Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 180

 

2020/ШЦТ/180

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,

Улсын яллагч: Б.Буяндалай

Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Пүрэвсүрэн 

Шүүгдэгч: Б.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ловогт Б Мд холбогдох 2012000930097 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн .. оны .. дүгээр сарын ..-ны өдөр А аймгийн Ц суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Ааймаг Ц сумын Б багийн Р гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Архангай аймгийн шүүхийн 2000 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 06 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлд зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 15 тоот захирамжаар эдлээгүй үлдсэн 11 сар 08 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, Сум дундын 01 дүгээр шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 66 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэснийг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 04 дүгээр шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 93 тоот магадлалаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг 5 сарын хугацаагаар баривчлах ял болгон өөрчилж, 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хугацаа дуусч суллагдсан, Ловогт Б М /РД: ../

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.М нь 2017 оны 08 дугаар сарын 20-ны үеэр А аймгийн Ц сумын Б багийн нутаг дэвсгэр Згэх газраас иргэн Б.Н 4 тооны адууг хулгайлж, 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн байцаалтын шатанд 2012000930097 дугаартай эрүүгийн хэргээс:                           

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Н мэдүүлсэн: ...2017 оны 08 дугаар сарын 20-ны үеэр Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн Гүүрний арын Зээг гэх газраас 4 тооны адуугаа хулгайд алдаад гурвыг нь олоод, нэг нь ор сураггүй алга болсон байсан. Тухайн үед би Архангай аймгийн төвд байсан. Манай ах Б манайхтай Буйлан багийн Зээг гэх газар ойрхон нутаглаж байсан бөгөөд Б ах над руу яриад танай 4 адуу алга болсноос гурвыг нь оллоо, нэгийг нь Чхулгайлаад авчихсан байна гэж хэлсэн. Б ах надад Ч цагдаад өгч хуулийн дагуу шалгуулах уу, яах уу гэхээр нь би хохиролгүй болгочихвол өргөдөл, гомдол гаргахгүй гэж хэлсэн. Ч эхнэр нь Архангай аймгийн төвд миний ажил дээр хүрч ирээд миний алдсан хязаалан үрээний хохирол болох 400.000 төгрөгийн хохирлоос эхлээд бэлнээр 300.000 төгрөгийг авчирч өгөхөөр нь 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 290.000 төгрөгийг нь банкинд хийсэн. Дараа нь 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр үлдсэн 100.000 төгрөгийг авчирч өгөхөөр нь би мөнгөө аваад өөрийнхөө дансанд хийсэн. Ч эхнэр нь над дээр мөнгө авчирч өгөхдөө санаа зовсон байдалтай, сайн байна уу гээд хязаалан үрээний чинь хохирлын мөнгө гэж хэлээд өгсөн. Би хохирол мөнгөө авсан учраас хуулийн дагуу шалгуулаагүй бөгөөд манай хэдэн үлдсэн малаар тоглочих байх гэж бодоод байсан. 4 адуу алдаад гурвыг нь олж авсан. Нэг алдсан адуу нь хээр зүсмийн хязаалан үрээ байсан. Би алдсан хязаалан үрээгээ 2017 оны ханшаар 400.000 төгрөгөөр үнэлж байна. Тарган адуу байсан. Би алдсан адууныхаа хохирлыг барагдуулж авсан. Гомдол санал байхгүй. Манай адууг манай нөхрийн төрсөн дүү Б гэдэг залуу харж маллаж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 10 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Бын мэдүүлсэн: ...2017 оны 08 дугаар сарын 20-ны үеэр Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн Зээг гэх газар манай эмэгтэй дүү Н 4 тооны адуу манай Б байсан. Н унагатай гүү, шүдлэн үрээ, хязаалан үрээ 4 тусдаа явдаг байсан. Нэг өглөө дээрх 4 тооны адуу алга болсон байсан бөгөөд ойр хавиар хайгаад олоогүй. Маргааш нь уг 4 адууг хайгаад Буйлан багаар мотоцикльтой Даш Овоо гэх газраар явж байтал хар үрээ, унагатай байдас гурав нь Нам дөрөлжний ар гэдэг газар  Ч хүргэн ах Ө гадаа хэсэг морьдны захад хамт байсан. Тэгээд би төрсөн дүү Бруу утасдаад Н 3 адуу Ө гадаа байна, чи М\Чд\ очоод яагаад ирснийг нь асуугаадах гэж хэлсэн. Манай дүү Бшууд Мочоод 4 адуу алдсан, таныг авчирсан гэж байна, 1 хязаалан үрээг нь яасан гэж асуухад М за хө Б ахтай би өөрөө уулзая гэсэн байсан. Тэгээд би Мтэй уулзахад 1 хязаалан үрээг нь хулгайлснаа хүлээн зөвшөөрөөд, би танайхны адууг мэдээгүй авчихлаа, муухай юм боллоо гэхээр нь би энэ адуу чинь миний ч юм биш, манай бэр дүү Н адуу байгаа юм, өөрт нь хэлье, шүүх, цагдаад өг гэх юм уу, яахыг нь би мэдэхгүй гэж хэлсэн. М надад шүүх, цагдаа гээд яах юм бэ, би хохирлыг нь барагдуулъя, та дүүдээ хэлээд өгөөч гэхээр нь би Нд М танай адууг хулгайлсан байна, хээр хязаалан үрээг нь зарж борлуулчихсан байна гэж хэлсэн. Тэгээд хохирлоо авчихвал цагдаад хэлээд яах вэ дээ гээд Мэхнэр хязаалан үрээний хохирол 400.000 төгрөгийг төлж барагдуулсан байсан. Уг мөнгийг нь 2 хувааж өгсөн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 11 хуу/ 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Бын дахин мэдүүлсэн: ...Мманайхны урд буюу засмал замын хажууд Цэнхэр сумын төвийн гүүрний ард, манайхаас 2 км хүрэхгүй шахуу зайтай нутаглаж байсан. Нэг шөнө алга болсон. Тэр хавийнхаа хүмүүсээс сураглаад харж үзсэн хүнгүй байсан. Хоёр хоног хайгаад гурав дахь өдрөө Буйлан нуурын ар Нам дөрөлжний ар гэх газраас олж авсан. Олон хоног хайсан асуудал байхгүй. Б.Н 3 тооны адуу, 1 унага гээд нийт 4 тооны адуу бол манайхны унаган адуу байгаа юм. Хааяа өглөө хураахад гүүрний арын манайхны хаваржааны дээхэн талын булагийн ойролцоо ирчихсэн байдаг бөгөөд туугаад гэрийнхээ гадаа аваачдаг. Мманай хаваржааны баруун урд буюу засмал замтай их ойрхондуу зусланд байсан. Энэ байдлаар мэдэх боломжтой. Нутгийн хүмүүс Буйлан руу адуугаа хужирлах гэж туудаг. Би Өтай гэрт нь ирж уулзаж манай алдсан 3 адуу танай энд ирчихсэн байна, хэн авчирсан талаар асуухад мэдэхгүй гэж яриад байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 12-14 хуу/ 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Бмэдүүлсэн: ...2017 оны 08 дугаар сарын сүүлээр сургуулийн хүүхэд ороогүй байхад унагатай хээр гүү, сартай хээр зүсмийн хязаалан үрээ, хар зүсмийн үрээгээ хайгаад олохгүй байтал М туугаад Буйлан нуур руу оруулчихсан байсан. Б ах явж олж авсан. Сартай хээр зүсмийн хязаалан насны үрээ нь байхгүй байсан. Мэхнэр нь эгч Н уулзаад хохирлыг төлчихсөн гэж ярьж байсан. Манайх Б, Б гэх хоёр айлтай Буйлан багийн нутаг Хужиртын үзүүр гэх газарт нутаглаж байсан. Манайхаас баруун урд зүгт буюу засмал замын ард Мзусланд ганц гэрээрээ байсан. Манайхаас Мгэр хүртэл 1 км гаруй зайтай байдаг. Нэг шөнө алга болсон бөгөөд бүртгэж үздэг байсан. Алга болсон шөнөөс хойш 3-4 хоногийн дараа Буйлан нуурын ойролцоо байхад нь олж авчирсан. Алга болохынхоо өмнө Мгэрийн ойролцоо гүүрний ард Зээг гэх газар Б ахын хаваржааны хажууханд бэлчээрт байж байгаад алга болсон. 4 тооны адуу алдаад олж авсны дараа Б ах утсаар яриад Мочоод надтай утсаар ярь гээд хэлчих гэж ярихаар нь очсон. Мочиж уулзаад энэ талаараа хэлсэн. Өөр юм яриагүй. Н эгчийн алдсан адууны талаар би юм асуугаагүй. М юм яриагүй. М Н 4 тооны адууг Б хариулдаг талаар  мэднэ гэж бодож байна. Адуу Мгэрийнх нь ойролцоо Б ахын хаваржааны урд байдаг булагийн ойролцоо байнга оччихоод байдаг байсан. Өдөр нь Н эгчийн 4 тооны адууг хурааж адуутай нийлүүлдэг, харин шөнөдөө салаад өглөө хаваржааны ойролцоо оччихсон байдаг. М болон манайхны малын бэлчээр нэг байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 18-21 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Б мэдүүлсэн: ...2017 оны 08 дугаар сарын 20-ны үед би орой адуугаа Цэнхэр сумын Буйлан багийн Зээг гэх газарт гэрийнхээ ойролцоо бэлчээрт хонуулсан. Маргааш нь босоод адуугаа хураахад хээр азаргатай адуунаас бага зэрэг тусдаа явдаг сартай шар хээр зүсмийн хязаалан насны үрээ, хар зүсмийн шүдлэн насны үрээ, шар халтар зүсмийн гүү, хээр зүсмийн унага, нийт 4 тооны адуу алга болчихсон байсан. Би хайж яваад олоогүй бөгөөд ойр хавьд нутагладаг хүмүүсээс сурахад сураг гарахгүй байсан. Би хулгайд алдчихлаа гэж бодсон. Уг дөрвөн тооны адуу бол манай бэр эгч Н адуунууд байсан. Манайх 2017 оны 08 дугаар сарын 20-ны үед гүүгээ барьж байсан. Өглөө бүр адуугаа хураадаг байсан болохоор манай адуу хол явдаггүй ойрхон байдаг байсан. Н эгчийн дөрвөн адууг олохгүй болохоор нь ах, дүү нартай хэлж сурч хайсан. Хоорондоо 1 км гаруй, 2 км хүрэхгүй зайтай нутаглаж байсан. М манай хоёрынх хоорондоо саахалт нутаглаж байсан учраас мэднэ. Малын бэлчээр нэг байсан. Н адууг би хариулж байсан. Манайхаас баруун урд Цэнхэр сумын төвийн гүүрний баруун талд засмал замын ард манай хаваржааны баруун урд зусландаа гэр бариад буусан байсан. Манайхтай зундаа ойрхон нутагладаг. 2-3 жил зундаа саахалт нутагласан. Би өдөр бүр бөөгнүүлж туудаг, адуугаа хураадаг, хураахгүй байна гэдэг бол худлаа. Шар хээр зүсмийн үрээ нь азарган үрээ байсан. Тэгээд нөгөө гурвыгаа хураагаад тусдаа явдаг. Манайхны унаган адуу байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 25-27 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Дмэдүүлсэн: ...Манай ах Б.М нь төлөв даруу, тогтвор суурьшилтай, нийтэч, хайр халамж сайтай өрхийн тэргүүн хүн гэж боддог. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг эсэх талаар сайн мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.Ммэдүүлсэн: ...Надад мөрдөгч нар Цагдаагийн газар ирж уулзах шаардлагатай талаар мэдэгдсэн. Надад сумын хэсгийн төлөөлөгч аймгийн төвд орж прокурортой уулзах талаар хэлээд 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр би прокурор ороход хэргийг Цагдаагийн газар руу явуулсан гээд тухайн өдөр цагдаа дээр хэнтэй уулзахаа мэдэхгүй буцаж гэр рүүгээ яваад, өнөөдөр дуудаад ирж байна. Надад ямар нэгэн зугтаасан асуудал байхгүй. Сонсгосон ял миний үйлдэлд тохирч байна. Сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй. Би тухайн үед өөрийн хувийн өмчийн шар хээр зүсмийн шүдлэн үрээг унаж яваад тухайн адуунуудыг хурааж байсан. Одоо уг үрээ нь байхгүй. 2019 оны өвөл оёнго тусаад үрэгдсэн. /Оёонго гэдэг нь нойтон цасан дээр унаж, тавигдаад жилэм нь задрахгүй үхэхийг хэлнэ./ Би хулгай хийж байна гэж бодоогүй, эзэнгүй 4 адуу яваад байдаг байхаар нь өөрийн адуутай нийлүүлсэн. Би хохирол төлбөрийг нь барагдуулсан. Би урьд нь 2000 онд зодооны хэргээр 5 жилийн хорих ял авч байсан. Би хувийнхаа малыг маллаж хөдөө амьдардаг. Би Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн Рашаан толгой гэх газар оршин сууж байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 41-44 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.Мдахин мэдүүлсэн: ...Б.Н ах дүү нар нь хайж ирээд Б нэг үрээ нь байхгүй байна гэхээр нь би уг нь намайг хураахад байсан даа, манай азаргатай зодоон хийгээд байж байсан юм даа гэж хэлээд Б ахад би угаасаа 4 адууг чинь адуутайгаа нийлүүлсэн нь үнэн юм чинь дүү нь төлчихье гээд төлж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 45-47 хуу/

Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 05-06 хуу/

“Хас” үнэлгээ ХХК-ний 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 341 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30 хуу/ 

2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн өдрийн 89 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 80 хуу/

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 48-49 хуу/ 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58 хуу/ зэрэг болно.

Шүүхээс шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр 2017 оны 08 дугаар сарын 20-ны үеэр А аймгийн Цсумын Б багийн нутаг дэвсгэр Зээг гэх газраас иргэн Б.Н 4 тооны адуу хулгайлагдаж, 1.200.000 төгрөгийн хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв. 

Шүүгдэгч Б.М нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, 2017 оны 08 дугаар сарын 20-ны үеэр А аймгийн Ц сумын Б багийн нутаг дэвсгэр З гэх газраас иргэн Б.Н 4 тооны адууг хулгайлж, 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: 

мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Н мэдүүлсэн “2017 оны 08 дугаар сарын 20-ны үеэр А аймгийн Ц сумын Б багийн Г гэх газраас 4 тооны адуугаа хулгайд алдаад гурвыг нь олоод, нэг нь ор сураггүй алга болсон байсан. Манай ах Б манайхтай Буйлан багийн Зээг гэх газар ойрхон нутаглаж байсан бөгөөд Б ах над руу яриад танай 4 адуу алга болсноос гурвыг нь оллоо, нэгийг нь Чхулгайлаад авчихсан байна гэж хэлсэн. Б ах надад Ч цагдаад өгч хуулийн дагуу шалгуулах уу, яах уу гэхээр нь би хохиролгүй болгочихвол өргөдөл, гомдол гаргахгүй гэж хэлсэн. Ч эхнэр нь Архангай аймгийн төвд миний ажил дээр хүрч ирээд миний алдсан хязаалан үрээний хохирол болох 400.000 төгрөгийн хохирлоос эхлээд бэлнээр 300.000 төгрөгийг авчирч өгөхөөр нь 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 290.000 төгрөгийг нь банкинд хийсэн. Дараа нь 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр үлдсэн 100.000 төгрөгийг авчирч өгөхөөр нь би мөнгөө аваад өөрийнхөө дансанд хийсэн. Ч эхнэр нь над дээр мөнгө авчирч өгөхдөө санаа зовсон байдалтай, сайн байна уу гээд хязаалан үрээний чинь хохирлын мөнгө гэж хэлээд өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 10/, 

мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Бын дахин мэдүүлсэн “Нэг өглөө дээрх 4 тооны адуу алга болсон байсан бөгөөд ойр хавиар хайгаад олоогүй. Маргааш нь уг 4 адууг хайгаад Буйлан багаар мотоцикльтой Даш Овоо гэх газраар явж байтал хар үрээ, унагатай байдас гурав нь Нам дөрөлжний ар гэдэг газар  Ч хүргэн ах Ө гадаа хэсэг морьдны захад хамт байсан. Тэгээд би төрсөн дүү Бруу утасдаад Н 3 адуу Ө гадаа байна, чи М\Чд\ очоод яагаад ирснийг нь асуугаадах гэж хэлсэн. Манай дүү Бшууд Мочоод 4 адуу алдсан, таныг авчирсан гэж байна, 1 хязаалан үрээг нь яасан гэж асуухад М за хө Б ахтай би өөрөө уулзая гэсэн байсан. Тэгээд би Мтэй уулзахад 1 хязаалан үрээг нь хулгайлснаа хүлээн зөвшөөрөөд, би танайхны адууг мэдээгүй авчихлаа, муухай юм боллоо гэхээр нь би энэ адуу чинь миний ч юм биш, манай бэр дүү Н адуу байгаа юм, өөрт нь хэлье, шүүх, цагдаад өг гэх юм уу, яахыг нь би мэдэхгүй гэж хэлсэн. М надад шүүх, цагдаа гээд яах юм бэ, би хохирлыг нь барагдуулъя, та дүүдээ хэлээд өгөөч гэхээр нь би Нд М танай адууг хулгайлсан байна, хээр хязаалан үрээг нь зарж борлуулчихсан байна гэж хэлсэн. Тэгээд хохирлоо авчихвал цагдаад хэлээд яах вэ дээ гээд Мэхнэр хязаалан үрээний хохирол 400.000 төгрөгийг төлж барагдуулсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 11, 12-14/, 

мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Бмэдүүлсэн “2017 оны 08 дугаар сарын сүүлээр сургуулийн хүүхэд ороогүй байхад унагатай хээр гүү, сартай хээр зүсмийн хязаалан үрээ, хар зүсмийн үрээгээ хайгаад олохгүй байтал М туугаад Буйлан нуур руу оруулчихсан байсан. Б ах явж олж авсан. Сартай хээр зүсмийн хязаалан насны үрээ нь байхгүй байсан. Мэхнэр нь эгч Н уулзаад хохирлыг төлчихсөн гэж ярьж байсан. 4 тооны адуу алдаад олж авсны дараа Б ах утсаар яриад Мочоод надтай утсаар ярь гээд хэлчих гэж ярихаар нь очсон. Мочиж уулзаад энэ талаараа хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 18-21/, 

мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Б мэдүүлсэн “Маргааш нь босоод адуугаа хураахад хээр азаргатай адуунаас бага зэрэг тусдаа явдаг сартай шар хээр зүсмийн хязаалан насны үрээ, хар зүсмийн шүдлэн насны үрээ, шар халтар зүсмийн гүү, хээр зүсмийн унага, нийт 4 тооны адуу алга болчихсон байсан. Уг дөрвөн адуу бол манай бэр эгч Н адуунууд байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27/, 

мөрдөн байцаалтын шатанд Б.Мяллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Сонсгосон ял миний үйлдэлд тохирч байна. Сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй. Би тухайн үед өөрийн хувийн өмчийн шар хээр зүсмийн шүдлэн үрээг унаж яваад тухайн адуунуудыг хурааж байсан. Одоо уг үрээ нь байхгүй. 2019 оны өвөл оёнго тусаад үрэгдсэн. Би хулгай хийж байна гэж бодоогүй, эзэнгүй 4 адуу яваад байдаг байхаар нь өөрийн адуутай нийлүүлсэн. Би хохирол төлбөрийг нь барагдуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 41-44, 45-47/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Шүүгдэгч Б.М нь 2017 оны 08 дугаар сарын 20-ны үед бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэх үед 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. 

Иймд шүүгдэгч Б.Мбусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.М нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүгдэгч Б.М нь Архангай аймгийн шүүхийн 2000 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 06 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлд зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 15 тоот захирамжаар эдлээгүй үлдсэн 11 сар 08 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, Сум дундын 01 дүгээр шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 66 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэснийг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 041 дүгээр шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 93 тоот магадлалаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг 5 сарын хугацаагаар баривчлах ял болгон өөрчилж, 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хугацаа дуусч суллагдсан ба 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр дахин бусдын 4 тооны адууг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн байгаа байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарахгүй байгаа боловч түүний дээрх хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулж биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэсэн заалтыг баримтлан оногдуулах ялыг хөнгөрүүлсэн буюу гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч Б.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Мбичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 23 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Мгэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн зээрд зүсмийн морь буюу түүний үнэ 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөгийг хурааж, улсын төсөвт шилжүүлж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ловогт Б Мбусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 23 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Мгэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн зээрд зүсмийн морь буюу түүний үнэ 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөгийг хурааж, улсын төсөвт шилжүүлсүгэй.

5. Шүүгдэгч Б.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Мбичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх  тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Б.Мд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Р.АЛТАНЦЭЦЭГ