Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 779

 

 

 

 

 

 

    2020        09          25                                   2020/ШЦТ/779

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

улсын яллагч Г.Анармөнх,

  шүүгдэгч, хохирогч Ц.Б, /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/,

шүүгдэгч, хохирогч Б.А /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Олонхууд овгийн Ц.Б, Сартуул овогт Б.А нарт холбогдох эрүүгийн 2011000000867 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Олонхууд овгийн Ц.Б, 1999 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, компьютер үйлчилгээний ажилтан мэргэжилтэй, Зам гүүрийн автобаазын махны үйлдвэрт ажилладаг,  ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Чингэлтэй  дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 20-1097 тоотод оршин суух,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 525 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн, регистрийн дугаар УИ99080733,

Сартуул овгийн Б.А, 2002 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Тайгам Алтай” ХХК-д цахилгаанчны туслахаар ажилладаг, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 14-321а тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ВЮ02231618.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Ц.Б нь 2020 оны 8 сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, 49 дүгээр сургуулийн хажууд иргэн Б.А зодож эрүүл мэндэд нь “...зүүн зулай, дээд уруул, цээжний шарх...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.А нь 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, 49 дүгээр сургуулийн хажууд иргэн Ц.Б зодож эрүүл мэндэд нь “...зүүн сарвууны алга, эрхий, чигчий хуруунд шарх, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, шарх, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун чамархай, баруун эгэмд цус хуралт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, гомдол, саналгүй...” гэв.

Шүүгдэгч Ц.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 15-18/,

Эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх 13/,

Хохирогч Б.А нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...23 цагийн үед Мөнхбаяр дахиад над руу залгаад “агаа та нөгөө хүүхдийн утсыг эвдчихсэн байна, төлж өг гээд байна” гэсэн. Би тэр залуутай Мөнхбаярын утсаар ярьтал хаана байна хүзүүнд чинь хутга шаана гэхээр нь чи чадах уу 49 дээр хүрээд ир гэсэн. Тэгээд 49-ийн баруун талд байж байтал гудамжнаас нэг залуу хэдэн хүүхэд дагуулчихсан ирж байсан. Би тэгээд өөдөөс нь яваад очтол манай дүүг зодсон банди чи юу гэсэн. Тэгэхээр нь тиймээ би байна гэтэл баруун гартаа хутга, зүүн гартаа хутга ирэлдэг төмөр барьсан байсан. Хутга ирэлдэг төмрөөрөө миний толгойны зүүн тал руу 3-4 удаа цохисон. Би тэр залууг баруун талаараа тонгорч унагаад баруун сугандаа толгойг нь хавчуулаад боогоод толгой руу нь 4-5 удаа зүүн гараараа цохисон. Тэгтэл Энхтөр цаанаасаа гүйж ирээд хутгыг булааж авсан. Босоод иртэл миний цээж цус болсон байсан, тэгээд хувцсаа тайлаад үзтэл цамц аймар том зүсэгдчихсэн байсан. Тэгээд миний уур хүрээд тэр залуугийн толгой руу нь 5-6 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх 21-23/,

Хохирогч Ц.Б нь мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 8 дугаар сарын 7-ны орой 22 цаг 30 минутын үед Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 20 дугаар гудамжинд ээжтэйгээ таартал ээж “...дүүг чинь хэдэн хүүхдүүд зодчихоод зугтаасан юм шиг байна, би дүүг чинь хайж байна...” гэхээр нь би ээжтэйгээ дүүгээ  хайж байтал дүү Тэмүүлэн урдаас гараад ирсэн. Тэгээд ээж дүүг дагуулаад гэр лүүгээ явсан, би харин дүүг зодсон хүүхдүүдтэй уулзах гээд дүүгийнхээ найз нараас нь асуугаад утсаар яриад “чи манай дүүг зодчихсон байна яаж байгаа юм бэ гэтэл, хохин хүрч ирээд уулзаад сайхан зодолдъё” гэхээр нь би “дарвагар амыг чинь хутгаар зүсээд өгөхөөр ингэж ярихгүй байлгүй дээ” гэж утсаар хэлчхээд би тэгээд дүүгийн найз нартай хамт 23 цаг 40 минутын үед байх 49 дүгээр сургуулийн урд талын гудамжинд очтол 49 дүгээр сургуулийн хашаан дотор хэсэг бүлэг хүүхдүүд байсан. Тэгээд нэг махлаг хүүхэд нь сургуулийн хашаанаас гарч миний өөдөөс ирэхээр нь “чи яаж байгаа юм ахын дүү” гэтэл чи “тэгээд яахын” гэхээр нь цүнхнээсээ хутга гаргаад хутганыхаа ишээр тэрний толгой руу цохитол тэр махлаг залуу намайг тонгорч унагаагаад намайг зодоод ноцолдож байтал нэг хүүхэд миний гараас хутга салгаж авч байсан. ...миний зүүн гарын алганаас цус гарч байсан тэгээд түргэн тусламж ирж миний гарыг боож өгсөн. Тэгэхэд миний хажууд надтай маргалдаж байсан махлаг залуугийн цээжнээс цус гарсан байдалтай би тэгээд цээж нь зүсэгдсэн байна гэж бодсон. ...тэр махлаг хүүхэд намайг тонгорч унагаад хүзүүг маань ороогоод цохиод байсан...” гэх мэдүүлэг /хх 25-26/,

           Насанд хүрээгүй гэрч П.Энхтөр нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... Намайг 2020 оны 8 дугаар сарын 17-ны орой 22 цагийн үед гэртээ байтал манай дүү орж ирээд “агаа танай найз А хүүхдүүдтэй зодолдох гээд байна” гэхээр нь би яагаад тийм юм болсон юм гэтэл “А  ахын охин дүүг нь хоргоогоод маргалдсан гэсэн. Тэгээд таныг дуудаж байна” гэхээр нь би гартал А Чингэлтэй дүүргийн 13 хороо Сургуулийн 26 дугаар гудамж уруудаад ирж байсан. Намайг тэгээд А уулзтал доороос А зодуулсан хүүхдийн ээж нь ирж уулзсан. Тэгээд ээж нь яагаад зодсон талаар асуусан тэгээд ээжтэй нь учраа олоод ээж нь яваад өгсөн. Тэгээд бид хэд 49 дүгээр сургууль дээр очоод юм яриад сууж байтал манай хамаатны дүү Мөнхбаяр А руу залгаад “агаа та хаана байгаа юм таныг хүн асуугаад дүүгийн зодох гээд байна хутга гаргаж ирж харуулаад байна” гээд Мөнхбаярын утсаар тэр залуу А ярихад би хажууд нь сонсож байсан. Тэр залуу “би чамайг өнөөдөр очиж хутгална” гэж байсан. Тэгэхээр нь А түрүүлээд 49 дүгээр сургууль дээр байна хүрээд ир гэтэл тэр зодуулсан гэх хүүхдийн ах нь Мөнхбаяр дүүгийнхээ найз нартай хамт ирсэн. А түрүүлээд 49 дүгээр сургуулийн хашаагаар гараад өөдөөс нь очтол тэр залуу хойноосоо хоёр гартаа урт төмөр бариад А руу хүрч ирээд урт төмрөөрөө А толгой руу 2-3 удаа цохитол А тэр залууг тонгорч унагаагаад зүүн сугандаа толгойг нь хийгээд боосон байдалтай байсан. Тэгээд би тэр залуугийн гараас хоёр төмрийг нь авах гээд тонгойтол зүүн гартаа барьсан байсан хутгаараа цээж рүү хатгах шиг болсон. Би тэгээд шууд төмөр, хутга хоёрын гараас булааж аваад хойшоо шидсэн. Тэгээд А цээжний зүүн хэсэгт 4см орчим зүсэгдсэн байсан. Тэгээд А уурлаад тэр залууг хэд хэдэн удаа хөлөөрөө өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх 36/,

           Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 9501 дугаар дүгнэлтэд: “...Б.А биед зүүн зулай, дээд уруул, цээжинд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо болон ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн  хөнгөн зэрэгт хамаарна. Б.А биед учирсан зүүн зулай, дээд уруул, цээжинд шарх гэмтлүүд нь тус бүртээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх 42-43/,

           Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 24-ны өдрийн 9516 дугаартай дүгнэлтэд: “...Ц.Б биед зүүн сарвууны алга, эрхий, чигчий хуруунд шарх, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, шарх, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун чамархай, баруун эгэмд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүдийн зүүн сарвууны алга, эрхий, чигчий хуруунд шарх гэмтэл нь хурц ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр, бусад нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрхи гэмтлүүд зүүн сарвууны алга, эрхий, чигчий хуруунд шарх, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтлүүд нь тус бүртээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун эгэмд цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт /хх 44-45/,

Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 57, 58/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 67, 72/, шүүгдэгч Ц.Б холбогдох шийтгэх тогтоолын хуулбар /хх 61-62/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 258 дугаар тогтоол /хх 88/, шүүгдэгч Ц.Б, Б.А нарын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 84-85/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч Ц.Б нь 2020 оны 8 сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, 49 дүгээр сургуулийн хажууд иргэн Б.А зодож эрүүл мэндэд нь “...зүүн зулай, дээд уруул, цээжний шарх...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Б.Алтангадас нь 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, 49 дүгээр сургуулийн хажууд иргэн Ц.Б зодож эрүүл мэндэд нь “...зүүн сарвууны алга, эрхий, чигчий хуруунд шарх, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, шарх, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун чамархай, баруун эгэмд цус хуралт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн тус тус үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 15-18/, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх 13/, хохирогч Б.А  “...23 цагийн үед Мөнхбаяр дахиад над руу залгаад “агаа та нөгөө хүүхдийн утсыг эвдчихсэн байна, төлж өг гээд байна” гэсэн. Би тэр залуутай Мөнхбаярын утсаар ярьтал хаана байна хүзүүнд чинь хутга шаана гэхээр нь чи чадах уу 49 дээр хүрээд ир гэсэн. Тэгээд 49-ийн баруун талд байж байтал гудамжнаас нэг залуу хэдэн хүүхэд дагуулчихсан ирж байсан. Би тэгээд өөдөөс нь яваад очтол манай дүүг зодсон банди чи юу гэсэн. Тэгэхээр нь тиймээ би байна гэтэл баруун гартаа хутга, зүүн гартаа хутга ирэлдэг төмөр барьсан байсан. Хутга ирэлдэг төмрөөрөө миний толгойны зүүн тал руу 3-4 удаа цохисон. Би тэр залууг баруун талаараа тонгорч унагаад баруун сугандаа толгойг нь хавчуулаад боогоод толгой руу нь 4-5 удаа зүүн гараараа цохисон. Тэгтэл Энхтөр цаанаасаа гүйж ирээд хутгыг булааж авсан. Босоод иртэл миний цээж цус болсон байсан, тэгээд хувцсаа тайлаад үзтэл цамц аймар том зүсэгдчихсэн байсан. Тэгээд миний уур хүрээд тэр залуугийн толгой руу нь 5-6 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх 21-23/, хохирогч Ц.Б “...Би 2020 оны 8 дугаар сарын 7-ны орой 22 цаг 30 минутын үед Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 20 дугаар гудамжинд ээжтэйгээ таартал ээж “...дүүг чинь хэдэн хүүхдүүд зодчихоод зугтаасан юм шиг байна, би дүүг чинь хайж байна...” гэхээр нь би ээжтэйгээ дүүгээ  хайж байтал дүү Тэмүүлэн урдаас гараад ирсэн. Тэгээд ээж дүүг дагуулаад гэр лүүгээ явсан, би харин дүүг зодсон хүүхдүүдтэй уулзах гээд дүүгийнхээ найз нараас нь асуугаад утсаар яриад “чи манай дүүг зодчихсон байна яаж байгаа юм бэ гэтэл, хохин хүрч ирээд уулзаад сайхан зодолдъё” гэхээр нь би “дарвагар амыг чинь хутгаар зүсээд өгөхөөр ингэж ярихгүй байлгүй дээ” гэж утсаар хэлчхээд би тэгээд дүүгийн найз нартай хамт 23 цаг 40 минутын үед байх 49 дүгээр сургуулийн урд талын гудамжинд очтол 49 дүгээр сургуулийн хашаан дотор хэсэг бүлэг хүүхдүүд байсан. Тэгээд нэг махлаг хүүхэд нь сургуулийн хашаанаас гарч миний өөдөөс ирэхээр нь “чи яаж байгаа юм ахын дүү” гэтэл чи “тэгээд яахын” гэхээр нь цүнхнээсээ хутга гаргаад хутганыхаа ишээр тэрний толгой руу цохитол тэр махлаг залуу намайг тонгорч унагаагаад намайг зодоод ноцолдож байтал нэг хүүхэд миний гараас хутга салгаж авч байсан. ...миний зүүн гарын алганаас цус гарч байсан тэгээд түргэн тусламж ирж миний гарыг боож өгсөн. Тэгэхэд миний хажууд надтай маргалдаж байсан махлаг залуугийн цээжнээс цус гарсан байдалтай би тэгээд цээж нь зүсэгдсэн байна гэж бодсон. ...тэр махлаг хүүхэд намайг тонгорч унагаад хүзүүг маань ороогоод цохиод байсан...” гэх мэдүүлэг /хх 25-26/, насанд хүрээгүй гэрч П.Энхтөрийн “... Намайг 2020 оны 8 дугаар сарын 17-ны орой 22 цагийн үед гэртээ байтал манай дүү орж ирээд “агаа танай найз А хүүхдүүдтэй зодолдох гээд байна” гэхээр нь би яагаад тийм юм болсон юм гэтэл “А ахын охин дүүг нь хоргоогоод маргалдсан гэсэн. Тэгээд таныг дуудаж байна” гэхээр нь би гартал А Чингэлтэй дүүргийн 13 хороо Сургуулийн 26 дугаар гудамж уруудаад ирж байсан. Намайг тэгээд А уулзтал доороос А зодуулсан хүүхдийн ээж нь ирж уулзсан. Тэгээд ээж нь яагаад зодсон талаар асуусан тэгээд ээжтэй нь учраа олоод ээж нь яваад өгсөн. Тэгээд бид хэд 49 дүгээр сургууль дээр очоод юм яриад сууж байтал манай хамаатны дүү Мөнхбаяр А руу залгаад “агаа та хаана байгаа юм таныг хүн асуугаад дүүгийн зодох гээд байна хутга гаргаж ирж харуулаад байна” гээд Мөнхбаярын утсаар тэр залуу А ярихад би хажууд нь сонсож байсан. Тэр залуу “би чамайг өнөөдөр очиж хутгална” гэж байсан. Тэгэхээр нь А түрүүлээд 49 дүгээр сургууль дээр байна хүрээд ир гэтэл тэр зодуулсан гэх хүүхдийн ах нь Мөнхбаяр дүүгийнхээ найз нартай хамт ирсэн. А түрүүлээд 49 дүгээр сургуулийн хашаагаар гараад өөдөөс нь очтол тэр залуу хойноосоо хоёр гартаа урт төмөр бариад А руу хүрч ирээд урт төмрөөрөө А толгой руу 2-3 удаа цохитол А тэр залууг тонгорч унагаагаад зүүн сугандаа толгойг нь хийгээд боосон байдалтай байсан. Тэгээд би тэр залуугийн гараас хоёр төмрийг нь авах гээд тонгойтол зүүн гартаа барьсан байсан хутгаараа цээж рүү хатгах шиг болсон. Би тэгээд шууд төмөр, хутга хоёрын гараас булааж аваад хойшоо шидсэн. Тэгээд А цээжний зүүн хэсэгт 4см орчим зүсэгдсэн байсан. Тэгээд А уурлаад тэр залууг хэд хэдэн удаа хөлөөрөө өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх 36/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 9501 дугаар “...Б.А биед зүүн зулай, дээд уруул, цээжинд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо болон ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн  хөнгөн зэрэгт хамаарна. Б.А биед учирсан зүүн зулай, дээд уруул, цээжинд шарх гэмтлүүд нь тус бүртээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх 42-43/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 24-ны өдрийн 9516 дугаар “...Ц.Б биед зүүн сарвууны алга, эрхий, чигчий хуруунд шарх, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, шарх, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун чамархай, баруун эгэмд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүдийн зүүн сарвууны алга, эрхий, чигчий хуруунд шарх гэмтэл нь хурц ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр, бусад нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрхи гэмтлүүд зүүн сарвууны алга, эрхий, чигчий хуруунд шарх, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтлүүд нь тус бүртээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун эгэмд цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт /хх 44-45/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ц.Б, Б.А хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгч нарын улсын яллагчтай тохиролцсоноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр тус тус торгох ял шийтгэв.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүгдэгчид нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Хохирогч нар нь хэн хэндээ “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх  тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч Ц.Б, Б.А нар нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б, Б.А нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд төлөхийг тайлбарлаж, уг торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шүүгдэгч Ц.Б, Б.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн бариултай 26.5 см урттай хутга, хутга ирэлдэг хар өнгийн бариултай 44 см урттай төмөр зэргийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Олонхууд овгийн Ц.Б, Сартуул овогт Б.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б, Б.А нарт тус тус 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б, Б.А нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч Ц.Б, Б.А нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн бариултай 26.5 см урттай хутга 1 ширхэг, хутга ирэлдэг хар өнгийн бариултай 44см урттай төмөр 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б, Б.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч нар, хохирогч нар, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ХАЛИУН