Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 54

 

                                                    Зохигчийн эвлэрлийг баталж,
                                  хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
    
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа  би 
Нэхэмжлэгч: Архангай аймгийн Хотонт сумын Өндөрсант багийн төвд оршин суух Боржигон овогт Гонгоржавын Нацагдоржийн /РД:ам68012017/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: Архангай аймгийн Хотонт сумын Өндөрсант  багийн Хүүхдийн цэцэрлэгт холбогдох 
тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 11 сарын 24-ний өдрийн 12 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан манаачийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай хэргийг хянаад  

                              ТОДОРХОЙЛОХ нь:

    Нэхэмжлэгч Г.Нацагдорж  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Иймд Архангай  аймгийн Хотонт сумын Өндөрсант багийн Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 11 сарын 24-ний өдрийн 12 дугаар тушаалыг  хүчингүй болгож, урьд эрхэлж  байсан цэцэрлэгийн  манаачийн ажилд эгүүлэн томилж өгнө үү гэжээ. 
    
    Хариуцагч Архангай аймгийн Хотонт сумын Өндөрсант багийн Хүүхдийн цэцэрлэг  шүүхэд гаргасан тайлбартаа: ... Иймд Д.Нацагдоржийн  нэхэмжлэлийн шаардлагыг  зөвшөөрөхгүй байна гэжээ. 
 
Нэхэмжлэгч Г.Нацагдорж, хариуцагчийн төлөөлөгч Ч.Ганцэцэг нар 2017 оны 01 сарын 24-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэг талаас нэхэмжлэгч Архангай айммгийн Өндөрсант багт оршин суух Г.Нацагдорж, хариуцагч Архангай аймгийн Хотонт сумын Өндөрсант багт оршин суух цэцэрлэгийн эрхлэгч ажилтай Ч.Ганцэцэг нар харилцан тохиролцож дараах  эвлэрлийн гэрээ байгуулав.
1. Миний бие Г.Нацагдорж нь тус цэцэрлэгт 14 жил галч,  манаачаар ажиллаж байна. Ажиллах хугацаандаа хааяа ажлын цагаар архи уудаг байсан. Мөн 2016 оны 10 сарын 19-ний шөнө архи уусан .Одоо ажлын байран дээрээ архи уух, ажлын байран дээрээ согтуу ирэх зэрэг янз бүрийн зөрчил гаргахгүй. Үүнээс хойш ажлын байран дээр архи уухгүй. Хэрэв ажлын байран дээр архи уух, ажлын байран дээр согтуу ирээд ажлаас халагдахад  гомдолгүй.
 2. Г.Нацагдорж нь удаа дараа ажлын байран дээр согтуу ирж байсан бөгөөд мэдэгдэл өгөх, сануулах, анхааруулах зэрэг арга хэмжээ авч байсан . Г.Нацагдоржийн урд өдөр нь уусан архи гардаггүй учир уусны маргааш өглөө согтуу байдаг. Энэ талаар миний бие удаа дараа биеэ үзүүлэх, архи таарамжгүй байдаг талаар анхааруулан эхнэр Туяа болон өөрт нь хэлж байсан. Г.Нацагдорж, нярав Ч.Ганбаатарын хамт 2017 оны 01 сарын 20-ны өдрийн 11 цагийн үед эвлэрэх санал тавьж орж ирсэн. Ингэж орж ирэхэд нь Г.Нацагдоржоор урд өмнө нь архи ууж согтуу ирдэг байсан талаар өөрөө бичиж өгнө үү гэсэн санал тавьсан. Г.Нацагдорж өөрийнхөө болсон явдлын талаар бичиж эрхлэгч надад өгсөн.  Г.Нацагдорж нь өөрийнхөө бурууг хүлээн дахин ажлын байран дээр архи уух, ажлын байран дээр согтуу ирэх асуудал гаргахгүй бол ажилд авахад татгалзах зүйл байхгүй. Ийм учраас Архангай аймгийн Хотонт сумын Өндөрсант багийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 11 сарын 24-ний өдрийн 12 тоот тушаалыг хүчингүй болгоход татгалзах зүйлгүй гэжээ. 

Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээ болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:
 
Нэхэмжлэгч Г.Нацагдорж хариуцагч Архангай аймгийн Хотонт сумын Өндөрсант  багийн Хүүхдийн цэцэрлэгт холбогдуулан тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 11 сарын 24-ний өдрийн 12 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан манаачийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г.Нацагдоржийн дахин ажлын байрандаа архи уухгүй, ажлын цагаар согтуу ирэхгүй байх тухай тайлбарыг нь үндэслэж хариуцагч Архангай аймгийн Хотонт сумын Өндөрсант  багийн Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч нь өөрийн 2016 оны 11 сарын 24-ний өдрийн 12 тоот тушаалыг хүчингүй болгохоор зохигч эвлэрч Г.Нацагдоржийг  галч, манаачийн ажилд томилон ажиллуулсан нь эвлэрлийн гэрээ, 2017 оны 01 сарын 20-ны өдрийн 01 тоот Архангай аймгийн Хотонт сумын Өндөрсант багийн хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн  тушаалаар тогтоогдож байна. 
Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээ нь  бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан  ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж  хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75,  123 дугаар зүйлийн 123.1-д  заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

    1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Нацагдорж дахин ажлын байрандаа архи уухгүй, ажлын цагаар согтуу ирэхгүй байхаар,  хариуцагч Архангай аймгийн Хотонт сумын Өндөрсант  багийн Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч нь өөрийн 2016 оны 11 сарын 24-ний өдрийн ажлаас халах тухай 12 тоот тушаалыг хүчингүй болгон ажилд нь буцаан томилж  эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 
 
2. Улсын тэмдэгтийн  хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдсугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн       74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч, тэдний өмгөөлөгч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг  дурдсугай.

 

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Д.БАЙГАЛМАА