Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 00031

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж хийсэн иргэний шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Уянга сумын 1 дүгээр баг Жаргалант багт оршин суух Энхтөр овогтой Алтанхуягаас гаргасан

           Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 3 дугаар баг 2-7-05 тоотод оршин суух Боржигон овогт Минжүүрдоржийн Хишигням /РД:МБ95020617/, Чонос овогт Цогтоогийн Сүхбаатар нарт холбогдох автомашины үнэ болон хохирол бүгд 3950000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баянмөнх, хариуцагч М.Хишигням, гэрч Д.Ширмэнхүү, нарийн бичгийн дарга С.Баянжаргал нар оролцов.

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч Э.Алтанхуяг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  ...2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хариуцагч Ц.Сүхбаатартай Автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулж 7893 УНН улсын дугаартай, ачааны зориулалттай, цэнхэр өнгийн Нуипйа! рог1ег маркийн В2700 хөдөлгүүртэй КМРХК37РР411740869 арлын дугаартай худалдагч Ц.Сүхбаатарын өмчлөлийн /АЯЫ№0156816 дугаар бүхий тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр нотлогдох/ автомашиныг 3,500,000 төгрөгөөр тохиролцон худалдаж авсан. Гэрээг Ц.Сүхбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хишигнямтай байгуулж, гэрээний үнэ 3,500,000 төгрөгийг худалдагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хишигнямын Хаан банкинд эзэмшилтэй. 5131067313 тоот дансанд 3,200,000 төгрөгийг шилжүүлж, 300,000 төгрөгийг бэлнээр тоолж хүлээлгэн өгч, гэрээний зүйл болох Нуипйа! роЯег маркийн автомашиныг түүнээс хүлээн авсан. Автомашиныг хүлээж авах үед асахгүй байсан /түрж асааж байсан/ бөгөөд яагаад асахгүй байгаа талаар асуухад аккумляторыг шинээр солиход хэвийн асна гэж хэлсэн. Гэвч автомашиныг худалдан авсан тэр өдрөө шинэ аккумлятор авч тавьсан боловч мөн адил асахгүй байсан тул худалдагч Ц.Сүхбаатар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хишигням нар луу утсаар залгахад хоёул огт утсаа авахгүй байсан. Дараа нь утсаа бүр салгасан тул уг автомашиныг засварын газарт очиж үзүүлсэн. Засварын газарт очиж үзүүлэхэд тус автомашиныг засварлахад засварын хөлс 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг болно гэсэн. Улмаар худалдан авагч Э.Алтанхуяг нь автомашиныг засварлуулахаар шийдэж засварын ажпыг эхлүүлсэн боловч явцын дунд 1)В аи1о сеп1ег засварын газрын зүгээс уг доголдолыг засварлах боломжгүй бүрэн элэгдэлд орсон автомашин байна гэсэн “онош” тавьж засварын ажпыг хийх боломжгүй гэсэн хариу өгсөн. Худалдан авагч Э.Аптанхуяг нь автомашиныг худалдан авсан цагаасаа одоог хүртэл зориулалтын дагуу ердийн нөхцлөөр ашиглаж чадаагүй бөгөөд хөдлөх эд хөрөнгийн байрлалыг өөрчлөхдөө түүнийг тээвэрлэж, зөөвөрлөх өөр тээврийн хэрэгсэл ашиглах байдлаар 100,000 төгрөгийн зардал гаргаж хохирсон. Монгол Улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 1-т “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгуй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.”, мөн зүйлийн 2-т “Худалдагч нь худалдаж байгаа эд хөрөнгийн зориулалт, хэрэглээний шинж чанар хадгалах, хэрэглэх, тээвэрлэх нөхцөл, журам, баталгаат болон эдэлгээний хугацаа, үйлдвэрлэгчтэй холбогдсон үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх уурэгтэй”. 251 дүгээр зүйлийн 1-т “Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бухий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгуй гэж узнэ.”. 2-т “Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориүлалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ.” гэж тус тус заасны дагуу 2016 оны 09 сарын 21-ний өдрийн Автомашин худалдах, худалдан авах гэрээний худалдагч болох Ц.Сүхбаатар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хишигням нар нь хуулийн дээрх зүйл, заалтуудыг зөрчиж худалдан авагч Э.Алтанхуягт гэрээний зүйл болох автомашин нь бүрэн элэгдэлд орсон талаарх үнэн зөв мэдээллийг өгөхгүйгээр, зориулалтын дагуу ердийн нөхцлөөр ашиглаж үл болох, биет байдлын доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн. Иймд нэхэмжлэгч /худалдан авагч/ Э.Алтанхуяг нь 2016 оны 09 сарын 21-ний өдрийн Автомашин худалдах, худалдан авах гэрээний дагуу Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 2-т “Энэ хуулийн 253.1-д зааснаар доголдлыг арилгахтай холбогдсон /ачих, тээвэрлэх, гүйцэтгэсэн ажпын хөлс, зарцуулсан материалын үнэ гэх мэт/ зардлыг худалдагч хариуцна.”, 254 дүгээр зүйлийн 1-т “Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй.”, 256 дугаар зүйлийн 1-т “Эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй.”, 491 дүгээр зүйлийн 1- т “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй:”, 1.1-т “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон;” гэж тус тус заасныг үндэслэн 2016 оны 09 сарын 21-ний өдрийн Автомашин худалдах худалдан авах гэрээг цуцалж, хариуцагч /худалдагч/ Ц.Сүхбаатар, хамтран хариуцагч М.Хишигням нараас худалдах худалдан авах гэрээний үнэд шилжүүлсэн 3500000 /гурван сая таван зуун мянга/ төгрөг, доголдлыг арилгахтай холбогдсон тээвэрлэлтийн зардал 100,000 төгрөг, өмгөөллийн хөлс 350,000 төгрөг нийт 3950000 /гурван сая есөн зуун тавин мянга/ төгрөг гаргуулахаар шаардаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баянмөнх шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: …2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр худалдагч Ц.Сүхбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хишигням, худалдан авагч Э.Алтанхуяг нарын хооронд авто машин худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн. Хүлээлгэн өгөхдөө акт үйлдсэн байх ёстойг гэрээнд тодорхой заасан. Уг актанд худалдагч тал авто машиныг хүлээлгэн өгөхдөө авто машины эвдрэл гэмлтийг шалгуулсан баримтыг хавсаргасан байх талаар тодорхой заасан. Гэвч тухайн авто машин хэвийн нөхцөлөөр асахгүй, түрж асааж байсан. Шалтгааныг нь асуухад аккумлятороо сольвол хэвийн асна гэсэн. Иргэний хуулинд заасны дагуу худалдагч үнэн зөв мэдээлэл өгөх  үүрэгтэй. Энэ үүргээ худалдагч тал зөрчсөний улмаас Э.Алтанхуяг уг авто машиныг зориулалтын дагуу ашиглаж чадаагүй. Маргааш нь машин нь мөн л асахгүй байсан. Тэгээд утасдаад асуухад би хөдөө явж байна гээд дахин утсаа аваагүй. Тухайн үед эд хөрөнгийн доголдлын талаар мэдэгдсэн нь үүгээр харагдаж байна. Гэвч худалдагч тал энэхүү доголдлыг мэдсэн байж арилгах үүргээ хэрэгжүүлээгүй. Ийм учраас Иргэний хуулийн 243.1, 243.2-т заасны дагуу 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн авто машин Худалдах, худалдан авах гэрээний дээрх зүйл заалтуудыг зөрчин худалдан авагчид биет байдлын доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн байна. Иймд Иргэний хуулийн 253.1-д заасны дагуу доголдлыг арилгах зардлыг нэхэх, эсвэл гэрээ цуцлах шаардлага гаргах эрхтэй. Аль ч тал гэрээг цуцлах эрхтэй. Мөн Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1-т заасны дагуу буцаан шаардах эрхтэй. Иймд нэхэмжлэгч хуульд заасан үндэслэлээр нэхэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч Ц.Сүхбаатар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Цогтоо овогтой Сүхбаатар миний бие нь 78-93 УНН дугаартай ачааны зориулалттай цэнхэр өнгийн Hyandai porter маркийн В2700 хөдөлгүүртэй автомашиныг 2011 оны 06 дугаар сарын 03-ны өдөр худалдан авч эзэмшиж байгаад 2014 оны үед Сайхнаа гэх залууд өгч оронд нь “приус” 11 маркийн автомашинаар солио хийсэн. Одоогийн нэхэмжлэгч Э.Алтанхуяг гэдэг хүнийг огт мэдэхгүй, энэ хүнтэй огт наймаа хийгээгүй. Тухайн үедээ би нотариатаар орж нэр шилжүүлэн итгэмжлэл хийлгүүлж өгсөн боловч надаас авсан залуу маань одоо хүртэл эзэмшигчийн нэрээ шилжүүлж аваагүй байсан байна. Хариуцагч Сайханаа нь Хишигнямаар дамжуулж наймаа хийлцэж байсан асуудалд би оролцоогүй учир нэхэмжлэл надад огт хамааралгүй болно.

Хариуцагч М.Хишигням шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  миний бие нь 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр  Энхтөр овогтой Алтанхуягаас гаргасан нэхэмжлэлийг шүүхээс хүлээн авсан. 2004 оны Бүгд Найрамдах Солонгос улсад үйлдвэрлэгдсэн Нуundai, Роrtег машиныг 2011 оны 06 дугаар сарын 03-нд орж ирсэн машиныг иргэн Цогтоо овогтой Сүхбаатараас 2014 оны 10 дугаар сард миний хүргэн ах бол Ганболд овогтой Энхсайхан /РД: МБ87020818/, ахын нэр дээр байсан Тоуоtа Рrius 11, улсын дугаар 72-82 СЭҮ дугаартай машинаар сольж авч 2016 оны 09 дүгээр сар хүртэл өөрийн хувийн хэрэгцээнд хэрэглэж байсан. Тухайн үед мөнгөний шаардлага гарснаар 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотын “Да Хүрээ” автомашины зах дээр тухайн машиныг зах зээлийн үнээс харьцангуй хямдаар буюу 3800000 зарахаар тохирсон боловч 3500000 /гурван сая таван зуун мянган/ төгрөгөөр автомашин худалдах, худалдан авах гэрээг Энхтөр овогтой Алтанхуягтай байгуулсан ба үлдэгдэл 300000 /гурван зуун мянган/ төгрөгийг хийх засвар үйлчилгээнд өгсөн. Тухайн үед аккумлятор нь муу байсны улмаас өөрсдөө түрж асааж, үзэж авсан өөрөөр хэлбэл Э.Алтанхуяг нь болно бүтнэ гэж авсан. Худалдаж авсны маргааш буюу 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр “Өгөөмөр” худалдааны төвөөс машинтайгаа гараад явж байна хэмээн утсаар хэлсэн. Энэ өдрөөс хойш ямар ч сураг чимээ гаргаагүй байж гэнэт 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс мэдэгдэх хуудас ирснийг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны 17 цаг 30 минутанд хүлээн авсан. Тухайн бичиг хүлээн аваад холбогдох албан тушаалтан Ч.Түвшинжаргалтай утсаар ярьсан. Нөгөөдөр нь дахин залгасан чинь тухайн хэрэг хэрэгсэхгүй болсон хэмээн мэдэгдсэн. Иймд тухайн үед болно бүтнэ гэж худалдаж авчихаад, сар гаран хугацааны дараа машин асуудалтай боллоо хэмээн мөнгө нэхэмжлэж байгаад боломжгүй асуудал болно. Иргэн намайг дахин дахин цагдаа, шүүхээр дуудуулж байгаа нь миний нэр төрд халдаж, цаг завыг барж байгаад нь харамсаж байна. Энэ нь нэгэнтээ худалдан авах гэрээ байгуулсан байхад. Жич холбогдох материал хавсаргав 2 хуудас гэжээ.

 Хариуцагч М.Хишигням шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Эд бол мараалын элэгдэлд орсон гэж байна. Тийм мараалын элэгдэлд орсон машин зараагүй. Би олон нийтийн газар зах дээр авчирч зарсан. Мараалын элэгдэлд орсон машиныг би олон нийтийн газар аваачиж зарахгүй ш дээ. Надаас аваад яасныг би мэдэхгүй гэв

Гэрч Дэлгэрдалай овогтой Ширмэнхүүгээс шүүх хуралдаанд мэдүүлэхдээ.... Тухайн өдөр би Э.Алтанхуяг гэдэг хүнтэй хамт байсан. Бид төрөл садан юм. Хөдөөнөөс хамт ирээд Да хүрээ зах руу явсан. Машин авах зорилготой. Тэгээд энэ М.Хишигням хүнээс машин авсан. Ийм л үйл явдал болсон гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

 

Үндэслэх нь:

           

Нэхэмжлэгч Э.Алтанхуяг нь хариуцагч М.Хишигням, Б.Сүхбаатар нарт холбогдох автомашин худалдах, худалдан авах гэрээ цуцлаж, 3950000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч Э.Алтанхуяг нь 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хариуцагчтай   “Автомашин худалдах, худалдан авах гэрээ” байгуулж 7893 УНН улсын дугаартай, ачааны зориулалттай, цэнхэр өнгийн Хундиа портер маркийн В2700 хөдөлгүүртэй КМРХК37РР411740869 арлын дугаартай автомашиныг худалдан авч машины үнэ 3500000 төгрөгийг төлсөн нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Зохигч нар гэрээ байгуулсан болон мөнгө шилжүүлсэн асуудал  дээр маргаангүй. Худалдсан машин нь зориулалтаар нь ашиглах боломжгүй доголдолтой хөрөнгө шилжүүлсэн  маргаантай.  

Нэхэмжлэгчийн  2016 оны 09 дүгээр сарын 21 нд худалдан авсан машин нь Ц.Сүхбаатар гэх хүний нэр дээр машины бичиг баримт бүртгэлтэй тул түүнд холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх явцад уг машин 2014 онд Сайхнаатай “приус” 11 маркийн автомашинаар солилцсон. Нэхэмжлэгч Э.Алтанхуягыг огт мэдэхгүй, худалдаа хийгээгүй, тухайн үедээ нотариатаар орж нэр шилжүүлэх итгэмжлэл М.Хишигнямд олгосон гэсэн тайлбарыг ирүүлсэн бөгөөд С.Хишигням нь Ц.Сүхбаатар нь энэ асуудалд хамраалгүй гэсэн тайлбарыг мөн гаргадаг тул Ц.Сүхбаатартай автомашин худалдах худалдан авах гэрээ хийгээгүй болох нь тогтоогдож байх тул Ц.Сүхбаатар нь энэ хэргийн жинхэнэ хариуцагч биш болно.

Худалдагч тал болох М.Хишигнямаас худалдан авсан машин анх авахдаа асахгүй байсан ба үүнийг худалдагч тал аккумлятар соливол зүгээр гэсэн  мэдээлэлд итгэсэн.... уг машин нь доголдолтой байсан нь 2016 оны 09 дүгээр сарын 22-ны оншилгооны хуудас /хх-10/, автомашины техникийн үнэлгээний тайлан /хх-37/, машины эзэмшигчийн нэр зөрүүтэй, бичиг баримтын зөрчилтэй /хх-5-6/ эд хөрөнгө  худалдсан. Худалдан авагч тал эд хөрөнгийн доголдлын талаар нэн даруй худалдагч тал болох М.Хишигнямд  доголдлын талаар мэдэгдэхэд  шаардлагыг үл тоон утсаа салгах, утас нь холбогдохгүй байх, эргэж холбогдохгүй байх зэргээр хуульд заасан үүргээ үл биелүүлсэн тул нэхэмжлэгч тал хуульд заасан шаардах эрхээ хэрэгжүүлж, иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д заасан гэрээ цуцлах шаардлага гаргасан. Иймд хариуцагч М.Хишигням нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд хөрөнгө шилжүүлэх хуульд заасан үүргээ үл биелүүлсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна. Худалдан авагч тал автомашиныг засварын газарт зөөвөрлөн хүргэсний зардал /хх-11-12/, 100000 төгрөг, гэрээтэй холбоотой маргаан шийдвэрлүүлэх эрх зүйн туслалцаа авсны хуульчийн хөлс /хх-41-43/ 350000  төгрөг зэргийг гаргуулахаар иргэний хуулийн 253 дугаар зүйлд зааснаар шаардлага гаргасан нь үндэслэлтэй байна. Иймд хариуцагч М.Хишигнямаас  иргэний хуулийн 256 дугаар зүйлд заасан үндэслэлээр бүгд 3950000 төгрөгийг гаргаж нэхэмжлэгч Ц.Алтанхуягт олгох нь зүйтэй байна. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 78150 төгрөгийг  төрийн сангийн орлогод хэвээр үлдээж хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 78150 төгрөгийг гаргаж нэхэмжлэгч Э.Алтанхуягт буцаан  олгох нь зүйтэй байна. Нэхэмжлэгч тал С.Баянмөнхтэй 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан ба 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хийгдсэн итгэмжлэл нь  Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-д заасан  шаардлагыг хангасан тул төлөөлөх бүрэн эрх хуулийн дагуу үүсч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон болно

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

                                                         

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар хариуцагч Минжүүрдорж овогтой Хишигнямаас  автомашины үнэ 3500000 төгрөг, хохирол 450000 төгрөг бүгд 3950000 төгрөгийг гаргаж нэхэмжлэгч Энхтөр овогтой Алтанхуягт олгосугай.  

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхээмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 78150 төгрөгийг төрийн сангийн 130400941 тоот дансанд буюу төрийн сангийн орлогод хэвээр үлдээж хариуцагч М.Хишигнямаас улсын тэмдэгтийн хураамж 78150 төгрөгийг гаргаж нэхэмжлэгч Э.Алтанхуягт буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.4-т зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс  хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

            4. Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч, этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас   хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 Б.АЛТАНЦЭЦЭГ