| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2020/0190/э |
| Дугаар | 189 |
| Огноо | 2020-07-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.С |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2020 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 189
2020/ШЦТ/189
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,
Улсын яллагч: Ц.Сайнзаяа
Шүүгдэгч: Г.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Г Гд холбогдох 2012000000225 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Дугаар /С% Цэцэрлэг
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ний өдөр А аймгийн Исуманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ажилгүй, ам бүл 5, аав, дүү нарын хамт А аймгийн Исумын Т багийн Тхорооллын .. тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Г Г /РД: ../
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Г.Г нь 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Ааймгийн Исумын Т багийн Б хорооллын .. тоотод иргэн Ө.Мхувийн таарамжгүй шалтгааны улмаас маргалдаж, улмаар Ө.Мн биед баруун хацар, зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд 2012000000225 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч О.Мн мэдүүлсэн: ...Би 2020 оны 06 дугаар сарын 15-ны өглөө айлд архи ууж хоночихоод босоод гэртээ харихаасаа өмнө мөн нэг шил архи уусан. Тэгээд Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар багийн Баян-Улаан хорооллын 10-1006 тоот хашаанд байх гэртээ хариад хэвтэж байтал гаднаас Горж ирсэн. Гархи уугаагүй, эрүүл байсан. Надад шанагаар ус хутгаж өгөөд байж байтал удаагүй Г.Г ганцаараа манай гэрт орж ирсэн. Г.Г орж ирээд мэндийн зөрүүгүй шууд Гцохиж авсан. Би юу болоод байгаа юм, гадаа гарч зодолдоорой та нар гэж хэлэхэд Г.Г чамд ч бас хамаатай шүү гэж хэлээд намайг гэрийн зүүн талын орон дээр хэвтэж байхад ирээд нүүр рүү гараараа хэд хэдэн удаа цохиж, зодсон. Би ноцолдож байж босоод хашаанаас гарч ээжийн гэрт очиж хамт эмнэлэгт үзүүлсэн. Тухайн үед ийм зүйл болсон. Миний баруун нүдний доод хэсэгт шалбарч тэр хэсэгтээ болон нүд хөхөрч хавдсан байсан. Г гараараа миний нүүр рүү хэд хэдэн удаа цохиж, зодсон. Надад шинжээчийн дүгнэлттэй холбоотой ямар нэгэн санал, хүсэлт байхгүй байна. Г.Г ямар шалтгааны улмаас намайг зодсон талаар би мэдэхгүй байна. Би Г.Гтай өмнө нь маргалдаж муудалцсан зүйл байхгүй. Би тухайн үед Гг эрүүл байна гэж бодсон. Сайн мэдэхгүй байна. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 07-09 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Гмэдүүлсэн: ...Би 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 12 цагийн орчим гэрээсээ гараад О.М ахын гэрт ороход халамцуу орон дээрээ хэвтэж байсан. Би гэрт нь байж байхад удаагүй миний араас Г.Г орж ирсэн. Би Г.Гтай сайн уу гэж мэндлэхэд юу ч дуугарахгүй намайг шууд гэдэс болон хацар руу тус тус нэг удаа гараараа цохисон. Би яаж байгаа юм гэж асуухад юм дуугараагүй. Тэгсэн чинь О.М ах та нар гэрт зодоон хийхгүй шүү гэж хэлтэл Г.Г шууд О.М ахыг хэвтэж байхад нь цохиж аваад, тэр хоёр хэсэг ноцолдож байгаад салсан. О.М ахын нүүрнээс цус гарчихсан, нүд, хацар нь хөхөрч хавдчихсан байсан. Тэгээд Г.Г яваад өгсөн. Тухайн үед ийм л зүйл болсон. Г.Г нь намайг болон О.Мг ямар учир, шалтгаантай цохиж зодсон талаар би мэдэхгүй. Г.Гтай өмнө нь маргалдаж муудалцсан зүйл байхгүй. Би яагаад намайг цохисон болохыг мэдэхгүй байна. Г.Г ганцаараа О.М ахын гэрт орж ирсэн. Би болон О.М, Г.Г бид гурваас өөр хүн байгаагүй. Миний биед гэмтэл, бэртэл учраагүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлага байхгүй. Надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 10-12 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Г.Ггийн мэдүүлсэн: ...Би прокурорын тогтоолтой уншиж танилцлаа. Би О.Мг цохиж, зодсон нь үнэн. Би О.Мг цохиж биед нь гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа тул би мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 24-26 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 285 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1.О.Мгийн биед баруун хацар, зовхинд цус хуралт, баруун хацрын төвгөр хэсэг, зүүн гарын хумсны ар хэсэгт өнгөц зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Баруун хацар, зовхины цус хуралт гэмтэл нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун хацрын төвгөр хэсгийн зулгаралт, зүүн гарын хумсны ар хэсэгт өнгөц зулгаралт гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 16 хуу/
Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 30 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 31 хуу/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр А аймгийн И сумын Тбагийн Бхорооллын .. тоотод иргэн Ө.Мгийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.
Шүүгдэгч Г.Г нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр А аймгийн И сумын Т багийн Б хорооллын .. тоотод иргэн Ө.Мхувийн таарамжгүй шалтгааны улмаас маргалдаж, улмаар Ө.Мн биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан мөрдөн байцаалтын шатанд хохирогч О.Мн мэдүүлсэн “Би юу болоод байгаа юм, гадаа гарч зодолдоорой та нар гэж хэлэхэд Г.Г чамд ч бас хамаатай шүү гэж хэлээд намайг гэрийн зүүн талын орон дээр хэвтэж байхад ирээд нүүр рүү гараараа хэд хэдэн удаа цохиж, зодсон. Би ноцолдож байж босоод хашаанаас гарч ээжийн гэрт очиж хамт эмнэлэгт үзүүлсэн. Миний баруун нүдний доод хэсэгт шалбарч тэр хэсэгтээ болон нүд хөхөрч хавдсан байсан. Г гараараа миний нүүр рүү хэд хэдэн удаа цохиж, зодсон” гэх мэдүүлэг /хх-ийн 07-09/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Гмэдүүлсэн “Би Г.Гтай сайн уу гэж мэндлэхэд юу ч дуугарахгүй намайг шууд гэдэс болон хацар руу тус тус нэг удаа гараараа цохисон. Би яаж байгаа юм гэж асуухад юм дуугараагүй. Тэгсэн чинь О.М ах та нар гэрт зодоон хийхгүй шүү гэж хэлтэл Г.Г шууд О.М ахыг хэвтэж байхад нь цохиж аваад, тэр хоёр хэсэг ноцолдож байгаад салсан. О.М ахын нүүрнээс цус гарчихсан, нүд, хацар нь хөхөрч хавдчихсан байсан. Тэгээд Г.Г яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12/,
Мөрдөн байцаалтын шатанд Г.Ггийн яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Би О.Мг цохиж, зодсон нь үнэн. Би О.Мг цохиж биед нь гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа тул би мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 24-26/,
Хохирогч О.Мгийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 285 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 16/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б овогт Г Гг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч Г.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Г.Ггийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Г нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Г Гг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус заасан хугацаанд буюу 90 хоногт төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Г.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Г.Ггийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ