Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 717

 

 

 

 

 

 

   2020        08          31                                   2020/ШЦТ/717

 

 

Ганзоригийн УуганбаярМОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,

            улсын яллагч Ц.Гансүлд,

            шүүгдэгч Н.Г, түүний өмгөөлөгч Ж.Болдбаатар,

            шүүгдэгч Х.Т, түүний өмгөөлөгч Ц.Жавхлантөгс нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Н.Г, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Х.Т нарт холбогдох эрүүгийн 1902 00870 0362 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Боржигон овгийн Н.Г, 1995 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 78-879 тоотод оршин суух,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 79 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,  регистрийн дугаар УК95060331,

2. Боржигон овгийн Х .Т, 1991 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүгийн менежмент мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 110 дугаар байрны 25 тоотод оршин суух,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 331 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглосон, регистрийн дугаар УП91040151,

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Н.Г нь ганцаараа 2019 оны 9 дүгээр сард Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Гранд Плаза” худалдааны төвийн урд талд байрлах 69 дугаартай байрны баруун хойд талаас Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта 9 тетрагидроканнабинол” бодисын агууламжтай “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж олж авч бэлтгэн,

Улмаар шүүгдэгч Н.Г, Х.Т нар нь бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнтийн салдаг уулзвар дээр 21-71 УБЦ улсын дугаартай “Тоёота Приус-11” маркийн тээврийн хэрэгсэлд Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта 9 тетрагидроканнабинол” бодисын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 38 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

Шүүгдэгч Х.Төрмөнх нь ганцаараа 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Горькийн 17-405 тоот хашаанд байрлуулсан 01-58 УНУ улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн автомашин дотор Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта 9 тетрагидроканнабинол” бодисын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 0.0149 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

Шүүгдэгч Х.Тнь 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Горькийн 17-405 тоотод үзлэг хийхэд гарч ирсэн хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох “шавар” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг залигаж устгасан, 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Мөрдөн байцаах албаны төв байрны 4 давхрын 404 тоот өрөөнөөс эрүүгийн 1902008700362 дугаартай хэргийн материалыг авч нуусан, улмаар хэргийн материалаас 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн “Мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын тогтоол”, 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн “Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл”, 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн мөрдөгч Р.М бичсэн “Илтгэх хуудас”, “Баянгол дүүргийн 21 дүгээр хороо Горькийн 17 дугаар гудамжны 405 тоотын жижиг өрөөний орон дээр байсан эд зүйлсийн гэрэл зураг” гэсэн гарчигтай баримт, 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг урж гэмтээж, устгасан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Г нь мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Т нь мэдүүлэхдээ: “...10 дугаар сарын 4-ний өдөр шүүгдэгч Н.Г нь надтай холбогдоод зуслангийн байшинд майхан, компьютер  аваачиж өгөх гэсэн юм машин жолоодох эрх байхгүй тул машин жолоодоод хамт яваад өг гэсэн. Машиныг нь жолоодож явахад Ар гүнтийн салдаг уулзвар дээр цагдаагийн албан хаагч шалгалт хийж машины суудал дороос өвс гаргаж ирсэн. Тухайн зүйлийг би өвс гэж мэдээгүй. Миний эд зүйл биш, надад хамаагүй. Би хүний машинд юу байгааг мэдээгүй. 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 3 танихгүй залуучууд надтай уулзахаар ирээд намайг авч гарсан. Хашаанд байсан машин 01-58 гэсэн улсын дугаартай приус маркийн машиныг  хэнийх вэ гэж асуусан. Би “манай ээжийн машин, хүн унадаггүй учраас хашаанд тавиад хүнээр харуулж байгаа гэхэд” нөгөө хүмүүс цонхийг нь хагалж нэгжлэг хийсэн. Тэр үед намайг нэг зүйлийг залгичихлаа гээд байсан. Би ямар ч зүйл залгиагүй. Ээжийн машинд юу байсныг би мэдэхгүй. Мөн намайг хавтаст хэргийн материал устгасан гээд байгаа. Тухайн материалыг би устгах зорилгоор авч гараагүй. Би мөрдөн байцаалтын явцад очиж бүртгүүлдэг байсан. Ингэж бүртгүүлэх үед хэрэгтэй танилцахдаа салсан эхнэр Золзаяагийн гэрийн хаяг мэдээллийг хавсаргасан байхыг харсан. Хавтаст хэрэгт авч явсан өдөр тухайн өрөөнд хүн байгаагүй. Би эхнэрээсээ салснаас хойш хүүхэдтэй уулзаагүй байсан тул хүүхэдтэйгээ уулзахаар гэрийн хаягийг нь харах зорилгоор хавтаст хэргийг авсан. Хавтаст хэргийг авч гараад хүлээлгийн өрөөнд сууж байсан Билгүүн гэх найздаа өгөөд машиндаа аваад сууж бай гэж хэлээд буцаж орсон...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх 2/,

2019 оны 10 дугаар сарын 4-ний өдөр 21-71 УБЦ улсын дугаартай “Тоёота-Приус-11” маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 15-20/,

2019 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Н.Г биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 21-23/,

2019 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Н.Г биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 24-26/,

2019 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Х.Т биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 27-30/,

2019 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Х.Т биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 31-33/,

2019 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 104 дугаартай “хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох” тухай прокурорын тогтоол /1-р хх 12-14/,

2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр яллагдагч Н.Г мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /1-р хх 43/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын 2019 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 6135 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн хар ногоон өнгөтэй ургамал мэт зүйл нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн хар ногоон өнгөтэй ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна. Шинжилгээнд илэрсэн дельта-9 тетрагидроканнабинол нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцид багтдаг болно...” гэх дүгнэлт /1-р хх 49-50/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 6136 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: “...Шинжилгээнд ирүүлсэн “Х овогтой Т РД:УП91040151” гэж хаягласан шээс, “Н.Г РД:УК95060331, 2019.10.04 2310, гэж хаягласан шээс тус бүрээс тетрагидроканнабинол илэрч байна. Шинжилгээнд илэрсэн Тетрагидроканнабинол нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцод багтдаг болно...” гэх дүгнэлт /1-р хх 55/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2019 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 1268 дугаартай шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтэнд: “...Н.Г нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Н.Г нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Н.Г нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Н.Г нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Н.Г нь мансууруулах донтой эсхүл мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна...” гэх дүгнэлт /1-р хх 58-59/,

Шүүгдэгч Н.Г нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 9 дүгээр сарын сүүлээр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Гранд плаза” худалдааны төвийн ертөнцийн зүгээр урд талд нь байх орон сууцны байрны хажуугаар явж байгаад гадна жижиг хашаатай сааданд мансууруулах төрлийн ургамал өвс ургаж байхыг олж хараад түүж авсан. Түүсэн өвсөө өөрийн 21-71 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлдээ өөрөө хэрэглэх зорилгоор хадгалж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 68-69/,

2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Баянгол дүүргийн 21 дугээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Горькийн 17-405 тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 202-203, 205, 2-р хх 55/,

2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Горькийн 17-405 тоотод хашаанд байрлуулсан 01-58 УНУ улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 169-172/,

2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Х.Т биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 173-175/,

2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Х.Т биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 176-177/,

Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай тогтоол /1-р хх 190-191/,

Гэрч Х.Рагчаабазар нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 16 цаг 47 минутын орчимд манай гэрийн хаалга хүн тогшсон. Тухайн үед манай хүүхэд хаалга онгойлгож өгсөн чинь 3 залуу гаднаас орж ирээд Т уулзах гэсэн юмаа гэсэн... Юу болж байна хүүхдүүд минь гэж асуухад та санаа амар байж бай бид нар цагдаа нар байна Т юм асуух шаардлагатай байна гээд Т дагуулаад гадагшаа гарсан тэгээд хашаанд Т машины хажууд зогсоод юм ярилцаж байгаад эргэж орж ирцгээсэн. Тэгээд тэд нар жижиг өрөөнөөс юм хайгаад байгаа бололтой юм үзээд байх шиг байсан. Тэгэхээр нь би хүүхдүүд минь юу болоод байна гэхэд танай хүргэн хүү Т чинь хар тамхи хэрэглэсэн байна танай гэрт хар тамхи байна гэсэн. Нэг харсан чинь Т доош нь тонгойлгоод амнаасаа юмаа гаргаж өг гээд байсан. Төрөө юм дуугарахгүй байсан чинь том өрөөнд оруулж ирээд хувцсыг нь тайлаад юм хайгаад нэг бүрчлэн үзээд буцааж хувцсыг нь өмсгөсөн. Тэгээд тухайн залуучууд Т дагуулаад ходоодыг нь эмнэлэгт яаралтай үзүүлэх шаардлагатай гээд дагуулаад явсан. Тэрний дараа гадаа байсан машинд нь үзлэг хийнэ гээд машины жолооч талын урд талын жижиг цонхыг хагалж хаалгыг нь онгойлгож дотор талыг нь бүгдийг үзсэн...” гэх мэдүүлэг /1-р хх 224-225/,

Гэрч Р.Хулан нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 3 дугаар сарын 20-ний өдөр Т бид хоёр босоод цайгаа уугаад буцаад жижиг өрөөндөө хэвтэж байхад цагдаагийн алба хаагч нар манай гэрт Т хайж ирсэн. Тэгээд цагдаагийн алба хаагч нар Т авч гараад удалгүй буцаж орж ирээд Т машины түлхүүрийг асуугаад орны нимгэн гудсыг холдуулах үед гудасны доороос мөнгөлөг цаас, нугалсан цаас, хуйлсан цаас байсан. Тэгээд бусад цагдаа нараа гаднаас дуудаж оруулж ирсэн. 15 минутын дараа нугалсан цаас нь алга болчихлоо гээд цагдаа нар хайж эхэлсэн. Төрмөнхийг аваад нуучихсан гэж ойр орчмоор нь хайж байгаад Т амандаа хийгээд залгисныг мэдээд “Мөнгөн гүүр” эмнэлэг рүү ходоодыг нь дурандуулна гээд дагуулж явсан. Миний хувьд Т  нугалсан цаасыг залгисныг мэдээгүй. Гал тогооны өрөөнд зурагт үзээд сууж байсан. Т цагдаа нар ороод ирчихсэн байхад гэдэс өвдөөд байна гээд ор руу доошоо тонгойгоод байсан. Яг залгисан байдлыг анзаараагүй, залгисан байна гэж хэлж байсан. Төрмөнх ардаа 2 гараа гавлуулсан байсан учраас залгисан байж магадгүй...” гэх мэдүүлэг /1-р хх 226-227, 239-240/,

Гэрч О.Бат-Эрдэнэ нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өглөө 11 цаг өнгөрч байх үед Хар тамхитай тэмцэх газарт мөрдөгч Х.Батхишигтэй уулзах гэж ирсэн. Би мөрдөгчтэй уулзах гээд явж байгаад Т ах болон түүний найз Билгүүнтэй таарсан. Би Батхишиг мөрдөгчтэй уулзчихаад өрөөнөөс нь гарах үед Т ах надтай зөрөхдөө ах нь хэргээ гайгүй болгочихлоо гээд гүйгээд явж байсан. Тэгтэл удалгүй Батхишиг мөрдөгч залгаад намайг ороод ирээч гэж хэлсэн. Батхишиг мөрдөгч рүү яваад ороход Билгүүн ахын зургийг харуулаад энэ хүнийг таних уу, утасных нь дугаарыг мэдэх үү гэж асуусан. Би Батхишиг мөрдөгчийг Билгүүн ахтай Фейсбүүкээр холбож өгсөн. Миний мэдэхээр Билгүүн мансууруулах бодис хэрэглэдэггүй. Харин Т ахыг хааяа өвс гэх нэршилтэй мансууруулах бодис хэрэглэдэг гэдгийг ерөнхийдөө мэднэ... Т ах 01-58 дугаартай /серийг нь санахгүй байна/ цэнхэр өнгийн “Тоёото Приус-20” маркийн машиныг унадаг. Ээжтэйгээ тэр машинаа ээлжилж унадаг. Хамгийн сүүлд би Х.Т 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр уг цэнхэр өнгийн Тоёото Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг унаад явж байхыг нь харсан...” гэх мэдүүлэг /1-р хх 241/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 1855 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:  “...Шинжилгээнд ирүүлсэн объектууд нь шинжилгээ хийхэд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Nail polish-Remover” гэсэн бичиглэлтэй улбар шар өнгийн хуванцар савтай нунтаг ургамал мэт зүйл, хуйлсан цаас зэргээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илэрч байна. Дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад хамаарна. Шинжилгээнд ирүүлсэн мөнгөлөг цаас 4 хэсэг, мөн тусдаа гялгар ууттай мөнгөлөг цаас хэсэг зэргээс мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. Шинжилгээнд ирүүлсэн улбар шар өнгийн хуванцар савтай ургамал мэт зүйлийн цэвэр жин 0,0149 грамм байсан шинжилгээнд 0,009 граммыг зарцуулав....” гэх дүгнэлт /1-р хх 241-244/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 1854 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Т 2020.03.21” гэж хаягласан шээсний дээжээс тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Тетрагидроканнабинол нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад хамаарна...” гэх дүгнэлт /1-р хх 246-248/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 01/198 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн 3 ширхэг гарын мөрүүдээс 1 болон 3 дугаартай гарын мөр нь шинжилгээнд тэнцэн. Шинжилгээнд тэнцсэн №1 гэж дугаарласан гарын мөр нь Папилон санд МКЮ00610024019 дугаараар бүртгэгдсэн Х.Т баруун гарын дунд хуруугаар үүсгэгдсэн байна./бэхжүүлэн авсан №1 гарын мөрийг баруун урд хаалганы дотор талын бариулын дотор талаас/...” гэх дүгнэлт /2-р хх 2-10/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2020 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 361 дугаартай шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтэд: “...Х.Т нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Х.Т нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Х.Т нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Х.Т нь гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байсан байна. Х.Т нь ял эдлэх чадвартай байна. Х.Т нь эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. Х.Т нь мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг үгүй байна...” гэх дүгнэлт /2-р хх 23-24/,

2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн “Дамно” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан /2-р хх 29/,

Мөнгөн гүүр эмнэлэгт шүүгдэгч Х.Т ходоодыг дурандуулсан амбулаторийн зураг бүхий баримт /2-р хх 27/,

Шүүгдэгч Х.Т нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би Билгүүнд хэргийн материалыг Улаанбаатар банкны ертөнцийг зүгээр хойд талд байдаг шатны хажууд өгсөн. Тэнд хяналтын камер байсныг анзаараагүй...” гэх мэдүүлэг /2-р хх 62-68/,

2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр эрүүгийн 2002001910136 дугаартай хэргийн материалд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 185-188/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 210-214/,

Гэрч С.Мөнхжин нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 11 цагийн орчим Хар тамхитай тэмцэх газрын 404 тоот өрөөнд орж иртэл мөрдөгч Э.Доржбат яллагдагч Т шинжээчийн дүгнэлт танилцаж байгаад хэргийн материалыг нууцаар аваад гарчихсан байна, цаашаа хүнд дамжуулаад өгсөн юм шиг байна гэхээр нь камерын бичлэгийг шүүж үзсэн. Камерын бичлэгийг үзэхэд яллагдагч Т нь Хар тамхитай тэмцэх газрын 404 тоот өрөөнөөс сэжигтэй байдлаар гүйгээд гарч байгаа дүрс бичигдсэн байсан. Ингээд Т хамт ирсэн хүн байгаа эсэхийг олж тогтоохоор камерын бичлэгээс харж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт шалгагдаж байсан Бат-Эрдэнэ гэгчээс асууж лавлахад Билгүүн гэх найз нь байна, түрүүн цагдаа дээр ирээд цагаа бүртгүүлэхдээ хамт явж байхыг нь харсан гэж хэлсэн тул Билгүүнтэй холбоо барьж байгаа газрыг нь олж тогтоон хэргийн материалын хамт мөрдөгч Э.Доржбатад хүлээлгэн өгч ажилласан... хэргийн материалын эхний хэдэн хуудсыг базаж, хуйлсан байдалтай, үлдсэн баримт бичгүүд хэвийн байсан. Ингээд Билгүүнийг хэргийн материалын хамт ажил дээр авч ирээд мөрдөгч үзлэг хийж, камерын бичлэгээр бэхжүүлж хурааж авсан...” гэх мэдүүлэг /1-р хх 233/,

Гэрч М.Отгонбаатар нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 11-12 цагийн үед Хар тамхитай тэмцэх газрын 404 тоот албан өрөөнд ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаанд мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Доржбат мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан эрүүгийн 2002001910136 дугаартай хэргийн шүүгдэгч Х.Т нь хавтаст хэргийн материалыг зориуд устгах зорилгоор авч найз Г.Билгүүнд дамжуулан өгч явуулсан байсныг шуурхай эрэн сурвалжилж, Г.Билгүүнийг олж тогтоон хавтаст хэргийн материалыг мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Доржбатад хүлээлгэн өгсөн. Тухайн үед Билгүүн нь хавтас хэргийн материалыг 3, 4-р хороололд байрлах гэртээ байлгаж байгаад утсаар холбогдож дуудсаны дагуу авчирч хүлээлгэн өгсөн. Хавтаст хэргийн материалын эхний хуудас бүхий материалуудыг базаж, мушгисан байдалтай байхад нь мөрдөгч Доржбатад үзлэг хийлгүүлэхээр Билгүүний хамт хүлээлгэн өгсөн... Билгүүн хэлэхдээ Т гарч ирэхдээ энгэртээ бичиг цаас хийсэн гарч ирээд надад шууд өгөөд чи энийг аваад явж бай би араас чинь очно, ямар учиртай зүйл болох яах гэж байгаа талаар надад огт хэлээгүй. Би аваад гэртээ очоод байж байтал цагдаагаас ярьж байна гэхээр нь би уулзаж тэр бичиг баримтуудыг өгсөн. Надад базсан чигээр нь өгсөн би устгаагүй байлгаж байсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх 234-235/,

Гэрч Г.Билгүүн нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  “...Т. хамт цагдаагийн газар ороод, хүлээлгийн зааланд Т хүлээгээд сууж байсан. Тэгтэл нэг их удаагүй Т гарч ирээд “гараад ир явъя гэж дуудахаар” нь би Т хамт цагдаагийн газраас гараад ертөнцийн зүгээр баруун тийш буюу өндөр шилэн банкны тэнд явж байхад Т энгэрээсээ нэлээн зузаан юм бичсэн материал болон мушгиад базсан цаас гаргаж өгөөд энийг аваад машинд сууж байгаарай гэсэн. Өөрөө буцаад цагдаагийн газар орсон. Тухайн үед Т надад өгсөн зузаан материалыг нь аваад нэг их юм бодолгүй машинд ороод суусан. Цагдаагийн газар ирээд Т өгсөн зүйл түүний хавтас хэрэг байсан гэдгийг мэдсэн... Миний хувьд Т өгөх үед юу гэдгийг нь ойлгоогүй, харин цагдаагаас холбогдох үед хавтаст хэрэг гэдгийг нь мэдсэн. Би нэг ч цаас дутаагаагүй хүлээлгэж өгсөн. Харин Т надад өгөхдөө дутуу өгсөн эсэхийг мэдэхгүй байна. Т зарим цааснуудыг нь базсан байсан. Т яг ямар өгсөн би тэр чигээр нь торлуугаа хийсэн. Би уг хэргийн материалд нэг ч гар хүрээгүй...” гэх мэдүүлэг /1-р хх 236-237, 238/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 1998 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн 10 хэсэг баримтууд нь 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн “Мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны тогтоол” гэсэн 1 хуудас баримт, 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн “гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл” гэсэн баримт 1 хуудас, 2020.03.20 гэсэн огноотой, “Илтгэх хуудас” гэсэн баримт 1 хуудас, “Баянгол дүүргийн 21 дүгээр хороо Горькийн 17 дугаар гудамжны 405 тоотын жижиг өрөөний орон дээр байсан эд зүйлсийн гэрэл зураг” гэсэн гарчигтай 1 хуудас баримт, зүүн дээд болон баруун дээд хэсгүүд нь дутуу, гарчиг тодорхойгүй, хэвлэмэл болон гар бичмэлүүдтэй баримт 1 хуудас зэрэг нийт 5 баримтын хэсгүүд байна. Шинжилгээнд ирүүлсэн 10 хэсэг баримтууд нь нийт 5 өөр агуулга бүхий баримт байна. Шинжилгээнд ирүүлсэн хэсгүүдээс бүрдсэн баримтууд нь эх хувь баримт байна...” гэх мэдүүлэг /2-р хх 39-51/,

Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх 77, 2-р хх 82/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх 75, 83/, шүүгдэгч Х.Т холбогдох шийтгэх тогтоолын хуулбар /2-р хх 85-86/, шүүгдэгч Н.Г холбогдох шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх 80-82/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Н.Г нь ганцаараа 2019 оны 9 дүгээр сард Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Гранд Плаза” худалдааны төвийн урд талд байрлах 69 дугаартай байрны баруун хойд талаас Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта 9 тетрагидроканнабинол” бодисын агууламжтай “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж олж авч бэлтгэн,

улмаар шүүгдэгч Н.Г, Х.Т нар нь бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнтийн салдаг уулзвар дээр 21-71 УБЦ улсын дугаартай “Тоёота Приус-11” маркийн тээврийн хэрэгсэлд Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта 9 тетрагидроканнабинол” бодисын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 38 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

шүүгдэгч Х.Т нь ганцаараа 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Горькийн 17-405 тоот хашаанд байрлуулсан 01-58 УНУ улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн автомашин дотор Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта 9 тетрагидроканнабинол” бодисын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 0.0149 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

шүүгдэгч Х.Т нь 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Горькийн 17-405 тоотод үзлэг хийхэд гарч ирсэн хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох “шавар” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг залгиж устгасан, 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Мөрдөн байцаах албаны төв байрны 4 давхрын 404 тоот өрөөнөөс эрүүгийн 1902008700362 дугаартай хэргийн материалыг авч нуусан, улмаар хэргийн материалаас 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн “Мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын тогтоол”, 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн “Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл”, 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн мөрдөгч Р.Мөнхтөрийн бичсэн “Илтгэх хуудас”, “Баянгол дүүргийн 21 дүгээр хороо Горькийн 17 дугаар гудамжны 405 тоотын жижиг өрөөний орон дээр байсан эд зүйлсийн гэрэл зураг” гэсэн гарчигтай баримт, 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг урж гэмтээж, устгасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх 2/, 2019 оны 10 дугаар сарын 4-ний өдөр 21-71 УБЦ улсын дугаартай “Тоёота-Приус-11” маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 15-20/, 2019 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Н.Г биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 21-23/, 2019 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Н.Г биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 24-26/, 2019 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Х.Т биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 27-30/, 2019 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Х.Т биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 31-33/, 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 104 дугаартай “хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох” тухай прокурорын тогтоол /1-р хх 12-14/, 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр яллагдагч Н.Гансүхийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /1-р хх 43/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын 2019 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 6135 дугаартай шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн хар ногоон өнгөтэй ургамал мэт зүйл нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн хар ногоон өнгөтэй ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна. Шинжилгээнд илэрсэн дельта-9 тетрагидроканнабинол нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцид багтдаг болно...” гэх дүгнэлт /1-р хх 49-50/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 6136 дугаартай шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн “Х овогтой Т РД:УП91040151” гэж хаягласан шээс, “Н.Г РД:УК95060331, 2019.10.04 2310, гэж хаягласан шээс тус бүрээс тетрагидроканнабинол илэрч байна. Шинжилгээнд илэрсэн Тетрагидроканнабинол нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцод багтдаг болно...” гэх дүгнэлт /1-р хх 55/, сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2019 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 1268 дугаартай шүүх сэтгэц эмгэг судлалын “...Н.Г нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Н.Гнь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Н.Г нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Н.Г нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Н.Г нь мансууруулах донтой эсхүл мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна...” гэх дүгнэлт /1-р хх 58-59/, шүүгдэгч Н.Г “...2019 оны 9 дүгээр сарын сүүлээр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Гранд плаза” худалдааны төвийн ертөнцийн зүгээр урд талд нь байх орон сууцны байрны хажуугаар явж байгаад гадна жижиг хашаатай сааданд мансууруулах төрлийн ургамал өвс ургаж байхыг олж хараад түүж авсан. Түүсэн өвсөө өөрийн 21-71 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлдээ өөрөө хэрэглэх зорилгоор хадгалж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 68-69/, 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Горькийн 17-405 тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 202-203, 205, 2-р хх 55/, 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Горькийн 17-405 тоотод хашаанд байрлуулсан 01-58 УНУ улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 169-172/, 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Х.Т биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 173-175/, 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Х.Т биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 176-177/, Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай тогтоол /1-р хх 190-191/, гэрч Х.Рагчаабазарын “...2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 16 цаг 47 минутын орчимд манай гэрийн хаалга хүн тогшсон. Тухайн үед манай хүүхэд хаалга онгойлгож өгсөн чинь 3 залуу гаднаас орж ирээд Т уулзах гэсэн юмаа гэсэн... Юу болж байна хүүхдүүд минь гэж асуухад та санаа амар байж бай бид нар цагдаа нар байна Тюм асуух шаардлагатай байна гээд Т дагуулаад гадагшаа гарсан тэгээд хашаанд Т машины хажууд зогсоод юм ярилцаж байгаад эргэж орж ирцгээсэн. Тэгээд тэд нар жижиг өрөөнөөс юм хайгаад байгаа бололтой юм үзээд байх шиг байсан. Тэгэхээр нь би хүүхдүүд минь юу болоод байна гэхэд танай хүргэн хүү Тчинь хар тамхи хэрэглэсэн байна танай гэрт хар тамхи байна гэсэн. Нэг харсан чинь Төрөөг доош нь тонгойлгоод амнаасаа юмаа гаргаж өг гээд байсан. Т юм дуугарахгүй байсан чинь том өрөөнд оруулж ирээд хувцсыг нь тайлаад юм хайгаад нэг бүрчлэн үзээд буцааж хувцсыг нь өмсгөсөн. Тэгээд тухайн залуучууд Т дагуулаад ходоодыг нь эмнэлэгт яаралтай үзүүлэх шаардлагатай гээд дагуулаад явсан. Тэрний дараа гадаа байсан машинд нь үзлэг хийнэ гээд машины жолооч талын урд талын жижиг цонхыг хагалж хаалгыг нь онгойлгож дотор талыг нь бүгдийг үзсэн...” гэх мэдүүлэг /1-р хх 224-225/, гэрч Р.Хулангийн “...2020 оны 3 дугаар сарын 20-ний өдөр Т бид хоёр босоод цайгаа уугаад буцаад жижиг өрөөндөө хэвтэж байхад цагдаагийн алба хаагч нар манай гэрт Т хайж ирсэн. Тэгээд цагдаагийн алба хаагч нар Т авч гараад удалгүй буцаж орж ирээд Т машины түлхүүрийг асуугаад орны нимгэн гудсыг холдуулах үед гудасны доороос мөнгөлөг цаас, нугалсан цаас, хуйлсан цаас байсан. Тэгээд бусад цагдаа нараа гаднаас дуудаж оруулж ирсэн. 15 минутын дараа нугалсан цаас нь алга болчихлоо гээд цагдаа нар хайж эхэлсэн. Т аваад нуучихсан гэж ойр орчмоор нь хайж байгаад Т амандаа хийгээд залгисныг мэдээд “Мөнгөн гүүр” эмнэлэг рүү ходоодыг нь дурандуулна гээд дагуулж явсан. Миний хувьд Т нугалсан цаасыг залгисныг мэдээгүй. Гал тогооны өрөөнд зурагт үзээд сууж байсан. Т цагдаа нар ороод ирчихсэн байхад гэдэс өвдөөд байна гээд ор руу доошоо тонгойгоод байсан. Яг залгисан байдлыг анзаараагүй, залгисан байна гэж хэлж байсан. Т ардаа 2 гараа гавлуулсан байсан учраас залгисан байж магадгүй...” гэх мэдүүлэг /1-р хх 226-227, 239-240/, гэрч О.Бат-Эрдэнийн “...Би 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өглөө 11 цаг өнгөрч байх үед Хар тамхитай тэмцэх газарт мөрдөгч Х.Батхишигтэй уулзах гэж ирсэн. Би мөрдөгчтэй уулзах гээд явж байгаад Т ах болон түүний найз Билгүүнтэй таарсан. Би Батхишиг мөрдөгчтэй уулзчихаад өрөөнөөс нь гарах үед Төрмөнх ах надтай зөрөхдөө ах нь хэргээ гайгүй болгочихлоо гээд гүйгээд явж байсан. Тэгтэл удалгүй Батхишиг мөрдөгч залгаад намайг ороод ирээч гэж хэлсэн. Батхишиг мөрдөгч рүү яваад ороход Билгүүн ахын зургийг харуулаад энэ хүнийг таних уу, утасных нь дугаарыг мэдэх үү гэж асуусан. Би Батхишиг мөрдөгчийг Билгүүн ахтай Фейсбүүкээр холбож өгсөн. Миний мэдэхээр Билгүүн мансууруулах бодис хэрэглэдэггүй. Харин Т ахыг хааяа өвс гэх нэршилтэй мансууруулах бодис хэрэглэдэг гэдгийг ерөнхийдөө мэднэ... Т ах 01-58 дугаартай /серийг нь санахгүй байна/ цэнхэр өнгийн “Тоёото Приус-20” маркийн машиныг унадаг. Ээжтэйгээ тэр машинаа ээлжилж унадаг. Хамгийн сүүлд би Х.Т 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр уг цэнхэр өнгийн Тоёото Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг унаад явж байхыг нь харсан...” гэх мэдүүлэг /1-р хх 241/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 1855 дугаартай шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн объектууд нь шинжилгээ хийхэд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Nail polish-Remover” гэсэн бичиглэлтэй улбар шар өнгийн хуванцар савтай нунтаг ургамал мэт зүйл, хуйлсан цаас зэргээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илэрч байна. Дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад хамаарна. Шинжилгээнд ирүүлсэн мөнгөлөг цаас 4 хэсэг, мөн тусдаа гялгар ууттай мөнгөлөг цаас хэсэг зэргээс мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. Шинжилгээнд ирүүлсэн улбар шар өнгийн хуванцар савтай ургамал мэт зүйлийн цэвэр жин 0,0149 грамм байсан шинжилгээнд 0,009 граммыг зарцуулав....” гэх дүгнэлт /1-р хх 241-244/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 1854 дугаартай шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Т 2020.03.21” гэж хаягласан шээсний дээжээс тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Тетрагидроканнабинол нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад хамаарна...” гэх дүгнэлт /1-р хх 246-248/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 01/198 дугаартай шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн 3 ширхэг гарын мөрүүдээс 1 болон 3 дугаартай гарын мөр нь шинжилгээнд тэнцэн. Шинжилгээнд тэнцсэн №1 гэж дугаарласан гарын мөр нь Папилон санд МКЮ00610024019 дугаараар бүртгэгдсэн Х.Т баруун гарын дунд хуруугаар үүсгэгдсэн байна./бэхжүүлэн авсан №1 гарын мөрийг баруун урд хаалганы дотор талын бариулын дотор талаас/...” гэх дүгнэлт /2-р хх 2-10/, сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2020 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 361 дугаартай шүүх сэтгэц эмгэг судлалын “...Х.Т нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Х.Т нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Х.Т нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Х. нь гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байсан байна. Х. нь ял эдлэх чадвартай байна. Х.Т нь эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. Х.Т нь мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг үгүй байна...” гэх дүгнэлт /2-р хх 23-24/, 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн “Дамно” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан /2-р хх 29/, Мөнгөн гүүр эмнэлэгт шүүгдэгч Х.Т ходоодыг дурандуулсан амбулаторийн зураг бүхий баримт /2-р хх 27/, шүүгдэгч Х.Т “...Би Билгүүнд хэргийн материалыг Улаанбаатар банкны ертөнцийг зүгээр хойд талд байдаг шатны хажууд өгсөн. Тэнд хяналтын камер байсныг анзаараагүй...” гэх мэдүүлэг /2-р хх 62-68/, 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр эрүүгийн 2002001910136 дугаартай хэргийн материалд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 185-188/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 210-214/, гэрч С.Мөнхжингийн “...2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 11 цагийн орчим Хар тамхитай тэмцэх газрын 404 тоот өрөөнд орж иртэл мөрдөгч Э.Доржбат яллагдагч Т шинжээчийн дүгнэлт танилцаж байгаад хэргийн материалыг нууцаар аваад гарчихсан байна, цаашаа хүнд дамжуулаад өгсөн юм шиг байна гэхээр нь камерын бичлэгийг шүүж үзсэн. Камерын бичлэгийг үзэхэд яллагдагч Т нь Хар тамхитай тэмцэх газрын 404 тоот өрөөнөөс сэжигтэй байдлаар гүйгээд гарч байгаа дүрс бичигдсэн байсан. Ингээд Т хамт ирсэн хүн байгаа эсэхийг олж тогтоохоор камерын бичлэгээс харж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт шалгагдаж байсан Бат-Эрдэнэ гэгчээс асууж лавлахад Билгүүн гэх найз нь байна, түрүүн цагдаа дээр ирээд цагаа бүртгүүлэхдээ хамт явж байхыг нь харсан гэж хэлсэн тул Билгүүнтэй холбоо барьж байгаа газрыг нь олж тогтоон хэргийн материалын хамт мөрдөгч Э.Доржбатад хүлээлгэн өгч ажилласан... хэргийн материалын эхний хэдэн хуудсыг базаж, хуйлсан байдалтай, үлдсэн баримт бичгүүд хэвийн байсан. Ингээд Билгүүнийг хэргийн материалын хамт ажил дээр авч ирээд мөрдөгч үзлэг хийж, камерын бичлэгээр бэхжүүлж хурааж авсан...” гэх мэдүүлэг /1-р хх 233/, гэрч М.Отгонбаатарын “...Би 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 11-12 цагийн үед Хар тамхитай тэмцэх газрын 404 тоот албан өрөөнд ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаанд мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Доржбат мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан эрүүгийн 2002001910136 дугаартай хэргийн шүүгдэгч Х.Т нь хавтаст хэргийн материалыг зориуд устгах зорилгоор авч найз Г.Билгүүнд дамжуулан өгч явуулсан байсныг шуурхай эрэн сурвалжилж, Г.Билгүүнийг олж тогтоон хавтаст хэргийн материалыг мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Доржбатад хүлээлгэн өгсөн. Тухайн үед Билгүүн нь хавтас хэргийн материалыг 3, 4-р хороололд байрлах гэртээ байлгаж байгаад утсаар холбогдож дуудсаны дагуу авчирч хүлээлгэн өгсөн. Хавтаст хэргийн материалын эхний хуудас бүхий материалуудыг базаж, мушгисан байдалтай байхад нь мөрдөгч Доржбатад үзлэг хийлгүүлэхээр Билгүүний хамт хүлээлгэн өгсөн... Билгүүн хэлэхдээ Т гарч ирэхдээ энгэртээ бичиг цаас хийсэн гарч ирээд надад шууд өгөөд чи энийг аваад явж бай би араас чинь очно, ямар учиртай зүйл болох яах гэж байгаа талаар надад огт хэлээгүй. Би аваад гэртээ очоод байж байтал цагдаагаас ярьж байна гэхээр нь би уулзаж тэр бичиг баримтуудыг өгсөн. Надад базсан чигээр нь өгсөн би устгаагүй байлгаж байсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх 234-235/, гэрч Г.Билгүүний “...Т хамт цагдаагийн газар ороод, хүлээлгийн зааланд Төрмөнхийг хүлээгээд сууж байсан. Тэгтэл нэг их удаагүй Т гарч ирээд “гараад ир явъя гэж дуудахаар” нь би Т хамт цагдаагийн газраас гараад ертөнцийн зүгээр баруун тийш буюу өндөр шилэн банкны тэнд явж байхад Т энгэрээсээ нэлээн зузаан юм бичсэн материал болон мушгиад базсан цаас гаргаж өгөөд энийг аваад машинд сууж байгаарай гэсэн. Өөрөө буцаад цагдаагийн газар орсон. Тухайн үед Т надад өгсөн зузаан материалыг нь аваад нэг их юм бодолгүй машинд ороод суусан. Цагдаагийн газар ирээд Т өгсөн зүйл түүний хавтас хэрэг байсан гэдгийг мэдсэн... Миний хувьд Т өгөх үед юу гэдгийг нь ойлгоогүй, харин цагдаагаас холбогдох үед хавтаст хэрэг гэдгийг нь мэдсэн. Би нэг ч цаас дутаагаагүй хүлээлгэж өгсөн. Харин Т надад өгөхдөө дутуу өгсөн эсэхийг мэдэхгүй байна. Төрмөнх зарим цааснуудыг нь базсан байсан. Т яг ямар өгсөн би тэр чигээр нь тор луугаа хийсэн. Би уг хэргийн материалд нэг ч гар хүрээгүй...” гэх мэдүүлэг /1-р хх 236-237, 238/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 1998 дугаартай шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн 10 хэсэг баримтууд нь 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн “Мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны тогтоол” гэсэн 1 хуудас баримт, 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн “гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл” гэсэн баримт 1 хуудас, 2020.03.20 гэсэн огноотой, “Илтгэх хуудас” гэсэн баримт 1 хуудас, “Баянгол дүүргийн 21 дүгээр хороо Горькийн 17 дугаар гудамжны 405 тоотын жижиг өрөөний орон дээр байсан эд зүйлсийн гэрэл зураг” гэсэн гарчигтай 1 хуудас баримт, зүүн дээд болон баруун дээд хэсгүүд нь дутуу, гарчиг тодорхойгүй, хэвлэмэл болон гар бичмэлүүдтэй баримт 1 хуудас зэрэг нийт 5 баримтын хэсгүүд байна. Шинжилгээнд ирүүлсэн 10 хэсэг баримтууд нь нийт 5 өөр агуулга бүхий баримт байна. Шинжилгээнд ирүүлсэн хэсгүүдээс бүрдсэн баримтууд нь эх хувь баримт байна...” гэх мэдүүлэг /2-р хх 39-51/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Иймд шүүгдэгч Н.Г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Дельта 9 тетрагидроканнабинол” бодисын агууламжтай “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж олж авч бэлтгэн, хууль бусаар хадгалсан гэмт хэргийг ганцаараа болон бусадтай бүлэглэн үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Х.Т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Дельта 9 тетрагидроканнабинол” бодисын агууламжтай “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр, ганцаараа болон бусадтай бүлэглэн үйлдсэн гэм буруутайд,

мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг шалгах шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох “шавар” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг залгиж устгасан, мөн эрүүгийн 1902008700362 дугаартай хэргийн материалыг авч нуусан, улмаар хэрэг шалгах шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг урж гэмтээж, устгасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Г нь гэм буруугийн талаар, түүний өмгөөлөгч нар нь хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Т өмгөөлөгч Ц.Жавхлантөгс нь “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар мөрдөгч прокурор хэргийг тал бүрээс нь харж эргэлзээгүйгээр хэргийн бодит байдлыг тогтоох ёстой. Хуульд зааснаар бүрэн тогтоож чадаагүй гэж үзэх бүрэн үндэслэл байна. Иймд хэргийн нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү..” гэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотолбол зохих байдал бүрэн нотлогдсон, хийвэл зохих ажиллагааг хангалттай хийгдсэн гэж анхан шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч Н.Г эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Харин шүүгдэгч Х.Т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн, мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан өөр гэмт хэргийг нуун далдлах зорилгоор үйлдсэн зэргийг хүндрүүлэх нөхцөлд харгалзсан бөгөөд мөн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Н.Г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял,

шүүгдэгч Х.Т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэв.

Шүүгдэгч Х.Т нь урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 331 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглосон хугацаанд дахин санаатай гэмт хэрэг шинээр үйлдсэн байх тул Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болгож, тус зүйл хэсэгт заасан ял оногдуулан, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Тоёото приус 20 маркийн 01-58 УНУ улсын дугаартай О.Буянхишигийн эзэмшлийн тээврийн хэрэгслийн үнэ болох 7.500.000 төгрөгийг шүүгдэгч Х.Т гаргуулах санал гаргасныг хүлээн авах үндэслэлгүй, өөрөөр хэлбэл шүүгдэгч Х.Т нь 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Горькийн 17-405 тоот хашаанд байрлуулсан 01-58 УНУ улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн автомашин дотор “өвс” гэх нэршилтэй 0.0149 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн бөгөөд дээрх үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжтэй, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. Харин Х.Т нь тухайн гэмт хэргийг үйлдэхдээ мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг тээврийн хэрэгсэл дотор худалдаалах зорилгогүйгээр хадгалахдаа учруулж болох хор аюулын хэмжээг ихэсгэх, гэмт үйлдлээ түргэсгэх, тухайн бодисыг зөөж тээвэрлэх, гэмт хэргийн газраас зугтах зорилгоор болон хөнгөвчлөх зорилгоор хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй байх тул 01-58 УНУ улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн автомашиныг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл гэж үзэх боломжгүй. Үүнээс гадна Х.Т өмчлөлийнх биш болох нь холбогдох бичгийн баримтаар нотлогдож байх тул тээврийн хэрэгслийн үнэ болох 7.500.000 төгрөгийг гаргуулах прокурорын саналыг хүлээн авах шаардлагагүй гэж үзэв.

Шүүгдэгч Н.Г 2020 оны 1 сарын 9-ний өдрөөс 2020 оны 8 сарын 30-ыг хүртэл нийт 235 хоног, шүүгдэгч Х.Төрмөнхийн 2020 оны 4 сарын 17-ны өдрөөс 2020 оны 5 сарын 19-ны өдөр, 2020 оны 8 сарын 20-ны өдрөөс 2020 оны 8 сарын 30-ны өдөр хүртэлх нийт 44 хоног цагдан хоригдсоныг тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохыг дурдав.

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Г, Х.Тө нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа “хар өнгийн гялгар ууттай 38 грамм ургамал мэт зүйл, мэдүүлэг газар дээр нь шалгах ажиллагааны үед хураан авсан ургамал мэт зүйл, “Nail Polish-Remover” гэсэн хаягтай улбар шар өнгийн ёроолдоо “Дельта 9 тетрагидроканнабинол” бодисын агууламжтай нунтаг ургамал мэт зүйл, хуванцар савын хамт, хуйлсан цаас, мөнгөлөг цаас” зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын устгаж, холбогдох баримтыг шүүхэд ирүүлэхийг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, 3 ширхэг сиди, 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн “Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл”, 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн мөрдөгч Р.Мөнхтөрийн бичсэн “Илтгэх хуудас”, “Баянгол дүүргийн 21 дүгээр хороо Горькийн 17 дугаар гудамжны 405 тоотын жижиг өрөөний орон дээр байсан эд зүйлсийн гэрэл зураг” гэсэн гарчигтай баримт, 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл зэргийг хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэв. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Н.Г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Дельта 9 тетрагидроканнабинол” бодисын агууламжтай “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж олж авч бэлтгэн, хууль бусаар хадгалсан гэмт хэргийг ганцаараа болон бусадтай бүлэглэн үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Боржигон овгийн Х.Т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Дельта 9 тетрагидроканнабинол” бодисын агууламжтай “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр, ганцаараа болон бусадтай бүлэглэн үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг шалгах шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох “шавар” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг залгиж устгасан, мөн эрүүгийн 1902008700362 дугаартай хэргийн материалыг авч нуусан, улмаар хэрэг шалгах шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг урж гэмтээж, устгасан гэмт хэргийг гэм буруутайд тус тус тооцсугай. 

2. Шүүгдэгч Н.Г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял,

шүүгдэгч Х.Т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял хорих ял оногдуулсныг нэмж нэгтгэн нийт ялыг 4 жилийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Т ял оногдуулсан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 331 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Төрмөнхөд 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Х.Төрмөнхөд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ял дээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 331 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 6 /зургаа/ жилийн хугацаагаар тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Т, Н.Г нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г 235 хоног, Х.Т 44 хоног цагдан хоригдсоныг тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

8. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч Н.Г, Х.Т нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.  

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа “хар өнгийн гялгар ууттай 38 грамм ургамал мэт зүйл, мэдүүлэг газар дээр нь шалгах ажиллагааны үед хураан авсан ургамал мэт зүйл, “Nail Polish-Remover” гэсэн хаягтай улбар шар өнгийн ёроолдоо “Дельта 9 тетрагидроканнабинол” бодисын агууламжтай нунтаг ургамал мэт зүйл, хуванцар савын хамт, хуйлсан цаас, мөнгөлөг цаас” зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын устгаж, холбогдох баримтыг шүүхэд ирүүлэхийг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, 3 ширхэг сиди, 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн “Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл”, 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн мөрдөгч Р.Мөнхтөрийн бичсэн “Илтгэх хуудас”, “Баянгол дүүргийн 21 дүгээр хороо Горькийн 17 дугаар гудамжны 405 тоотын жижиг өрөөний орон дээр байсан эд зүйлсийн гэрэл зураг” гэсэн гарчигтай баримт, 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл зэргийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.  

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Г, Х.Т нарт авсан цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ХАЛИУН