Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 193

 

2020/ШЦТ/193

 

             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн  шүүгч Р.Алтанцэцэг даргалж 

Улсын яллагч: Ц.Сайнзаяа

Шүүгдэгч: Д.Б, Р.Д 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У овогт Р Д, Өовогт Д Б нарт холбогдох 2012000000180 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүгдэгч: Монгол Улсын иргэн .. оны .. дүгээр сарын ..-ны өдөр А аймгийн Э суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой. мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт А аймгийн Э сумын .. дүгээр багийн Бн .. оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Өовогт Д Б /РД: ../

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн .. оны .. дүгээр сарын ..-ны өдөр А аймгийн Ц суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт А аймгийн Эсум ..дугаар багийн Цын .. оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, У овогт Р Д /РД: ../

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Р.Д, Д.Б нар нь бүлэглэн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр А аймгийн Цсумын А багийн нутаг Х гэх газраас шинэс төрлийн 2.97м3 шоометр модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж, 75-02 АРХ улсын дугаартай Тоёото Хайс маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн ойн санд 325.987 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн байцаалтын шатанд 2012000000180 дугаартай эрүүгийн хэргээс:

Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч М.Г мэдүүлсэн: ...Р.Д нь Д.Бтай бүлэглэж 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан овоо багийн нутаг Халуун усны амны ойгоос зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэх хэрэгт хохирол нөхөн төлүүлэхтэй холбоотой асуудлыг шийдвэрлүүлэхээр оролцож байна. Би шинжээчийн дүгнэлтүүдтэй танилцлаа, хуулийн дагуу дүгнэлтүүд гарсан байна. Санал хүсэлт байхгүй. Байгаль орчинд учирсан хохирлыг орон нутгийн дансанд 3 нугалсантай тэнцэх хэмжээгээр тогтоон төлүүлж өгнө үү. Манай орон нутгийн данс 100011500914 юм...гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Ч мэдүүлсэн: ...Би 2020 оны 05 дугаар сарын 08-ны орой 22 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутагт эргүүл хяналт шалгалт хийж байхад Цэнхэр сумаас Архангай аймгийн төв рүү чиглэлтэй тээврийн хэрэгсэл явж байсан. Уг тээврийн хэрэгсэл нь тэвшин дээрээ ачаа ачсан болохоор нь зогсоож шалгахад жолооч Б нь тээврийн хэрэгслээ жолоодсон, хажуу талд нь нэг настай эрэгтэй хүн явсан. Ачаа тээшийг нь шалгахад гарал үүслийн гэрчилгээ, мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй болохоор нь би тээврийн хэрэгсэл саатуулах байранд дээрх тээврийн хэрэгслийг саатуулж, уг гомдол мэдээллийг цагдаагийн байгууллагын гэмт хэргийн тоо бүртгэлд оруулсан. Тэр хоёр хүн дээрх ачиж явсан модоо бэлтгэж, тээвэрлэсэн байх. Хаанаас тээвэрлэсэн талаараа надад хэлээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Б мэдүүлсэн: ...75-02 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний өмчийн тээврийн хэрэгсэл биш юм. Харин миний нэр дээр байдаг. Би Б гэх хүнд 2019 оны өвөл 11 дүгээр сард 500.000 төгрөгийг бэлэн авч зарсан. Миний машин маш муу машин бөгөөд мотор нь зуурсан байсан. Энэ хүн өөрөө янзлаад унана гэж надад хэлсэн. Би машиныхаа бичиг баримтад нэрээ шилжүүлж чадаагүй байгаа. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Д.Бы мэдүүлсэн: ...Би яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Сонсгосон ял миний үйлдэлд тохирч байна. Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 56-58 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Р.Дын мэдүүлсэн: ...Би яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Сонсгосон ял миний үйлдэлд тохирч байна. Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 63-65 хуу/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 02-03 хуу

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 04-09, 12, 25 хуу/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-11, 24 хуу/

Архангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 50 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 15-16 хуу/

Архангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 51 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 18-19 хуу/

2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 35 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39-40 хуу/

2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 148 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 42 хуу/

2020 оны 05 дугаар сарын 30-ний өдрийн 150 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 44 хуу/ 

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 71-72 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 75-76 хуу/ зэрэг болно.

Шүүхээс шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр А аймгийн Цсумын А багийн нутаг Хгэх газраас шинэс төрлийн 2.97м3 шоометр модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж, 75-02 АРХ улсын дугаартай Тоёото Хайс маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн ойн санд 325.987 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв. 

Шүүгдэгч Р.Д, Д.Б нар нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, шүүгдэгч Р.Д, Д.Б нар нь бүлэглэн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Ааймгийн Ц сумын А багийн нутаг Х гэх газраас шинэс төрлийн 2.97м3 шоометр модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж, 75-02 АРХ улсын дугаартай Тоёото Хайс маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн ойн санд 325.987 төгрөгийн хохирол учруулсан болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч М.Г мэдүүлсэн “Р.Д нь Д.Бтай бүлэглэж 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр А аймгийн Ц сумын А багийн нутаг Хы ойгоос зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэх хэрэгт хохирол нөхөн төлүүлэхтэй холбоотой асуудлыг шийдвэрлүүлэхээр оролцож байна. Байгаль орчинд учирсан хохирлыг орон нутгийн дансанд 3 нугалсантай тэнцэх хэмжээгээр тогтоон төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/, 

мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Ч мэдүүлсэн “Би 2020 оны 05 дугаар сарын 08-ны орой 22 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутагт эргүүл хяналт шалгалт хийж байхад Цэнхэр сумаас Архангай аймгийн төв рүү чиглэлтэй тээврийн хэрэгсэл явж байсан. Уг тээврийн хэрэгсэл нь тэвшин дээрээ ачаа ачсан болохоор нь зогсоож шалгахад жолооч Б нь тээврийн хэрэгслээ жолоодсон, хажуу талд нь нэг настай эрэгтэй хүн явсан. Ачаа тээшийг нь шалгахад гарал үүслийн гэрчилгээ, мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй болохоор нь би тээврийн хэрэгсэл саатуулах байранд дээрх тээврийн хэрэгслийг саатуулж, уг гомдол мэдээллийг цагдаагийн байгууллагын гэмт хэргийн тоо бүртгэлд оруулсан. Тэр хоёр хүн дээрх ачиж явсан модоо бэлтгэж, тээвэрлэсэн байх” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/, 

мөрдөн байцаалтын шатанд Д.Бы яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Би яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Сонсгосон ял миний үйлдэлд тохирч байна. Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 56-58/, 

мөрдөн байцаалтын шатанд Р.Дын яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Би яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Сонсгосон ял миний үйлдэлд тохирч байна. Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 63-65/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Иймд У овогт Р Д, Өовогт Д Б нарыг бүлэглэж зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар  ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Р.Д, Д.Б нарт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Р.Д, Д.Б нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүгдэгч Р.Д, Д.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч Р.Д, Д.Б нарын бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдаж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Д, Д.Б нараас 977.961 /есөн зуун далан долоо мянга есөн зуун жаран нэг/ төгрөгийг гаргуулан, тэдгээрийн хохиролд төлсөн 325.987 /гурван зуун хорин таван мянга есөн зуун наян долоо/ төгрөгийг хасч, үлдэх 651.974 /зургаан зуун тавин нэгэн мянга есөн зуун далан дөрөв/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргаж Байгаль орчин уур амьсгалын санд оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 50 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, Архангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 51 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Р.Д, Д.Б нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 75-02 АРХ улсын дугаартай Тоёото Хайс маркийн авто машин буюу түүний үнэ болох 500.000 /таван зуун мянга/ төгрөг, хууль бусаар бэлтгэсэн 186.690 /нэг зуун наян зургаа мянга зургаан зуун ер/ төгрөгийн үнэлгээ бүхий 2.97 м3 шоометр модыг тус тус хурааж, хохиролыг нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан 34.716 /гучин дөрвөн мянга долоон зуун арван зургаа/ төгрөгийг, мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цахилгаан хөрөө 1 ширхэг, сүх 1 ширхэг зэргийг тус тус улсын төсөвт шилжүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авсан бөгөөд хэрэгт хамааралтай, эх сурвалж нь тодорхой нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн үндэслэл журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн байх тул  тэдгээр нотлох баримтыг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол, хамааралтай байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч У овогт Р Д, Өовогт Д Б нарыг бүлэглэж зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Дад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д заасан оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д заасан оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг  тус тус хүлээлгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Д, Д.Б нар нь хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дэх хэсэгт заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 1, 188, 189 дүгээр зүйлүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Р.Д, Д.Б нарын тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Д, Д.Б нараас 977.961 /есөн зуун далан долоо мянга есөн зуун жаран нэг/ төгрөгийг гаргуулан, тэдгээрийн хохиролд төлсөн 325.987 /гурван зуун хорин таван мянга есөн зуун наян долоо/ төгрөгийг хасч, үлдэх 651.974 /зургаан зуун тавин нэгэн мянга есөн зуун далан дөрөв/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргаж Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 50 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, Архангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 51 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Р.Д, Д.Б нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 75-02 АРХ улсын дугаартай Тоёото Хайс маркийн авто машин буюу түүний үнэ болох 500.000 /таван зуун мянга/ төгрөг, хууль бусаар бэлтгэсэн 186.690 /нэг зуун наян зургаа мянга зургаан зуун ер/ төгрөгийн үнэлгээ бүхий 2.97 м3 шоометр модыг тус тус хурааж, хохиролыг нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан 34.716 /гучин дөрвөн мянга долоон зуун арван зургаа/ төгрөгийг, мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цахилгаан хөрөө 1 ширхэг, сүх 1 ширхэг зэргийг тус тус улсын төсөвт шилжүүлсүгэй. 

7. Шүүгдэгч Р.Д, Д.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Р.Д, Д.Б нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч нар, иргэний нэхэмжлэгч /зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх  тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Р.Д, Д.Б нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Р.АЛТАНЦЭЦЭГ