Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 170

 

2020/ШЦТ/170

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,

            Улсын яллагч: Ц.Сайнзаяа

Шүүгдэгч: Т.Ү

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Тын Үт холбогдох 2012000000195 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Дугаар /С% Цэцэрлэг

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр А аймгийн Хсуманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Ааймгийн Эсумын .. дүгээр багийн Цны .. тоотод оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, С овогт Тын Ү /РД: ../

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Т.Ү нь А аймгийн Э сумын .. дүгээр багийн нутаг дэвсгэр Цны .. тоотод 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, өөрийн төрсөн эх Б.Өыг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь дээд уруулын дотор салст, зүүн мөрөнд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Мөрдөн байцаалтын шатанд 2012000000195 дугаартай эрүүгийн хэргээс:                                

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Өы мэдүүлсэн: ...2020 оны 05 дугаар сарын 27-ны орой 22 цагийн үед манай хүү Т.Ү гаднаас орж ирээд та манай эхнэр рүү юу гээд залгаад байгаа юм гээд уурлахаар нь хариуд нь би яах вэ дээ, юм асуух гэсэн юм гэж залгаж болохгүй юм уу гэж хэлсэн чинь та нарт миний амьдрал хамаагүй гээд уурлаад намайг барьж аваад гараараа миний нүүр, уруул хэсэг рүү нэг удаа, дараа нь миний зүүн талын мөр хэсэг рүү нэг удаа гараараа цохисон. Зүүн талын гарын шуу хэсэг рүү гараараа цохисон чинь хажуугаас манай охин Ү ирээд салгасан. Тэгээд манай охин цагдаа дуудсан. Миний хүү өөрийн эхнэр Гыг өмөөрөөд намайг цохиж, зодох болсон. Манай хүү, бэр хоёр хоорондоо байнга таарамжгүй харьцаатай байдаг. Манай хоёрынх нэг хашаанд тус тусдаа амьдардаг. Би эхнэр рүү нь утсаар залгасан чинь эхнэр утсаа аваагүй. Тэгээд манай хүүд ээж чинь над руу залгаад байна гэсэн шалтгаанаар эхнэртээ уурласан уураа надад гаргаад намайг цохиж, зодох болсон. Өөр ямар нэгэн шалтгаан байхгүй. Миний биед хөнгөн хэлбэрийн гэмтэл учирсан бөгөөд сэтгэл санааны хямралд их орж байна. Миний нүд, уруул хэсэг рүү гараараа цохиж, уруул хавдсан, зүүн талын мөр хэсэг рүү гараараа цохиж хөрүүлсэн, зүүн талын гарын шуу хэсэгт жижиг хөхөрсөн байна. Өөр гэмтэл учруулаагүй. Эдгээр гэмтлийг манай хүү Ү намайг гараараа цохиж учруулсан. Өөр хүн миний биед халдаж намайг цохиж зодоогүй. Тухайн үед манай хүү Ү, манай охин Ү нар байсан. Өөр хүн байгаагүй. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 01 дүгээр багийн Цагаан давааны 31-04 тоотод намайг зодсон. Манай хүү, бэр бид нарын хооронд өр авлагын асуудал байгаа. Манай хүү, бэр хоёр надаар үл хөдлөхийн зээл авахуулсан бөгөөд тэр зээлийг нь би төлж байгаа. Зарим сард өөрөө хийдэг, эхний хоёр сар манай хүү төлсөн. Тэрнээс хойш төлөөгүй. Манай хүү намайг урьд өмнө нь цохиж, зодож байгаагүй, хэл амаараа үг хэлээр доромжилж байсан. Сая анх удаа цохиж, зодох болсон. Би өөрийн том охин Ү, бага охин Ү, зээ хүү нартайгаа хамт амьдардаг. Манай хажуу талын байшинд манай том хүү Ү нь эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. Манай бэр намайг цохиж, зодож байсан удаа байхгүй. Харин хэл амаар байнга доромжилж байдаг. Сүүлийн үед би юм ярихаа байсан. Хуваарьт болон дундын эд хөрөнгөд халдсан удаа байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 05-08 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Үын мэдүүлсэн: ...Тухайн үед манай ах орой 22 цагийн үед гаднаас орж ирээд та нар миний амьдралд битгий гай болоод бай, хашаа байшин султгаад өг гээд ээж Өыг хэл амаар доромжлоод гараараа нүүр, уруул хэсэг рүү нь цохиод гар, мөр хэсэг рүү нь цохиод авахаар нь би хүүхдээ хөхүүлж байгаад орон дээр хүүхдээ орхиод энэ хоёрыг салгах гэж дундуур нь ороод энэ хоёрыг салгаж чадахгүй цагдаа дуудсан бөгөөд бид нар гэртээ байсан чинь гэрийн гаднаас хаалга уяад зугтаад яваад өгсөн. Цагдаа нар ирээд гэрийн хаалга тайлж өгөхөөр нь цагдаа нарт болсон асуудлын талаар хэлсэн. Тухайн үед манай ээж Ө, манай ах Т.Ү, манай нялх хүүхэд бид нараас өөр хүн байгаагүй. Манай ах эхнэрээ өмөөрөөд ээжийг зодох болсон. Манай ээж эхнэр Г руу нь утсаар залгаад утсаа авахгүй байсан бөгөөд эхнэр нь ээж чинь утсаар залгаад байна гэж хэлсэн байх. Тэрнээс болоод гаднаас уурлаж орж ирээд та нарт миний амьдрал хамаагүй гээд ээжийг хэл амаар доромжлоод хашаа байшин султгаад өг гээд бид нарыг хөөгөөд ээжийг цохиж, зодох болсон. Манай ээжийн нүүр, ам хэсэг рүү нь гараараа цохиж, уруул хэсэг нь хавдаж дотор нь хэгзэрсэн. Мөр, зүүн талын гар хэсэг рүү нь гараараа цохиж, ээжтэй барьцалдаж аваад зууралдаж байсан. Манай ах Т.Ү эхнэр, хүүхэдтэйгээ ээжийн барьж өгсөн байшинд амьдардаг бөгөөд хажуу талд нь гэрт ээж, манай дүү, манай хүүхэд бид нар амьдардаг. Манай ах та нар миний амьдралд битгий оролц байшин султгаад өг, зайлцгаа гээд өмч хөрөнгөнөөс болоод хэрүүл маргаан гараад байдаг. Урьд өмнө нь цохиж, зодож байгаагүй. Өмнө нь үгээр заналхийлж хэл амаар доромжилж ална гэж заналхийлдэг, гэр орноос зайл гэж хөөдөг, өөр ямар нэг үйлдэл хийж байгаагүй. Тухайн асуудал гарахад манай бэр эгч Г байхгүй байсан. Тухайн үед гэртээ байгаагүй. Нөхөр нь ганцаараа гаднаас орж ирээд хэрүүл маргаан хийж хэл үгээр доромжилж ээжийг цохиж, зодох болсон. Манай гэр бүл дунд ээж, ах хоёрын дунд үл хөдлөх хөрөнгө банкинд тавьж зээл авсан, ах зээлээ төлөхгүй ээж банкны зээлийг нь төлж байгаа. Харин өс хонзонгийн таарамжгүй харьцаа байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 13-16 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Т.Үын мэдүүлсэн: ...Би хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байгаа. Би өөрийн ээжийгээ цохиж, зодсон нь миний буруу. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Надад энэ талаар дахиж мэдүүлэх зүйл байхгүй. Би урьд өмнө нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй. Би анх удаа сая ээждээ гар хүрч зодсон. Урьд өмнө нь цохиж, зодож байгаагүй. Тухайн өдөр манай ээж бид хоёр хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж байгаад би баруун гараараа ээжийн нүүр, уруул хэсэг рүү нэг удаа цохисон. Түүнд гэмтэл учруулах санаа зорилго байгаагүй, санамсаргүй барьцалдаж зууралдаж байгаад нэг удаа нүүр, ам, уруул хэсэг рүү нь гараараа цохисон. Өөр цохиж, зодсон зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 49-51 хуу/

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 256 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Б.Өы биед дээд уруулын дотор салст, зүүн мөрөнд зөөлөн эдийн няцрал, зүүн бугалганы ар хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Дээд уруулын дотор салст, зүүн мөрөнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тус бүр гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн бугалганы ар хэсгийн цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 35 хуу/

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 22 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 57 хуу/ зэрэг болно. 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр А аймгийн Э сумын .. дүгээр багийн нутаг дэвсгэр Цны ... тоотод 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Б.Өы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв. 

Шүүгдэгч Т.Ү нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, А аймгийн Э сумын .. дүгээр багийн нутаг дэвсгэр Цны .. тоотод 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, өөрийн төрсөн эх Б.Өыг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Өы мэдүүлсэн “2020 оны 05 дугаар сарын 27-ны орой 22 цагийн үед манай хүү Т.Ү гаднаас орж ирээд та манай эхнэр рүү юу гээд залгаад байгаа юм гээд уурлахаар нь хариуд нь би яах вэ дээ юм асуух гэсэн юм, залгаж болохгүй юм уу гэж хэлсэн чинь та нарт миний амьдрал хамаагүй гээд уурлаад намайг барьж аваад гараараа миний нүүр, уруул хэсэг рүү нэг удаа, дараа нь миний зүүн талын мөр хэсэг рүү нэг удаа гараараа цохисон. Зүүн талын гарын шуу хэсэг рүү гараараа цохисон чинь хажуугаас манай охин Ү ирээд салгасан. Миний нүд, уруул хэсэг рүү гараараа цохиж, уруул хавдсан, зүүн талын мөр хэсэг рүү гараараа цохиж хөрүүлсэн, зүүн талын гарын шуу хэсэгт жижиг хөхөрсөн байна. Эдгээр гэмтлийг манай хүү Ү намайг гараараа цохиж учруулсан. Өөр хүн миний биед халдаж намайг цохиж зодоогүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 05-08/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Үын мэдүүлсэн “тухайн үед манай ах орой 22 цагийн үед гаднаас орж ирээд та нар миний амьдралд битгий гай болоод бай, хашаа байшин султгаад өг гээд ээж Өыг хэл амаар доромжлоод гараараа нүүр, уруул хэсэг рүү нь цохиод гар, мөр хэсэг рүү нь цохиод авахаар нь би хүүхдээ хөхүүлж байгаад орон дээр хүүхдээ орхиод энэ хоёрыг салгах гэж дундуур нь ороод энэ хоёрыг салгаж чадахгүй цагдаа дуудсан бөгөөд бид нар гэртээ байсан чинь гэрийн гаднаас хаалга уяад зугтаад яваад өгсөн. Манай ээж эхнэр Г руу нь утсаар залгаад утсаа авахгүй байсан бөгөөд эхнэр нь ээж чинь утсаар залгаад байна гэж хэлсэн байх. Тэрнээс болоод гаднаас уурлаж орж ирээд та нарт миний амьдрал хамаагүй гээд ээжийг хэл амаар доромжлоод хашаа байшин султгаад өг гээд бид нарыг хөөгөөд ээжийг цохиж, зодох болсон. Манай ээжийн нүүр, ам хэсэг рүү нь гараараа цохиж, уруул хэсэг нь хавдаж дотор нь хэгзэрсэн. Мөр, зүүн талын гар хэсэг рүү нь гараараа цохиж, ээжтэй барьцалдаж аваад зууралдаж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13-16/, мөрдөн байцаалтын шатанд Т.Үын яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Би хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байгаа. Би өөрийн ээжийгээ цохиж, зодсон нь миний буруу. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Тухайн өдөр манай ээж бид хоёр хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж байгаад би баруун гараараа ээжийн нүүр, уруул хэсэг рүү нэг удаа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 49-51/, хохирогч Б.Өы биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 256 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Иймд шүүгдэгч С овогт Тын Үыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч Т.Ү нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Т.Үын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Т.Үт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.  

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С овогт Тын Үыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Үыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Үт оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус заасан хугацаанд буюу 90 хоногт төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ү нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Т.Ү нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Т.Үын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

7. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Үт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Р.АЛТАНЦЭЦЭГ