| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Доржсүрэн |
| Хэргийн индекс | 187/2020/0495/Э |
| Дугаар | 589 |
| Огноо | 2020-09-14 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | П.Энхболд |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 589
2020 09 14 2020/ШЦТ/589
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил хөтлөн,
улсын яллагч П.Энхболд,
хохирогч Г.Б-,
шүүгдэгч Ж.Д-, түүний өмгөөлөгч Ш.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
Ж.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1910012660390 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ..../
Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэн хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Ж.Д- нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “...” Их Монгол улс гудамжны 108 дугаар байрны 602 тоотын 117 м.кв 4 өрөө орон сууцыг 2016 оны 02 дугаар сарын 06-ны өдөр иргэн Д.С-гаас сарын 1.000.000 төгрөгөөр түрээслэхээр аваад, миний өмчлөлийн байр нэмэгдсэн өртгийн албан татварын асуудлаас болоод шилжүүлж авч чадахгүй байна гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Г.Б-өд 1 м.кв үнийг 2.800.000 төгрөгөөр буюу нийт 327.600.000 төгрөгөөр тооцож, 218.379.952 төгрөгийн үнэлгээтэй Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Үйлдвэр Туул гол гудамжны 93 тоот байрны 1 тоот 57 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, тус байрны 1 тоот зоорийн давхарын авто зогсоол, “Toyota Land Cruiser-200” маркийн автомашин зэрэг эд хөрөнгүүдийн худалдах, худалдан авах гэрээ байгуулан өмчлөх, эзэмших эрхийг өөртөө шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ж.Д- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
“...Байрны хувьд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 50 хувийн хувьцаа эзэмшигч “Мөнх сан” компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Т.Н-втай 2009 оноос хойш уул уурхайн чиглэлээр хамтран ажиллах санал солилцсон. 2011 оны сүүлээр надад байдаг орд газрын 50 хувийг худалдаж авах саналыг Т.Н-ах тавьж байсан. Тэрний дагуу бид хоёр 50, 50 хувийн хувьцаа эзэмшдэг хамтарсан компани байгуулсан. Тухайн үед ордын 50 хувьд дүйцэхүйц төлбөр тооцооны асуудал гарсан. Хамтарсан гэрээ, компанийн дүрмийн дагуу хайгуулын зардлыг хамтарч хийнэ, ашиглалтын зардлыг хамтарч гаргах, олсон ашгаасаа хуваахаар тохиролцсон. Тухайн үед биологи, хайгуулын зардлыг би өөрийнхөө болон компаний мөнгөн хөрөнгөөр гаргаж байсан. Т.Н-надад 4 байр өгсөн ба, 2 байрыг нь би үйл ажиллагааны зардалд хэрэглэсэн, үлдэх 2 байрыг нь буцааж өгөх саналтай тухайн үед ярилцсан. Т.Н-гэж хүн хамтарч ажиллахаасаа татгалзсан. Т.Н-анх байгуулсан гэрээнийхээ зүйл заалтыг зөрчсөн учраас бид хоёр хувийн тохироо хийж, хөрөнгө оруулалтын журмаар тохиролцоо хийсэн байрнуудаасаа өгөхийг нь өгөөд өөрөө зарцуулсныхаа төлбөр тооцоог хий гэсэн. Би 2 байрыг нь буцааж өгөх саналтай, харин 2 байрных нь төлбөр тооцоог би барагдуулсан. Тухайн үед тэр байрнуудыг бизнесийнхээ эх үүсвэрээс олж авсан юм уу, ашиг орлогоосоо олж авсан юм уу гэдгийг нь би сайн мэдэхгүй байна. Тухайн 4 байр дөрвүүлээ “Хурд групп”-ын захиалагчийн гэрээтэй байсан. Би “Мөнх-сан” компаний тодорхойлолтын дагуу өөрийн өмчлөлд шилжүүлсэн 2 өрөө байрыг “Хурд групп”-ээс өөрийн өмчлөлд шилжүүлж авсан. “Рапид харш”-д 4 өрөө байр, “Хүннү” хорооллын 4 өрөө байрыг надад түлхүүрийг нь өгсөн байдаг. Тэр байр нь мөн адил тухайн үедээ өмчлөх эрхийн гэрчилгээ байхгүй, захиалагчийн гэрээгээр “Хурд” группын эзэмшилд байсан.
Хохирогч Г.Б-ийн эхнэр Байгаль гэж хүний төрсөн дүү М.Б-гэж хүн бид хоёр 2007, 2008 оноос хойш үерхсэн. Тэгээд хоорондоо ярилцаад цэвэр бизнесийн зарчмаар үр тарианы чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Мөнх-Улз” компанид хувь эзэмшигчээр оръё гэж ярилцсан. 2013 оны намар ургац хураахын өмнө бэлэглэлийн гэрээгээр Г.Б-ийн нэр дээр 33 хувийг шилжүүлсэн. Бид хоёрын ярьж тохирсон юм нь тодорхой хэмжээний зардлын хөрөнгө оруулалт хийе, Б- хувийн бизнесээсээ орлогын хөрөнгө оруулалт хийгээд намрын ургац хураагаад борлуулалтын орлогоос оруулсан хөрөнгө оруулалтыг буцааж татаж авъя гэсэн чиглэлээр ажиллая гээд явж байсан. ...Г.Б- ах өөрийн зогсоолд байсан “Toyota Land Cruiser-200” маркийн авто машиныг авчихаач гэдэг санал тавьсан. Яллах дүгнэлтэнд 120,000,000 төгрөг гэж мэдүүлэг өгсөн байна. Тухайн үед надад 95,000,000 төгрөг гэж хэлсэн ба намрын ургацын үнийн дүнгээс мөнгийг нь төлөх юм байна гэж ойлгосон. Тэр машиныг би авсан нь үнэн. Тухайн үедээ 95.000.000 төгрөг гэж бодож байсан. Надад тухайн үед 2 байр байсан гэдгийг Б- мэдэж байсан, хоёуланг нь үзсэн. Тухайн үедээ шинэ, аятайхан байрыг тодорхой хэмжээний хямдралтай үнээр ах, эгчдээ аваад өгье гэж бодсон байх. Би тухайн үедээ наад байр чинь өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй, өмчлөгч нь Т.Н-ах гэж үнэнийг хэлж байсан. Т.Н-ах надтай хамтарсан уул уурхайн ажлаасаа татгалзсан, би энэ байрыг буцааж өгөх гээд байна гэхэд Т.Н-ахтай уулзая гэсэн. Би Б-ийг дагуулж Т.Н-ахтай энэ байрны асуудлаар 2-3 удаа уулзаж байсан. Тэгэхэд Т.Н-ах “за яахав, чи мөнгийг нь надад тодорхой хэмжээгээр цувуулаад өгчих, би чамтай хамтарч бизнес хийхээ больсон учир энэ байрыг өгч болно” гэсэн. Гурван тал тохиролцсоны үндсэн дээр 2015 оны 6 дугаар сард одоо Г.Б- ахын амьдарч байгаа байрны түлхүүрийг аваад бид нар аман байдлаар тохиролцоод өгсөн.
2014 онд аваад хэрэглэж байсан Г.Б- ахын машиныг ажлын ойролцоо нотариатаар оруулаад худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлж авч байсан нь үнэн. Машиныхаа үнийг байрны үнэд тооцоод дээрээс нь шинэ хүн амьдраагүй 51 м.кв байрыг надад санал болгосон. Тухайн үед санал болгохдоо 115,000,000 төгрөгөөр санал болгосон. 20,000,000 төгрөгөнд зогсоол оруулаад 135,000,000 төгрөг гэсэн. Зогсоол нь миний өмчлөлд шилжиж ирээгүй. Бодит байдал дээр би 115,000,000 төгрөгөөр тооцож тухайн байрыг өөрийнхөө нэр дээр аваад буцаагаад 82,000,000 төгрөгөөр Г- гэх хүнд зарсан. Тухайн үед би Т.Н-гэх хүнд цувуулж өгөөд 70-аад сая төгрөг төлсөн байдаг. Тэрийг нь Г.Б- ахын амьдарч байгаа байрны өмчлөгч гээд байгаа С- гэж хүн 1,000,000 төгрөгөөр бодоод түрээс өгсөн гэж мэдүүлсэн байна. Энэ бол бодит байдлаас өөр зүйл байх ба, бидний хооронд хийсэн түрээсийн гэрээ байхгүй. Би С- гэж хүнийг сайн танихгүй. С- гэдэг хүн нь “Мөнх-сан” компаний нягтлан байсан. Т.Н-ах өөрийнхөө газар дээр 11 давхар байшин барих гээд Хаан банкнаас 4,5 тэрбум төгрөгийн зээл авахдаа өөрийн нэр дээр байсан байрыг С- гэж хүний нэр дээр шилжүүлээд зээл авсан юм байна лээ. Бүх үйл баримт болсны дараа 2017 онд С- гэж хүний нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлсэн байдаг. Би өөрөө Г.Б- гэж хүний эд хөрөнгийг байрны урьдчилгаа төлбөрт бодож авсан. Залилан мэхэлж гэмт хэрэг үйлдсэн гэж яллаад байгаа дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Б-, Н- гэх хүмүүсийг дэлгэрэнгүй асуух шаардлагатай гэж үзэж байгаа. Би залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч энэ хүний мөнгийг төлнө гээд байгаа юм биш. Иргэн хүнийхээ хувьд хүний юмыг авсан учир өөрийн ухамсраараа энэ мөнгийг төлнө гэдгээ хэлж байгаа. Гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгааг бол би хүлээн зөвшөөрөхгүй байна. Тиймээс нэмэлт мөрдөн байцаалтад буцааж сайн тодруулж өгнө үү.” гэв.
Хохирогч Г.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
“...Д-тэй дүү Б-ээр дамжуулж 2014 онд танилцсан. Д- ургац, тариан талбайд том тэрэг хэрэгтэй байна гээд миний машиныг авсан. Тухайн үед би машинаа шууд шилжүүлээд өгсөн. 12 дугаар сард мөнгөө авъя гэхэд ургац алдсан гэсэн. Би очиж үзэхэд үнэхээр ургац алдсан байсан. Би 2 жил чимээгүй явсан. 2016 онд надад “Хүннү” хорооллын байрыг санал болгосон. Тухайн үед төлбөрийн талаар тохиролцоод үлдсэн мөнгийг нь гэрчилгээ гарсны дараа төлье гэж тохирсон. Д- надад 1,5 тэрбум төгрөгийн татварын асуудал байна гэж хэлээд хойшлуулсаар байгаад 4-5 жил болж байна. Автозогсоолын гэрчилгээг Д-д өөрт нь өгсөн байгаа. Би гомдолтой байна гэв.
Эрүүгийн 1910012660390 дугаартай хэргээс:
1. Хохирогч Г.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...2014 оны 08 дугаар сард Ж.Д-д 08-04 УНҮ улсын дугаартай 2008 онд үйлдвэрлэгдсэн монгол улсад 2014 онд ирсэн Евро дизель 200 маркийн хар саарал өнгийн Жийп машиныг ургац хураахаараа төлбөрийг нь төлж авна гээд тухайн үедээ 120.000.000 төгрөгөөр авахаар амаар гэрээ хийж авсан юм. Уг машиныг өгч байх үед М.Б-, Д- бид 3 байсан юм. Д- нь тухайн жил ургац алдсан тул мөнгөө өгч чадахгүй байна гээд тариан талбай, уул уурхайн 2 ширхэг лиценз гээд нилээн зузаан материал надад харуулж байсан. 2014 оны 11 дүгээр сард Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Н-гийн гудамжинд байх нотариатын газарт орж өөрийн машинаа худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Уг гэрээгээ 120.000.000 төгрөгөөр хийе гээд Д-ийг татвараа төл гэхэд татвар их төлөх гээд байна, танд мөнгийг чинь өгчихнө гэрээ бол сонин биш гээд тухайн гэрээг 60.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг хийлгэж нотариатаар баталгаажуулсан. Ж.Д- 2016 оны 02 дугаар сард гэрт орж ирэхдээ 1.500.000.000 төгрөгөөр уурхайнхаа талыг зараад эхний ээлжинд Хурд группын Хүннү хороололд 3 өрөө байр авахаар боллоо, байр сонирхох уу гэж асуусан. Би байрны үнийг судлахаар Хурд групп дээр очиж үзтэл 1м.кв нь 3,200,000 төгрөгийн үнэтэй байсан. Д- уг байрыг 2,800,000 төгрөгөөр зарна гэж байсан. Ингээд эхнэр бид хоёр сар гаран судалж үзээд өөрийн амьдарч байсан Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Туулын 93-р байрны 01 тоот 57 м.кв байрыг Д-тэй 1 м.кв-ыг 2,000,000 төгрөгөөр тооцож нийт 115.000.000 төгрөг болсон. Д-ийн нэр дээр худалдах, худалдан авах гэрээг хийж нотариатаар орсон. Ж.Д- нь татвар бага төлнө гээд 26.000.000 төгрөгөөр гэрээг Хан-Уул дүүргийн тойргийн нотариат дээр орж хийж шилжүүлж байсан. Уг байрны доод давхарт байрлах 1 авто машины зогсоолыг 20.000.000 төгрөгөөр тооцож гэрчилгээг өгсөн. Одоогоор нэр шилжээгүй, Д- нь уг зогсоолыг ашиглаж байгаа. Машины мөнгө, байрны мөнгө, зогсоолын мөнгө нийлээд 255.000.000 төгрөг болж зөрүү гээд 60.000.000 төгрөгийг Д- рүү шилжүүлэх гэхэд хэрэггүй гээд дүү Б-ийн нэрээр 60.0000.000 төгрөгийг Д- рүү өгсөн юм. Д-ийн эхнэр 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүүхдийн төлбөр төлнө гээд 1 удаа 3.000.000 төгрөгийг өөрийнхөө дансаар авч байсан. Ингээд нийт 317.000.000 төгрөг өгөөд энэ байрандаа 2016 оны 03 дугаар сард орсон...” гэх мэдүүлэг /1хх-н 37-38 дугаар хуудас/,
-хохирогчоор 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр дахин өгсөн:
Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Туулын 93-р байрны 01 тоот 57 м.кв талбай бүхий орон сууц, байрын давхрын 19 тоотод байршилтай авто зогсоол нь миний нэр дээр анх барилгын компанитай худалдах, худалдан авах гэрээг хийсэн. ...Д-д байраа өгөхдөө орон сууцны гэрчилгээг гэрээ хийж шилжүүлэн авто зогсоолын гэрчилгээг эх хувиар нь өөрт нь өгсөн. Ингээд байрны эзэмшид надаас шилжсэн, авто зогсоол миний нэр дээр байгаа. Анх цагдаагийн байгууллагад хандахдаа 1 тоот авто зогсоол гээд өөрөө бодож гомдолд дурдаад явсан байна, 1 тоот авто зогсоол биш, 19 тоот юм билээ. ...Ж.Д-ээс байр машин гэж өгсөн бэлэн 63.000.000 төгрөгийн нэхэмжилнэ. Мөн үнэлгээний компанийн дүгнэлттэй танилцсан. Миний байр, машин, авто зогсоолын үнэлгээг 218.379.950 төгрөгөөр тогтоосоныг зөвшөөрч байгаа. Бэлэн шилжүүлсэн 63.000.000 төгрөгийн нэмээд 281.379.952 төгрөгийг нэхэмжилж байгаа. Буцаан төлсөн мөнгө байхгүй. ...Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүхэд 60.000.000 төгрөгийг Б-, Д- нараас гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, Д- 60.000.000 төгрөгийг авснаа хүлээн зөвшөөрч шийдвэр гарсан. Мөн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд С- гэж хүн байр чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргаж, шүүхээс намайг байрнаас гаргахгүйгээр шийдвэрлэсэн.
Ж.Д- нь уг байрыг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн захирал Н- гэж хүний эзэмшлийн байр, бид хоёр хамтран ажилладаг бөгөөд уурхайгаа Н-д зарж, төлбөрт нь гурван байр авсан гээд түлхүүр үзүүлэн, би 3 байраар нь орж үзээд 602 тоот байрыг сонгож авсан. Байранд орсоны дараа байрны мөнгө, Сөх-ийн төлбөрт Т.Н- гэж гарч ирж байсан учраас хэлсэнд нь итгэсэн. Гэхдээ баримт дээр Т- гэж гарч ирдэг. С- гэж хүнийг огт танихгүй байж байгаад 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр албан бичиг өгч байрыг суллаж өгөхийг шаардаж, ингэж энэ хүнийг мэдсэн. /1хх-н 40-41 дүгээр хуудас/,
2.Гэрч М.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...Д- нь манай дүү Б-тэй газар тариалан эрхэлдэг байсан учраас бизнес хийдэг гэдэг утгаар нь итгэлтэй хүн байна гэж бодож байсан. 2014 оны 11 дүгээр сард манай нөхөр Б-ийн нэр дээр байсан “Toyota Land Cruiser-200” маркийн саарал өнгийн 08-04 УНҮ гэсэн улсын дугаартай машиныг Д-д зарсан. ...Д- хөдөө явахад том машины хэрэг байгаад байна, та 2 машинаа нэг их унахгүй юм чинь надад зарчих гэж хэлээд гуйгаад байхаар нь зарахаар болсон. Төлбөрөө бэлнээр нь хийгээгүй Д- тухайн үед би тариа тарьсан, тариагаа хураагаад мөнгө ороод ирэхээр нь машины чинь мөнгийг өгчихнө гэж хэлээд гэрээ хийж, урьдчилгаа төлбөргүйгээр 120.000.000 төгрөгөөр Д-ийн нэр дээр шилжүүлж өгсөн. ...Д- мөнгөө өгч чадаагүй. Манай дүү Б- тэр хоёр нэг компанид цуг ажилладаг учраас дүүтэйгээ цуг ажилладаг гэдэг утгаар тэр хүнд итгээд тэр жилдээ ямар нэгэн мөнгө төгрөг аваагүй. Ингээд мөнгөө өгөхгүй 2 жил явсан. Тухайн үед нь тариан талбайд нь очиж үзэж байсан. Үнэхээр ургац алдаад мөнгө төгрөг өгөх боломжгүй байсныг нь харсан. Ингэж явсаар 2016 он гараад Д-тэй одоо нөгөө машиныхаа тооцоог хийвэл яасан юм бэ гэсэн. Д- надад зарах байр байна, би өөрийн уурхайг 1.500.000.000 төгрөгөөр зарахаар болсон. Н- гэх хүнд уурхайгаа зарж байгаа, тэр хүн нь эхний ээлжинд 3 байрыг “Хурд” компанийн барьсан байранд өгөхөөр болсон гэж хэлсэн. Ингээд “...” хороололд 4 өрөө хоёр байр байна. Нэг нь 95 м.кв, нөгөө нь 117 м.кв байр байгаа гээд үзүүлсэн. Тухайн үед манай дүү Б- түүний эхнэр Э- нар явж үзсэн. Д- өөрөө цуг явж үзүүлсэн. Байрнуудын түлхүүр нь Д-д өөрт нь байсан. Байрнуудыг манай нөхөр бид 2 үзээд 117 м.кв байрыг нь сонгоод авахаар болсон. Ингээд уг байрны үнийг сонирхож асуухад 1 м.кв нь 2.800.000 төгрөгөөр тооцож 327.600.000 төгрөг болсон. Энэ төлбөрөө бартераар төлөхөөр болоод тохирч манай нөхөр өөрийн зарсан “Toyota Land Cruiser-200” маркийн машинаа 120.000.000, манай өөрийн амьдарч байсан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо 6а байрны 161 тоот 57 м.кв байрыг 115.000.000 төгрөгөөр, байрны доор байдаг автомашины зогсоолыг 20.000.000 төгрөгөөр, дүү Б-ээр дамжуулан бэлнээр 60.000.000 төгрөг, Д-ийн эхнэр Хүдэрян 2.000.000 төгрөг дансаар шилжүүлж нийт 317.000.000 төгрөгний тооцоог Д-тэй хийсэн. Үлдэгдэл мөнгийг байрны гэрчилгээ гарсаны дараа өгөхөөр тохирч аман хэлцэл хийж өгөлцөж авалцсан. Ингээд 2016 оны 03 дугаар сард байрандаа орж одоог хүртэл амьдарч байна. Тэгтэл 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр манай хаалган дээр “мэдэгдэл” гэсэн хаягтай “Хүннү” хорооллын 108-р байрны 6в тоот байрыг хөлслөн оршин суугч та 4 сар байрны түрээсийн мөнгө төлөөгүй байна. Манайх байраа зарахаар болсон тул 2018 оны 08 дугаар сарын 20-ны дотор байрыг бүрэн чөлөөлж төлбөр тооцоог төлнө үү бичиг наасан байсан. Уг бичигт байсан утсаар холбогдоход С- гэх эмэгтэй утсыг авсан. Наад байр чинь манай байр, Д- тэр байрыг түрээслэдэг, сүүлийн 4 сарын хугацаанд түрээсээ өгөөгүй учраас би наад бичгийг чинь наасан гэж хэлсэн. Тэгэхээр нь манай нөхөр Б- бид 2 цочролд ороод Д- дээр очиж энэ талаар асуусан чинь тиймээ би энэ байрныхаа мөнгийг төлтөл түрээсэлж байя гэж С- гэх хүнтэй тохирсон юм гэж хэлсэн. Чи энэ байрыг бартераар уурхайгаа зараад авсан гэж хэлсэн шүү дээ гэхэд уг нь тийм гэрээ хийсэн юм. Тэгтэл уурхайг авахаа больчихсон учраас би тэр хүмүүст байрных нь мөнгийг төлөхөөр болсон. Тэгээд л байрныхаа мөнгийг төлтлөө байрыг түрээслэхээр тохирсон юм гэж хэлсэн. Үүнээс хойш Д-ээс байрныхаа гэрчилгээг гаргуулахаар байнга шаардаж байгаа боловч янз бүрийн шалтгаан хэлээд одоог хүртэл гаргаж өгөөгүй, биднийг хуурч байна. Сүүлдээ утсаа ч авахаа больсон. Ингээд цагдаад хандсан юм. Тухайн үед энэ байрны талаар ямар нэг бичиг баримтыг Д- үзүүлээгүй. ...Н- нь ямар учиртай, хаана юу хийдэг хүн болох талаар хэлээгүй. Шинэ баригдсан байр учраас байрны гэрчилгээ нь гараагүй байгаа гэж хэлсэн. Байранд ороод нэг жилийн дараа гэрчилгээгээ Д-ээс нэхэхэд гурван байрны нэмэгдсэн өртгийн албан татварын асуудал яригдаад ганц нэгээр нь салгаж болохгүй байна, тэгээд танай гэрчилгээ гарахгүй байна” гэж энэ маягаар аргалаад яваад байсан. Бид нар нэгэнт байранд нь ороод суусан учраас худлаа хэлэхгүй байх гэж бодсон. Манай байрны гэрчилгээ гарсан эсэх талаар сайн мэдэхгүй байна. С- гэх хүнтэй утсаар ярихад энэ байр бол миний нэр дээр байгаа байр гэж хэлсэн. Тэгж хэлснийг бодоход тэр хүний нэр дээр гэрчилгээ гарсан юм байх гэж ойлгосон, гэрчилгээг нь хараагүй. ...” гэх мэдүүлэг /1хх-н 45-46 дугаар хуудас/,
3. Гэрч М.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...Би Д-тэй 2013 оноос хойш хамтран нэг компанид ажиллаж байгаа, найзууд юм. Надаар дамжуулж манай эгч Байгалмаа болон хүргэн Б- нар нь Д-тэй танилцсан.
2014 оны 11 дүгээр сард манай хүргэн ах Б-ийн нэр дээр байсан “Toyota Land Cruiser-200” маркийн саарал өнгийн 08-04 УНҮ гэсэн улсын дугаартай машиныг Д- Б- ахтай ярьж тохирон худалдаж авахаар болсон. Тухайн үед Д- надтай цуг явж байгаад Б- ахтай уулзаж хөдөө явахад том машины хэрэг байна, та хоёр машинаа нэг их унахгүй юм чинь надад зарчих гэж гуйсан. Тухайн үедээ мөнгөний боломж байхгүй байсан, мөнгийг нь дараа өгье гэдэг байдлаар ярьж байсан. Б- ах зөвшөөрөөд машинаа Д-ийн нэр рүү шилжүүлж өгсөн. Ингэхдээ Д- Б- ахад нэг ч төгрөг өгөөгүй. Тухайн үедээ 120.000.000 төгрөгөөр машиныг зарахаар тохирч байсан. ...Д- бид 2 хамтран ажиллаж байхад Д- надтай нийлж ажил хийхээс гадна уул уурхайн чиглэлээр бас үйл ажиллагаа явуулдаг байсан. Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутагт байх Вольфромын ордыг Д- эзэмшдэг талаараа надад гэрчилгээ бусад бичиг баримтаа үзүүлж байсан. 2016 оны намар байсан, тухайн үед би Д-тэй уулзахад би Вольфромын уурхайгаа зарчихлаа, Цэнгэлдэхийн эзэн Н- гэх хүнд зарсан, хэдэн төгрөгөөр зарсан гэдгээ хэлээгүй, төлбөрт нь гурван байр авсан, тэр байраа зарах хэрэгтэй байна гэж байсан. Хаана, хаана ямар байр байгаа талаар нь асуусан чинь “Ки-Эйч” хороололд 1 байр, “...” хороололд 2 байр байна. Авах хүн байна уу гэж асуухаар нь би очиж үзсэн. Байр нь нилээд том байр байсан, их таалагдаад би хүргэн ах Б-өд энэ талаар хэлсэн. Миний санал болгосон байрыг Б- ах, Б- эгч, манай эхнэр Э- бид нар бөөндөө очиж үзсэн. Тухайн үед Д- байрныхаа түлхүүрийг авчихсан явж байсан. Байрыг очиж үзээд байр нь таалагдсан учраас Б- ах тэр байрыг авъя гэж Д-тэй ярьж тохирсон. Энэ талаараа хоорондоо ярилцаад байсан. Гэрээ хийсэн эсэх талаар мэдэхгүй. Ямар ч байсан Б- ах уг байрныхаа төлбөрт бартераар эд зүйл өгөөд талыг нь бэлэн мөнгөөр өгье гэж тохирсон байсан. Ингээд “...” хороололд 108 дугаар байрны 6-н давхарын 117 м.кв байрыг нь сонгоод авахаар болсон. Ингээд уг байрны үнийг сонирхож асуухад 1 м.кв нь 2 сая 800 мянган төгрөгөөр тооцож 327.600.000 төгрөг болсон. Энэ төлбөрөө бартераар төлөхөөр болоод тохирч урд Д-д зарсан “Toyota Land Cruiser-200” машинаа 120.000.000 төгрөг, Б- ах өөрийн амьдарч байсан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо 6а байрны 161 тоот 57 м.кв байрыг 115.000.000 төгрөг, байрныхаа доор байдаг автомашины зогсоолыг 20.000.000 төгрөгөөр тооцож өгөхөөр болсон. Мөн надаар дамжуулж бэлнээр 60.000.000 төгрөг өгсөн. Ингээд мөнгө төгрөгөө өгөөд байрны бичиг баримтыг гарахаар Б- ахын нэр дээр гэрчилгээг нь гаргаж өгнө гэж хэлээд салцгаасан. Б- ахынх ч байрандаа орцгоосон. Одоо уг байранд амьдарч байгаа. Тухайн үедээ Н- гуайгаас авсан, Н-гийн нэр дээр байгаа байр, байр нь тэр чигээрээ барьцаанд тавигдсан байгаа, удахгүй гэрчилгээ нь гарахаар Б- ахын нэр дээр шилжүүлж өгнө гэж хэлж байсан. Өөрөө л байрныхаа түлхүүрийг авчихсан байсан, тэгээд итгээд өгсөн. Байрны гэрчилгээг гаргаж өгөөгүй. Д- уг байрыг өөрийн байр гэж хэлж байсан. ...Н- гуайтай яриад удахгүй зохицуулж өгнө гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /1 хх 48-49 дүгээр хуудас/,
4. Гэрч Т.Н-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...Миний бие он сар өдрөө сайн санахгүй байна. 2014 оны орчимд Ж.Д- нь манай ажил дээр хүрч ирээд түр амьдрах түрээслэх байр байна уу гэж асуухаар нь би надад байр алга байна. “Мөнх сан” ХХК-ний нягтлан С-д байр байна гэдгийг хэлээд тэр хоёрыг тухайн үед холбож өгсөн. Тэд нар хоорондоо байрандаа орох талаар ярьж байсан. Бусад зүйлийг мэдэхгүй. Энэ яриад байгаа 108 дугаар байрны 602 тоот минийх биш С- гэгчийн нэр дээр байдаг тул миний хувьд Ж.Д-д байр зарсан, гэрээ хийсэн зүйл байхгүй. Д- бид хоёр анх уулзаад “Мөнх-Улз” ХХК-ыг үүсгэн байгуулсан нь үнэн, яг хамтарч үйл ажиллагаа явуулаагүй. Д- нь надтай уулзахгүй шууд зугтах хүн. Учир нь “Мөнх-Улз” ХХК-ийг би Д-д зарсан мөнгө болох 1.300.000.000 төгрөгийг өгөхгүй өнөөдрийг хүртэл зугтаад байгаа. Тэрнээс биш яг хамтарч бизнес хийсэн зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-н 55-56 дугаар хуудас/,
5. Гэрч Д.С-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...Ж.Д- гэх хүнийг 2013 оноос эхлэн таньдаг болсон. Би 2013 онд Мөнх-Улз ХХК-ийн гүйцэтгэх захирал хийдэг байсан бөгөөд манай компанийн ерөнхий захирал Т.Н-гэдэг хүнийг танил гээд тухайн үедээ уулзаж байсан. Манай компани нь газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Ж.Д- нь уул уурхайн чиглэлээр ажилладаг гэж танилцаж байсан. Би Ж.Д-тэй байрны наймаа хийсэн асуудал ерөөсөө байхгүй. Тэгэхдээ анх 2016 оны эхээр надтай захирал байсан Н- гуай яриад Ж.Д- “Хүннү 2222”-т байр хэрэгтэй байна гэнээ, чи тэнд байр авсан биз дээ, байр чинь ашиглалтад орсон юм чинь байраа түрээслэчихээч гэж хэлсэн. Тэр үедээ би надад захирал би Ж.Д-тэй ярилцахад Төв аймагт байдаг уурхайгаа зарах гэж байгаа юм, уурхайгаа зараад орж ирсэн мөнгөнөөс байрны чинь төлбөрийг бүтнээр нь өгнө гээд, тэгээд надаас байраа хэдээр зарах гэж байгаа юм гэхэд би авсан үнээрээ буюу 1 м.кв 3.300.000 төгрөгөөр өгнө гэж хэлсэн. Тухайн үед бодож үзэхэд миний байрны 117.83 м.кв байр байсан ба, мөнгөн дүн нь 388.839.000 төгрөг болж байсан. Үүнийг захиралд хэлэхэд байрныхаа мөнгийг бүтнээр нь өгтөл танай байранд сарын 1.000.000 төгрөг өгөөд түрээсээр хүн оруулъя гэж байна гэж хэлсэн. Би үүнийг зөвшөөрсөн. Маргааш нь буюу 2016 оны 2 дугаар сарын 3-ны өдөр Ж.Д- надтай ирж уулзаад манай байрны түлхүүрийг аваад явсан. Ингэж ирэхдээ эхний нэг сарын төлбөр болох 1.000.000 төгрөгийг авчирч ирээд, сар бүр төлбөрийг чинь найдвартай асуудалгүй хийж байна, удахгүй мөнгө орж ирэхээр мөнгийг чинь өгөөд байрыг чинь худалдаж авна гэж хэлсэн. Үүнээс хойш тасралтгүй түрээсийн мөнгийг нь өгч байсан. Ингээд хамгийн сүүлд 2018 оны 1 дүгээр сард түрээсээ өгчихөөд алга болсон. Сарын түрээсээ өгөхгүй байж байгаад 2018 оны 5 дугаар сард түрээсээ өгөөд, дахин 1.000.000 төгрөг өгөөд дахиад алга болсон. 2018 оны 7 дугаар сарыг хүртэл мөнгө өгөхгүй, утсаа авахгүй алга болчихоор нь би байрандаа очсон боловч хүнгүй байгаад байсан ба, уулзаж чадахгүй байсан учраас өөрийн байрны гэрийн хаалган дээр мэдэгдэл гэж бичээд байрныхаа түрээсийн төлбөрий төлнө үү гэж бичээд утасныхаа дугаарыг бичиж орхисон. Тэгэхэд нэг эрэгтэй хүн яриад юун түрээс нэхээд байгаа юм, энэ байрыг би Ж.Д- гэдэг хүнээс худалдаж авсан, би мөнгийг нь өгөөд явж байгаа, одоо төлбөрийг бараг төлөөд дуусч байгаа гэхэд тухайн үед нь энэ байрны чинь эзэн нь би байна, миний байрыг чөлөөлж өг гэж хэлээд утсаа салгасан. Миний байр нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “...” Их Монгол улс гудамжны 108 дугаар байрны 602 тоот, 17 м.кв 4 өрөө орон сууц байгаа юм. У байрыг анх би 2015 оны 9-р сард Мөнх-Сан ХХК-тай захиалан бариулах гэрээ хийж худалдан авсан. 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр уг байрны үл хөдлөх хөрөнгө, өмчлөх эрхийн гэрчилгээ нь миний нэр дээр гарч ирсэн. Энэ үеэс хойш уг байр нь миний нэр дээр байгаа. Ж.Д- ямар нэг байдлаар байрыг өөр хүнд зарах талаар надад юу ч яриагүй. Би ч өөрөө байраа түрээсэлсэн учраас зарагдана гэж бодоогүй. Тэгээд ч хүн байрыг худалдаж авахаар бол миний байрны өмчлөхийн эрхийн гэрчилгээг үзэх ёстой гэж бодож байгаа. ...Би 2018 оны 7 дугаар сард анх над руу Б- гэдэг хүн залгаж ярихад манай байрыг цааш нь хүнд зарчихсан юм байна гэдгийг мэдсэн. Би байрныхаа үүдэнд түрээсээ төл гэсэн бичиг наасны дараа над руу утсаар залгаж ярьсан. Ярихдаа энэ байрыг Ж.Д-ээс худалдаад авчихсан гэж хэлж байсан. Тухайн үедээ бартераар баахан юм өгөөд авчихсан талаар хэлж байсан ба одоо мөнгө нь жаахан үлдсэн гэж хэлж байсан. ...” гэх мэдүүлэг /1хх58-59 дүгээр хуудас/,
...гэрчээр дахин өгсөн “...2016 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Цэнгэлдэх хүрээлэнд байх манай ажлын байран дээр Ж.Д- нь ирж уурхайгаа зараад энэ байрыг чинь худалдаж авъя. Гэхдээ автлаа сар бүр 1 сая төгрөг өгч байна гээд миний байрны түлхүүрийг авч байсан юм. Тухайн үед бичгээр гэрээ хийсэн зүйл байгаагүй. Ингэж ирэхдээ бэлнээр 1.000.000 төгрөгтэй ирж түлхүүр авч явсан. Д- сар бүр миний Хаан банкны 5952027808 тоот дансанд байрны төлбөр гэж бичээд тогтсон өдөр байхгүй шилжүүлж байсан. Мөн Хаан банк дахь миний 5952066994 дугаартай данс руу шилжүүлж байсан. ...Энэ мөнгийг гол төлөв эхнэр нь тушааж байсан. Хүдэрян гэсэн нэрээр тушаагдаж байсан. Нийт 25 сарын хугацаанд 25 сая төгрөг надад орж ирсэн нь дансны хуулгаар харагдаж байна. ...” гэх мэдүүлэг /1хх-н 60-62 дугаар хуудас/,
6. Гэрч Л.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...2016 оны 11 сараас уг 19 тоот авто зогсоолыг Г- гэх хүний тавьсан зарын дагуу холбогдож түрээслэж машинаа байрлуулж байгаа. Уг Г- гэх хүнтэй ямар нэг гэрээ байгуулаагүй амаар ярилцаж тохиролцсон. Өвлийн улиралд 1 сарын 200.000 төгрөгөөр, зуны улиралд 100.000 төгрөгийн хөлсийг данс руу нь шилжүүлэн машинаа байрлуулдаг. Уг Г- гэх хүн нь манай 93 дугаартай байранд амьдардаггүй. Монгол улсад амьдардаг, гэхдээ одоо АНУ-д байгаа. Өчигдөр надтай утсаар мессеж харилцаж би цагдаагийн байгууллагаас авто зогсоолтой холбоотой асуудлаар дуудаж байгааг хэлсэн. Санаа зоволтгүй надад грашийг зарсан хүний асуудал байна. Би цагдаагийн дуудаж байгаа хүнтэй холбогдоё, машинаа тавьж байгаарай гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /1хх-н 68 дугаар хуудас/,
7. Шүүгдэгч Ж.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт:
Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тогтоолд дурдагдсан хүмүүсийн мэдүүлэгт яригдсан зүйлс анх надтай ярьж тохирч байснаас зөрүүтэй байна. Хүннү хорооллын 602 тоот байрыг Н- ахтай наймаа хийж түүний зөвшөөрлөөр хүү Н-гийн Т- гэж хүний нэр дээр өмчлөлтэй, эзэмшигч нь Н- өөрөө байсан. Явцын дунд С- гэж эмэгтэйд байрны өмчлөл шилжсэн юм шиг байна. Би тухайн үедээ С-д шилжсэнийг мэдээгүй. 2014 онд Б-ийн нэр дээр биш дүү Б-ийн нэр дээрх “Toyota Land Cruiser-200” маркийн 0804 УНҮ улсын дугаартай авто машиныг 150,000,000 төгрөгөөр худалдаж авахаар Б-тэй тохирч аваад ургац алдаад мөнгийг нь өгч чадаагүй.Тухайн үед Б-тэй наймаа хийгээгүй. Б- машинаа заруулахаар дүүдээ өгснийг нь би авсан. Үүний дараа Хүннү хорооллын байрны асуудал гарч ирээд байрны тооцоо төлбөрт машин, байр, зогсоолыг үнэ тохирч зөрүү мөнгийг надад төлөхөөр болсон. Уг байрыг би Н-тай яриад тохирсон байсан. Үүний дараа Б- дүү Б-ээрээ дамжуулан бэлнээр 60,000,000 төгрөг өгсөн гэдэг боловч Б- бидний хувь эзэмшдэг компаний төлбөр тооцоонд өгсөн гэж хэлдэг. Энэ мөнгө бэлнээр надад ирээгүй. ...С-гийн данс руу шилжүүлсэн мөнгө нь байрны түрээсийн төлбөр биш юм. Байрны үнэнд шилжүүлж байсан мөнгө байгаа юм. Анхнаасаа Н-тай ингэж тохирсон байсан. Н-, С- нарын аль нэгтэй хийсэн ямар нэг гэрээ байхгүй. ... гэх мэдүүлэг,
Яллагдагчаар дахин өгсөн мэдүүлэгтээ: “...Би Дамно хөрөнгийн үнэлгээний компаний гаргасан үнэлгээний тайлантай танилцлаа. Байр, зогсоолын үнийг зөвшөөрч байна. “Toyota Land Cruiser-200” маркийн авто машиныг 92,300,000 төгрөгөөр өндөр үнэлсэн гэж бодож байна. ...Б-ийн байрыг авч Г- гэх хүнд 87 сая төгрөгөнд тооцож шилжүүлсэн. 19 тоот зогсоолыг би аваагүй. Бичиг баримт нь Б-ийн нэр дээр байгаа. Тухайн үедээ миний нэр рүү зогсоолыг шилжүүлье гэж байсан боловч Г.Б-ийн эрүүл мэндийн шалтгаанаас болж хойшлогдсон байсан. Гэрчилгээний эх хувийг Г.Б- надад өгч, би түүнийг Г-т өгсөн. Авто машиныг би 40,000,000 төгрөгийн барьцаанд тавьж авч чадахгүй болж танил махны чэнжид 60,000,000 төгрөгт хүүг нь төлж зарсан. Г.Б-ийн амьдарч байгаа байрыг худалдаж авахаар Т.Н-тай амаар ярьж тохирсон. Төлбөрийг цувуулан төлсний дараа бичиг баримтыг шилжүүлэн авна гээд байрны түлхүүрийг өөрийнх нь гараас авсан. Гэтэл дараа нь С- гэж эмэгтэй гарч ирээд байрыг минийх гэсэн. Тэгээд худалдаж авах бол төлбөрийг төл, эсхүл байрыг чөлөөл гэсэн. Гэхдээ Г.Б- одоо болтол уг байранд амьдарч байгаа. Тухайн үед Т.Н-байрны төлбөрийг энэ данс руу хий гээд нэг дугаар өгсөн нь С- гэж хүний данс байсан. Би уг эмэгтэйг Т.Н-гийн санхүүгийн ажилтан юм болов уу гэж бодсон. Уг байрыг тухайн үед барьцаанд байгаа гэдгийг ч мэдээгүй. С-тай албан ёсоор хэдэн төгрөг шилжүүлэх тухай ярьсан, гэрээ хийсэн зүйл байхгүй. Би олдсон мөнгөө л хийж байсан. ... гэх мэдүүлэг /1хх90-93 дугаар хуудас/,
8. Мөрдөгчийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн тэмдэглэлд “...АНУ-аас Нарангэрэл овогтой Г- нь холбогдож ... Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Үйлдвэр Туул гол гудамжны 93 тоот байрны 19 тоот зогсоолыг бусдад түрээслүүлдэг, 2015 оноос өөрийн танил Д-ээс 20.000.000 төгрөгийн өрөнд тооцож авсан, 93 дугаар байрны 2 давхарын ...2 өрөө орон сууцыг мөн өрөнд 1м.кв 1.800.000 төгрөгөөр бодож Д- өгсөн, байрны гэрчилгээ Д-ийн нэр байсныг шилжүүлэн авч, бусдад зарсан. Урьд нь хэн гэдэг хүний нэр дээр байсныг мэдэхгүй. Зогсоолын гэрчилгээ эх хувиар надад байгаа. Д- надад өгсөн. Б- гэдэг хүний нэр дээр байсан ...” гэж ярьсаныг тэмдэглэл болгон буулгасан тухай /1хх-н 132 дугаар хуудас/,
9. Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “...” Их Монгол улс гудамжны 108 дугаар байрны 602 тоот хаягт байршилтай 117.83 м.кв, 4 өрөө орон сууц нь нэг иргэний буюу өмчлөгч нь Дашзэвэгийн С- бүртгэлтэй тухай 000576900 дугаартай 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1хх-н 204 дүгээр хуудас/, хувийн хэргийн баримтууд /1хх-н 205-220 дугаар хуудас/,
10.“Хурд групп ХХК-ний 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн А-20/681 дугаартай “...Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “...” Их Монгол улс гудамжны 108 дугаар байрны 602 тоотын 117 м.кв 4 өрөө орон сууцыг “Мөнх-сан” ХХК-д бартерийн хэлбэрээр зарсан бөгөөд Д.С-д үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгсөн тухай” албан бичиг /1хх-н 128 дугаар хуудас/,
11.Д.С-гийн Хаан банкны 5952027808 дугаарны дансны хуулга /Д-ээс байрны төлбөр гэх мөнгийг шилжүүлсэн тухай//1хх-н 136-155 дугаар хуудас/,
12. Д.С-гийн “Хаан” банкинд эзэмшдэг дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /1хх134-135 дугаар хуудас/,
13. 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн “Автомашин худалдах, худалдан авах гэрээ” /0804 УНҮ дугаартай Toyota Land Cruiser-200” маркийн машиныг 60.000.000 төгрөгөөр/ /1хх-22 дугаар хуудас/,
14. 0804 УНҮ дугаартай Toyota Land Cruiser-200” маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ өмчлөгч Г.Б- бүртгэлтэй /1хх-н 23 дугаар хуудас/,
15. 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн огноотой “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /“Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Үйлдвэр Туул гол гудамжны 93 тоот байрны 1 тоот 57 м.кв талбайтай 2 өрөө орон сууц/ /1хх-н 24 дүгээр хуудас/,
16. Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Үйлдвэр Туул гол гудамжны 93 тоот байрны 1 тоот 57 м.кв талбайтай 2 өрөө орон сууц нь нэг иргэний өмч буюу Г.Б-ийн өмчлөлд бүртгэлтэй тухай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ /1хх-н 80 дугаар хуудас/, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа /1хх-н 82 дугаар хуудас/,
17. “Toyota Land Cruiser-200” маркийн автомашины 2014 оны 11 сарын зах зээлийн үнийг 92.300.000 төгрөгөөр, 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Үйлдвэр Туул гол гудамжны 93 тоот байрны 1 тоот 57 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зах зээлийн үнийг 109.909.952 төгрөгөөр, 2014 оны 11 дүгээр сарын 27-ны байдлаар 16.170.000 төгрөгөөр, нийт 218.379.952 төгрөгөөр тогтоосон Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-н 71-79 дүгээр хуудас/,
18. М.Б-гаас Ц.Х-д 2.000.000 төгрөг шилжүүлсэн тухай Хаан банкны дансны хуулга /1хх-н 27 дугаар хуудас/,
19. Ж.Д-ийн тооцоо хийсэн гэх 2018 оноор огноотой баримт /1хх-н 29 дүгээр хуудас/,
20. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:
Иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-н 96 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-н 99 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ж.Д-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн талаар:
Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Ж.Д- нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, ... Их Монгол улс гудамж, 108 дугаар байрны 602 тоот 117 мкв 4 өрөө орон сууцыг 2016 оны 02 дугаар сарын 06-ны өдөр иргэн Д.С-гаас сарын 1.000.000 төгрөгөөр түрээслэхээр аваад, миний өмчлөлийн байр нэмэгдсэн өртгийн албан татварын асуудлаас болоод шилжүүлж авч чадахгүй байна гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Г.Б-өд 1 метр квадратын үнийг 2.800.000 төгрөгөөр буюу нийт 327.600.000 төгрөгөөр тооцож, 218.379.952 төгрөгийн үнэлгээтэй Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Үйлдвэр Туул гол гудамж 93 тоот байрны 1 тоот 57 мкв талбайтай 2 өрөө орон сууц, тус байрны 1 тоот зоорийн давхарын авто зогсоол, Тоёота ланд круйзер-200 маркийн автомашин зэрэг эд хөрөнгүүдийн худалдах худалдан авах гэрээ байгуулан өмчлөх, эзэмших эрхийг өөртөө шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг;
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Ганбат дүгнэлтдээ ”...гэмт хэргийн сэдэлт, Н-, Д- нарын хоорондын харилцаа, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг тогтоогоогүй. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, тээврийн хэрэгслийг хийсвэр байдлаар дүгнэсэн. Яллах дүгнэлтээр эзэмших эрхийг залилсан гэх боловч зогсоолыг эзэмших эрхийг шилжүүлж аваагүй, эзэмших эрх гэрээний үндсэн дээр шилждэг, зогсоол бол газраас салгах боломжгүй хөрөнгө ба үл хөдлөх хөрөнгө нь улсын бүртгэлд бүртгэгдсэнээр хүчин төгөлдөр болдог байхад зөвхөн эзэмших эрхийг шилжүүлсэн гэдгээр буруутгаж байгааг зөвшөөрөхгүй. Д- нь хохирогч Б-тэй иргэний эрх зүйн харилцаанд орсон гэж үзэж байгаа тул үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг прокурорт буцааж өгнө үү гэж мэтгэлцсэн.
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгч Ж.Д-ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Ж.Д- нь:
Иргэн Г.Б-өөс 2014 оны 08 дугаар сард Г.Б-ийн эзэмшилд бүртгэлтэй 08-04 УНҮ улсын дугаартай “Toyota Land Cruiser-200” маркийн тээврийн хэрэгслийг том машин хэрэгтэй байна, 120.000.000 төгрөгөөр худалдан авъя, ургацаа хураахаар мөнгийг нь өгье гэж хуурч, улмаар дээрх автомашиныг эзэмших, өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн авч, 92.300.000 төгрөгийн хохирол учруулсан;
- Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “...” Их Монгол улс гудамж, 108 дугаар байрны 602 тоот 117 м.кв 4 өрөө орон сууцыг 2016 оны 02 дугаар сарын 06-ны өдөр иргэн Д.С-гаас сарын 1.000.000 төгрөгөөр түрээслэхээр ярьж тохиролцсон байх боловч Д.С-гийн өмчлөлийн дээрх хаягт байрлах орон сууцыг Г.Б-тэй 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа “миний өмчлөлийн байр нэмэгдсэн өртгийн албан татварын асуудлаас болоод шилжүүлэн авах боломжгүй нөхцөл байдал үүссэн” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж дээрх орон сууцны 1 метр квадратын үнийг 2.800.000 төгрөг, нийт 327.600.000 төгрөгөөр тооцож үнийн дүнд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Үйлдвэр Туул гол гудамжны 93 тоот байрны 1 тоот 57 м.кв талбайтай 2 өрөө бүхий 109.909.952 төгрөгийн үнэлгээтэй Г.Б-ийн нэг хүний өмчлөлийн орон сууцны өмчлөх эрхийг залилан авч, 109.909.952 төгрөгийн хохирол учруулсан, мөн орон сууцны хамт тус байрны 19 тоот зоорийн давхарын 16.170.000 төгрөгийн үнэ бүхий авто зогсоолыг шилжүүлэн авч залилан, 16.170.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүүхдийн төлбөр төлнө гэж 3.000.000 төгрөгийг өөрийнхөө дансаар шилжүүлэн авч залилан, нийт 221.379.952 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч Г.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2014 оны 08 дугаар сард Ж.Д- 08-04 УНҮ улсын дугаартай машиныг ...120.000.000 төгрөгөөр авахаар амаар гэрээ хийж авсан. ...Ж.Д- 2016 оны 02 дугаар сард гэрт ирэхдээ 1.500.000.000 төгрөгөөр уурхайнхаа талыг зараад эхний ээлжинд “Хурд групп”-ын “Хүннү” хороололд 3 өрөө байр авахаар боллоо, байр сонирхох уу ...2.800.000 төгрөгөөр зарна гэж байсан. ...судалж үзээд өөрийн амьдарч байсан Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Туулын 93-р байрны 01 тоот 57 м.кв байрыг ...1 м.кв-ыг 2,000,000 төгрөгөөр тооцож... ...Д-ийн нэр дээр худалдах, худалдан авах гэрээг хийж нотариатаар орсон. ...Уг байрны доод давхарт байрлах 1 авто машины зогсоолыг 20.000.000 төгрөгөөр тооцож гэрчилгээг өгсөн. ...Д-ийн эхнэр 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүүхдийн төлбөр төлнө гээд 1 удаа 3.000.000 төгрөгийг өөрийнхөө дансаар авсан. ...” гэх мэдүүлэг /1хх-н 37-38 дугаар хуудас/ болон түүний хохирогчоор дахин өгсөн мэдүүлэг /1хх-н 40-41 дүгээр хуудас/,
-Гэрч М.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2014 оны 11 дүгээр сард нөхөр Б-ийн нэр дээр байсан “Toyota Land Cruiser-200” маркийн саарал өнгийн 08-04 УНҮ гэсэн улсын дугаартай машиныг... ...Д- хөдөө явахад том машины хэрэг байгаад байна, ...зарчих гэж хэлээд гуйгаад ...тариа тарьсан, тариагаа хураагаад ...машины чинь мөнгийг өгчихнө гэж хэлээд гэрээ хийж, урьдчилгаа төлбөргүйгээр 120.000.000 төгрөгөөр Д-д шилжүүлж өгсөн. ...мөнгөө өгөхгүй 2 жил явсан. ...2016 он гараад ...Д- надад зарах байр байна гээд ...“...” хороололд 4 өрөө, ...95 м.кв, нөгөө нь 117 м.кв байр үзүүлсэн. 1м.кв-г 2.800.000 төгрөгөөр тооцож 327.600.000 төгрөг болсон. ...автомашины зогсоолыг 20.000.000 төгрөгөөр, ...Д-ийн эхнэр Хүдэрян 2.000.000 төгрөг дансаар шилжүүлж нийт 317.000.000 төгрөгийн тооцоог Д-тэй хийсэн. ...2018 оны 08 дугаар сарын 20-нд 108-р байрны 6в тоот байрыг хөлслөн оршин суугч ...түрээсийн мөнгө төлөөгүй байна, төлбөр тооцоог төлнө үү гэсэн бичиг наасан байсан. ...С- гэх эмэгтэй ...манай байр, Д- тэр байрыг түрээслэдэг, сүүлийн 4 сарын хугацаанд түрээсээ өгөөгүй ...гэсэн. ...Б- бид хоёр цочролд орж Д- дээр очиж энэ талаар асуусан чинь тиймээ би энэ байрныхаа мөнгийг төлтөл түрээсэлж байя гэж С- гэх хүнтэй тохирсон гэж хэлсэн. ...биднийг хуурч, сүүлдээ утсаа ч авахаа больсон. ...Д-ээс гэрчилгээ нэхэхэд гурван байрны нэмэгдсэн өртгийн албан татварын асуудал яригдаад ганц нэгээр нь салгаж болохгүй байна, тэгээд танай гэрчилгээ гарахгүй байна” гэсэн ...” гэх мэдүүлэг /1хх-н 45-46 дугаар хуудас/,
-Гэрч М.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б-ийн нэр дээр байсан “Toyota Land Cruiser-200” маркийн 08-04 УНҮ гэсэн дугаартай машиныг Д- Б- ахтай ярьж худалдаж авахаар болсон. ...Тухайн үедээ мөнгөний боломж байхгүй, мөнгийг нь дараа өгье гэж ярьж байсан. Б- ах зөвшөөрөөд машинаа Д-д шилжүүлж өгсөн. ...Тухайн үедээ 120.000.000 төгрөгөөр машиныг зарахаар тохирч байсан. ...“...” хороололд 2 байр байна, авах хүн байна уу гэж асуухаар нь ...хүргэн ах Б-өд хэлсэн. ...ах уг байрныхаа төлбөрт бартераар эд зүйл өгөөд талыг нь бэлэн мөнгөөр өгье гэж тохирч, “...” хороололд 108 дугаар байрны 6-н давхарын 117 м.кв байрыг нь сонгож авахаар болж, ...1 м.кв-ыг 2.800.000 төгрөгөөр тооцож 327.600.000 төгрөг болоод Д-д зарсан “Toyota Land Cruiser-200” машинаа 120.000.000 төгрөг, Б- ах өөрийн амьдарч байсан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо 6а байрны 161 тоот 57 м.кв байрыг 115.000.000 төгрөг, байрны автомашины зогсоолыг 20.000.000 төгрөгөөр тооцож өгөхөөр болсон. ...Б- ахын нэр дээр гэрчилгээг нь гаргаж өгнө гэж хэлээд...гаргаж өгөөгүй. Д- уг байрыг өөрийн байр гэж хэлж байсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 48-49 дүгээр хуудас/,
-Гэрч Н-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...2014 оны орчимд Ж.Д- манай ажил дээр ирээд түр амьдрах түрээслэх байр байна уу гэж асуухаар нь ...С-д байр байна гэдгийг хэлээд тэр хоёрыг тухайн үед холбож өгсөн. ...108 дугаар байрны 602 тоот минийх биш С-гийн нэр дээр байдаг. Миний хувьд Ж.Д-д байр зарсан, гэрээ хийсэн зүйл байхгүй.. ...” гэх мэдүүлэг /хх-н 55-56 дугаар хуудас/,
- Гэрч С-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2016 оны эхээр ...Н- гуай яриад Ж.Д- “Хүннү 2222”-т байр хэрэгтэй байна гэнээ, чи тэнд байр авсан биз дээ, байр чинь ашиглалтад орсон юм чинь байраа түрээслэчихээч гэсэн. ...сарын 1.000.000 төгрөг өгөөд түрээсээр хүн оруулъя гэж хэлсэн, би зөвшөөрсөн. ...2016 оны 2 дугаар сарын 3-ны өдөр Ж.Д- ирж уулзаад манай байрны түлхүүрийг авсан. ...нэг сарын төлбөр 1.000.000 төгрөгийг авчирч ирээд, сар бүр төлбөрийг найдвартай асуудалгүй хийж байна, удахгүй мөнгө орж ирэхээр мөнгийг чинь өгөөд байрыг чинь худалдаж авна гэсэн. ...сүүлд 2018 оны 1 дүгээр сард түрээсээ өгчихөөд алга болсон. ...2018 оны 7 дугаар сарыг хүртэл мөнгө өгөхгүй, утсаа авахгүй алга болчихоор нь би байрандаа очоод ...түрээсийн төлбөрийг төлнө үү гэж бичээд утасны дугаарыг бичиж орхисон. Тэгэхэд нэг эрэгтэй хүн яриад юун түрээс нэхээд байгаа юм, энэ байрыг би Ж.Д- гэдэг хүнээс худалдаж авсан, би мөнгийг нь өгөөд явж байгаа, одоо төлбөрийг бараг төлөөд дуусч байгаа гэсэн. ...тухайн үед энэ байрны чинь эзэн нь би байна, миний байрыг чөлөөлж өг гэж хэлээд утсаа салгасан. ...Би ч өөрөө байраа түрээсэлсэн учраас зарагдана гэж бодоогүй. ...гэх мэдүүлэг /1хх58-59 дүгээр хуудас/ болон гэрчээр дахин өгсөн мэдүүлэг /1хх-н 60-62 дугаар хуудас/
-Шүүгдэгч Ж.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар дахин өгсөн мэдүүлэгтээ: “...Б-ийн байрыг авч Г- гэх хүнд 87 сая төгрөгөнд тооцож шилжүүлсэн. ...Гэрчилгээний эх хувийг Г.Б- надад өгч, би түүнийг Г-т өгсөн. Авто машиныг би 40,000,000 төгрөгийн барьцаанд тавьж авч чадахгүй болж танил махны чэнжид 60,000,000 төгрөгт хүүг нь төлж зарсан. ...байрны төлбөрийг энэ данс руу хий гээд нэг дугаар өгсөн нь С- гэж хүний данс байсан. ... гэх мэдүүлэг /1хх90-93 дугаар хуудас/,
-0804 УНҮ дугаартай Toyota Land Cruiser-200” маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ өмчлөгч Г.Б- бүртгэлтэй тухай лавлагаа/1хх-н 23 дугаар хуудас/,
-2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн “Автомашин худалдах, худалдан авах гэрээ” /1хх-22 дугаар хуудас/,
-Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “...” Их Монгол улс гудамжны 108 дугаар байрны 602 тоот хаягт байршилтай 117.83 м.кв, 4 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1хх-н 204 дүгээр хуудас/, хувийн хэргийн баримтууд /1хх-н 205-220 дугаар хуудас/,
-“Хурд групп ХХК-ний 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн А-20/681 дугаартай албан бичиг /1хх-н 128 дугаар хуудас/, Д.С-гийн Хаан банкны 5952027808 дугаарны дансны хуулга /Д-ээс байрны төлбөр гэх мөнгийг шилжүүлсэн тухай//1хх-н 136-155 дугаар хуудас/,
-2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн огноотой “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах /1хх-н 24 дүгээр хуудас/,
-Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Үйлдвэр Туул гол гудамжны 93 тоот байрны 1 тоот 57 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ /1хх-н 80 дугаар хуудас/, Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-н 71-79 дүгээр хуудас/, Хаан банкны дансны хуулга /1хх-н 27 дугаар хуудас/, Ж.Д-ийн тооцоо хийсэн гэх 2018 оноор огноотой баримт /1хх-н 29 дүгээр хуудас/ зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Д- нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “...” Их Монгол улс гудамжны 108 дугаар байрны 602 тоотын 117 м.кв 4 өрөө орон сууцыг Д.С-гийн орон сууц гэж мэдээгүй, Н-гаас худалдан авахаар тохирсон байсан тул иргэд хоорондын хэлцлийг залилах гэмт хэрэг гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж гэм буруугийн талаар маргасан, шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Ганбатаас тус хэргийн сэдэлт болон бусад нотолбол зохих ажиллагааг бүрэн хангалттай хийгээгүй, хохирлын хэмжээг бодитой тогтоогоогүй, иргэний эрх зүйн харилцаа талуудын хооронд үүссэн гэж мэтгэлцэж хэргийг прокурорт буцаах дүгнэлт гаргасныг шүүх дараах үндэслэлээр хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв. Учир нь:
Хууль зүйн хувьд иргэний эрх зүйн гэрээний харилцаа нь талуудын чөлөөт байдал, тэгш эрх, харилцан тодорхой үр дүнд хүрэхийн тулд хийгддэг.
Харин “Залилах” гэмт хэргийн халхавч болсон гэрээ хэлцэл нь хуурч мэхлэх, итгэл эвдэх арга дээр үндэслэгдсэн, шунахай сэдэлтээр, дан ганцаар ашиг олох зорилгоор, гэрээ анхнаасаа биелэгдэх бодит боломжгүй, гэрээнд оролцогч нөгөө талыг хохироох, үүнийгээ гэрээний нөгөө тал урьдчилан мэдсэн, хохирогч нь мэдэх боломжгүй, мэдээгүй байсан бол залилах гэмт хэрэг гэж үздэг.
Мөн субъектив санаа, сэдэлт, зорилго нь бусдын эд хөрөнгийг хуурч шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн сэдэлттэй, бодит байдлыг гуйвуулах, зохиомол байдал бий болгон худал хэлэх, амлах, хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглах зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг бөгөөд бусдын эд хөрөнгийг өөрийн мэдэлд авч захиран зарцуулах бодит боломж бүрдсэнээр төгс үйлдэгдсэнд тооцдог.
Тус хэргийн тухайд хэргийн үйл баримт, нотлох баримтаар шүүгдэгч Ж.Д- нь хохирогч Г.Б-тэй түүний дүү М.Б-ээр дамжуулан танилцаж, газар тариалан эрхэлдэг гэж автомашин худалдах, худалдан авах гэрээ гэх баримтыг үйлдэн Г.Б-ийн эзэмшилд бүртгэлтэй 0804 УНҮ дугаартай “Toyota Land Cruiser-200” маркийн тээврийн хэрэгслийг шилжүүлэн авч улмаар бусдад худалдсан, мөн иргэн Д.С-тай түүний өмчлөлийн орон сууцыг түрээслэхээр тохиролцсон атлаа өөрийн орон сууц мэтээр хохирогч Г.Б-өд ойлгуулж, улмаар гэрчилгээг удахгүй өгнө гэж хуурч, бартерийн тохиролцоо хийж түүний орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлж, автомашины зогсоолын бичиг баримтыг өөртөө авсан зэрэг нөхцөл байдал тогтоогдсон.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан ба, уг хэлцэл нь худалдагч талд худалдан авагч нь хөрөнгийн үнийг шилжүүлснээр уг гэрээ хүчин төгөлдөр болох хуулийн зохицуулалттай байна.
Гэтэл шүүгдэгч Ж.Д- нь 2014 онд хохирогч Г.Б-ийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг шилжүүлэн авсан, өнөөдрийг хүртэлх хугацаанд хөдлөх хөрөнгийн төлбөрийг төлөөгүй.
Мөн үл хөрөнгүүдийн төлбөрийг төлөөгүй атлаа Г.Б-ийн үл хөдлөх хөрөнгө, өмчлөх эрх болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг шилжүүлэн авч, тэдгээрийг иргэн Г-т шилжүүлэн худалдсан үйлдэл нь иргэний эрх зүйн гэрээний харилцаанд орж, худалдах худалдан авах хэлцэл хийсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй, харин гэрээгээр халхавчлан бодит байдлыг гуйвуулах, зохиомол байдал бий болгон худал хэлэх замаар хөрөнгийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө шилжүүлэн авч, захиран зарцуулж залилах гэмт хэргийг үйлдсэн байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Ганбатаас “...иргэн Г.Б-ийн орон сууцны 19 тоот автомашины зогсоолыг өмчлөх эрхийг Ж.Д- шилжүүлж аваагүй, улсын бүртгэлийн гэрчилгээгээр Г.Б-ийн нэр дээр бүртгэлтэй гэж маргах боловч шүүгдэгч Ж.Д- нь орон сууцыг худалдан борлуулахдаа авто зогсоолын улсын бүртгэлийн гэрчилгээг хохирогч Г.Б-өөс авч, орон сууцны хамт Н.Г-т шилжүүлэн худалдсан, уг орон сууцыг худалдан авсан этгээд нь зогсоолыг ашиглаж, эзэмшиж байгаа үйл баримт тогтоогдсон тул энэ талаар авто зогсоолыг залилаагүй гэх дүгнэлт үндэслэлгүй юм.
Шүүгдэгч Ж.Д- нь анхнаасаа хөрөнгийн төлбөрийг буцаан төлөх санхүүгийн эх үүсвэргүй, чадамжгүй гэдгээ мэдсээр байж хохирогчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, улмаар бусдад худалдаж олсон мөнгийг өөрийн өр төлбөрийг төлөх, хувийн хэрэгцээндээ зарцуулсан нь залилах гэмт хэргийг шунахай сэдэлттэй үйлджээ.
Иймд шүүгдэгч Ж.Д-ийг залилах гэмт хэргийг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах замаар их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Прокуророос яллах дүгнэлтийн тэмдэглэх, тогтоох хэсэгт шүүгдэгч Ж.Д-ийн гэмт хэргийн үйлдэл тус бүрийн цаг хугацаа, үйл баримт, учирсан хохирлын хэр хэмжээг тодорхой тусгайгүй байгааг шүүх зөвтгөн шийдвэрлэсэн ба энэ нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй, хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй гэж дүгнэсэн болно.
Харин прокуророос шүүгдэгч Ж.Д-ийн холбогдсон хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн ирүүлсэн байна.
Шүүгдэгч Ж.Д- нь залилах гэмт хэргийг 2016 онд үйлдсэн байх ба, шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь гэмт хэрэг гарсан тухайн үед мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлд заасан “Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан бөгөөд уг зүйлийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болох “энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учруулсан” гэсэн шинжээрээ мөн зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангасан байна.
Харин шүүгдэгч Ж.Д-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх үед 2015 оны шинэчилэн найруулсан, 2017 оны 07 сарын сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж байгаа Эрүүгийн хуулийг дагаж мөрдөж байгаа ба, тус хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд тухайн гэмт хэрэгт оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх талаар зохицуулсан буюу энэхүү хууль зүйн үр дагавар үүссэн байна.
2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлд заасан “Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах” гэмт хэргийн бүрэлдэхүүн нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн шинжтэй тохирч байх бөгөөд шүүгдэгч Ж.Д-ийн бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж онц их хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн “...Хуурч, ...бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, ...эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрх, эд хөрөнгийг шилжүүлэн авсан...”, тус зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “...их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол...” гэсэн тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинжид нийцсэн байна. Шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад “..тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг их хэмжээний хохирол” гэж тодорхойлж тогтоосон ба энэ хуульд заасан “нэг нэгж” нь “нэг мянган” төгрөгтэй тэнцүү байна” хэмээн мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааж хуульчилсан тул шүүгдэгч Ж.Д-ийн бусдын эд хөрөнгийг залилан авсаны улмаас хохирогчид учруулсан 221.379.952 төгрөгийн хохирол нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан “их хэмжээний хохирол”-д тооцогдоно.
Прокуророос 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэсэн хууль буцаан хэрэглэх зарчим, хэм хэмжээг баримтлан шүүгдэгч Ж.Д-ийн үйлдсэн залилах гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэлтэй бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд нь тохирсон байна гэж шүүх дүгнэв.
Иймээс шүүгдэгч Ж.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилжээ.
Шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр гарсаны дараа шүүгдэгч Ж.Д- нь хохирол нөхөн төлөх үндэслэлээр ажлын 5 хоногийн хугацаагаар завсарлага авсан боловч хохирлыг нөхөн төлөөгүй байна.
Хохирогч Г.Б-ийн өмчлөлд бүртгэлтэй байсан тээврийн хэрэгсэл, орон сууц зэргийг шүүгдэгч Ж.Д- нь бусдад худалдан борлуулсан байх тул хөрөнгийг биетээр гаргах боломжгүй, тухайлбал Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн газрын 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 394 дугаартай албан бичгээр “Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Үйлдвэр Туул гол гудамжны 93 тоот байрны 1 тоот орон сууц нь иргэн Н.Лхагвасүрэн, С.Баярсайхан нарын өмчлөлд бүртгэлтэй буюу өөр этгээдийн өмчлөлд шилжсэн, мөн энэ талаар Н.Г-ийн ярьсныг буулгасан тухай мөрдөгчийн тэмдэглэл байх тул хөрөнгүүдийн үнийг хохирогчид гаргаж олгох нь зүйтэй байна.
Иймд энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Б-өд учирсан 221.379.952 төгрөгийг буюу шүүгдэгч Ж.Д-ээс:
-08-04 УНҮ улсын дугаартай “Toyota Land Cruiser-200” маркийн тээврийн хэрэгслийн төлбөр 92.300.000 төгрөг,
-Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Үйлдвэр Туул гол гудамжны 93 тоот байрны 1 тоот 57 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны төлбөр 109.909.952 төгрөг, тус байрны 19 тоот авто зогсоолын төлбөр 16.170.000 төгрөг,
-хүүхдийн төлбөр төлнө гэж шилжүүлэн авсан 3.000.000 төгрөгийг тус тус гаргуулж олгох нь зүйтэй байна.
2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Ж.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Ганбат дүгнэлтдээ “...шүүгдэгч Ж.Д-д торгох ялыг оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг гаргаж тус тус мэтгэлцэв.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Ж.Д- нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй байх ба, шүүхээс шүүгдэгч Ж.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар “...анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон.
Харин шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөлд байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн “хүнд” ангилалд хамаарна.
Шүүхээс шүүгдэгч Ж.Д-ийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн гомдол, санал, хохирлыг нөхөн төлөөгүй зэргийг харгалзан “гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчим, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Ж.Д-д дээрх зүйл хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Тус хэрэгт гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Ж.Д-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тогтоолд дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д-ийн 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 7 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хасах нь зүйтэй байна.
Бусад асуудлаар: Шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон шийдвэр гарсаны дараа эрүүгийн хариуцлагын хуралдаанд шүүгдэгч Ж.Д- нь өөрийн сонгон авсан өмгөөлөгчөөс татгалзаж байгаа хүсэлтийг, мөн өмгөөлөгч Ш.Ганбат нь үйлчлүүлэгч нь түүнээс татгалзсан тул эрүүгийн хариуцлагын хуралд оролцох боломжгүй нөхцөл байдал үүсч байна, мөн байгуулсан гэрээ байхгүй гэсэн хүсэлт, тайлбарыг гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар бүлэгт шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах талаар заасан ба, уг бүлгийн 35.5 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдаан даргалагчаас шүүх хуралдаанд оролцогчийг нэр заан танилцуулж, татгалзан гаргах хүсэлт байгаа эсэхийг тодруулахад шүүгдэгч нь шүүгч, улсын яллагч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаас татгалзаагүй, мөн өөрийн хүсэлтээр сонгон авсан өмгөөлөгчөөс татгалзаагүй тул шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж, эрүүгийн хэргийг хянан хэлэлцсэн бөгөөд шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон шийдвэр гарсны дараа шүүгдэгч өмгөөлөгчөөс татгалзсан нь үндэслэлгүй байна.
Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Өмгөөллийн үйл ажиллагаанд баримтлах зарчим”-ын талаар заасан ба уг зүйлийн 4 дэх хэсгийн 4.1.5 дахь заалтад өмгөөлөгч “үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуулийн хүрээнд тууштай хамгаална;” гэж;
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд “Өмгөөлөгчийн эрх, үүрэг”-ийн талаар заасан ба уг зүйлийн 5 дахь хэсэгт “Өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр .... хууль зүйн туслалцаа үзүүлэх үүргээсээ татгалзаж болохгүй” гэж тус тус заасан тул шүүгдэгчийн сонгон авсан өмгөөлөгч нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр гарч, эрүүгийн хариуцлагын хуралдаан явагдаж байхад үйлчлүүлэгчээ өмгөөлөхөө татгалзаж байгааг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэсэн болно.
Түүнчлэн хуульд зааснаар шүүгдэгч өөрийнхөө хүсэлтээр, эсхүл түүний зөвшөөрснөөр гэр бүлийн гишүүн, садан төрлийн хүмүүс нь өмгөөлөгч сонгон авна гэж заасан бөгөөд үйлчлүүлэгч, өмгөөлөгчийн хооронд хийгдсэн гэрээг шүүх шаардах эрхгүй ба, зайлшгүй гэрээ байхыг дээрх хуульд шаардаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар “Залилах гэмт хэргийг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ж.Д-ийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д-д оногдуулсан 6 /зургаа/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д-ийн 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хассугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Ж.Д-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д-ээс 221.379.952 (хоёр зуун хорин нэгэн сая гурван зуун далан есөн мянга есөн зуун тавин хоёр) төгрөгийг гаргуулж хохирогч Г.Б-өд олгосугай.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Ж.Д-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх хорих ялыг 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Д-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН