Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 194

 

2020/ШЦТ/194

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн  шүүгч Р.Алтанцэцэг даргалж 

Улсын яллагч: Ц.Сайнзаяа

Шүүгдэгч: С.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ловогт С Бд холбогдох 2012000000214 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ний өдөр А аймгийн Э суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, Архангай аймаг дахь “Т” ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт А аймгийн Э сумын .. дүгээр багийн Цны .. тоотод оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Ловогт С Б /РД ../

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч С.Б нь 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдөр А аймгийн И сумын Э багийн нутаг Ггэх газраас ойгоос зөвшөөрөлгүйгээр 1.4255 м3 мод бэлтгэж өөрийн эзэмшлийн 48-09 АРХ улсын дугаартай Мазда бонго маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж ойн санд 156.462 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн байцаалтын шатанд 2012000000214 дугаартай эрүүгийн хэргээс:

Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Ц.С мэдүүлсэн: ...Яллагдагч С.Б нь 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 12 цагийн үед А аймгийн И сумын Эбагийн Г гэх газраас зөвшөөрөлгүйгээр 1.4255 м3 хэмжээтэй мод бэлтгэж 48-09 АРХ улсын дугаартай Мазда бонго маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж ойн санд 156.462 төгрөгийн хохирол учруулсан байна. Уг хэрэгт өөрийн сумын төрийн сангийн 100010155001 дугаарын дансанд экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгийг нэхэмжлэхээр оролцож байна. Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэ толгой багийн Гурвын даваа гэх газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт тооцогддоггүй. Манай суманд улсын тусгай хамгаалалттай газарт Хөх нуур багийн хойд, урд голын эх гэх газар ордог. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч А.Т мэдүүлсэн: ...Б нь зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, тээвэрлэсэн байна. Б нь уг зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн 48-09 АРХ улсын дугаартай Мазда бонго маркийн тээврийн хэрэгслийг манай банк бус санхүүгийн байгууллагад 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулж барьцаанд тавьж 4.000.000 төгрөгийг авсан болно. Иймээс уг тээврийн хэрэгсэл нь манай байгууллагын өмчлөлд байдаг учир иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. С.Б нь гэрээний нөхцлийн дагуу сар бүр цаг хугацаа алдалгүй зээлийн төлөлтийг хийж байгаа. 4.000.000 сая төгрөгөөр үнэлж банк бус санхүүгийн байгууллагадаа авсан. 4.000.000 төгрөгөөр үнэлж байна. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой санал, хүсэлт байхгүй. Эдэлгээ норм зэргийг тогтоож зах зээлийнх нь ханшаар үнэлж, дүгнэлтийг гаргасан байх. Зээлийн төлөлтийг сар бүр төлөөд явбал гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.С мэдүүлсэн: ...2020 оны 05 дугаар сарын 31-ний өдөр бүтэн сайн өдөр байсан. Энэ өдөр миний төрсөн хүү Б нь хөдөө явсан. Оройхон гэртээ орж ирэхдээ би галын түлээний мод ачиж яваад Цагдаагийн алба хаагчид баригдсан. Мод бэлтгэх эрхийн бичиггүй явсан талаараа надад хэлсэн. Гэртээ галын түлээний мод авч ирэхээр явсан юм. Миний хүү 1996 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн. Даруу, төлөв зантай, дуугүй ноомой бөгөөд Архангай аймгийн Хүмүүн 2 дугаар сургуульд 8 дугаар ангийн боловсрол эзэмшээд “Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв”-д сантехникийн ангид ороод сантехникч болсон. 2017 онд “Тансаг” супермаркетад жолоочийн ажлыг хийдэг. Ганц бие хүн байгаа юм. Ажлынхаа залуу Цтой хамт явсан. С.Б мод бэлтгэх эрхийн бичгээр уулнаас мод бэлтгэдэг талаар сайн мэдэж байгаа байх. 2019 онд таньдаг ахаасаа 5.000.000 төгрөгөөр авч байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 27-29 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Бмэдүүлсэн: ...2020 оны 05 дугаар сарын 31-ний өдөр би 17 цаг өнгөрч байхад Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 02 дугаар багийн нутагт эргүүлийн үүрэг гүйцэтгээд явж байхад мод ачсан Мазда маркийн тээврийн хэрэгсэл явж байхаар нь зогсоож шалгатал жолооч С.Б нь Архангай аймгийн Их тамир сумын Гурвын даваанаас зөвшөөрөлгүй мод бэлтгээд орж ирлээ гэж хэлж байсан. Б гэх жолоочийн хажууд нэг залуу сууж байсан. Нэрийг нь асуугаагүй. Тэр хамт мод бэлтгээд явж байсан байх. С.Б нь Архангай аймгийн Ихтамир сумын Гурвын даваанаас мод бэлтгэсэн гэсэн. Бэлтгэсэн моднууд хуурай шинээр бэлтгэсэн шинэс төрлийн мод байсан. Хөрөө кабин дээр байгаагүй. Кабин дотор хөрөө байсан байх. Би Цагдаагийн ахлах ахлагч Содномын хамт явж байсан. Би Бгийн тээврийн хэрэгслийг шалгахад ганцаараа байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Цийн мэдүүлсэн: ...2020 оны 05 дугаар сарын 31-ний өдөр манай аав Дамбаагийнх хургаа зассан. Тэгээд би Бтай хамт засаа идэхээр 10 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Цагаан даваагаар даваад аавынд очсон. Аавынд очихоор явж байтал Б би мод бэлтгэх эрх авсан, хоёулаа буцахдаа хэдэн нарийн мод уулнаас бэлтгээд аймаг орно шүү гэж хэлсэн. Би аавындаа орж засаагаа идээд цааш Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн Гурвын даваа гэх мод руу ороод 3 ширхэг босоо мод унагаагаад нарийн хэдэн унаанги модыг тайрч бэлтгээд Бийн 48-09 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр ачаад Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төвд орж ирээд цагдаад баригдсан. Би баригдсаныхаа дараа эрхийн бичигтэй модыг яахаараа саатуулдаг юм бэ гээд хэлтэл Б намайг та дуугүй бай, би эрхийн бичиг аваагүй байсан гэж надад хэлсэн. Б гэртээ галын түлээний модгүй болсон байсан. Б надад мод бэлтгэх эрхийн бичиг байгаа гэж хэлсэн. Би эрхийн бичигтэй мод бэлтгэж гэж бодоод бэлтгэсэн. Гэтэл цагдаа зогсоогоод Б мод бэлтгэх эрхийн бичгийг шалгатал Б өөрөө мод бэлтгэх эрхийн бичиггүй талаараа цагдаагий албан хаагч Бэд болон надад хэлсэн. Улаан хүрэн алаг өнгийн цахилгаан хөрөөгөөр мод бэлтгэсэн. Бид өмнө нь мод бэлтгэж байгаагүй. Аав энэ талаар мэдээгүй. Бид модонд явж байгаа гэж хэлээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 35-37 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч С.Бгийн мэдүүлсэн: ...Яллагдагчаар татах тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би ганцаараа мод бэлтгэсэн. Би дээрх сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдсэн гэмт хэрэгт тохирч байна. Би өмгөөлөгч авахгүй. Би 9 дүгээр анги төгссөн. Сайн уншиж бичиж чадна. Би гэмт хэрэг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 52-54 хуу/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 02-04 хуу

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 05, 08, 14 хуу/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 06-07, 13 хуу/

2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 42 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39-40 хуу/

2020 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 170 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 42 хуу/

2020 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 169 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 44 хуу/

Архангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 62 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 67-68 хуу/

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 57 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 56 хуу/ зэрэг болно.

Шүүхээс шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдөр А аймгийн И сумын Э багийн нутаг Ггэх газраас ойгоос зөвшөөрөлгүйгээр 1.4255 м3 мод бэлтгэж өөрийн эзэмшлийн 48-09 АРХ улсын дугаартай Мазда бонго маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж ойн санд 156.462 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв. 

Шүүгдэгч С.Б нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдөр А аймгийн Исумын Э багийн нутаг Г гэх газраас ойгоос зөвшөөрөлгүйгээр 1.4255 м3 мод бэлтгэж өөрийн эзэмшлийн 48-09 АРХ улсын дугаартай Мазда бонго маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж ойн санд 156.462 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: 

мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Ц.С мэдүүлсэн “Яллагдагч С.Б нь 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 12 цагийн үед Ааймгийн И сумын Э багийн Г гэх газраас зөвшөөрөлгүйгээр 1.4255 м3 хэмжээтэй мод бэлтгэж 48-09 АРХ улсын дугаартай Мазда бонго маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж ойн санд 156.462 төгрөгийн хохирол учруулсан байна. Уг хэрэгт өөрийн сумын төрийн сангийн 100010155001 дугаарын дансанд экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгийг нэхэмжлэхээр оролцож байна” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/, 

мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч А.Т мэдүүлсэн “Б нь зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, тээвэрлэсэн байна. Б нь уг зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн 48-09 АРХ улсын дугаартай Мазда бонго маркийн тээврийн хэрэгслийг манай банк бус санхүүгийн байгууллагад 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулж барьцаанд тавьж 4.000.000 төгрөгийг авсан болно. Иймээс уг тээврийн хэрэгсэл нь манай байгууллагын өмчлөлд байдаг учир иргэний нэхэмжлэгчээр оролцож байна” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 хуу/

мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.С мэдүүлсэн “Оройхон гэртээ орж ирэхдээ би галын түлээний мод ачиж яваад Цагдаагийн алба хаагчид баригдсан. Мод бэлтгэх эрхийн бичиггүй явсан талаараа надад хэлсэн. Гэртээ галын түлээний мод авч ирэхээр явсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29/, 

мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Бмэдүүлсэн “2020 оны 05 дугаар сарын 31-ний өдөр би 17 цаг өнгөрч байхад Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 02 дугаар багийн нутагт эргүүлийн үүрэг гүйцэтгээд явж байхад мод ачсан Мазда маркийн тээврийн хэрэгсэл явж байхаар нь зогсоож шалгатал жолооч С.Б нь Архангай аймгийн Ихтамир сумын Гурвын даваанаас зөвшөөрөлгүй мод бэлтгээд орж ирлээ гэж хэлж байсан. Б гэх жолоочийн хажууд нэг залуу сууж байсан. Нэрийг нь асуугаагүй. Тэр хамт мод бэлтгээд явж байсан байх. С.Б нь Архангай аймгийн Ихтамир сумын Гурвын даваанаас мод бэлтгэсэн гэсэн. Бэлтгэсэн моднууд хуурай шинээр бэлтгэсэн шинэс төрлийн мод байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/, 

мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Цийн мэдүүлсэн “Аавынд очихоор явж байтал Б би мод бэлтгэх эрх авсан, хоёулаа буцахдаа хэдэн нарийн мод уулнаас бэлтгээд аймаг орно шүү гэж хэлсэн. Би аавындаа орж засаагаа идээд цааш Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн Гурвын даваа гэх мод руу ороод 3 ширхэг босоо мод унагаагаад нарийн хэдэн унаанги модыг тайрч бэлтгээд Бгийн 48-09 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр ачаад Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төвд орж ирээд цагдаад баригдсан. Би баригдсаныхаа дараа эрхийн бичигтэй модыг яахаараа саатуулдаг юм бэ гээд хэлтэл Б намайг та дуугүй бай, би эрхийн бичиг аваагүй байсан гэж надад хэлсэн. Б гэртээ галын түлээний модгүй болсон байсан. Б надад мод бэлтгэх эрхийн бичиг байгаа гэж хэлсэн. Би эрхийн бичигтэй мод бэлтгэж гэж бодоод бэлтгэсэн. Гэтэл цагдаа зогсоогоод Бгийн мод бэлтгэх эрхийн бичгийг шалгатал Б өөрөө мод бэлтгэх эрхийн бичиггүй талаараа цагдаагий алба хаагч Бэд болон надад хэлсэн. Улаан хүрэн алаг өнгийн цахилгаан хөрөөгөөр мод бэлтгэсэн. Бид өмнө нь мод бэлтгэж байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 35-37/, 

мөрдөн байцаалтын шатанд С.Бгийн яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Яллагдагчаар татах тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би ганцаараа мод бэлтгэсэн. Би дээрх сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдсэн гэмт хэрэгт тохирч байна. Би гэмт хэрэг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 52-54/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Иймд Шүүгдэгч Ловогт С Бг зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч С.Бд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. 

Шүүгдэгч С.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тус тус тогтоогдоогүй ба шүүгдэгч С.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч С.Бгийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдаж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бгаас 469.386 /дөрвөн зуун жаран есөн мянга гурван зуун наян зургаа/ төгрөгийг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин Т болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 62 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч С.Бгийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 48-09 АРХ улсын дугаартай Мазда бонго маркийн авто машины үнэ болох 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөс хохирлыг нөхөн төлүүлж илүү гарсан 1.530.614 /нэг сая таван зуун гучин мянга зургаан зуун арван дөрөв/ төгрөгийг, мөн хэрэгт битүүмжлэгдсэн 90.500 /ерэн мянга таван зуу/ төгрөгийн үнэлгээ бүхий 1.4255 метр куб мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цахилгаан хөрөө зэргийг тус тус хурааж, улсын төсөвт шилжүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Шүүгдэгч С.Б нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон ба Архангай аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 67 тоот тогтоолоор яллагдагч С.Бд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтоож прокурор түүнд оногдуулах ялын төрлийн талаар гаргасан саналыг яллагдагч С.Б зөвшөөрсөн байна. 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан журмаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.   

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ловогт С Бг зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин Т болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус заасан хугацаанд буюу 90 хоногт төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бгаас 469.386 /дөрвөн зуун жаран есөн мянга гурван зуун наян зургаа/ төгрөгийг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин Т болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 62 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч С.Бгийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 48-09 АРХ улсын дугаартай Мазда бонго маркийн авто машины үнэ болох 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөс хохирлыг нөхөн төлүүлж илүү гарсан 1.530.614 /нэг сая таван зуун гучин мянга зургаан зуун арван дөрөв/ төгрөгийг, мөн хэрэгт битүүмжлэгдсэн 90.500 /ерэн мянга таван зуу/ төгрөгийн үнэлгээ бүхий 1.4255 метр куб мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цахилгаан хөрөө зэргийг тус тус хурааж, улсын төсөвт шилжүүлсүгэй. 

7. Шүүгдэгч С.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч С.Бгийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нар /зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

9. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин Т болтол шүүгдэгч С.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Р.АЛТАНЦЭЦЭГ