байсан гэж бодож байна...” гэх мэдүүлэг /1-р хх 106-108/,

Гэрч Б.Атарбаяр нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Цагдаагийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн, баривчлах эрүүл мэндийн болон бусад эрх бүхий байгууллагад албадан хүргэх үед эсэргүүцэл үзүүлсэн, нэг бүрийн тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэхээр хуульд заасан тохиолдолд биеийн хүч хэрэглэнэ гэж заасан байдаг...” гэх мэдүүлэг /2-р хх 61-62/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2391 дугаар цогцост хийсэн шинжээчийн дүгнэлтэд: “...Талийгаачийн биед зүүн талын 4, 5-р хавирга, эгэмний дотор шугамаар, баруун талын 3, 4, 5, 6-р хавирга эгэмний дунд шугамаар өвчүү яс, 3, 4-р хавирганы түвшинд шууд хугарал. Баруун нүдний дээд зовхинд шарх, дагзны хуйханд шарх, цээжинд зулгаралт, баруун сарвуунд зулгаралт, зүүн гарын ядам хурууны 2-р үенд хуучин зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...талийгаач нь цохилтын улмаас зүүн талын 4, 5-р хавирга, баруун талын 3, 4, 5, 6-р хавирганы хугарал, өвчүү ясны хугарал, зүрх доргилтын улмаас зүрх чичирхийлж нас баржээ...” гэх дүгнэлт /1-р хх 117-119/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ц.Ганболд, Ж.Ганцэнгэл, Ч.Эрдэмболор нарын бүрэлдэхүүнтэй хийсэн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 573 дугаар дүгнэлтэд: “...Урьд гаргасан цогцост үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2391 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Талийгаачид учирсан гэмтлүүдээс зүрх доргилт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн ХҮНД зэрэгт, зүүн талын 4, 5 дугаар хавирга болон баруун талын 3, 4, 5, 6-р хавирга, өвчүү ясны хугарал гэмтэл нь 2.3.1-д зааснаар гэмтлийн ХҮНДЭВТЭР зэрэгт, баруун нүдний дээд зовхи, дагзны хуйхны шарх, дагзны хуйхан доорх цус хуралт гэмтэл нь 2.4.1-д зааснаар гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна. Харин цээж, баруун сарвуу, зүүн гарын ядам хурууны зулгаралт нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь тус бүртээ мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүснэ. Зүрх доргилт, зүүн талын 4, 5-р хавирга болон баруун талын 3, 4, 5, 6-р хавирга, өвчүү ясны хугарал гэмтэл нь тухайн хэрэг болох үед үүссэн, баруун нүдний дээд зовхи, дагзны хуйхны шарх, дагзны хуйхан доорх цус хуралт, цээж, баруун сарвууны зулгаралт нь тухайн хэрэг болсон өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл, зүүн гарын ядам хурууны зулгаралт нь хуучин гэмтэл байна... 3үрх доргилт, зүүн талын 4,5-р хавирга болон баруун талын 3,4,5,6-р хавирга, өвчүү ясны хугарал гэмтэл нь нэг удаагийн үйлдлээр, цохилтын улмаас үүснэ. Эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх үед буюу зүрхний массаж хийх үед үүсэх боломжгүй... Зүрх доргилт нь мохоо зүйлийн үйлчлэлээр, цохилт, доргилтын улмаас үүснэ...Талийгаач нь зүүн талын 4,5 хавирга болон баруун талын 3,4,5,6-р хавирга, өвчүү ясны, зүрх доргилтын улмаас зүрх чичирхийлж нас баржээ... Баруун нүдний дээд зовхи, дагзны хуйхны шарх, дагзны хуйхан доорх цус хуралт, цээж, баруун сарвуу, зүүн гарын ядам хурууны зулгаралт нь үхлийн шалтгаанд нөлөөгүй...” гэх дүгнэлт /2-р хх 66-70/,

Шинжээч Ц.Ганболд нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Анхны шинжилгээний үед зүүн талын 4, 5-р хавирга болон баруун талын 3,4,5,6 дугаар хавирга, өвчүү ясны далд хугарлууд нь шууд хугарал гэсэн байсан. Мөн хугарлын харалдаа гялтан булчинд цус хурсан байсан. Эдгээр нь амьд үед үүссэн. Хэрэв массажны үед хугарсан бол цус хуралт үүсэхгүй юм. Шууд хугарал нь хүч үйлчилсэн хэсэгт хугардаг, массажны үед бол хүч үйлчилсэн газраа бус алс хэсэгт нь шууд бус хугарал үүсдэг. Учир нь хавирга нь нум хэлбэртэй байдгаас нумарснаас болж хүч үйлчилснээс өөр газарт хугарал үүсдэг юм. ...Цохилтын улмаас зүрх доргимогц богино хугацаанд зүрх чичирхийлж байгаад зогсдог учир тэр дороо нас бардаг...” гэх мэдүүлэг /2-р хх 93-94/,

Шинжээч М.Аригуунтөгс нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Хүний цээжин тус газарт хүч үйлчлэх буюу цохих, цохигдох хүчний үйлчлэлээр зүрхэнд доргилт үүсч, зүрх чичирхийлэх боломжтой. ...Бичлэгээс харахад талийгаачийн цээжин тус газарт цохих мэт үйлдэл хийж хүч үйлчилсэн гэж харагдахаар байна. Энэ тохиолдолд зүрхэнд доргилт үүсч, зүрх чичирхийлж нас барсан байх боломжтой . Дагзны хуйханд шарх гэмтэл нь шинэ үүссэн гэмтэл байсан бөгөөд талийгаач дагз хэсгээрээ модон нааран дээр унах үед үүссэн байх боломжтой...” гэх мэдүүлэг /1-р хх 125-127/,

Шүүгдэгч Г.У  нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Г.Баярсонсох камерын өрөөн дотор хүмүүстэй маргалдаад зодолдох гээд байхаар нь би цаашаа хэвт гээд тохойгоороо түлхчихсэн юм...Биеэр эсэргүүцэл үзүүлсэн үгүйг мэдэхгүй байна. Хэл амаараа л орилж хашхираад доромжлоод байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 163-165/,  

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх 166/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх 167/, оршин суугаа газрын тодорхойлолт /1-р хх 168/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан байна гэж шүүх дүгнээд, шүүх хуралдааны явцад хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчийн гэм бурууг дараах байдлаар тодорхойлов.

Шүүх шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд Нийслэлийн Цагдаагийн Удирдах газрын харьяа Эрүүлжүүлэх, саатуулах төв байрны цагдаа Г.У  нь албан үүргээ гүйцэтгэж байх үед тус эрүүлжүүлэх байранд эрүүлжүүлэгдэж байсан Г.Баярсонсох нь эмх замбараагүй байдал үүсгэсний улмаас түүнд хууль ёсны шаардлага тавихад биелүүлэлгүй эсэргүүцсэн учир цагдаа Г.У  нь Г.Баярсонсохын цээжинд гараараа нэг удаа цохисон бөгөөд уг цохилтын улмаас хохирогчийн биед “...4, 5-р хавирга, эгэмний дотор шугамаар, баруун талын 3, 4, 5, 6-р хавирга эгэмний дунд шугамаар өвчүү яс, 3, 4-р хавирганы түвшинд шууд хугарал. Баруун нүдний дээд зовхинд шарх, дагзны хуйханд шарх, цээжинд зулгаралт, баруун сарвуунд зулгаралт, зүүн гарын ядам хурууны 2-р үенд хуучин зулгаралт...” бүхий гэмтэл учирч “зүүн талын 4, 5-р хавирга, баруун талын 3, 4, 5, 6-р хавирганы хугарал, өвчүү ясны хугарал, зүрх доргилт” бүхий гэмтлийн улмаас хохирогчийн зүрх чичирхийлж нас барсан гэх үйл баримт тогтоогдож байгаа боловч Г.У  нь хохирогч Г.Баярсонсохын амь насыг хохироохыг хүсээгүйгээс гадна, хохирогчийн амь насанд нь аюултай үйлдэл хийж байгаагаа Г.У  нь мэдэх ёстой боловч мэдээгүй, хайхрамжгүй хандлагаар уг гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдож байна гэж анхан шатны шүүх дүгнэв.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.У  нь Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Булгийн 1-22в тоотод байрлах Нийслэлийн Цагдаагийн Удирдах газрын харьяа Эрүүлжүүлэх, саатуулах төв байрны цагдаагаар ажиллаж байхдаа 2019 оны 11 дүгээр сарын 1-ний оройн 20 цаг 40 минутын орчим тус эрүүлжүүлэх байранд эрүүлжүүлэгдэж байсан иргэн Гомбо овогтой Баярсонсохыг “тавьсан шаардлагыг эсэргүүцлээ” гэх шалтгаанаар цээжний хэсэгт нь гараараа нэг удаа цохиж хүнийг болгоомжгүй алсан болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 11-21/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 22/, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 23-26/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 31-47/, хохирогч Б.Энхсайханы “...Эрдэнэцэцэгтэй уулзахад 2019 оны 10 дугаар сарын 31-ний орой ирээд мөнгө аваад явсан, тэгээд маргааш нь буюу 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Эрдэнэцэцэг гэртээ зочидтой байж байхад нь талийгаач согтуу гадаа нь ирээд агсраад байхаар нь цагдаа дуудтал зугтаж баригдаад эрүүлжүүлэхэд хүргэгдсэн гэж байсан... Талийгаачийн оршуулга, ажил явдалд гарсан зардлыг л нэхэмжилж байна. Нэгтгээд 10 сая төгрөг л нэхэмжилж байгаа. Үүнээс 6.500.000 төгрөгийг нь цохисон гэх цагдаагийн ар гэрээс өгсөн. Үлдэгдэл 3.500.000 сая төгрөгийг нь нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1-р хх 56-59/, гэрч Г.Тэлмэнгийн “...20 цаг 40 минутын үед хоёрдугаар камерт талийгаач тухайн өрөөнд байсан Мөнхтөр болон өөр нэг залуутай хоорондоо маргалдаад юм ярьж байгаа юм шиг харагдаж байсан. Харин дэд ахлагч Б.Түвшинсайхан хоёрдугаар камер руу ороод тэд нарыг зохицуулж байгаа дүрс бичлэг гарч байсан. Тэгтэл коридорт байсан ахлагч Г.У  хоёрдугаар камер руу ороод талийгаачийн цээж хэсэг рүү нударч байгаа юм шиг харагдсан ба талийгаач хойшоо саваад газар унасан... Намайг хоёрдугаар камерт очих үед талийгаач дээшээ харсан байдалтай хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 64-66/,  гэрч М.Мягмарын “...20 цаг 40 минутын орчим манай камерын цагдаа дэд ахлагч Тэлмэн камер дотор нэг хүн унасан байна гэж хэлсэн бөгөөд би ахмад Ариунцэцэгийн хамт хүн унасан гэх камерт очсон. Уг камерт орох үед камерт манай цагдаагийн албан хаагч ахлагч Ууганбаяр, дэд ахлагч Түвшинсайхан нар болон эрүүлжүүлэгдсэн 6 хүн байсан юм. Мөн камерын зүүн талд хаалганы орчим нэг эрэгтэй хүн ухаан алдсан байдалтай байсан. Би тэр хүний өвдөлтийн цэг дээр дарж ухаан оруулах гэсэн боловч ухаан орохгүй байхаар нь зүрхний массаж тасралтгүй хийсэн... эрүүлжүүлэх байранд ирэх үед даралт, пүүлс болон биед эл харагдах гэмтэл байгаа эсэх талаар шалгаж авсан. Намайг үзэх үед уг хүний амин үзүүлэлт хэвийн, зүүн нүд хараагүй, цагаан мах эргэж цус гарсан байдалтай байсан. Өөр ямар нэгэн гэмтэл харагдаагүй...” гэх мэдүүлэг/1-р хх 71-72/, гэрч Б.Түвшинсайханы “...Баярсайхан гэдэг хүн камерт байх 2-3 залуутай маргалдсан. Миний сонссоноор ногоон өнгийн футболктой хар өмдтэй эрэгтэй нь талийгаачийг одоо унтаж амар, одоо угаасаа гарахгүй, өглөө гарна гэтэл талийгаач тэр залууд хандаж би чамаар унтахаа заалгахгүй, би шорон оронгоор олон жил явсан гэж хэлсэн. Би тухайн үед камерын хаалга хаах л юм бол барьцалдаж авах гээд байхаар нь би дундуур нь орж больцгоо гэх шаардлага тавихад миний шаардлагыг эсэргүүцээд үргэлжлүүлэн хэрэлдэж байхад гаднаас ахлагч Г.У  орж ирээд талийгаачид цаашаа явж унт, одоо боль гэхэд өөдөөс нь унтахгүй гэхэд ахлагч Г.У  талийгаачийн цээжний хэсэгт баруун гарын шуугаараа нэг удаа цохисон. Энэ үед талийгаач арагш унаж, ардаа байх ханыг дагз хэсгээрээ мөргөсөн...” гэх мэдүүлэг /1-р хх 75-77/, гэрч Б.Ариунцэцэгийн “...орж ирэх үед нь манай эмч Мягмар хүлээж авч анхны үзлэг хийсэн байсан бөгөөд уг хүний зүүн нүд сохор, бөгснөөс нэлээд их цус гарсан, өөр ил харагдах ямар нэгэн гэмтэлгүй байсан... өрөөнд сууж байгаад камер харсан чинь камерт нэг хүн унасан байгаа бололтой байхаар нь очиж шалгасан чинь тэр хүн ухаан алдсан байсан юм...” гэх мэдүүлэг /1-р хх 78-79/, гэрч Ж.Мөнхтөрийн “...бие засчхаад буцаж явж байхад харгалзагч цагдаа намайг бороохойгоороо миний бие рүү чичлээд байхаар нь би ахыгаа явуулчхаач гээд байж байсан. Талийгаач тэр цагдаад хандаж уурлаад наад муу ядарсан амьтнаа явуулчхаач гэсэн. Тэгсэн тэр цагдаа чи мэддэг юм уу? гэж уурлаад талийгаачийн толгой руу 1 удаа гараараа хүчтэй цохисон. Тэгсэн талийгаач хажуу тийшээгээ газарт унасан...” гэх мэдүүлэг /1-р хх 91-92/, гэрч Д.Цэрэндашийн “...хошууч Б.Атарбаяр над руу утсаар залгаж “цагдаа Ууганбаяр хүн цохичихсон чинь ухаан алдаад сэрэхгүй байна, 103 дуудаад хүлээж байна” гэж хэлсэн... Алба хаагч бол энэ тохиолдолд хүлээцтэй хандах ёстой. Тухайн нөхцөл байдалд бол биеийн хүч хэрэглэх шаардлага үүсээгүй байсан гэж бодож байна...” гэх мэдүүлэг /1-р хх 106-108/, гэрч Б.Атарбаярын “...Цагдаагийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн, баривчлах эрүүл мэндийн болон бусад эрх бүхий байгууллагад албадан хүргэх үед эсэргүүцэл үзүүлсэн, нэг бүрийн тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэхээр хуульд заасан тохиолдолд биеийн хүч хэрэглэнэ гэж заасан байдаг...” гэх мэдүүлэг /2-р хх 61-62/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2391 дугаар цогцост хийсэн шинжээчийн “...Талийгаачийн биед зүүн талын 4, 5-р хавирга, эгэмний дотор шугамаар, баруун талын 3, 4, 5, 6-р хавирга эгэмний дунд шугамаар өвчүү яс, 3, 4-р хавирганы түвшинд шууд хугарал. Баруун нүдний дээд зовхинд шарх, дагзны хуйханд шарх, цээжинд зулгаралт, баруун сарвуунд зулгаралт, зүүн гарын ядам хурууны 2-р үенд хуучин зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...талийгаач нь цохилтын улмаас зүүн талын 4, 5-р хавирга, баруун талын 3, 4, 5, 6-р хавирганы хугарал, өвчүү ясны хугарал, зүрх доргилтын улмаас зүрх чичирхийлж нас баржээ...” гэх дүгнэлт /1-р хх 117-119/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ц.Ганболд, Ж.Ганцэнгэл, Ч.Эрдэмболор нарын бүрэлдэхүүнтэй хийсэн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 573 дугаар “...Урьд гаргасан цогцост үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2391 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Талийгаачид учирсан гэмтлүүдээс зүрх доргилт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн ХҮНД зэрэгт, зүүн талын 4, 5 дугаар хавирга болон баруун талын 3, 4, 5, 6-р хавирга, өвчүү ясны хугарал гэмтэл нь 2.3.1-д зааснаар гэмтлийн ХҮНДЭВТЭР зэрэгт, баруун нүдний дээд зовхи, дагзны хуйхны шарх, дагзны хуйхан доорх цус хуралт гэмтэл нь 2.4.1-д зааснаар гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна. Харин цээж, баруун сарвуу, зүүн гарын ядам хурууны зулгаралт нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь тус бүртээ мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүснэ. Зүрх доргилт, зүүн талын 4, 5-р хавирга болон баруун талын 3, 4, 5, 6-р хавирга, өвчүү ясны хугарал гэмтэл нь тухайн хэрэг болох үед үүссэн, баруун нүдний дээд зовхи, дагзны хуйхны шарх, дагзны хуйхан доорх цус хуралт, цээж, баруун сарвууны зулгаралт нь тухайн хэрэг болсон өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл, зүүн гарын ядам хурууны зулгаралт нь хуучин гэмтэл байна... 3үрх доргилт, зүүн талын 4,5-р хавирга болон баруун талын 3,4,5,6-р хавирга, өвчүү ясны хугарал гэмтэл нь нэг удаагийн үйлдлээр, цохилтын улмаас үүснэ. Эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх үед буюу зүрхний массаж хийх үед үүсэх боломжгүй... Зүрх доргилт нь мохоо зүйлийн үйлчлэлээр, цохилт, доргилтын улмаас үүснэ...Талийгаач нь зүүн талын 4,5 хавирга болон баруун талын 3,4,5,6-р хавирга, өвчүү ясны, зүрх доргилтын улмаас зүрх чичирхийлж нас баржээ... Баруун нүдний дээд зовхи, дагзны хуйхны шарх, дагзны хуйхан доорх цус хуралт, цээж, баруун сарвуу, зүүн гарын ядам хурууны зулгаралт нь үхлийн шалтгаанд нөлөөгүй...” гэх дүгнэлт /2-р хх 66-70/, шинжээч Ц.Ганболдын “...Анхны шинжилгээний үед зүүн талын 4, 5-р хавирга болон баруун талын 3,4,5,6 дугаар хавирга, өвчүү ясны далд хугарлууд нь шууд хугарал гэсэн байсан. Мөн хугарлын харалдаа гялтан булчинд цус хурсан байсан. Эдгээр нь амьд үед үүссэн. Хэрэв массажны үед хугарсан бол цус хуралт үүсэхгүй юм. Шууд хугарал нь хүч үйлчилсэн хэсэгт хугардаг, массажны үед бол хүч үйлчилсэн газраа бус алс хэсэгт нь шууд бус хугарал үүсдэг. Учир нь хавирга нь нум хэлбэртэй байдгаас нумарснаас болж хүч үйлчилснээс өөр газарт хугарал үүсдэг юм. ...Цохилтын улмаас зүрх доргимогц богино хугацаанд зүрх чичирхийлж байгаад зогсдог учир тэр дороо нас бардаг...” гэх мэдүүлэг /2-р хх 93-94/, шинжээч М.Аригуунтөгсийн “...Хүний цээжин тус газарт хүч үйлчлэх буюу цохих, цохигдох хүчний үйлчлэлээр зүрхэнд доргилт үүсч, зүрх чичирхийлэх боломжтой. ...Бичлэгээс харахад талийгаачийн цээжин тус газарт цохих мэт үйлдэл хийж хүч үйлчилсэн гэж харагдахаар байна. Энэ тохиолдолд зүрхэнд доргилт үүсч, зүрх чичирхийлж нас барсан байх боломжтой. Дагзны хуйханд шарх гэмтэл нь шинэ үүссэн гэмтэл байсан бөгөөд талийгаач дагз хэсгээрээ модон нааран дээр унах үед үүссэн байх боломжтой...” гэх мэдүүлэг /1-р хх 125-127/, шүүгдэгч Г.У ын “...Г.Баярсонсох камерын өрөөн дотор хүмүүстэй маргалдаад зодолдох гээд байхаар нь би цаашаа хэвт гээд тохойгоороо түлхчихсэн юм...Биеэр эсэргүүцэл үзүүлсэн үгүйг мэдэхгүй байна. Хэл амаараа л орилж хашхираад доромжлоод байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 163-165/ болон шүүхийн  хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул,

дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Иймд Чингэлтэй дүүргийн прокуророос шүүгдэгч Г.У ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлтэй гэж дүгнэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхсайхан нь оршуулгын зардалд баримтаар 4.248.954 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Г.У  нь хохирол төлбөрт 10.000.000 төгрөг төлсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.  

Шүүгдэгч Г.У  нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын мэдээллийн санд бүртгэлгүй байх ба шүүх шүүгдэгчид  эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид оршуулгын зардлыг нөхөн төлснийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүх, шүүгдэгч Г.У  ял шийтгэхдээ түүний хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар буюу хүний амь нас хохирсон зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэв.

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 4 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээв.

Шүүгдэгч Г.У ын сэжигтнээр баривчлагдсан 1 /нэг/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, мөн хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокуророос шүүгдэгч Г.У т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж  ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Боржигон овгийн Ганзоригийн Ууганбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүй үйлдлийн улмаас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.У т 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.У т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.У ын сэжигтнээр баривчлагдсан 1 /нэг/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. 

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 4 ширхэг сидиг  хэрэгт хавсарган үлдээсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Г.У т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.У т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ХАЛИУН

                                                 ШҮҮГЧИД                                 П.АРИУНБОЛД

                                                                                                         Д.РЕНЧЕНХОРОЛ

й