Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 740

 

 

 

 

 

 

 

 

     2020         09          09                                   2020/ШЦТ/740

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,  

улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа, 

   шүүгдэгч П.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Балжид овгийн П.О холбогдох эрүүгийн 1811019730657 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Балжид овгийн П.О, 1987 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Булган аймгийн Бугат суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхнэрийн хамт Булган аймгийн Бугат сум 1 дүгээр багт оршин суух,

Булган аймгийн Сум дундын 4 дүгээр шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 67 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон,

Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 219 дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, регистрийн дугаар ГБ87092816.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч П.О  нь 2018 оны 06 дугаар сарын 25-ны орой Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах караокед Г.Дашхүүгийн эзэмшлийн 360.000 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг Эс-7 загварын гар утсыг “утсаар яриад өгье” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилж авсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч П.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Г.Дашхүү нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Занабазарын музейн урд байрлах караокед орсон нэрийг нь сайн мэдэхгүй байна. ...23 цагийн орчимд намайг караокед сууж байхад Одгий гэх залуу гар утсаа өгөөч ээ хүнтэй яриад өгье гэж хэлсэн. Би түүнд өөрийн Самсунг Эс-7 маркийн гар утсаа өгсөн. Тэгээд ойролцоогоор 30 орчим минутын дараа Бат-Эрдэнэ надад Одгий чиний гар утсыг аваад явчихлаа гэж хэлсэн би өөрийнхөө 80922982 дугаарлуугаа залгахад холбогдох боломжгүй байсан. ...миний бие Одко гэх залуугаас тухайн үед утсыг маань үнэлсэн үнэлгээ болох 250.000 төгрөгийг бэлнээр нь хүлээн авсан нь үнэн... Одко гэх залуугаас үлдэгдэл мөнгө болох 110.000 төгрөгийг нэхэмжилж гаргуулан авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх 21-22, 25/,

Гэрч Ш.Батболд нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Гүүд барьцаалан зээлдүүлэх төвд Самсунг Эс-7 маркийн гар утсыг П овогтой О гэх хүн 180.000 төгрөгөөр тавьсан байна. ...тус гар утсыг программ дахь байдлаар Батболд гэх миний эрхээр 8 дугаар сарын 13-ны өдөр 240.000 төгрөгөөр зарсан гэсэн мэдээлэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх 26-28/,

Гэрч Р.Бат-Эрдэнэ нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...тухайн үед бид гурав уугаад нэлээн согтсон байсан ба О нь Дашхүүгээс “гар утсаа өгч байгаач, би ярьчхаад ороод ирье” гэж хэлээд сууж байсан караокены өрөөнөөс О нь Дашхүүгийн утсыг авч гараад буцаж орж ирээгүй алга болсон бөгөөд Дашхүү бид хоёр гайхаж түүний утас руу нь залгахад утас нь холбогдохгүй байсан...” гэх мэдүүлэг /хх 34/,

“Гүүд” ломбардын баримт  /хх 30/,

“Дамно” хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн ЧД1-20-160 дугаартай дүгнэлт /хх 37-38/,

Шүүгдэгч П.О нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Миний ломбардад тавьсан утас Дашхүүгийн утас байсан. Маргааш нь Бат-Эрдэнэ над руу залгаж “...чи Дашхүүгийн гар утсыг аваад явчихсан юм уу, гар утсыг нь яасан юм бэ...” гэж надаас асуусан тухайн үед тэрхүү гар утас Дашхүүгийн гар утас байсныг мэдсэн...” гэх мэдүүлэг /хх 43/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 54/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 72/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл/,  хүлээн авсан тэмдэглэл /хх 16/, шүүгдэгч П.О холбогдох шийтгэх тогтоолын хуулбарууд /хх 59-61, 83-87/, хохиролын мөнгө шилжүүлсэн баримт /хх 88/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны 2020.09.09-ний өдрийн 5/669 тоот албан бичиг зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч П.О  нь 2018 оны 06 дугаар сарын 25-ны орой Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах караокед Г.Дашхүүгийн Самсунг Эс-7 загварын гар утсыг “утсаар яриад өгье” гэж хуурч, бусдыг төөрөгдөлд оруулан залилан авч, 360.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Г.Дашхүүгийн “...Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Занабазарын музейн урд байрлах караокед орсон нэрийг нь сайн мэдэхгүй байна. ...23 цагийн орчимд намайг караокед сууж байхад Одгий гэх залуу гар утсаа өгөөч хүнтэй яриад өгье гэж хэлсэн. Би түүнд өөрийн Самсунг Эс-7 маркийн гар утсаа өгсөн. Тэгээд ойролцоогоор 30 орчим минутын дараа Бат-Эрдэнэ надад Одгий чиний гар утсыг аваад явчихлаа гэж хэлсэн би өөрийнхөө 80922982 дугаарлуугаа залгахад холбогдох боломжгүй байсан. ...миний бие Одко гэх залуугаас тухайн үед утсыг маань үнэлсэн үнэлгээ болох 250.000 төгрөгийг бэлнээр нь хүлээн авсан нь үнэн... Одко гэх залуугаас үлдэгдэл мөнгө болох 110.000 төгрөгийг нэхэмжилж гаргуулан авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх 21-22, 25/, гэрч Ш.Батболдын “...2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Гүүд барьцаалан зээлдүүлэх төвд Самсунг Эс-7 маркийн гар утсыг П овогтой О гэх хүн 180.000 төгрөгөөр тавьсан байна. ...тус гар утсыг программ дахь байдлаар Батболд гэх миний эрхээр 8 дугаар сарын 13-ны өдөр 240.000 төгрөгөөр зарсан гэсэн мэдээлэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх 26-28/, гэрч Р.Бат-Эрдэнийн “...тухайн үед бид гурав уугаад нэлээн согтсон байсан ба О нь Дашхүүгээс “гар утсаа өгч байгаач, би ярьчхаад ороод ирье” гэж хэлээд сууж байсан караокены өрөөнөөс О нь Дашхүүгийн утсыг авч гараад буцаж орж ирээгүй алга болсон бөгөөд Дашхүү бид хоёр гайхаж түүний утас руу нь залгахад утас нь холбогдохгүй байсан...” гэх мэдүүлэг /хх 34/, “Гүүд” ломбардын баримт  /хх 30/, “Дамно” хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн ЧД1-20-160 дугаартай дүгнэлт /хх 37-38/, шүүгдэгч П.О “...Миний ломбардад тавьсан утас Дашхүүгийн утас байсан. Маргааш нь Бат-Эрдэнэ над руу залгаж “...чи Дашхүүгийн гар утсыг аваад явчихсан юм уу, гар утсыг нь яасан юм бэ...” гэж надаас асуусан тухайн үед тэрхүү гар утас Дашхүүгийн гар утас байсныг мэдсэн...” гэх мэдүүлэг /хх 43/ болон шүүхийн  хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч П.О нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдаж байна.

Хохирогч Г.Дашхүү нь “...цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч П.О бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Иймд шүүгдэгч П.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч П.О эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэдийгээр шүүгдэгч П.О нь Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2019 оны 12 сарын 11-ний өдрийн 219 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн боловч уг ялыг 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр төлж, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон болох нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын албан бичгээр нотлогдож байгааг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүх шүүгдэгч П.О эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, түүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан хуульд заасан хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч П.О 2020 оны 8 сарын 26-наас 2020 оны 9 сарын 8-ны өдрийг хүртэл нийт 14 хоног цагдан хоригдсоныг түүний элдэх ялаас хасч тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Балжид овгийн П. О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч П.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.О оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч П.О цагдан хоригдсон 14 /арван дөрөв/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч П.О нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.О авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.ХАЛИУН