Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 195

 

2020/ШЦТ/195

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,

Улсын яллагч: С.Бичинхүү

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхжаргал 

Хохирогч: Н.А

Шүүгдэгч: Б.Б /онлайнаар/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Б Бт холбогдох 2012000000159 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Дугаар /С% Цэцэрлэг

Шүүгдэгч: М Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр А аймгийн Эсуманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт А аймгийн Э сумын .. дүгээр багийн Цны .. тоотод оршин суух, урьд Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, тус аймгийн Давж заалдах шатны шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 44 дугаартай магадлалаар түүнд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 6 сарын хугацаагаар баривчлах ялаар сольж хөнгөрүүлэн өөрчилсөн, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, улсаас авсан гавъяа шагналгүй, М овогт Б Б /РД: ../

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр А аймгийн Эсумын .. дугаар багийн Аны .. тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэр Н.Аг бусадтай хардсаны улмаас гараараа цохих, чулуугаар цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь баруун гуя, зүүн гуянд, шагайн үений гадна хавчаар орчим, зүүн гуя, шилбэнд, эрхий хуруунд зөөлөн эдэд няцралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Шүүх хуралдаанд хохирогч Н.А мэдүүлэхдээ: Би ажил тараад гэр рүүгээ харьж явсан чинь манай нөхөр согтуу таарсан. Тэгээд араас ирсэн. Би гэртээ ирээд хувцсаа солиод байж байтал манай нөхөр гэнэтхэн уурласан бөгөөд тэр асуудлаас болоод л хэрүүл болсон. Манай нөхөр босч ирээд хоолой боохоор нь би гарч зугтаасан чинь араас чулуу шидэхээр нь гүйгээд цагдаад дуудлага өгсөн гэв.  

Мөрдөн байцаалтын шатанд 2012000000159 дугаартай эрүүгийн хэргээс:                                   

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.Агийн мэдүүлсэн: ...Б миний нөхөр бөгөөд бид хоёр гэр бүлийн гишүүд байгаа юм. Бид хоёр гэр бүл болоод 11 жил хамт амьдарсан. 2009 онд гэр бүл болсон. Бид хоёрын дундаас 4 хүүхэд гарсан. Би мэдүүлэг өгөхгүй. Нөхөр Б намайг зодсон ч гэсэн бие зүгээр учир гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Манайд хүн байгаагүй учраас хэргийн талаар мэдэх хүн байхгүй. Би олон удаа зодож байсан гэж уурандаа хэлсэн. Олон удаа зодож байсан талаар мэдэх хүн байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 06-09 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.Агийн дахин мэдүүлсэн: ...Тухайн өдөр би ажлаа тараад харих гээд явж байтал манай нөхөр Б замд согтуу таарахаар нь би гэр рүүгээ авч харьсан. Бид 2 гэртээ хариад би хоол хийх гээд байж байтал манай нөхөр Б хэвтэж байснаа гэнэт босч ирээд гичий минь чи зайл гээд миний шанаа руу гараараа цохиод над руу дайрч миний хоолойг боож байснаа тавихаар нь би гарч зугтсан бөгөөд зугтах үед араас чулуу авч шидээд миний баруун хөлийн шагай хэсэгт оносон. Тэгээд дахиад чулуу авч шидээд зүүн хөлийн эрхий хурууг оносон. Тэгээд би тэр чигээрээ хашаанаас гарч дээд айлд орж цагдаа дуудахад цагдаа ирээд Быг аваад явсан. Тухайн үед манай гэрт манай нөхөр Б бид хоёр л байсан. Өөр хэн нэгэн байгаагүй. Б ер нь эрүүл ч, согтуу ч над руу дайраад гар хүрээд байдаг. Тэр өдөр бас л юу ч болоогүй байхад босч ирээд л над руу дайрч намайг зодсон. Тэрнээс биш бид хоёр хэрэлдэж маргалдсан асуудал байхгүй. Тухайн өдөр манай нөхөр Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Өмнө нь манай нөхөр Б надад гар хүрч зодож байсан удаа олон бий. Би тэр болгонд цагдаа дуудаж байгаагүй. Хамгийн сүүлд 4 дүгээр сард намайг хардаад хамар руу цохиж, хамар, нүд хэсэгт хөхрүүлж байсан. Би тэр үед цагдаад хэлээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.Бын дахин мэдүүлсэн: ...Би 2020 оны 05 дугаар сарын 07-ны өглөө гэртээ найзынхаа хамт архи уучихаад 17 цагаас ажил дээрээ очиж байж байгаад оройныхоо хоолыг авахаар гэртээ харьсан. Эхнэр хоолоо хийх гэж байсан. Би сууж байтал эхнэрийн утас нь дуугарахаар нь очоод автал надаас утсаа булааж авсан бөгөөд тэрнээс болоод хардалт үүсч, эхнэр Атай маргалдсан. Би тухайн үед гараараа мөр рүү нь цохиж, хоолойг нь боохгүйгээр заамдаж аваад ноцолдсон. Тэгээд зайл гэж хөөгөөд тавьсан чинь гараад гүйсэн бөгөөд манай нохой дагаад давхихаар нь араас нь чулуу аваад шидсэн. Тэр чулуу эхнэрийг оноогүй гэж бодсон чинь эхнэр чулуугаар цохисон гээд байна лээ. Өөр ямар нэгэн зүйл болоогүй. Цагдаа нар ирээд намайг аваад явсан. Манайд тухайн үед хүн байгаагүй. Эхнэр бид хоёр л байсан. Би өмнө нь эхнэрээ зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй. Агийн хөлд учирсан гэмтэл барьцалдах, ноцолдох, унах үед үүссэн байж магадгүй. Бид хоёр хулдаасан дээр хальтарч унаад ноцолдож, дээр, доороо орсон. Өмнө нь би эхнэрээ зодож, нүдэж байсан асуудал байхгүй. Гэр бүлийн жижиг маргаан хааяа гарч байсан. Тэр болгоныг нарийн хэлж мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 34-37 хуу/

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 189 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Иргэн Н.Агийн биед, баруун гуя, зүүн гуянд, шагайн үений гадна хавчаар орчим, зүүн гуя, шилбэнд, эрхий хуруунд зөөлөн эдийн няцралт гэмтлүүд учирчээ. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн цохих, цохигдох, дарах, дарагдах үйлчлэлээр үүснэ. 3. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа шинэ гэмтэл байх ба хэрэг гарах үед уг гэмтлүүд үүсэх боломжтой...гэх дүгнэлт /хх-ийн 24 хуу/

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 22 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 39, 64 хуу/

Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 77 хуу/ зэрэг болно. 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр А аймгийн Э сумын .. дугаар багийн Аны .. тоотод Н.Агийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв. 

Шүүгдэгч Б.Б нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр А аймгийн Э сумын .. дугаар багийн Аны .. тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэр Н.Аг бусадтай хардсаны улмаас гараараа цохих, чулуугаар цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.Агийн мэдүүлсэн “Би гэртээ ирээд хувцсаа солиод байж байтал манай нөхөр гэнэтхэн уурласан бөгөөд тэр асуудлаас болоод л хэрүүл болсон. Манай нөхөр босч ирээд хоолой боохоор нь би гарч зугтаасан чинь араас чулуу шидэхээр нь гүйгээд цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг, “Бид 2 гэртээ хариад би хоол хийх гээд байж байтал манай нөхөр Б хэвтэж байснаа гэнэт босч ирээд гичий минь чи зайл гээд миний шанаа руу гараараа цохиод над руу дайрч миний хоолойг боож байснаа тавихаар нь би гарч зугтсан бөгөөд зугтах үед араас чулуу авч шидээд миний баруун хөлийн шагай хэсэгт оносон. Тэгээд дахиад чулуу авч шидээд зүүн хөлийн эрхий хурууг оносон. Тэгээд би тэр чигээрээ хашаанаас гарч дээд айлд орж цагдаа дуудахад цагдаа ирээд Быг аваад явсан. Б ер нь эрүүл ч, согтуу ч над руу дайраад гар хүрээд байдаг. Тэр өдөр бас л юу ч болоогүй байхад босч ирээд л над руу дайрч намайг зодсон” гэх мэдүүлэг /хх-ийн 06-09, 10-11/, мөрдөн байцаалтын шатанд Б.Бын яллагдагчаар дахин мэдүүлсэн “Би сууж байтал эхнэрийн утас нь дуугарахаар нь очоод автал надаас утсаа булааж авсан бөгөөд тэрнээс болоод хардалт үүсч, эхнэр Атай маргалдсан. Би тухайн үед гараараа мөр рүү нь цохиж, хоолойг нь боохгүйгээр заамдаж аваад ноцолдсон. Тэгээд зайл гэж хөөгөөд тавьсан чинь гараад гүйсэн бөгөөд манай нохой дагаад давхихаар нь араас нь чулуу аваад шидсэн. Тэр чулуу эхнэрийг оноогүй гэж бодсон чинь эхнэр чулуугаар цохисон гээд байна лээ. Агийн хөлд учирсан гэмтэл барьцалдах, ноцолдох, унах үед үүссэн байж магадгүй. Бид хоёр хулдаасан дээр хальтарч унаад ноцолдож, дээр, доороо орсон” гэх мэдүүлэг /хх-ийн 34-37/, хохирогч Н.Агийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 189 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Иймд шүүгдэгч М овогт Б Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Б.Бын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Б.Б нь Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 125 тоот шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг Өвөрхангай аймгийн Хар хорин сум дахь 423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид ял эдэлж байгаа ба энэ шүүх хуралдаанд онлайнаар оролцсон тул энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болно. 

            Шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.  

М Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М овогт Б Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Бт Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 125 тоот шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 /гурав/ сар 13 /арван гурав/ хоногийн хугацаагаар хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож 30 /гуч/ хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 4 /дөрөв/ сар 13 /арван гурав/ хоногийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан 4 /дөрөв/ сар 13 /арван гурав/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

5. Шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Б.Бын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

7. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй. 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Р.АЛТАНЦЭЦЭГ