Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 00066

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж тус шүүхийн танхимд хариуцагч нарийн бичгийн дарга С.Баянжаргалыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Д.Баярсайханы нэхэмжпэлтэй Дууш Оргилуун ББСБ-д холбогдох үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг барьцаанаас чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хэлэлцээд

 

Тодорхойлох нь:

Нэхэмжлэгч Д.Баярсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...миний бие нь Дууш Оргилуун банк бус санхүүгийн байгууллагаас 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 3000000 төгрөгийг зээлсэн бөгөөд зээлийн гэрээтэй холбогдуулан барьцааны гэрээ хийж миний эзэмшлийн Төмөр замын 1 дүгээр багт байрлалтай 09 дүгээр байрны А тоотод байрлах Г-307003596 тоот байрыг барьцаанд тавьсан. Энэ барьцааны гэрээ нь иргэний хуулийн заалтуудыг зөрчиж барьцааны эд хөрөнгийг үл хөдлөх бүртгэлийн улсын бүртгэлд бүргүүлээгүй байх тул барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож барьцаа хөрөнгийг минь барьцаанаас чөлөөлж үл хөдлөхийн гэрчилгээг минь чөлөөлж өгнө үү  гэжээ.  

Нэхэмжпэгч Д.Баярсайханы шүүхэд гаргасан хүсэлтэндээ:  миний бие Дууш Оргилуун ББСБ-аас үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг барьцаанаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл шүүхэд гаргасан. Хэрэг хянагдах хугацаанд 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 2000000 төгрөг өгсөн. Үлдэгдэлийг 6 дугаар сард өгөхөөр болсон. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ миний бие татгалзаж байна шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй тул шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Үндэслэх нь:

 

Нэхэмжпэгч Д.Баярсайхан нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж гаргах үндэслэлтэй байна. Нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувийн нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон Захирамжпах нь:

 

            1.Иргэний     хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан Д.Баярсайхны нэхэмжлэлтэй Дууш Оргилуун ББСБ-д холбогдох үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг барьцаанаас чөлөөлүүлэх тухай иргэний хэргийн нэхэмжлэгч Д.Баярсайхан нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг  хэрэгсэхгүй болгосугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Баярсайханаас  улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 257750 төгрөгийн тавин хувь болох 128875 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын төрийн сангийн 130400941 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгч  Д.Баярсайханд буцаан олгосугай.

3.Энэ захирамжинд гомдол гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.АЛТАНЦЭЦЭГ