Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 724

 

 

 

 

 

 

    2020        09          04                                   2020/ШЦТ/724

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун  даргалж,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

            улсын яллагч С.Солонго,

            шүүгдэгч Х.Н, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хошууд овгийн Х.Н холбогдох эрүүгийн 1902004680777 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Хошууд овгийн Х. Н, 1960 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 60 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баяндөхөмийн 109б  тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ЧЛ60041705,

            Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

            Шүүгдэгч Х.Н  нь Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Нүүр ам судлалын сургуульд нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа  2018 оны 1 дүгээр сараас мөн оны 9 дүгээр сарын хооронд ажилчдын цалинг олгохдоо ажлаас чөлөөлөгдсөн, түр чөлөө авсан 5 ажилтны нэр дээр илүү цалин бодож тус сургуульд 10.545.744 төгрөг, сургуулийн ажилчдын гарт олгогдох байсан нийт 44,612,100.68 төгрөгийн цалингаас хохирогч А.Сандаг-Очирын 4,794,990.99 төгрөг, Ш.Батсүхийн 3,965,127.82 төгрөг, А.Мөнхдөлийн 3,753,522.82 төгрөг, Т.Мөнхдуламын 3,475,325.87 төгрөг, Ч.Ринчинтогтохын 2,382,990.00 төгрөг, Б.Оюунцэцэгийн 2,027,847.29 төгрөг, М.Батсуурийн 1,418,672.39 төгрөг, М.Бат-Эрдэнийн 1,377,724.87 төгрөг, Ж.Дэлгэрцэцэгийн 1,295,129.48 төгрөг, С.Дэжидноровын 1,284,387.46 төгрөг, Х.Оюунхишигийн 1,033,609.76 төгрөг, О.Дуламсүрэнгийн 983,154.55 төгрөг, Г.Ганбүргэдийн 976,794.57 төгрөг, П.Оюун-Энхийн 817,574.11 төгрөг, Д.Одонтуяагийн 791,599.28 төгрөг, Ж.Үржинлхамын 754,098.16 төгрөг, Т.Хандсүрэнгийн 741,389.57 төгрөг, О.Болорцогийн 700,212.19 төгрөг, Мөнхзулын 675,344.23 төгрөг, Б.Сапаарын 555,997.77 төгрөг, Б.Булганы 669,043.48 төгрөг, Ж.Отгонболдын 635,014.51 төгрөг, П.Билэгсайханы 555,360.84 төгрөг төгрөг, Б.Баярчимэгийн 470,357.44 төгрөг, Б.Батбаярын 447,424.92 төгрөг, Л.Баасанхүүгийн 414,146.02 төгрөг, Э.Нямсүрэнгийн 383,051.30 төгрөг, Б.Амарсайханы 361,765.17 төгрөг, Н.Цэнгэлсайханы 336,483.50 төгрөг, Г.Батболдын 308,735.94 төгрөг, Л.Даваанямын 298,427.32 төгрөг, М.Дэлгэрбайгалийн 292,740.84 төгрөг, Ш.Мөнх-Одын 277,030.13 төгрөг, Ж.Одхүүгийн 255, 051.60 төгрөг, П.Жавхлангийн 258,110.77 төгрөг, М.Түмэнжаргалын 235,081.77 төгрөг, А.Сувданчимэгийн 227,416.24 төгрөг, Г.Тэлмүүний 203,754.33 төгрөг, Э.Эрдэнэцэцэгийн 173,827.21 төгрөг, М.Оюун-Эрдэнийн 164,760.68 төгрөг, А.Өнөрзулын 158,796.00 төгрөг, Э.Билгүүний 158,700.76 төгрөг, М.Хосбаярын 154,034.20 төгрөг, Ч.Төгс-Оюуны 88,891.32 төгрөг, Л.Хэнтийн 64,651.20 төгрөг, Т.Дэлгэрмаагийн 10,323.11 төгрөг, Т.Гаукарын 9.634.64 төгрөг, Р.Оюунтөгсийн 9,500.15 төгрөг, Б.Өлзийсүрэн 8,777.00 төгрөг, Б.Мөнгөнцэцэгийн 8,777.00 төгрөг, М.Алтанзулын 7,904.00 төгрөг, Б.Баатархүүгийн 7,904.00 төгрөг Б.Халиуны 7,723.10 төгрөг, Э.Ундрахын 6,845.76 төгрөг, Б.Гэрэлтуяагийн 6,238.08 төгрөг буюу нийт 54,617,361.92 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглаж өөрийн болон бусдын данс руу шилжүүлэн авч завшсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч Х.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:“...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн хэрэгтээ харамсаж байна..” гэв.

            Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

                          Хөдөлмөрийн гэрээ /1-р хх 22-25/,

                          Үндэсний аудитын газрын 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 01/645 дугаартай албан бичиг /1-р хх 27/,

                          Үндэсний аудитын газрын 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 01/63 дугаартай Төлбөр барагдуулах тухай акт /1-р хх 30-31/,

   Хохирогч А.Мөнхдөл нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Манай Анагаахын Шинжлэх ухааны үндэсний их сургуулийн “Нүүр ам судлалын сургууль” нь Анагаахын Шинжлэх ухааны үндэсний их сургуулийн салбар Нүүр ам судлалын сургууль юм. Уг сургууль нь эрүү, нүүр амны судлалын чиглэлээр их сургуулийн боловсрол олгож эмч, мэргэжилтэн, нүүр ам судлаач зэрэг мэргэжлээр оюутан сурагчдыг бэлтгэн 6 жилээр суралцуулан дээд боловсрол олгодог. Мөн нүүр ам судлалын эмнэлгийг давхар ажлуулан сургуулийн эмч, багш нар өөрсдөө эмчилгээ үзлэг хийж ажилладаг юм. Сургуулийн хувьд оюутан сурагчдад хичээл сургалт орсон сургалттай холбоотой цалингаа авахаас гадна сургуулийн сургалтын эмнэлэгт багш, эмч нар өөрсдөө ажлаад сар бүр эмнэлэгт цугларсан оруулсан орлогоос багш нар 28 хувийг, эмч нар 40-ийг өөрсдийн цалин дээр нэмүүлэн авдаг.Манай сургуулийн багш ажилчдын цалинг сургууль хариуцан нягтлан бодогч боддог байсан. 2018 оны хувьд Нэргүй нягтлан ажиллаж байсан. 2018 оны 1 дүгээр сараас эхлэн 2018 оны 9 дүгээр сарын хооронд Н гэх нягтлан сургуульд ажиллаж байх хугацаандаа тухайн үед ажиллаж багш ажилчид болон ажлаас чөлөөлөгдсөн алба хаагчдын цалинг цалингийн цэсэнд бүрэн бодож байсан боловч цалинг ажилчдын картад шилжүүлж авахдаа дутуу оруулсан өөрийн хувийн хэрэглээнд зарцуулсан үйлдэл гаргасан. Энэ талаар манай сургуулийн багш ажилчид мэдээд гомдол гаргасны дагуу Үндэсний аудитын газраас санхүүгийн аудитын шалгалт хийж Н гэмт хэрэг үйлдсэнийг тогтоосон. ...сургуулийн багш нарын хичээл сургалт орсон цалин тогтмол нэг хэмжээгээр ордог, харин эмнэлэгт ажилласан багш-эмч нарыг цалин орлогоос хамаарч сард 28-40 хувь бодож олгодог болохоор тэр цалингийн мөнгөн дүн тогтмол биш орлогоос хамаараад янз бүр байдаг болохоор уг орлогын цалингаас мөнгийг дутуу цалингийн картад оруулсан байна ...” гэх мэдүүлэг /1-р хх 67/,

                          Гэрч Ж.Отгонболд нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Манай сургуулийн эмнэлэгт эмч багш нарын хувьд эмчилгээ оношилгоо явуулдаг бөгөөд үндсэн эмч нарын хувьд орсон орлогын 40 хувийг цалин болгон авдаг харин багш нарын хувьд орсон орлогын 28 хувийг цалин дээрээ нэмэгдэл болгон авдаг юм. Нягтлан бодогч Н хувьд  багш нарын орсон орлогыг 28 хувийг багасган тооцон бодож шилжүүлж байсан бөгөөд цалингийн цэсээ дээрээ үнэн зөвөөр бодож гаргаж харин банк руу шилжүүлэг хийдэг хуулгандаа өөрийн данс болон бусад этгээдүүдийн дансыг давхар бичиж багш нарын мөнгөнөөс тодорхой хэмжээгээр авч байсан нь шалгалтаар тогтоогдсон юм....” гэх мэдүүлэг /2-р хх 52/,

                          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 86 дугаар дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн санхүүгийн баримтын хүрээнд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Нүүр ам судлалын нягтлан бодогчоор ажиллаж байсан Х.Н нь 2018 оны 1 дүгээр сараас 9 дүгээр сарын хугацаанд ажиллагсдын цалинд ажлаас чөлөөлөгдсөн, түр чөлөө авсан 5 ажилтны нэр дээр цалин бодсон 10,545,744.90 төгрөг, 55 ажилтны гарт олгох цалингийн 44,612,100.68 төгрөгийг ажиллагсдын цалингийн картад дутуу шилжүүлж, зөрүүг бусдын данс руу шилжүүлсэн зэрэг нийт 55,157,845.58 төгрөгийн зөрчил дутагдал гаргасан байна. Шинжилгээгээр иргэн А.Даваажавын ХААН банкин дахь 5031299213 тоот дансанд 50,738,622.55 төгрөг, Х.Н  /өөрийн/ ХААН банкин дахь 5031300955 тоот дансанд 1,453,414.37 төгрөг, иргэн Б.Алимаагийн ХААН банкин дахь 5024702291 тоот дансанд 2,425,325.00 төгрөг нийт 54,617,361.92 төгрөгийг шилжүүлсэн байна. Үүнээс Үндэсний аудитын газрын төрийн сангийн 100900000601 тоот дансанд 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 15,661,800 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 8-ны өдөр 14,133,758.00 төгрөг, нийт 29.795.558.00 төгрөгийн төлбөрийн барагдуулсан байна...” гэсэн дүгнэлт /2-р хх 250, 3-р хх 1-2 /,

                          Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх 243-248/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /3-р хх 89/, хохирогч А.Сандаг-Очир, Ш.Батсүх, Т.Мөнхдулам, Ч.Ринчинтогтох, Б.Оюунцэцэг, М.Батсуурь, М.Бат-Эрдэнэ, Ж.Дэлгэрцэцэг, С.Дэжидноров, Х.Оюунхишиг, О.Дуламсүрэн, Г.Ганбүргэд, П.Оюун-Энх, Д.Одонтуяа, Ж.Үржинлхам, Т.Хандсүрэн, О.Болорцог, Д.Мөнхзул, Б.Сапаар, Б.Булган, Ж.Отгонболд, П.Билэгсайхан, Б.Баярчимэг, Б.Батбаяр, Л.Баасанхүү, Э.Нямсүрэн, Б.Амарсайхан, Н.Цэнгэлсайхан, Г.Батболд, Л.Давааням, М.Дэлгэрбайгаль, Ш.Мөнх-Од, Ж.Одхүү, П.Жавхлан, М.Түмэнжаргал, А.Сувданчимэг, Г.Тэлмүүн, Э.Эрдэнэцэцэг, М.Оюун-Эрдэнэ, А.Өнөрзул, Э.Билгүүн, М.Хосбаяр, Ч.Төгс-Оюун, Л.Хэнтий, Т.Дэлгэрмаа, Т.Гаукар, Р.Оюунтөгс, Б.Өлзийсүрэн, Б.Мөнгөнцэцэг, М.Алтанзул, Б.Баатархүү, Б.Халиун, Э.Ундрах, Б.Гэрэлтуяа нарын мэдүүлэг, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 250 дугаар тогтоол /3-р хх 187/, шүүгдэгч Х.Н гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /3-р хх 185/, хохирлын мөнгө төлсөн баримт /3-р хх 183, 186, 1-р хх 19/, хохирогч А.Мөнхдөлийн гаргасан гомдол, саналгүй гэх хүсэлт /3-р хх 124/,  зэргийг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтыг шинжлэн судлалаа.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Х.Н  нь Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Нүүр ам судлалын сургуульд нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа  2018 оны 1 дүгээр сараас мөн оны 9 дүгээр сарын хооронд ажилчдын цалинг олгохдоо ажлаас чөлөөлөгдсөн, түр чөлөө авсан 5 ажилтны нэр дээр илүү цалин бодож тус сургуульд 10.545.744 төгрөг, сургуулийн ажилчдын гарт олгогдох байсан нийт 44,612,100.68 төгрөгийн цалингаас хохирогч А.Сандаг-Очирын 4,794,990.99 төгрөг, Ш.Батсүхийн 3,965,127.82 төгрөг, А.Мөнхдөлийн 3,753,522.82 төгрөг, Т.Мөнхдуламын 3,475,325.87 төгрөг, Ч.Ринчинтогтохын 2,382,990.00 төгрөг, Б.Оюунцэцэгийн 2,027,847.29 төгрөг, М.Батсуурийн 1,418,672.39 төгрөг, М.Бат-Эрдэнийн 1,377,724.87 төгрөг, Ж.Дэлгэрцэцэгийн 1,295,129.48 төгрөг, С.Дэжидноровын 1,284,387.46 төгрөг, Х.Оюунхишигийн 1,033,609.76 төгрөг, О.Дуламсүрэнгийн 983,154.55 төгрөг, Г.Ганбүргэдийн 976,794.57 төгрөг, П.Оюун-Энхийн 817,574.11 төгрөг, Д.Одонтуяагийн 791,599.28 төгрөг, Ж.Үржинлхамын 754,098.16 төгрөг, Т.Хандсүрэнгийн 741,389.57 төгрөг, О.Болорцогийн 700,212.19 төгрөг, Мөнхзулын 675,344.23 төгрөг, Б.Сапаарын 555,997.77 төгрөг, Б.Булганы 669,043.48 төгрөг, Ж.Отгонболдын 635,014.51 төгрөг, П.Билэгсайханы 555,360.84 төгрөг төгрөг, Б.Баярчимэгийн 470,357.44 төгрөг, Б.Батбаярын 447,424.92 төгрөг, Л.Баасанхүүгийн 414,146.02 төгрөг, Э.Нямсүрэнгийн 383,051.30 төгрөг, Б.Амарсайханы 361,765.17 төгрөг, Н.Цэнгэлсайханы 336,483.50 төгрөг, Г.Батболдын 308,735.94 төгрөг, Л.Даваанямын 298,427.32 төгрөг, М.Дэлгэрбайгалийн 292,740.84 төгрөг, Ш.Мөнх-Одын 277,030.13 төгрөг, Ж.Одхүүгийн 255, 051.60 төгрөг, П.Жавхлангийн 258,110.77 төгрөг, М.Түмэнжаргалын 235,081.77 төгрөг, А.Сувданчимэгийн 227,416.24 төгрөг, Г.Тэлмүүний 203,754.33 төгрөг, Э.Эрдэнэцэцэгийн 173,827.21 төгрөг, М.Оюун-Эрдэнийн 164,760.68 төгрөг, А.Өнөрзулын 158,796.00 төгрөг, Э.Билгүүний 158,700.76 төгрөг, М.Хосбаярын 154,034.20 төгрөг, Ч.Төгс-Оюуны 88,891.32 төгрөг, Л.Хэнтийн 64,651.20 төгрөг, Т.Дэлгэрмаагийн 10,323.11 төгрөг, Т.Гаукарын 9.634.64 төгрөг, Р.Оюунтөгсийн 9,500.15 төгрөг, Б.Өлзийсүрэн 8,777.00 төгрөг, Б.Мөнгөнцэцэгийн 8,777.00 төгрөг, М.Алтанзулын 7,904.00 төгрөг, Б.Баатархүүгийн 7,904.00 төгрөг Б.Халиуны 7,723.10 төгрөг, Э.Ундрахын 6,845.76 төгрөг, Б.Гэрэлтуяагийн 6,238.08 төгрөг буюу нийт 54,617,361.92 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглаж өөрийн болон бусдын данс руу шилжүүлэн авч завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хөдөлмөрийн гэрээ / 1-р хх 22-25/, үндэсний аудитын газрын 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 01/645 дугаартай албан бичиг /1-р хх 27/, үндэсний аудитын газрын 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 01/63 дугаартай Төлбөр барагдуулах тухай акт /1-р хх 30-31/, хохирогч А.Мөнхдөлийн “...Манай Анагаахын Шинжлэх ухааны үндэсний их сургуулийн “Нүүр ам судлалын сургууль” нь Анагаахын Шинжлэх ухааны үндэсний их сургуулийн салбар Нүүр ам судлалын сургууль юм. Уг сургууль нь эрүү, нүүр амны судлалын чиглэлээр их сургуулийн боловсрол олгож эмч, мэргэжилтэн, нүүр ам судлаач зэрэг мэргэжлээр оюутан сурагчдыг бэлтгэн 6 жилээр суралцуулан дээд боловсрол олгодог. Мөн нүүр ам судлалын эмнэлгийг давхар ажлуулан сургуулийн эмч, багш нар өөрсдөө эмчилгээ үзлэг хийж ажилладаг юм. Сургуулийн хувьд оюутан сурагчдад хичээл сургалт орсон сургалттай холбоотой цалингаа авахаас гадна сургуулийн сургалтын эмнэлэгт багш, эмч нар өөрсдөө ажлаад сар бүр эмнэлэгт цугларсан оруулсан орлогоос багш нар 28 хувийг, эмч нар 40-ийг өөрсдийн цалин дээр нэмүүлэн авдаг.Манай сургуулийн багш ажилчдын цалинг сургууль хариуцан нягтлан бодогч боддог байсан. 2018 оны хувьд Н нягтлан ажиллаж байсан. 2018 оны 1 дүгээр сараас эхлэн 2018 оны 9 дүгээр сарын хооронд Н гэх нягтлан сургуульд ажиллаж байх хугацаандаа тухайн үед ажиллаж багш ажилчид болон ажлаас чөлөөлөгдсөн алба хаагчдын цалинг цалингийн цэсэд бүрэн бодож байсан боловч цалинг ажилчдын картад шилжүүлж авахдаа дутуу оруулсан өөрийн хувийн хэрэглээнд зарцуулсан үйлдэл гаргасан. Энэ талаар манай сургуулийн багш ажилчид мэдээд гомдол гаргасны дагуу Үндэсний аудитын газраас санхүүгийн аудитын шалгалт хийж Н гэмт хэрэг үйлдсэнийг тогтоосон. ...сургуулийн багш нарын хичээл сургалт орсон цалин тогтмол нэг хэмжээгээр ордог, харин эмнэлэгт ажилласан багш-эмч нарыг цалин орлогоос хамаарч сард 28-40 хувь бодож олгодог болохоор тэр цалингийн мөнгөн дүн тогтмол биш орлогоос хамаараад янз бүр байдаг болохоор уг орлогын цалингаас мөнгийг дутуу цалингийн картад оруулсан байна ...” гэх мэдүүлэг /1-р хх 67/, гэрч Ж.Отгонболдын “...Манай сургуулийн эмнэлэгт эмч багш нарын хувьд эмчилгээ оношилгоо явуулдаг бөгөөд үндсэн эмч нарын хувьд орсон орлогын 40 хувийг цалин болгон авдаг харин багш нарын хувьд орсон орлогын 28 хувийг цалин дээрээ нэмэгдэл болгон авдаг юм. Нягтлан бодогч Н хувьд  багш нарын орсон орлогыг 28 хувийг багасган тооцон бодож шилжүүлж байсан бөгөөд цалингийн цэсээ дээрээ үнэн зөвөөр бодож гаргаж харин банк руу шилжүүлэг хийдэг хуулгандаа өөрийн данс болон бусад этгээдүүдийн дансыг давхар бичиж багш нарын мөнгөнөөс тодорхой хэмжээгээр авч байсан нь шалгалтаар тогтоогдсон юм....” гэх мэдүүлэг /2-р хх 52/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 86 дугаар “...Шинжилгээнд ирүүлсэн санхүүгийн баримтын хүрээнд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Нүүр ам судлалын нягтлан бодогчоор ажиллаж байсан Х.Н нь 2018 оны 1 дүгээр сараас 9 дүгээр сарын хугацаанд ажиллагсдын цалинд ажлаас чөлөөлөгдсөн, түр чөлөө авсан 5 ажилтны нэр дээр цалин бодсон 10,545,744.90 төгрөг, 55 ажилтны гарт олгох цалингийн 44,612,100.68 төгрөгийг ажиллагсдын цалингийн картад дутуу шилжүүлж, зөрүүг бусдын данс руу шилжүүлсэн зэрэг нийт 55,157,845.58 төгрөгийн зөрчил дутагдал гаргасан байна. Шинжилгээгээр иргэн А.Даваажавын ХААН банкин дахь 5031299213 тоот дансанд 50,738,622.55 төгрөг, Х.Н /өөрийн/ ХААН банкин дахь 5031300955 тоот дансанд 1,453,414.37 төгрөг, иргэн Б.Алимаагийн ХААН банкин дахь 5024702291 тоот дансанд 2,425,325.00 төгрөг нийт 54,617,361.92 төгрөгийг шилжүүлсэн байна. Үүнээс Үндэсний аудитын газрын төрийн сангийн 100900000601 тоот дансанд 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 15,661,800 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 8-ны өдөр 14,133,758.00 төгрөг, нийт 29.795.558.00 төгрөгийн төлбөрийн барагдуулсан байна...” гэсэн дүгнэлт /2-р хх 250, 3-р хх 1-2/, хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх 243-248/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Хохирогч А.Мөнхдөл нь “...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч Х.Н бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Иймд шүүх шүүгдэгч Х.Н албан тушаалын байдлаа ашиглан хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн улсын яллагчтай тохиролцсоноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгийн торгох ял шийтгэв.

Шүүгдэгч Х.Н оногдуулсан 10.000.000 төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 жилийн хугацаанд төлж барагдуулах үүрэг хүлээлгэж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шүүгдэгч Х.Н нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын мэдээллийн санд бүртгэлгүй байх ба шүүх шүүгдэгчид  эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Шүүгдэгч Х.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хошууд овгийн Х.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан албан тушаалын байдлаа ашиглан хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Х.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Н оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч Х.Н  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Н авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ХАЛИУН