| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2020/0181/э |
| Дугаар | 181 |
| Огноо | 2020-07-20 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Б.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 181
2020/ШЦТ/181
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,
Улсын яллагч: Б.Буяндалай
Шүүгдэгч: Л.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мовогт ЛНд холбогдох 2012000000203 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр А аймгийн Б суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт А аймгийн Бсумын Збагийн Тгэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Мовогт ЛН /РД: ../
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Л.Н нь 2019 оны 03 дугаар сараас 04 дүгээр сарын орчимд А аймгийн Б сумын З багийн нутаг дэвсгэр Таван салааны их гэх газраас хохирогч О.П эзэмшлийн 1 тооны сарлагийн үхрийг хулгайлж, түүнд 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд 2012000000203 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч О.П мэдүүлсэн: ...Манайх Архангай аймгийн Булган сумын Зуун мод багийн Суваргын ам гэх газар байдаг юм. 2019 оны 01 дүгээр сарын аравдаар санагдаж байна, манай хүүхэд УлаанБ хот руу явж хагалгаад орох гээд эхнэр бид хоёр хүүхдээ аваад хот руу явсан. Хүүхдээ хагалгаад оруулаад 2019 оны 03 дугаар сарын эхээр гэртээ ирсэн бөгөөд гэртээ ирээд бухаа хайгаад Архангай аймгийн Булган сумын Зуун мод багийн Таван салааны их Аашилж ядах гэх гэзраас 7 бухаа олсон. Манай нэг бух байхгүй байсан. Тэгээд би алга болсон бухаа 2019 оны 06 дугаар сарыг хүртэл Их тамир сумын Сүмт, Хатуу, Хөх нуур, Хан-Өндөр, Өлөнт, Замт гэх газруудаар хайгаад олоогүй. Тэгээд олдохгүй болохоор нь хайхаа больсон. 2020 оны 04 дүгээр сард би Бгэх залуутай уулзаад манай бухын сураг байна уу гэж асуухад Бнадад танай бухыг чинь Н авсан байна лээ, Аашилж ядах гэх газар байхад нь буудаж алаад аймгийн төв рүү оруулаад Н гэх ченжид зараад дэлгүүрийнхээ өрийг дараад илүүг нь хэрэглэчихлээ гэж надад ярьсан гэж байсан. Би Н гэх ченжтэй 2020 оны 05 дугаар сарын эхээр уулзаад чамд Н бух өгсөн үү гэж асуухад надад өгсөн, Халзанд А гэх айлд намайг дуудаад өгсөн гэж байсан. Би Нгээс чамайг очоод авахад ямар зүсмийн бух байсан юм гэсэн чинь би мэдэхгүй байна, тухайн үед согтуу очиж авсан гэж байсан. Тухайн үедээ нас нийлээд 3 жил болж байсан. Хар тарлан зүсмийн, имийг нь одоогоор сайн санахгүй байна. Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумаас хүнээс авч байсан бөгөөд нэг талын чих нь тасархай, нэг тал нь цуулбар имтэй байх шиг байсан, аль чих нь байсныг санахгүй байна. Би Л.Н гэх хүнийг сэжиглэж байна. Н нь манай бух бэлчдэг газар байдаг. Тухайн үед бид нарыг хот руу явахыг мэдсэн. Би бухаа хайж яваад айлд таараад алдсан бухаа асуухад надаас зугтаад гараад явсан. Тэрнээс хойш надтай уулзахгүй, зугтаад байдаг болсон. Бгэх залуутай уулзахдаа манай бухыг авсан талаар ярьсан байсан. Би алдсан бухаа 400.000 төгрөгөөр үнэлж байна. Манай бух нас нийлсэн, том бух байсан бөгөөд тарга, тэвээрэг сайн байсан. Би гомдолтой байна. Бухаа авсан эзнийг нь олуулж, алдсан бухаа төлүүлмээр байна...гэх мэдүүлэг /хх-ийн 05-08 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч О.П дахин мэдүүлсэн: ... Би хохирол төлбөрөө авсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 09-10 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Д мэдүүлсэн: ...Манайх 2019 оны 01 дүгээр сарын аравдаар гэр бүлээрээ хот руу явсан юм. Хотод байж байгаад 2019 оны 03 дугаар сарын эхээр гэртээ ирсэн. Тэгээд манай нөхөр П нас нийлсэн хар тарлан зүсмийн бухаа 2019 оны 04 дүгээр сараас 2019 оны 06 дугаар сар хүртэл хайгаад олоогүй. Тэгээд хүмүүсээс сураг ажиг тавиад байсан. 2020 оны 04 дүгээр сарын эхээр манай нөхөр П, Бнэг юм яриад байх юм, манай бухыг Н Аашилж ядах гэх газар байхад нь буудаж алаад аймгийн төв рүү оруулаад Н гэх ченжид өгсөн гэж ярьж байна гэсээр ирсэн. Тэгээд бид нар цагдаад хандахаар болсон. Хар тарлан зүсмийн нас нийлсэн 3 жил болсон сарлагийн бух байсан. 2018 оны 12 дугаар сарын дундуур манай нөхөр бухаа очиж үзэхэд байсан гэсэн. Манай бухнууд Архангай аймгийн Булган сумын Зуун мод багийн Таван салааны эхээр бэлчдэг юм. Өвлийн цагт сардаа нэг удаа очиж хардаг. Би Н гэх хүнийг сэжиглэж байна. Н манай бухыг Аашилж ядах гэх газар байхад нь буудаж алаад Архангай аймгийн төв рүү оруулаад ченжид зарсан гэж хүнд ярьсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 11-13 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Б мэдүүлсэн: ...Би П ахын бухыг алга болсон талаар мэдээгүй байсан. 2019 оны 03 дугаар сарын аравдын үеэр байсан санагдаж байна, мал төллөж байх үед л байсан, өдрийг нь санахгүй байна, манайх Архангай аймгийн Булган сумын Нурамт гэх газар хаваржаанд байхад Н нилээн орой манайд согтуу ирээд надад ярихдаа П бухыг Цөмтийн давааны Аашилж ядах /Айлчлах/ гэх газраас буудаж алаад аймаг руу оруулаад ченж Нд өглөө, 960.000 төгрөг боллоо, мах муу байна, жин сайн дарж байна, өр ширээ дараад гэж яриад бид хоёр 0.5 литрийн нэг шил архи уугаад Н явсан. 2020 оны 04 дүгээр сард л байсан бөгөөд хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна, би П ахтай уулзаад та нөгөө бухаа олсон уу гэсэн чинь П ах олоогүй, Ныг хардаад байгаа гэхээр нь та зөв хүнээ хардаж байна гээд Ны надад ярьсан зүйлийг би ярьсан. Тухайн үед Н бид хоёр л байсан. Өөр хүн байгаагүй. Н хэнтэй хамт байсан талаар яриагүй бөгөөд би асуугаагүй. Н надад хэнтэй хамт алаад, юугаар авч явсан талаар яриагүй. Аймгийн төв рүү оруулаад Н гэж ченжид өглөө л гэж ярьж байсан. Тухайн үед манайд хүн байгаагүй. Би ганцаараа гэртээ байсан. Тэр үед Н манайд ганцаараа ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.НБын мэдүүлсэн: ...Би П бух алга болсон талаар мэдээгүй байсан. 2020 оны 03 дугаар сарын сүүлээр би Архангай аймгийн Булган сумын нутгаар малын мах аваад явж байхад П надтай таараад найз нь өнгөрсөн жил нэг бух алдсан, Н /Н/ авсан юм шиг байна, чамд 2019 оны хавар нэг бух өгсөн юм шиг байна, ямар бух өгсөн юм гэж асууж байсан. Би түүнд хэлэхдээ нэг халтар бух байсан бөгөөд Зуунмод багийн засаг даргын гарлын бичигтэй бух байсан гэсэн. 2019 онд байсан бөгөөд хэдэн сарын хэдний өдөр гэдгийг нь мэдэхгүй байна, дулаан орсон байсан, багцаагаар 4, 5 сарын үед л байсан санагдаж байна. Халтар толгойтой сарлагийн бух байсан. Имийг нь анзаараагүй, шир нь байхгүй байсан болохоор ямар зүсмийн бух байсныг мэдэхгүй байна. Н бух зарахдааНгэх залуутай хамт байсан. Би харин Б гэх залуутай хамт Цагаан даваанаас очиж авч байсан. Би мах авахаар очсон айлаа мэдэхгүй. Булган сум руу явдаг төв замаараа өгсөөд нэг айлд очоод байсан. Мах зарах гээд Н ярихдаа Булган сум руу явдаг төв замаар өгсөөд бай, хашааны гадаа 69 машин байгаа гэж байсан. Би хашааных нь гадаа очоод сигнал дарахад Н гарч ирээд араас ньНгарч ирээд би махаа жинлээд авсан. 150-160 клограмм мах болсон санагдаж байна. 800.000 төгрөгөөр авч байсан санагдаж байна. Н надад зарсан бухны махны талаар юм яриагүй. Би ч асуугаагүй бөгөөд Н нь гарал үүслийн бичигтэй байхаар нь махаа ачаад л явсан. Сүүлд нь П бухаа алдсан, Н авсан юм шиг байна гэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Б мэдүүлсэн: ...2019 оны хавар 4 дүгээр сарын эхээр санагдаж байна, өдөр сарыг нь сайн санахгүй байна, Н/Н/ над руу яриад миний машин болохгүй байна, таван бул нь дуугараад байна, чи машинтайгаа ирээд аймгийн төв рүү мах оруулаад өгөөч гээд байсан. Н над руу өглөөний 09-10 цагийн үед л ярьсан байх. Би за гэж хэлчихээд гэртээ нэг цаг болоод Ныд очихоор ахынхаа “69" маркийн машиныг /манай ах өөр машин аваад би “69” маркийн машиныг нь унаад 2 жил болж байгаа юм/ унаад Ныд очиход Н ачих мах дээр байгаа гээд бид хоёр Ны гэрээс ертөнцийн зүгээр хойд зүгт 1 км яваад айлын өвөлжөөний малын хашааны хажууд очсон бөгөөд тэнд малын хашааны хажууд махаа дэлгээд тавьсан байхаар нь махыг нь ачаад шууд аймгийн төв рүү орохоор хөдөлсөн. Замдаа Н гэрээсээ мотоциклио унаад сумын төвд ахынхаа хашаанд мотоциклио үлдээсэн. Тухайн үед ахынд нь хүн байхгүй, хот руу явсан байсан. Тэгээд бид хоёр аймгийн төв рүү ороод Хуягаа гэх айлд очиход Хуягаа байхгүй гэр нь цоожтой байсан. Н нэг хүнтэй утсаар яриад аймгийн төв рүү ороод ирлээ гээд байсан. Удалгүй НБ /Н/, Б хамт ирсэн. Н бид хоёр авч ирсэн махаа өгсөн. Тэгээд бид хоёр Булган сумын төв орж ирсэн бөгөөд бид хоёрыг ирэхэд 17-18 цаг л болж байсан байх. Бид хоёр ганц, хоёр пиво уучихаад би гэр рүүгээ харьсан. Намайг Ны гэрт очиход Ны эхнэр, хүүхэд л байсан санагдаж байна. Өөр ямар нэгэн хүн байгаагүй. Бид хоёр махаа ачсан. Өөр хүн байгаагүй. Ны зарсан мах нь үхрийн бараан мах байсан бөгөөд арьс, толгой, шийр нь байхгүй, цул мах эвдээд 4 хэсэг болгосон байсан. Бух бололтой байсан. Н над руу утсаар ярихдаа мөнгөний хэрэг болоод үхэр махаллаа гэж байсан. Өөр юм яриагүй. Ны гаргасан үхэр ямар зүсмийн үхэр байсан талаар би мэдэхгүй. Намайг очиход гаргасан үхрийнх нь толгой, шийр, арьс нь байхгүй байсан бөгөөд би арьс, толгой, шийрийг нь яасан талаар асуугаагүй. Н надад ярихдаа гүйцэгдэхгүй байхаар нь ууланд буудаж, гаргаж янзаллаа гэж байсан. Би толгой, шийр, арьсыг нь ууланд нь хаясан байх гэж бодож байна. Ныг гарал үүслийн бичиг авсан үгүйг би мэдэхгүй байна. Надтай хамт явахдаа аваагүй. Гарал үүслийн бичгийг малаа гаргасан хүн нь авдаг байх гэж бодож байна. Ныд очиход Н Зуунмод багийн Цохио гэх газар өвөлжөөн дээрээ байсан. Малын толгой, шийр авч яваагүй. Харин цул мах л ачаад явсан. Н НБ гэх ченжид махаа зарахдаа миний мэдэхийн гарал үүслийн бичиг үзүүлээгүй. Би машиндаа Б юм яриад сууж байсан. Н Нтэй машинд нь уулзаад байсан. Ны зарсан мах 160-170 клограмм болсон байх. Н 700.000 төгрөг боллоо гэж байсан санагдаж байна. Н надад бензин хийгээрэй гээд 20.000 төгрөг өгч байсан. Сумын төвд ирээд 2 том пиво авч өгөөд тэрийг нь бид хоёр хувааж уусан...гэх мэдүүлэг /хх-ийн 22-25 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Б мэдүүлсэн: ...2019 оны 04 дүгээр сарын үед шиг санагдаж байна, одоо сайн санахгүй байна, би Архангай аймгийн төв рүүороод зах дээр явж байгаад Нтэй /НБ/ таарсан. Тэгээд Н бид хоёр захын урд пиво уугаад сууж байхад Нгийн утас нь дуугарсан чинь Н мах өгөх гэж байгаа хүн ирсэн байна, хоёулаа очоод аваад ирье гэхээр нь бид хоёр Нгийн “Вонго” маркийн машинтай Цагаан давааны Халзан руу яваад нэг айлын гадаа очсон. Айлын гадаа очиходН/Б/, Н /Н/ хоёр цагаан өнгийн 69 маркийн машинтай байсан. Н бид хоёр машинаасаа буугаад тэр хоёр дээр очсон.Нбид хоёр хуучлаад Н машины урд талд нэг пиво амаар нь уугаад зогсож байсан. Н, Н 2 махаа жинлээд Нгийн машин дээр ачаад байсан. Тэгээд тэр хоёр ачиж дуусаад тооцоогоо хийгээд Н намайг явъя гээд би Нтэй хамт яваад захын урд буусан. 2020 оны 06 дугаар сарын 07-ноос 08-ны үед Н над руу утсаар яриад өнгөрсөн жил би чамтай очиж Нгаас нэг үхрийн мах авсандаа, тэр нь хулгайн мах байж, П бух юм шиг байна гэхээр нь би Нд тэр надад ямар хамаатай юм бэ, би ямар хулгайн мах гэж мэдсэн биш, чи хоёулаа яваад ирье гэхээр нь би яваа биз дээ гэж хэлсэн. Би П бух алга болсон талаар тухайн үед мэдээгүй, харин саяхан Н,Нхоёроос сонссон. Н манай хоёрынх ойрхон байдаг бөгөөдНсаяхан надад хэсгийн төлөөлөгч дуудаад мэдүүлэг өглөө, өнгөрсөн жил Н надтай аймар руу орж мах зарсан даа, тэр нь П бух байсан юм шиг байна гэж байсан. Тухайн үед Ны зарсан мах бараан хүрэн мах байсан бөгөөд би бухын мах болов уу гэж бодсон. Ямар зүсмийн үхэр байсан талаар би мэдээгүй. Би толгой, арьс, ширийг нь хараагүй. Миний нүдэнд л толгой, арьс, шир харагдаагүй бөгөөд байхгүй байх шиг байсан. Н, Б нар зарсан үхрийн махны талаараа надад юм яриагүй. Н махаа аваад явж байхдаа Н үхэр махалж ирсэн юм байна гэж байсан. Өөр юм яриагүй. Н НБт махаа зарахдаа гарал үүслийн бичиг үзүүлж байсан эсэх талаар би мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 26-28 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Л.Ны мэдүүлсэн: ...Надад хэлж ярих зүйл байхгүй. Би хулгай хийсэн нь үнэн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би мөнгөний хэрэг гараад хулгай хийх болсон. Би хулгайн гэмт хэргийг ганцаараа үйлдсэн. Би хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн хээр зүсмийн их насны морьтой байсан. Тухайн морийг би хониндоо унаж ашигладаг юм. Миний гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан морь байгаа. Би урьд нь гэмт хэрэгт холбогдож ял шийтгүүлж байгаагүй. Би хувийнхаа малыг маллаж амьдардаг. Би Архангай аймгийн Булган сумын Таван салаа гэх газар оршин сууж байгаа. Би хохирол төлбөрөө барагдуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 44-47 хуу/
“Хас үнэлгээ “ ХХК-ний 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 560 тоот хохирлын үнэлгээ /хх-ийн 34 хуу/
Мал амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 55 хуу/
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 56 хуу/
2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 173 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 59 хуу/
Архангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 51 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 63-64 хуу/
Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 43 хуу/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54 хуу/ зэрэг болно.
Шүүхээс шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр 2019 оны 03 дугаар сараас 04 дүгээр сарын орчимд А аймгийн Бсумын З багийн нутаг дэвсгэр Тгэх газраас хохирогч О.П эзэмшлийн 1 тооны сарлагийн үхэр хулгайлагдаж, иргэн О.Пид 1.400.000 төгрөгийн хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.
Шүүгдэгч Л.Н нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, 2019 оны 03 дугаар сараас 04 дүгээр сарын орчимд А аймгийн Бсумын Збагийн нутаг дэвсгэр Т гэх газраас хохирогч О.П эзэмшлийн 1 тооны сарлагийн үхрийг хулгайлж, түүнд 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч О.П мэдүүлсэн “Тэгээд би алга болсон бухаа 2019 оны 06 дугаар сарыг хүртэл Их тамир сумын Сүмт, Хатуу, Хөх нуур, Хан-Өндөр, Өлөнт, Замт гэх газруудаар хайгаад олоогүй. 2020 оны 04 дүгээр сард би Бгэх залуутай уулзаад манай бухын сураг байна уу гэж асуухад Бнадад танай бухыг чинь Н авсан байна лээ, Аашилж ядах гэх газар байхад нь буудаж алаад аймгийн төв рүү оруулаад Н гэх ченжид зараад дэлгүүрийнхээ өрийг дараад илүүг нь хэрэглэчихлээ гэж надад ярьсан гэж байсан. Би Н гэх ченжтэй 2020 оны 05 дугаар сарын эхээр уулзаад чамд Н бух өгсөн үү гэж асуухад надад өгсөн, Халзанд А гэх айлд намайг дуудаад өгсөн гэж байсан. Би Нгээс чамайг очоод авахад ямар зүсмийн бух байсан юм гэсэн чинь би мэдэхгүй байна, тухайн үед согтуу очиж авсан гэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 05-08, 09-10/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Д мэдүүлсэн “манай нөхөр П нас нийлсэн хар тарлан зүсмийн бухаа 2019 оны 04 дүгээр сараас 2019 оны 06 дугаар сар хүртэл хайгаад олоогүй. Тэгээд хүмүүсээс сураг ажиг тавиад байсан. 2020 оны 04 дүгээр сарын эхээр манай нөхөр П, Бнэг юм яриад байх юм, манай бухыг Н Аашилж ядах гэх газар байхад нь буудаж алаад аймгийн төв рүү оруулаад Н гэх ченжид өгсөн гэж ярьж байна гэсээр ирсэн. Тэгээд бид нар цагдаад хандахаар болсон. Н манай бухыг Аашилж ядах гэх газар байхад нь буудаж алаад Архангай аймгийн төв рүү оруулаад ченжид зарсан гэж хүнд ярьсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Б мэдүүлсэн “2019 оны 03 дугаар сарын аравдын үеэр байсан санагдаж байна, мал төллөж байх үед л байсан, өдрийг нь санахгүй байна, манайх Архангай аймгийн Булган сумын Нурамт гэх газар хаваржаанд байхад Н нилээн орой манайд согтуу ирээд надад ярихдаа П бухыг Цөмтийн давааны Аашилж ядах /Айлчлах/ гэх газраас буудаж алаад аймаг руу оруулаад ченж Нд өглөө, 960.000 төгрөг боллоо, мах муу байна, жин сайн дарж байна, өр ширээ дараад гэж яриад бид хоёр 0.5 литрийн нэг шил архи уугаад Н явсан, 2020 оны 04 дүгээр сард байсан бөгөөд хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. П ахтай би уулзаад та нөгөө бухаа олсон уу гэсэн чинь П ах олоогүй, Ныг хардаад байгаа гэхээр нь та зөв хүнээ хардаж байна гээд Ны надад ярьсан зүйлийг би ярьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч М.НБын мэдүүлсэн “2020 оны 03 дугаар сарын сүүлээр би Архангай аймгийн Булган сумын нутгаар малын мах аваад явж байхад П надтай таараад найз нь өнгөрсөн жил нэг бух алдсан, Н /Н/ авсан юм шиг байна, чамд 2019 оны хавар нэг бух өгсөн юм шиг байна, ямар бух өгсөн юм гэж асууж байсан. 2019 онд байсан бөгөөд хэдэн сарын хэдний өдөр гэдгийг нь мэдэхгүй байна, дулаан орсон байсан, багцаагаар 4, 5 сарын үед байсан санагдаж байна. Халтар толгойтой сарлагийн бух байсан. Имийг нь анзаараагүй, шир нь байхгүй байсан болохоор ямар зүсмийн бух байсныг мэдэхгүй байна. Н бух зарахдааНгэх залуутай хамт байсан. Би харин Б гэх залуутай хамт Цагаан даваанаас очиж авч байсан. 150-160 клограмм мах болсон санагдаж байна. 800.000 төгрөгөөр авч байсан санагдаж байна. Сүүлд нь П бухаа алдсан, Н авсан юм шиг байна гэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Б мэдүүлсэн “2019 оны хавар 4 дүгээр сарын эхээр санагдаж байна, өдөр сарыг нь сайн санахгүй байна, Н /Н/ над руу яриад миний машин болохгүй байна, таван бул нь дуугараад байна, чи машинтайгаа ирээд аймгийн төв рүү мах оруулаад өгөөч гээд байсан. Н над руу өглөөний 09-10 цагийн үед ярьсан байх. Би за гэж хэлчихээд гэртээ нэг цаг болоод Ныд очихоор ахынхаа “69" маркийн машиныг /манай ах өөр машин аваад би “69” маркийн машиныг нь унаад 2 жил болж байга юм/ унаад Ныд очиход Н ачих мах дээр байгаа гээд бид хоёр Ны гэрээс ертөнцийн зүгээр хойд зүгт 1 км яваад айлын өвөлжөөний малын хашааны хажууд очсон бөгөөд тэнд малын хашааны хажууд махаа дэлгээд тавьсан байхаар нь махыг нь ачаад шууд аймгийн төв рүү орохоор хөдөлсөн. Н нэг хүнтэй утсаар яриад аймгийн төв рүү ороод ирлээ гээд байсан. Удалгүй НБ /Н/, Б хамт ирсэн. Н бид хоёр авч ирсэн махаа өгсөн. Ны зарсан мах нь үхрийн бараан мах байсан бөгөөд арьс, толгой, шир нь байхгүй, цул мах эвдээд 4 хэсэг болгосон байсан. Бух бололтой байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 22-25/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Б мэдүүлсэн “Н бид хоёр захын урд пиво уугаад сууж байхад Нгийн утас нь дуугарсан чинь Н мах өгөх гэж байгаа хүн ирсэн байна, хоёулаа очоод аваад ирье гэхээр нь бид хоёр Нгийн Вонго маркийн машинтай Цагаан давааны Халзан руу яваад нэг айлын гадаа очсон. Айлын гадаа очиходН/Б/, Н /Н/ хоёр цагаан өнгийн 69 маокийн машинтай байсан. Н бид хоёр машинаасаа буугаад тэр хоёр дээр очсон.Нбид хоёр хуучлаад Н машины урд талд нэг пиво амаар нь уугаад зогсож байсан. Н, Н 2 махаа жинлээд Нгийн машин дээр ачаад байсан. Тэгээд тэр хоёр ачиж дуусаад тооцоогоо хийгээд Н намайг явъя гээд би Нтэй хамт яваад захын урд буусан. 2020 оны 06 дугаар сарын 07-ноос 08-ны үед Н над руу утсаар яриад өнгөрсөн жил би чамтай очиж Нгаас нэг үхрийн мах авсандаа, тэр нь хулгайн мах байж, П бух юм шиг байна гэхээр нь би Нд тэр надад ямар хамаатай юм бэ, би ямар хулгайн мах гэж мэдсэн биш, чи хоёулаа яваад ирье гэхээр нь би яваа биз дээ гэж хэлсэн. Би П бух алга болсон талаар тухайн үед мэдээгүй. Харин саяхан Н,Нхоёроос сонссон. Н манай хоёрынх ойрхон байдаг бөгөөдНсаяхан надад хэсгийн төлөөлөгч дуудаад мэдүүлэг өглөө, өнгөрсөн жил Н надтай аймар руу орж мах зарсан даа, тэр нь П бух байсан юм шиг байна гэж байсан. Тухайн үед Ны зарсан мах бараан хүрэн мах байсан бөгөөд би бухын мах болов уу гэж бодсон” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28/,
мөрдөн байцаалтын шатанд Л.Ны яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Би хулгай хийсэн нь үнэн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би мөнгөний хэрэг гараад хулгай хийх болсон. Би хулгайн гэмт хэргийг ганцаараа үйлдсэн. Би хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн хээр зүсмийн их насны морьтой байсан. Би хохирол төлбөрөө барагдуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 44-47/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Мовогт ЛНыг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч Л.Н нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Л.Н нь 2019 оны 03 дугаар сараас 04 дүгээр сарын орчимд бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Л.Нд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх үед 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэсэн заалтыг баримтлан оногдуулах ялыг хөнгөрүүлсэн буюу гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.
Шүүгдэгч Л.Н нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон ба Архангай аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 62 тоот тогтоолоор яллагдагч Л.Нд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтоож прокурор түүнд оногдуулах ялын төрлийн талаар гаргасан саналыг яллагдагч Л.Н зөвшөөрсөн байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан журмаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Л.Н нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Л.Ны бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 51 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Л.Ны гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 750.000 /долоон зуун тавь/ төгрөгийн үнэлгээ бүхий хээр зүсмийн морийг хурааж, улсын төсөвт шилжүүлж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Мовогт ЛНыг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ныг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Л.Нд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Архангай аймгийн Цэцэрлэг хотын захирагчийн дэргэдэх Хот төлөвлөлт нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Н нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 51 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Л.Ны гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 750.000 /долоон зуун тавь/ төгрөгийн үнэлгээ бүхий хээр зүсмийн морийг хурааж, улсын төсөвт шилжүүлсүгэй.
6. Шүүгдэгч Л.Н нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Л.Ны бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Л.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ