Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 136/ШШ2017/00078

 


 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Х салбарын нэхэмжлэлийн шаардлага 86,443,765 төгрөгийг хариуцагч нар нь 
- Төлөгдөөгүй зээлийг 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сар бүр 2,000,000 төгрөгөөр төлөх, мөн бизнесийн зээлийг 6 сардаа багтаан хаах,
- Өөрийн эзэмшилд байгаа үл хөдлөх болон барьцаа хөрөнгөнөөс борлуулж нийт зээлийн 60-аас дээш хувийг төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 590,169  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 295,084.5 төгрөгийг улсын төсвөөс, 295,084.5 төгрөгийг хариуцагч Г.Ц, Б.Б нараас тус тус гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Дорноговь салбарт олгосугай.
3.Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэнэ. 

4.Шүүгчийн захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 


ШҮҮГЧ                                    В.АМАРТҮВШИН