| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2020/0731/Э |
| Дугаар | 754 |
| Огноо | 2020-09-16 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | М.Энхбаатар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 754
2020 09 16 2020/ШЦТ/754
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цогбаяр,
улсын яллагч М.Энхбаатар,
шүүгдэгч Х.Ө /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Зээрдүүд овгийн Х. Ө холбогдох эрүүгийн 2011000000878 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Зээрдүүд овгийн Х. Ө, 2002 оны 4 дүгээр сарын 22-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монголын Үндэсний их сургуулийн авто инженерийн ангийн 1 дүгээр курсын оюутан, ам бүл 3, эцэг, дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 13-367 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар УЛ02242212.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Х. Ө нь 2020 оны 8 дугаар сарын 24-ны шөнө 23 цагийн үед Чингэлтэй дүүргийн 10 дүгээр хороо, Чингэлтэйн 10-309 дугаартай хашааны гадаа насанд хүрээгүй буюу 17 настай М.Ирмүүнтэй таараад түүний нүүр рүү цохиж, нуруу руу өшиглөх зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Х.Ө нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Насанд хүрээгүй хохирогч М.Ирмүүн нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 8 дугаар сарын 24-ны орой 23 цагийн орчимд би ганцаараа Чулуут дэлгүүр орж хүнсээ цуглуулчхаад гэр рүүгээ явж байтал манай гэрийн үүдэнд Ө зогсож байсан. Ингээд юу байна гэж мэндэлчхээд Пүрэвээг яасан гэнээ гэж хэлээд миний нүүр рүү 4-5 удаа цохиод, төмсөгдөөд, нуруу руу 1 удаа өшиглөсөн. Би газарт унаад аав гээд орилтол аав гаднаас гараад ирсэн. Аавыг гарч ирэхэд Ө явчихсан байсан... Ө аав нь 200.000 төгрөг эмчилгээнд зарцуулаарай гэж өгсөн. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэв...” гэх мэдүүлэг /хх 10/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эмч Т.Чимэд-Очирын 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 9757 дугаар шинжээчийн дүгнэлтэд: “...М.Ирмүүний биед бүсэлхий, нуруу, хуухнагт зөөлөн эдийн няцрал, бүсэлхий, нуруунд зулгаралт, дээд уруулын салстанд язрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх 14-15/,
Шүүгдэгч Х.Ө нь мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэхдээ: “... 2020 оны 08 дугаар сарын 24-ны өдөр манай аавын найзууд гэрт ирээд ууж идэж байгаад явсан бөгөөд би гэрээ цэвэрлэж байгаад аавын найзуудын үлдээсэн байсан стакантай архийг устай андуураад уусан. Ингээд би орой 23 цагийн үед гэрээсээ гараад дэлгүүр орж тамхи авах гэж явахдаа өөрийн найз Пүрэвээтэй тааралдсан... Би дээшээ гэр лүүгээ ганцаараа алхаж байгаад гудамжинд Ирмүүний гэрийнх үүдэнд таарсан. Ирмүүнтэй мэндлээд өмнө яригдсан явган ярианаас болоод Ирмүүнийг нүүр рүү 1 удаа шанаадаад, хацар руу 1 удаа алгадаад, төмсөг рүү нь 1 удаа өшиглөсөн. Тэгтэл хашааны гаднаас аавыгаа дуудаад байсан...” гэх мэдүүлэг /хх 22/,
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 28/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 25/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 29/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2020 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 254 дүгээр тогтоол /хх 39/, шүүгдэгч Х.Ө гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 35/, насанд хүрээгүй хохирогч М.Ирмүүний гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 34/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.
Шүүгдэгч Х. Ө нь 2020 оны 8 дугаар сарын 24-ны шөнө 23 цагийн үед Чингэлтэй дүүргийн 10 дүгээр хороо, Чингэлтэйн 10-309 дугаартай хашааны гадаа насанд хүрээгүй буюу 17 настай М.Ирмүүнтэй таараад түүний нүүр рүү цохиж, нуруу руу өшиглөх зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн насанд хүрээгүй хохирогч М.Ирмүүний “...2020 оны 8 дугаар сарын 24-ны орой 23 цагийн орчимд би ганцаараа Чулуут дэлгүүр орж хүнсээ цуглуулчхаад гэр рүүгээ явж байтал манай гэрийн үүдэнд Ө зогсож байсан. Ингээд юу байна гэж мэндэлчхээд Пүрэвээг яасан гэнээ гэж хэлээд миний нүүр рүү 4-5 удаа цохиод, төмсөгдөөд, нуруу руу 1 удаа өшиглөсөн. Би газарт унаад аав гээд орилтол аав гаднаас гараад ирсэн. Аавыг гарч ирэхэд Ө явчихсан байсан... Ө аав нь 200.000 төгрөг эмчилгээнд зарцуулаарай гэж өгсөн. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэв...” гэх мэдүүлэг /хх 10/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эмч Т.Чимэд-Очирын 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 9757 дугаар шинжээчийн“...М.Ирмүүний биед бүсэлхий, нуруу, хуухнагт зөөлөн эдийн няцрал, бүсэлхий, нуруунд зулгаралт, дээд уруулын салстанд язрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх 14-15/, шүүгдэгч Х.Ө “... 2020 оны 08 дугаар сарын 24-ны өдөр манай аавын найзууд гэрт ирээд ууж идэж байгаад явсан бөгөөд би гэрээ цэвэрлэж байгаад аавын найзуудын үлдээсэн байсан стакантай архийг устай андуураад уусан. Ингээд би орой 23 цагийн үед гэрээсээ гараад дэлгүүр орж тамхи авах гэж явахдаа өөрийн найз Пүрэвээтэй тааралдсан... Би дээшээ гэрлүүгээ ганцаараа алхаж байгаад гудамжинд Ирмүүний гэрийнх үүдэнд таарсан. Ирмүүнтэй мэндлээд өмнө яригдсан явган ярианаас болоод Ирмүүнийг нүүр рүү 1 удаа шанаадаад, хацар руу 1 удаа алгадаад, төмсөг рүү нь 1 удаа өшиглөсөн. Тэгтэл хашааны гаднаас аавыгаа дуудаад байсан...” гэх мэдүүлэг /хх 22/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Насанд хүрээгүй хохирогч М.Ирмүүн нь “...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч Х.Ө бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
Иймд шүүх шүүгдэгч Х.Ө хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн улсын яллагчтай тохиролцсоноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгийн торгох ял шийтгэв.
Шүүгдэгч Х.Ө нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын мэдээллийн санд бүртгэлгүй байх ба шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ө оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд төлөхийг тайлбарлаж, уг торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.
Шүүгдэгч Х.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Зээрдүүд овгийн Х.Ө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ө 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ө нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч Х.Ө нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Ө авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН