Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 96

 

 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

          

           1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн  133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Бовогт Мын Чийг  Дундговь аймгийн Мод боловсруулах үйлдвэрт 1979 оны 10 сарын 05-ны өдрөөс 1982 оны 05 сарын 15-ны өдөр хүртэл, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил  нэгдэлд 1982 оны 05 сарын 15-ны өдрөөс 1985 оны 10 сарын 14-ний өдрийн хүртэл, Дундговь аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт 1987 оны 10 сарын 01-ний өдрөөс 1990 оны 05 сарын 01-ний өдрийг хүртэл, Дундговь аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт 1990 оны 05 сарын 01-ний өдрөөс 1992 оны 11 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

      2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ