Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 722

 

 

 

 

 

 

   2020        09          03                                   2020/ШЦТ/722

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

улсын яллагч М.Энхбаатар,

  шүүгдэгч О.Т /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Онгийнгол овгийн О.Тд холбогдох эрүүгийн 2011013090809 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Онгийнгол овгийн О.Т, 1997 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, Бадмаараг салонд үсчин, ам бүл 2, эхийн хамт, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 24 дүгээр байрны 36 тоотод оршин суух,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 182 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн, регистрийн дугаар УШ97121033.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч О.Т нь 2020 оны 7 дугаар сарын 4-ний шөнө 03 цагийн үед Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 24 дүгээр сургуулийн урд хохирогч С.Даваанямыг тамхи асаах гал асуухад нь уурлан түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хохирогч С.Давааням нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 7 дугаар сарын 4-ний шөнө 02 цагийн орчимд хамт ажилладаг Төрболдын хамт ажлаа тараад гэрийн зүг цуг алхсан. Тэгээд Мандухай зочид буудлын урд талд байдаг цэцэрлэгийн хашаагаар Төрболд бид 2 тус тусдаа гэр рүүгээ салж алхсан. Тэгээд би гэр рүүгээ явж байгаад 24 дүгээр сургуулийн урд талд нэлээн согтуу 2 залуутай таарсан. Би тамхи асаах гээд нэг залуугаас нь “уучлаарай гал байна уу” гэж асуусан. Тэгтэл нөгөө залуу нь “чи миний ахаас гал асуугаад зодох гээд байгаа юм уу” гэсэн. Тэгээд намайг заамдаад миний цамцыг маань урсан. Тэгсэн нөгөө залуу нь “чи яах гээд байгаа юм бэ, зүгээр юм асууж байхад” гэж хэлээд бид хоёрыг салгахаар оролдсон. Тэгээд салгах гээд оролдож байхад намайг заамдсан байсан залуу нүүр рүү 2 удаа толгойгоороо мөргөсөн. Миний нүүр рүү дахиад баруун гараараа 3 удаа цохисон. Тэр үед миний хамраас их хэмжээний цус гараад би доошоо суусан. Тэгэхэд намайг мөргөсөн залуу цаашаа Мандухай зочид буудал чиглээд алхсан. Би араас нь тэр залууг дуудахад гүйгээд яваад өгсөн. Би гар утсаа гаргаад найз Төрболд руу залгаад “хүн зодчихлоо, буцаад хүрээд ирээч” гэж хэлсэн. Төрболд над дээр ирэхээр нь би “намайг зодсон хүн тийшээ гүйсэн” гэсэн чинь Төрболд “надтай нэг залуу зөрөөд гүйсэн, ийшээ гүйсэн” гэхээр нь Төрболд бид 2 тэр зугтаасан залуугийн хамт явж байсан залуутай Мандухай зочид буудлын тийшээ явсан. Төрболд бид 2 Мандухай зочид буудлын тэр хавиар хэсэг хайсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Цагдаа нар ирээд намайг бас танихгүй нэг залуутай хамт цагдаагийн газар авчирсан. Намайг Гэмтлийн эмнэлэг дээр очиж үзүүл гээд явуулсан. Харин намайг зодсон залуутай хамт явж байсан залууг аваад үлдсэн. Би найз Төрболдын хамт Гэмтлийн эмнэлэг орж зураг авхуулсан. Тэгсэн тэр зургийг аваад нэг хувийн эмнэлэг зааж өгсөн. Тэгээд тэр хувийн эмнэлэг дээр очиж үзүүлсэн. Миний хамар мурийгаад, уруул сэтэрсэн байсан. Шар үстэй, 175см орчим өндөртэй, хар хувцастай, 20-25 орчим настай туранхай эрэгтэй хүн миний нүүр болон хамар руу 2 удаа мөргөж, 3 удаа баруун гараараа цохисон. Би уг залууг танихгүй, анх удаа харсан. Би гомдолтой байна, өөрийн эмчилгээний зардлыг барагдуулах хүсэлтэй байна. Нэхэмжлэх баримтуудаа өгнө. Би тэр залуутай маргалдаж, муудалцаагүй, зодож цохиогүй. Харин намайг зодож цохисон. Намайг зодсон залуу хоёулаа байсан. Цагдаагийн газар очоод нэг залуугийн нэрийг мэдэж авсан. Тэр залууг Төгөлдөр гэдэг юм байна лээ, гэхдээ тэр залуу надад гар хүрч зодоогүй, харин салгах гэж байсан юм. Намайг зодсон залуу миний утасны дугаарыг олж аваад над руу 2020 оны 7 дугаар сарын 7-ны өдөр залгасан. Тэр залуу надтай ярихдаа “24 дүгээр сургуулийн урд өөртөө чинь муудалцсан хүн байна аа, очиж уулзах гэсэн юм хаана очиж уулзах вэ?” гэсэн. Би тэр залууд “би яг одоо хагалгаанд орох гэж байна, хэд хоногоос холбогдоорой” гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд хэд хоногийн дараа над руу тэр залуу 80548880 гэсэн дугаараас дахиад залгасан. Тэгээд надтай ирж уулзахад тэр залуугийн нэрийг Т гэдгийг мэдсэн. Т намайг зодсон залуу мөн байсан. Намайг зодсон Т гэдэг залуу, Төгөлдөр гэдэг залуу бид 3-аас өөр хүн байгаагүй. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тэр залуу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Өөрийнхөө үйлдлийг хянах чадвартай байсан. Нөгөө цуг байсан залуу ч бас согтуу байсан...” гэх мэдүүлэг /хх 29-31/,

Гэрч Ц.Төрболд нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 7 дугаар сарын 3-ны шөнө 03 цагийн үед Монгол Улсын Их сургуулийн 2 дугаар байрны тэнд ажлаасаа гараад гэртээ харих гээд найз Даваанямын хамт алхсан. Тэгээд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Мандухай зочид буудлын урд салсан. Манай найз Бөмбөгөр худалдааны төвийн урдхан талд амьдарч байгаа, би өөрөө алхаад орчихно гэж хэлсэн. Тэгээд 10 орчим минутын дараа манай найзаас надад дуудлага ирсэн тэгэхэд нь би “яасан бэ” гэтэл “яагаа ч үгүй, хүрээд ир” гэсэн. Тэгээд би жаахан гүйгээд очтол миний хажуугаар нэг залуу гүйгээд өнгөрсөн, гэтэл удалгүй араас нь манай найз “наад залуугаа бариад аваарай” гээд тэр залуугийн араас хөөж байсан. Тэгээд бид хоёр араас нь хөөтөл Мандухай зочид буудлын хаалгаар орсон. Араас нь ороод буудлын хүнээс асуухад буудлын ресейпшн нь унтаж байсан болохоор мэдэхгүй гэсэн, үүдэнд байсан хоёр хүн ийшээ нэг залуу орсон гээд дээшээ буудлын өрөөнүүд рүү гардаг шат руу заасан, тэгээд цагдаа дуудтал цагдаа ирээд буудлын 3 давхар хүртэл шалгаад “за ямар хүмүүс байсныг нь хамт байсан хүнээс нь мэдчихье, хэлтэс дээр очоод гомдлоо бичээд өгчих” гэж хэлсэн. Тэгээд хэлтэс ортол манай найзын хамраас нь нэлээн цус гараад байсан болохоор цагдаа такси бариад шууд гэмтэл ороод үзүүлчих гэж хэлсэн. Тэгээд гэмтэл явсан, хамт явсан гэх залууг нь цагдаагийн хэлтэс дээр аваад үлдсэн. Тэр үлдсэн залуу нэлээн согтуу байсан. Манай найз гал асуутал “чи манай ахтай яаж харьцаад байгаа пизда вэ” гээд толгойгоороо хамар хэсэгт нь 2 удаа мөргөсөн, баруун гараараа хамар хэсэгт нь 3 удаа цохисон гэж хэлсэн. Хамт явсан Төгөлдөр гэх залуу нь хар өнгийн нимгэн цахилгаантай цамцтай, хар өнгийн өмдтэй халимаг үстэй 24-25 орчим насны 165- 170 орчим см өндөр залуу байсан. Манай найзыг цохиод зугтаасан Т гэх залуу нь шар өнгийн үстэй, хар өнгийн өмд цамцтай 170 см орчим өндөртэй залуу байсан. Манай найз Давааням болон бид хоёр ямар нэгэн согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглээгүй ажлаасаа гараад шууд харих гээд явж байсан...” гэх мэдүүлэг /хх 36/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 7754 дугаартай шинжээч дүгнэлтэд: “...С.Даваанямын биед хамар ясны цөмөрсөн хугарал, баруун, зүүн зовхи, дээд уруулын салстад цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх 44-45/,  

Шүүгдэгч О.Т нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 7 дугаар сарын 4-ний шөнө 03 цагт Төгөлдөр ахын хамт тамхи татаад зогсож байхад нэг залуу ирээд “найз охиндоо хаягдсан, чи ийм юмыг үзсэн үү” гэж яриад байсан. Төгөлдөр ахтай юм ярьж байгаад хоорондоо маргалдах гээд байхаар нь би дундуур нь орж яриаг нь зогсооход тэр залуу “чи яах гээд байгаа юм бэ” гэхээр нь би “за одоо явчих аа тэгэхгүй бол та 2 маргалдах гээд байна” гэж хэлэхэд тэр залуу “чи юу юм бэ, чамтай яриагүй байна” гэж хэлээд намайг түлхсэн. Би “чи одоо болно ш дээ, яасан даварсан юм бэ” гэсэн чинь энгэрээс заамдахаар нь би зөрүүлж заамдсан. Тэр залуу миний зүүн шанаа руу нэг удаа цохихоор нь би зөрүүлээд нүүр рүү нь 2 удаа толгойны дух хэсгээр мөргөсөн. Намайг мөргөсний дараа тэр залуугийн хамраас цус гараад доошоо суусан. Тэр залуу тэгж байхдаа найз нараа утсаар дуудсан. Төгөлдөр ах намайг “чи одоо яв, наана чинь зодоон болох гээд байна” гэж хэлэхээр нь би гэр рүүгээ алхаад орсон...” гэх мэдүүлэг /хх 53/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 54/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 63/, шүүгдэгч О.Т холбогдох шийтгэх тогтоолын хуулбар /хх 57-59/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 247 дүгээр тогтоол /хх 83/, шүүгдэгч О.Т гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 80/, хохирогч С.Даваанямын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 78/, хохирогч С.Даваанямын эрүүл мэндийн талаар гаргаж өгсөн баримт  холбогдох /69-73/, хохирлын баримт /хх 74-75/, хохирлын мөнгө төлсөн баримт /хх 78/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч О.Т нь 2020 оны 7 дугаар сарын 4-ний шөнө 03 цагийн үед Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 24 дүгээр сургуулийн урд хохирогч С.Даваанямыг тамхи асаах гал асуухад нь уурлан түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч С.Даваанямын “...Би 2020 оны 7 дугаар сарын 4-ний шөнө 02 цагийн орчимд хамт ажилладаг Төрболдын хамт ажлаа тараад гэрийн зүг цуг алхсан. Тэгээд Мандухай зочид буудлын урд талд байдаг цэцэрлэгийн хашаагаар Төрболд бид 2 тус тусдаа гэр рүүгээ салж алхсан. Тэгээд би гэр рүүгээ явж байгаад 24 дүгээр сургуулийн урд талд нэлээн согтуу 2 залуутай таарсан. Би тамхи асаах гээд нэг залуугаас нь “уучлаарай гал байна уу” гэж асуусан. Тэгтэл нөгөө залуу нь “чи миний ахаас гал асуугаад зодох гээд байгаа юм уу” гэсэн. Тэгээд намайг заамдаад миний цамцыг маань урсан. Тэгсэн нөгөө залуу нь “чи яах гээд байгаа юм бэ, зүгээр юм асууж байхад” гэж хэлээд бид хоёрыг салгахаар оролдсон. Тэгээд салгах гээд оролдож байхад намайг заамдсан байсан залуу нүүр рүү 2 удаа толгойгоороо мөргөсөн. Миний нүүр рүү дахиад баруун гараараа 3 удаа цохисон. Тэр үед миний хамраас их хэмжээний цус гараад би доошоо суусан. Тэгэхэд намайг мөргөсөн залуу цаашаа Мандухай зочид буудал чиглээд алхсан. Би араас нь тэр залууг дуудахад гүйгээд яваад өгсөн. Би гар утсаа гаргаад найз Төрболд руу залгаад “хүн зодчихлоо, буцаад хүрээд ирээч” гэж хэлсэн. Төрболд над дээр ирэхээр нь би “намайг зодсон хүн тийшээ гүйсэн” гэсэн чинь Төрболд “надтай нэг залуу зөрөөд гүйсэн, ийшээ гүйсэн” гэхээр нь Төрболд бид 2 тэр зугтаасан залуугийн хамт явж байсан залуутай Мандухай зочид буудлын тийшээ явсан. Төрболд бид 2 Мандухай зочид буудлын тэр хавиар хэсэг хайсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Цагдаа нар ирээд намайг бас танихгүй нэг залуутай хамт цагдаагийн газар авчирсан. Намайг Гэмтлийн эмнэлэг дээр очиж үзүүл гээд явуулсан. Харин намайг зодсон залуутай хамт явж байсан залууг аваад үлдсэн. Би найз Төрболдын хамт Гэмтлийн эмнэлэг орж зураг авхуулсан. Тэгсэн тэр зургийг аваад нэг хувийн эмнэлэг зааж өгсөн. Тэгээд тэр хувийн эмнэлэг дээр очиж үзүүлсэн. Миний хамар мурийгаад, уруул сэтэрсэн байсан. Шар үстэй, 175см орчим өндөртэй, хар хувцастай, 20-25 орчим настай туранхай эрэгтэй хүн миний нүүр болон хамар руу 2 удаа мөргөж, 3 удаа баруун гараараа цохисон. Би уг залууг танихгүй, анх удаа харсан. Би гомдолтой байна, өөрийн эмчилгээний зардлыг барагдуулах хүсэлтэй байна. Нэхэмжлэх баримтуудаа өгнө. Би тэр залуутай маргалдаж, муудалцаагүй, зодож цохиогүй. Харин намайг зодож цохисон. Намайг зодсон залуу хоёулаа байсан. Цагдаагийн газар очоод нэг залуугийн нэрийг мэдэж авсан. Тэр залууг Төгөлдөр гэдэг юм байна лээ, гэхдээ тэр залуу надад гар хүрч зодоогүй, харин салгах гэж байсан юм. Намайг зодсон залуу миний утасны дугаарыг олж аваад над руу 2020 оны 7 дугаар сарын 7-ны өдөр залгасан. Тэр залуу надтай ярихдаа “24 дүгээр сургуулийн урд өөртөө чинь муудалцсан хүн байна аа, очиж уулзах гэсэн юм хаана очиж уулзах вэ?” гэсэн. Би тэр залууд “би яг одоо хагалгаанд орох гэж байна, хэд хоногоос холбогдоорой” гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд хэд хоногийн дараа над руу тэр залуу 80548880 гэсэн дугаараас дахиад залгасан. Тэгээд надтай ирж уулзахад тэр залуугийн нэрийг Т гэдгийг мэдсэн. Тэмүүжин намайг зодсон залуу мөн байсан. Намайг зодсон Т гэдэг залуу, Төгөлдөр гэдэг залуу бид 3-аас өөр хүн байгаагүй. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тэр залуу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Өөрийнхөө үйлдлийг хянах чадвартай байсан. Нөгөө цуг байсан залуу ч бас согтуу байсан...” гэх мэдүүлэг /хх 29-31/, гэрч Ц.Төрболдын “...2020 оны 7 дугаар сарын 3-ны шөнө 03 цагийн үед Монгол Улсын Их сургуулийн 2 дугаар байрны тэнд ажлаасаа гараад гэртээ харих гээд найз Даваанямын хамт алхсан. Тэгээд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Мандухай зочид буудлын урд салсан. Манай найз Бөмбөгөр худалдааны төвийн урдхан талд амьдарч байгаа, би өөрөө алхаад орчихно гэж хэлсэн. Тэгээд 10 орчим минутын дараа манай найзаас надад дуудлага ирсэн тэгэхэд нь би “яасан бэ” гэтэл “яагаа ч үгүй, хүрээд ир” гэсэн. Тэгээд би жаахан гүйгээд очтол миний хажуугаар нэг залуу гүйгээд өнгөрсөн, гэтэл удалгүй араас нь манай найз “наад залуугаа бариад аваарай” гээд тэр залуугийн араас хөөж байсан. Тэгээд бид хоёр араас нь хөөтөл Мандухай зочид буудлын хаалгаар орсон. Араас нь ороод буудлын хүнээс асуухад буудлын ресейпшн нь унтаж байсан болохоор мэдэхгүй гэсэн, үүдэнд байсан хоёр хүн ийшээ нэг залуу орсон гээд дээшээ буудлын өрөөнүүд рүү гардаг шат руу заасан, тэгээд цагдаа дуудтал цагдаа ирээд буудлын 3 давхар хүртэл шалгаад “за ямар хүмүүс байсныг нь хамт байсан хүнээс нь мэдчихье, хэлтэс дээр очоод гомдлоо бичээд өгчих” гэж хэлсэн. Тэгээд хэлтэс ортол манай найзын хамраас нь нэлээн цус гараад байсан болохоор цагдаа такси бариад шууд гэмтэл ороод үзүүлчих гэж хэлсэн. Тэгээд гэмтэл явсан, хамт явсан гэх залууг нь цагдаагийн хэлтэс дээр аваад үлдсэн. Тэр үлдсэн залуу нэлээн согтуу байсан. Манай найз гал асуутал “чи манай ахтай яаж харьцаад байгаа пизда вэ” гээд толгойгоороо хамар хэсэгт нь 2 удаа мөргөсөн, баруун гараараа хамар хэсэгт нь 3 удаа цохисон гэж хэлсэн. Хамт явсан Төгөлдөр гэх залуу нь хар өнгийн нимгэн цахилгаантай цамцтай, хар өнгийн өмдтэй халимаг үстэй 24-25 орчим насны 165- 170 орчим см өндөр залуу байсан. Манай найзыг цохиод зугтаасан Т гэх залуу нь шар өнгийн үстэй, хар өнгийн өмд цамцтай 170 см орчим өндөртэй залуу байсан. Манай найз Давааням болон бид хоёр ямар нэгэн согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглээгүй ажлаасаа гараад шууд харих гээд явж байсан...” гэх мэдүүлэг /хх 36/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 7754 дугаартай шинжээч “...С.Даваанямын биед хамар ясны цөмөрсөн хугарал, баруун, зүүн зовхи, дээд уруулын салстад цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх 44-45/, шүүгдэгч О.Т “...Би 2020 оны 7 дугаар сарын 4-ний шөнө 03 цагт Төгөлдөр ахын хамт тамхи татаад зогсож байхад нэг залуу ирээд “найз охиндоо хаягдсан, чи ийм юмыг үзсэн үү” гэж яриад байсан. Төгөлдөр ахтай юм ярьж байгаад хоорондоо маргалдах гээд байхаар нь би дундуур нь орж яриаг нь зогсооход тэр залуу “чи яах гээд байгаа юм бэ” гэхээр нь би “за одоо явчих аа тэгэхгүй бол та 2 маргалдах гээд байна” гэж хэлэхэд тэр залуу “чи юу юм бэ, чамтай яриагүй байна” гэж хэлээд намайг түлхсэн. Би “чи одоо болно ш дээ, яасан даварсан юм бэ” гэсэн чинь энгэрээс заамдахаар нь би зөрүүлж заамдсан. Тэр залуу миний зүүн шанаа руу нэг удаа цохихоор нь би зөрүүлээд нүүр рүү нь 2 удаа толгойны дух хэсгээр мөргөсөн. Намайг мөргөсний дараа тэр залуугийн хамраас цус гараад доошоо суусан. Тэр залуу тэгж байхдаа найз нараа утсаар дуудсан. Төгөлдөр ах намайг “чи одоо яв, наана чинь зодоон болох гээд байна” гэж хэлэхээр нь би гэр рүүгээ алхаад орсон...” гэх мэдүүлэг /хх 53/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Хохирогч С.Давааням нь “...1.500.000 төгрөгийг хүлээн авлаа. Бидний дунд ахин санал гомдол байхгүй...” гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч О.Т бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Иймд шүүх шүүгдэгч О.Т хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн улсын яллагчтай тохиролцсоноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял шийтгэв.

Шүүгдэгч О.Т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд төлөхийг тайлбарлаж, уг торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шүүгдэгч О.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Онгийнгол овгийн О.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 / таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч О.Т нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ХАЛИУН