| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2020/0178/э |
| Дугаар | 178 |
| Огноо | 2020-07-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.С |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 10 өдөр
Дугаар 178
2020/ШЦТ/178
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,
Улсын яллагч: Ц.Сайнзаяа
Шүүгдэгч: Э.Ү
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Үад холбогдох 2012000000206 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Дугаар /С% Цэцэрлэг
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр А аймгийн И суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч, хөтлөгч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт А аймгийн Исумын Т багийн Х хорооллын .. тоотод оршин суух, урьд 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овгийн Э Ү /РД: ../
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Э.Ү нь 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр А аймгийн И сумын Т багийн нутаг Х хорооллын .. тоотод иргэн өөрийн эгч Б.Хбиед духны баруун дээд хэсэгт зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхи, хамар, баруун нүдний алимны салстад цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд 2012000000206 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Хмэдүүлсэн: ...Би 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 19 цагийн орчим Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар багийн нутаг Хужирт хорооллын 05-11 тоотод гэртээ хувцсаа угаагаад байж байсан юм. Хашааны гадна миний машин түлхүүр нь дотроо онгорхой байж байсан. Манай охин хэлэхдээ Ү ах таны машины түлхүүрийг аваад явчихсан гэж хэлсэн. Би усанд явах гэж машиныхаа түлхүүрийг авах гэж Үыг хайтал олдохгүй байхаар нь Үын хашааны арын хаалган дээр очтол хаалга нь цоожтой байсан бөгөөд хаалгыг нь тогшоод зогсож байтал Ү гэнэт гарч ирээд миний дух руу нэг удаа гараараа цохьчихоод гэр рүүгээ орчихсон. Тэр үед цохиулсанаас болж миний нүд харанхуйлаад ухаан балартаад явчихсан. Хэсэг байж байгаад Үын гэрт ортол миний ээж Б намайг оруулахгүй гэхээр нь би хажуу тийш нь түлхээд ортол Ү гарч ирснээ миний өмсөж байсан цамцны захаар хоолой боож газарт унагааж, боосон чигээрээ намайг чирч хашаанаасаа гаргаад манай гэр рүү орсон. Намайг гэрт оруулчихаад ална гэж орилж хашгираад байсан. Манай охин Н болиоч гэж орилж байж арай гэж Ү гэрээс гараад явсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед ийм л зүйл болсон. Эгч, дүү хоёр хоорондоо учраа олчих байлгүй гэж бодоод хэд хоног уучлалт гуйх болов уу гэж хараад байсан чинь ирэхгүй болохоор нь би цагдаад гомдол гаргасан. Тухайн үед дух болон хоёр нүд хөхөрч хавдсан байсан болохоор 10 хоног Ихтамир сум дахь “Тамир” нэртэй сувилалд хэвтэж эмчлүүлж байгаад одоо миний нүүрний хавдар гайгүй болж байна. Ү миний эцэг ондоо миний төрсөн дүү байгаа юм. Тухайн үед би Э.Үтай маргалдаж муудалцаагүй байсан. Харин намайг цохиж авснаас хойш хэрүүл, маргаан үүссэн. Би бодохдоо өмнө нь миний машиныг гуйгаад байхад нь өгөөгүй болохоор намайг ингэж байгаа юм байна гэж ойлгосон. Ү миний дух руу цохьсоноос болж хоёр нүд тэр чигтээ хөхөрч хавдсан, мөн өвдөг болон гарын бугалга хэсэгт хөхөрсөн байсан. Надад шинжээчийн дүгнэлттэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би эмчилгээний төлбөр 150.000 төгрөг, Э.Үад зодуулсанаас болж 10 хоногийн ажил завсардсан бөгөөд би хоногийн 26.000 төгрөгөөр цалинждаг, нийт 10 хоногийн 260.000 төгрөг, мөн “Тамир” сувилалд хэвтсэн ор хоногийн мөнгө болох 200.000 төгрөг зэргийг нийлүүлээд 610.000 төгрөгийн зардлыг нэхэмжилж байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү...гэх мэдүүлэг /хх-ийн 05-07 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Хдахин мэдүүлсэн: ...Би Э.Үтай уулзаж хоорондоо учраа ололцсон. Би Э.Үаас 400.000 төгрөг бэлнээр авсан. Үлдсэн мөнгийг нэхэмжлэхгүй тул өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй тул уг хэргийг түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү...гэх мэдүүлэг /хх-ийн 08-09 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч О.Н мэдүүлсэн: ...Би 2020 оны 05 дугаар сарын 20-ны орой гэртээ хүүхдүүдтэйгээ хоолоо хийж идчихээд байж байтал Б.Х эгч манайд орж ирээд Э.Үыг орж ирсэн үү гэж асуухаар би үгүй, манайд орж ирээгүй гэтэл миний машины түлхүүрийг аваад явчихлаа гэж хэлсэн. Тэгээд би Б.Х эгчтэй хамт Б эмээгийн гэрт орж Б.Х эгч Э.Үыг байна уу гэж асуухад Б эмээ Э.Ү байхгүй гээд түлхээд гэртээ оруулахгүй байсан. Тэгээд хашаанаас нь гарах гээд явж байтал Э.Ү хаанаас ч юм мэдэхгүй гэнэт гарч ирээд шууд Б.Х эгчийн нүүр рүү гараараа цохиж аваад хашааныхаа хойд хаалга руу чирч аваачаад хоолойг нь цамцаар нь боогоод байхаар нь би болиоч ээ гэж орилсон бөгөөд Б.Х эгч бас орилж байж тавьсан. Тэгээд Э.Ү хашаа руугаа ороод хаалгаа цоожилчихсон. Б.Х эгч араас нь хашааны урд хаалгаар нь ороход нь би хамт яваагүй болохоор мэдэхгүй байна. Удаагүй Б.Х эгчийг Э.Ү цамцных нь захнаас зулгаагаад чирчихсэн ирээд өөрийнх нь хашаанд оруулж байгаад бас хоолойг нь боогоод байсан. Би Э.Үыг чи болиоч гэж орилж байж тавиулсан чинь гэрт нь оруулаад зодох гэж дайраад хоорондоо хэрэлдэж байгаад Э.Ү гараад явсан. Тэгээд Б.Х эгч цагдаад дуудлага өгсөн. Тэр хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, хоёулаа эрүүл байсан. Ү гараараа нүүрэнд нь нэг удаа цохисон. Тэгээд цамцных нь захаар хоолойг нь боогоод байсан. Б.Х нь Б гэх хүнийг цохиж, зодсон зүйл огт болоогүй. Гэрт нь орох гэтэл Б эгч оруулахгүй Б.Х эгчийг түлхээд байсан. Тэгээд гэрт нь ороогүй явсан. Э.Ү нь ямар шалтгаанаар Б.Хийг цохих болсныг мэдэхгүй байна. Гэнэт л цохиод авсан. Би энэ хоёрын хооронд ямар асуудал болсныг сайн мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 10- 12 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч З.Б мэдүүлсэн: ...Би 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүү Э.Үын хамт гэртээ байж байхад охин Б.Х дүү Э.Үтайгаа утсаар яриад байсан. Би яриаг нь сонсоход Б.Х согтуу бололтой намайг ирж ав гэж байгаа сонсогдсон. Э.Ү надад хэлэхдээ Б.Х эгч согтуу байна, би олж ирэхээс гэж хэлээд гэрээс гарсан. Нилээд хэсэг хугацааны дараа Э.Ү гэртээ орж ирээд Б.Х эгч нилээд согтуу байна, машиныг нь хашааных нь гадна тавьчихлаа, бас согтуу машинаа унаад явчихаж магадгүй болохоор нь би машиных нь түлхүүрийг авчихлаа, одоо араас орж ирээд түлхүүрээ нэхээд байж магадгүй би нуугдаад байж байя гэсэн юм. Тэгсэн чинь удаагүй Э.Үыг гэрээс гарсны дараа Б.Х гэрт орж ирээд надаас Э.Үыг асуугаад миний машины түлхүүрийг авдаг хэн юм гэж агсараад байхаар нь би одоо миний охин гэртээ орж унт гээд гэрээс гаргах гэтэл Б.Х эргэж харснаа та намайг гэрээсээ хөөдөг хэн бэ гээд намайг үсдэж аваад өшиглөсөн чинь тэрийг Э.Ү хараад гүйж ирснээ чи ээжийг зоддог хэн бэ гээд Б.Хийг чирээд хашааны хойд хаалгаар гаргаад хаалгаа түгжчихсэн. Би араас нь гарч хартал Б.Х газар хэвтэж байсан. Би Э.Үаас эгчийгээ цохиогүй биз дээ гэхэд би хаана нь цохих вэ дээ гэсэн. Тэгээд гэртээ ороод байж байтал урд хаалга нүдэж байгаад онгойлгоод орж ирээд Э.Үаас машиныхаа түлхүүрийг нэхээд намайг зод гэж агсарч туйлаад байсан юм. Э.Ү эгчийгээ цамцнаас нь барьж байгаад толгой руу нь хоёр шанага ус хийж сэргээч гэж хэлээд гэр рүү нь оруулахаар аваад гарсан. Тэр үед Б.Хнүүр хавдаад хөхөрчихсөн харагдаж байсан. Тэгээд Э.Ү гэртээ орж ирээд за одоо нэг юм унтах байх гэж байсан. Удаагүй цагдаа ирж байсан. Би цагдаад үнэнийг хэлсэн. Б.Х согтуу байсан. Э.Ү эрүүл саруул гэртээ байсан. Б.Хийг Э.Ү цохихыг би хараагүй. Миний бие салгалаад эвгүй болоод би эмээ угаад тайвширсан. Би шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Төрсөн дүүтэйгээ заргалдаж байгаад би Б.Хт гомдож байна...гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Нийн мэдүүлсэн: ...Би 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр ээжийн хамт машинаа гол орж угаачихаад хашааны гадна тавьчихсан байсан юм. Тэгээд ээж бид хоёр гэрт хувцас угаагаад байж байтал Э.Ү ах хашааны гадна байсан ээжийн машины түлхүүрийг дотроос нь аваад явахыг би харсан юм. Тэгээд би ээжид Э.Ү ах машины түлхүүр аваад явчихсан гэж хэлсэн чинь ээж машиныхаа түлхүүрийг авахаар өвөөгийн хашаа руу ороход нь би болон Нэгч нар хамт явсан. Өвөөгийн гэрт орох гэтэл эмээ Э.Ү байхгүй гээд гэртээ оруулахгүй байсан чинь ээж эмээг түлхээд Э.Ү ахыг байхгүй болохоор нь гарч ирээд хашаанаас нь гарах гэж байтал Э.Ү ах гэнэт л гарч ирээд ээжийг гараараа дух руу нь цохьсон. Тэгээд ээжийг чирч хашааныхаа хойд хаалгаар гаргаад хаалгаа түгжээд орчихсон чинь ээж цохиулсандаа араас нь орилоод хашааны урд хаалгаар орох гээд явсан. Би Нэгчтэй хашааны хойд хаалган дээр зогсож байсан. Удаагүй ээжийг Э.Ү ах хоолойг нь боогоод чирээд ирсэн. Тэгээд манай хашаа руу оруулаад хоолойг нь боогоод байсан. Бас гэрт оруулаад ээжийн хоолойг боогоод байхаар нь би болиоч гэж орилоход Э.Ү ах юу ч хэлэлгүй гараад явсан. Тэгээд ээж цагдаад дуудлага өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Э.Үын мэдүүлсэн: ...Би прокурорын яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцлаа. Би Б.Х эгчийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би Б.Х эгчийн биед гэмтэл учруулсан гэмт буруугаа хүлээн зөвшөөрч байна. Б.Х эгчээс уучлалт гуйсан...гэх мэдүүлэг /хх-ийн 34-37 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 247 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Б.Хбиед духны баруун дээд хэсэгт зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхи, хамар, баруун нүдний алимны салстад цус хуралт, хоёр гарын бугалга, хоёр өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Духны баруун дээд хэсэгт зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхи, хамар, баруун нүдний алимны салстад цус хуралт гэмтлүүд нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хоёр гарын бугалга, хоёр өвдөгт цус хуралт гэмтэл тус бүр гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 20 хуу/
Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 41 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 43 хуу/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр А аймгийн И сумын Т багийн нутаг Х хорооллын .. тоотод иргэн Б.Хэрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.
Шүүгдэгч Э.Ү нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр А аймгийн И сумын Т багийн нутаг Х хорооллын .. тоотод иргэн өөрийн эгч Б.Хэрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Хмэдүүлсэн “Би усанд явах гэж машиныхаа түлхүүрийг авах гэж Үыг хайтал олдохгүй байхаар нь Үын хашааны арын хаалган дээр очтол хаалга нь цоожтой байсан бөгөөд хаалгыг нь тогшоод зогсож байтал Ү гэнэт гарч ирээд миний дух руу нэг удаа гараараа цохьчихоод гэр рүүгээ орчихсон. Тэр үед цохиулсанаас болж миний нүд харанхуйлаад ухаан балартаад явчихсан. Хэсэг байж байгаад Үын гэрт ортол миний ээж Б намайг оруулахгүй гэхээр нь би хажуу тийш нь түлхээд ортол Ү гарч ирснээ миний өмсөж байсан цамцны захаар хоолой боож газарт унагааж, боосон чигээрээ намайг чирч хашаанаасаа гаргаад манай гэр рүү орсон. Намайг гэрт оруулчихаад ална гэж орилж хашгираад байсан. Ү миний дух руу цохьсоноос болж хоёр нүд тэр чигтээ хөхөрч хавдсан, мөн өвдөг болон гарын бугалга хэсэгт хөхөрсөн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 05-07, 08-09/, мөрдөн байцаалтын шатанд гэрч О.Н мэдүүлсэн “Тэгээд хашаанаас нь гарах гээд явж байтал Э.Ү хаанаас ч юм мэдэхгүй гэнэт гарч ирээд шууд Б.Х эгчийн нүүр рүү гараараа цохиж аваад хашааныхаа хойд хаалга руу чирч аваачаад хоолойг нь цамцаар нь боогоод байхаар нь би болиоч ээ гэж орилсон бөгөөд Б.Х эгч бас орилж байж тавьсан. Тэгээд Э.Ү хашаа руугаа ороод хаалгаа цоожилчихсон. Би Э.Үыг чи болиоч гэж орилж байж тавиулсан чинь гэрт нь оруулаад зодох гэж дайраад хоорондоо хэрэлдэж байгаад Э.Ү гараад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 10- 12/, мөрдөн байцаалтын шатанд гэрч З.Б мэдүүлсэн “Тэгсэн чинь удаагүй Э.Үыг гэрээс гарсны дараа Б.Х гэрт ороод ирээд надаас Э.Үыг асуугаад миний машины түлхүүрийг авдаг хэн юм гэж агсараад байхаар нь би одоо миний охин гэртээ орж унт гээд гэрээс гаргах гэтэл Б.Х эргэж харснаа та намайг гэрээсээ хөөдөг хэн бэ гээд намайг үсдэж аваад өшиглөсөн чинь тэрийг Э.Ү хараад гүйж ирснээ чи ээжийг зоддог хэн бэ гээд Б.Хийг чирээд хашааны хойд хаалгаар гаргаад хаалгаа түгжчихсэн Би араас нь гарч хартал Б.Х газар хэвтэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Нийн мэдүүлсэн “Өвөөгийн гэрт орох гэтэл эмээ Э.Ү байхгүй гээд гэртээ оруулахгүй байсан чинь ээж эмээг түлхээд Э.Ү ахыг байхгүй болохоор нь гарч ирээд хашаанаас нь гарах гэж байтал Э.Ү ах гэнэт л гарч ирээд ээжийг гараараа дух руу нь цохьсон. Тэгээд ээжийг чирч хашааныхаа хойд хаалгаар гаргаад хаалгаа түгжээд орчихсон чинь ээж цохиулсандаа араас нь орилоод хашааны урд хаалгаар орох гээд явсан. Удаагүй ээжийг Э.Ү ах хоолойг нь боогоод чирээд ирсэн. Тэгээд манай хашаа руу оруулаад хоолойг нь боогоод байсан. Бас гэрт оруулаад ээжийн хоолойг боогоод байхаар нь би болиоч гэж орилоход Э.Ү ах юу ч хэлэлгүй гараад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/, мөрдөн байцаалтын шатанд Э.Үын яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Би Б.Х эгчийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Б.Х эгчээс уучлалт гуйсан” гэх мэдүүлэг /хх-ийн 34-37/, хохирогч Б.Хбиед учирсан гэмтлийн зэрэг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 247 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б овогт Э Үыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч Э.Ү нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Э.Үын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.Ү нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Э Үыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Үыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Үад оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус заасан хугацаанд буюу 90 хоногт төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ү нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Э.Ү нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Э.Үын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Үад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ