Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 183

 

2020/ШЦТ/183

 

             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн  шүүгч Р.Алтанцэцэг даргалж 

          Улсын яллагч: Б.Буяндалай

Шүүгдэгч: М.Б 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ббаг овогт М Бөд холбогдох 2012001610189 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ний өдөр А аймгийн Б суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, Ааймгийн Тсумын Б багийн Дгэх газарт оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Ббаг овогт М Б /РД: ../

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч М.Б нь 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Ааймгийн Тсумын Ббагийн нутаг дэвсгэр И гэх газраас зөвшөөрөлгүйгээр ойд 6.8697 м3 хэмжээтэй, хуурай шинэс мод бэлтгэж, ойн санд 482.252 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн байцаалтын шатанд 2012001610189 дугаартай эрүүгийн хэргээс:

Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Р.Б мэдүүлсэн: ...Би 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр ажил дээрээ байж байхад Бөөрөлжүүт багийн Их нүүр гэх газар зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн байна гэж мэдээлэл ирсэн. Тухайн үед цас ороод очиж чадахгүй байж байгаад сумаас ажлын хэсэг гарган доод Бөөрөлжүүтийн Даваа гэх газар 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр очиж шалгалт хийсэн. Иргэн М.Б нь мод бэлтгэх эрхийн бичиггүй малын хашаа барих зорилгоор урт нь 5 метр 20 см урттай нийт 65 ширхэг хуурай шинэс дүнз бэлтгэж модны хаяанд гаргасан байсан бөгөөд холбогдох шалгалтыг хийж ажилласан. Би мод бэлтгэж байгаа талаар мэдээлэл аваад багийн байгаль хамгаалагч, цагдаа нарын хамтаар очиж бэлтгэсэн газар нь үзлэг хийж ажилласан. Байгаль хамгаалагч нараас аваагүй байсан. Өөрөө бол оюутан хүүхэд амраад ирсэн дээр нь модоо бэлтгээд дараа нь авах гэж байсан гэж хэлсэн. Экологи эдийн засгийн үнэлгээгээр гарсан хохирлыг нэхэмжилж байна. Надад нэхэмжлэх зүйл, гомдол, санал байхгүй. Энэ хэргийг түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү...гэх мэдүүлэг /хх-ийн 32-34 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Р.Б дахин мэдүүлсэн: ...Би 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр ажил дээрээ байж байхад Бөөрөлжүүт багийн Их нүүр гэх газар зөвшөөрөлгүй мод бэлтгээд байна гэж мэдээлэл ирсэн. Тухайн үед цас ороод очиж чадахгүй байж байгаад сумаас ажлын хэсэг гарган доод Бөөрөлжүүтийн Даваат гэх газрын Их нүүр гэх газар 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр очиж шалгалт хийсэн. Иргэн М.Б нь мод бэлтгэх эрхийн бичиггүй, малын хашаа барих зорилгоор урт нь 5 метр 20 см урттай, нийт 65 ширхэг хуурай шинэс дүнз бэлтгэж модны хаяанд гаргасан байсан бөгөөд холбогдох шалгалтыг хийж ажилласан. Иргэн н.Л нь мод хийсэн гэж 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр мэдээлэл авсан. Харин иргэн М.Б нь мод хийж байна гэсэн мэдээллийг 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр авсан. Тэгээд ажлын хэсэг гаргаж 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр мод бэлтгэсэн газар дээр нь очиж ажилласан. Тэр үед очиход иргэн Б.Б нь биеэрээ цагаалсан гэж байсан. Мод бэлтгэсэн уул нь ганга эгц уул байсан бөгөөд машин техник очиж цагаалах боломжгүй байсан. Малын мөр байхгүй байсан санагдаж байна. Харин хүний дээшээ, доошоо алхсан мөр их байсан санагдаж байна. Экологи эдийн засгийн үнэлгээгээр гарсан хохирлыг нэхэмжилж байна. Надад нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй. Энэ хэргийг түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү...гэх мэдүүлэг /хх-ийн 35-37 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Д мэдүүлсэн: ...Манай нөхөр ганцаараа бэлтгэж, ганцаараа модноос гаргасан. 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр мод хийж бэлтгэсэн. Тухайн үед манай хүүхэд оюутан байж байгаад амраад ирсэн үеэр нь зав чөлөөтэй болоод манай хүүхэд малд явсан. Манай нөхөр мод хийсэн. Манайх өвөлжөөндөө хаварждаг байсан. Отор нүүдэл манай энд их ирсэн. Тэгээд хаваржих нөхцөлгүй болсон. Манайх хаваржааны газар авсан бөгөөд хаваржаа барих зорилготой мод хийсэн. Мод хийх үедээ сумын төв орж байгаль хамгаалагч, улсын байцаагч нартай уулзах гэсэн боловч байхгүй байсан. Бид нар уулзах гэж 2 өдөр хүлээсэн. Тэгээд малдаа санаа зовоод уулзаж чадалгүй буцсан. Тэгээд манай нөхөр Б нь 02 дугаар сарын 10-ны өдөр модоо хийж эхэлсэн. Манай хаваржааны авсан газрын ойр орчимд хуурай мод байдаггүй. Манай мод хийсэн газрыг 2019 оны намар багийн байгаль хамгаалагч мод хийх зөвшөөрөлтэй газар гэж байсан. Тухайн үед би 2019 оны 10 дугаар сард багийн байгаль хамгаалагчаас эрхийг бичиг авах гэсэн чинь он гаргаад аваарай гэж байсан. Манай хүүхэд 2020 оны 05 дугаар сард цэрэгт явсан бөгөөд Сүхбаатар аймгийн Онгон суманд цэргийн ангид байгаа. Манай нөхөр 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс14-ний өдрийн хооронд модоо хийж бэлтгэсэн бөгөөд бэлтгэсэн модоо өөрийн биеэрээ чирч модноос гаргасан. Тухайн үед цас их байсан бөгөөд уг нь ганга хийсэн, мод нь орой дээрээ учраас морь, мал оролцуулан цагаалах боломжгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Чмэдүүлсэн: ...2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Бөөрөлжүүт багийн Даваа гэх газрын Их нүүр гэх газар ууланд хууль бусаар мод бэлтгэсэн байна гэх дуудлага ирсэн. Сумын Засаг даргын тамгын газраас ажлын хэсэг гаргаж би ажлын хэсэгт нь орж ажилласан. Тухайн үед очиход Бөөрөлжүүт багийн иргэн М.Б нь ууланд зөвшөөрөлгүй дүнз хийсэн байсан. Тэр үед бэлтгэсэн модонд нь хэмжилт хийхэд 5 метр 20 см урттай нийт 64 ширхэг дүнз байсан. Бөөрөлжүүт багийн айл өрхөөр орж мэдээлэл цуглуулж ажиллаж байхад тус багийн иргэн Л.Л нь бас нойтон шургааг мод хийж малын хашааны дээвэр хийсэн байсныг илрүүлэн ажилласан. Би байгаль хамгаалагч, Д, З, М.Б, Н.Э нарын хамтаар хэргийн газар нь очиж байсан. Тэр үед М.Б нь мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй байсан. М.Б нь бэлтгэсэн модоо уулын модноос чирч гаргасан байсан. 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хийж эхэлсэн гэж байсан. Мод хийсэн Их нүүр гэдэг газар нь их эгц, ганга цас их унасан байсан. Машин техникээр чирч гаргах боломжгүй байсан. Өөрөө биеэрээ цагаалж гаргасан гэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Згийн мэдүүлсэн: ...Намайг ажил дээр байж байхад Бөөрөлжүүт багийн дарга Б.Буяннэмэхэд багийн иргэдээс гомдол ирсэн юм шиг байсан. Тэгээд ажлын хэсэг гаргаж Бөөрөлжүүт багийн доод Бөөрөлжүүтийн эх гэх газар очиж үзсэн чинь модноос гаргасан нийт 65 ширхэг хуурай дүнз байсан. Тэгээд цагдаа нар үзлэг хийж, зураг авч ажилласан. Тэгээд буцаж сум руу орсон. Надаас М.Б нь мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Бийг мод бэлтгэсэн талаар мэдээгүй байж байгаад сая ажлын хэсэгтэй очиж мэдсэн. Хуурай байсан бөгөөд зарим нь өмхөрсөн байсан. Малын хашаа барих гэж байгаа гэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Згийн дахин мэдүүлсэн: ...Манай багийн иргэн М.Б нь мод бэлтгэсэн талаараа өөрөө хүлээн зөвшөөрч байгаа. Манай сумын экологийн асуудал хариуцсан байцаагч Б.Ч, Мөхөн багийн байгаль хамгаалагч А.Д, улсын байцаагч Р.Б нарын хамт очсон. Бөөрөлжүүт багийг хариуцсан байгаль хамгаалагчаар би ажиллаж байна. Тухайн үед мод нь ууландаа байсан бөгөөд зөөвөрлөсөн зүйл байгаагүй. Иргэн М.Б нь эрхийн бичиг аваагүй. Өмнө нь авах гэж ирж байсан. Тэр үед сумын хэмжээнд хэрэглээний модны эрхийн бичиг дууссан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч М.Бийн мэдүүлсэн: ...Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би ганцаараа мод бэлтгэсэн. Би дээрх сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдсэн гэмт хэрэгт тохирч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 68-70 хуу/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-14 хуу

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 15-18, 21, 30хуу/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 19-20, 29 хуу/

Архангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 59 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 23-24 хуу/

2020 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 17 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 54-55 хуу/

2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 170 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 59 хуу/ 

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 72 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 81 хуу/зэрэг болно.

Шүүхээс шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Ааймгийн Т сумын Б багийн нутаг дэвсгэр И гэх газраас зөвшөөрөлгүйгээр ойд 6.8697 м3 хэмжээтэй, хуурай шинэс мод бэлтгэж, ойн санд 482.252 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв. 

Шүүгдэгч М.Б нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр А аймгийн Т сумын Б багийн нутаг дэвсгэр И гэх газраас зөвшөөрөлгүйгээр ойд 6.8697 м3 хэмжээтэй, хуурай шинэс мод бэлтгэж, ойн санд 482.252 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Р.Б мэдүүлсэн “Би 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр ажил дээрээ байж байхад Бөөрөлжүүт багийн Их нүүр гэх газар зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн байна гэж мэдээлэл ирсэн. Тухайн үед цас ороод очиж чадахгүй байж байгаад сумаас ажлын хэсэг гарган доод Бөөрөлжүүтийн Даваа гэх газар 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр очиж шалгалт хийсэн. Иргэн М.Б нь мод бэлтгэх эрхийн бичиггүй малын хашаа барих зорилгоор урт нь 5 метр 20 см урттай нийт 65 ширхэг хуурай шинэс дүнз бэлтгэж модны хаяанд гаргасан байсан бөгөөд холбогдох шалгалтыг хийж ажилласан. Би мод бэлтгэж байгаа талаар мэдээлэл аваад багийн байгаль хамгаалагч, цагдаа нарын хамтаар очиж бэлтгэсэн газар нь үзлэг хийж ажилласан” гэх мэдүүлэг /хх-ийн 32-34, 35-37/, 

мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Д мэдүүлсэн “Манай нөхөр ганцаараа бэлтгэж, ганцаараа модноос гаргасан. Мод хийх үед нь 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр мод хийж бэлтгэсэн. Тухайн үед манай хүүхэд оюутан байж байгаад амраад ирсэн үеэр нь зав чөлөөтэй болоод манай хүүхэд малд явсан, манай нөхөр мод хийсэн. Манай нөхөр 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 14-ний өдрийн хооронд модоо хийж бэлтгэсэн бөгөөд бэлтгэсэн модоо өөрийн биеэрээ чирч модноос гаргасан” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/, 

мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Чмэдүүлсэн “2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Бөөрөлжүүт багийн Даваа гэх газрын Их нүүр гэх газар ууланд хууль бусаар мод бэлтгэсэн байна гэх дуудлага ирсэн. Сумын Засаг даргын тамгын газраас ажлын хэсэг гаргаж би ажлын хэсэгт нь орж ажилласан. Тухайн үед очиход Бөөрөлжүүт багийн иргэн М.Б нь ууланд зөвшөөрөлгүй дүнз хийсэн байсан. Тэр үед бэлтгэсэн модонд нь хэмжилт хийхэд 5 метр 20 см урттай нийт 64 ширхэг дүнз байсан. Бөөрөлжүүт багийн айл өрхөөр орж мэдээлэл цуглуулж ажиллаж байхад тэр үед тус багийн иргэн Л.Л нь бас нойтон шургааг мод хийж малын хашааны дээвэр хийсэн байсныг илрүүлэн ажилласан. Тэр үед М.Б нь мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй байсан. М.Б нь бэлтгэсэн модоо уулын модноос чирч гаргасан байсан. 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хийж эхэлсэн гэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44/, 

мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Згийн мэдүүлсэн “Намайг ажил дээр байж байхад Бөөрөлжүүт багийн дарга Б.Буяннэмэхэд багийн иргэдээс гомдол ирсэн юм шиг байсан. Тэгээд ажлын хэсэг гаргаж Бөөрөлжүүт багийн доод Бөөрөлжүүтийн эх гэх газар очиж үзсэн чинь модноос гаргасан нийт 65 ширхэг хуурай дүнз байсан Тэгээд цагдаа нар үзлэг хийж, зураг авч ажилласан. Надаас М.Б нь мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Бийг мод бэлтгэсэн талаар мэдээгүй байж байгаад сая ажлын хэсэгтэй очиж мэдсэн. Хуурай байсан бөгөөд зарим нь өмхөрсөн байсан. Малын хашаа барих гэж байгаа гэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48, 49-50/, 

мөрдөн байцаалтын шатанд М.Бийн яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би ганцаараа мод бэлтгэсэн. Би дээрх сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдсэн гэмт хэрэгт тохирч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 68-70/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Иймд Ббаг овогт М Бийг зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар  ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч М.Бөд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. 

Шүүгдэгч М.Б нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүгдэгч М.Б нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч М.Бийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 59 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт битүүмжлэгдсэн хууль бусаар бэлтгэсэн 505.700 /таван зуун таван мянга долоон зуу/ төгрөгийн үнэлгээ бүхий 65 /жаран тав/ ширхэг хуурай шинэс модыг хурааж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цахилгаан хөрөө 1 ширхэг, сүх 1 ширхэг зэргийг устгаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Улсын яллагчаас шүүгдэгч М.Бийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цахилгаан хөрөө, сүх зэргийг хурааж улсын төсөвт оруулах санал гаргасан боловч дээрх эд зүйл нь ямар үнэ ханштай болохыг тогтоож ирүүлээгүй тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж шийдвэрлэсэн болно. 

Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авсан бөгөөд хэрэгт хамааралтай, эх сурвалж нь тодорхой нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн үндэслэл журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн байх тул  тэдгээр нотлох баримтыг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол, хамааралтай байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ббаг овогт М Бийг зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар  ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бөд оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 59 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт битүүмжлэгдсэн хууль бусаар бэлтгэсэн 505.700 /таван зуун таван мянга долоон зуу/ төгрөгийн үнэлгээ бүхий 65 /жаран тав/ ширхэг хуурай шинэс модыг хурааж, улсын төсөвт шилжүүлсүгэй. 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цахилгаан хөрөө 1 ширхэг, сүх 1 ширхэг зэргийг үстгасугай.

7. Шүүгдэгч М.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч М.Бийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч /зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

9. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бөд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Р.АЛТАНЦЭЦЭГ