Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 136/ШШ2017/00080

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. М.Э нэхэмжлэлтэй, Сайншанд сумын З холбогдох, 2017 оны Б/01 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин болох 250,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
    
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсүгэй.
    
3. Шүүгчийн захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 


                                   ШҮҮГЧ                                   В.АМАРТҮВШИН