| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2016/00389/И |
| Дугаар | 00063 |
| Огноо | 2017-02-06 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 00063
Монгол улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг, 45-2-19 тоотод оршин суух, 1972 онд төрсөн, эмэгтэй, Олхонууд овогт Нанжидмаагийн Л /РД:МЗ72053107, утас:99077153 /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг, 45-2-19 тоотод оршин суух, 1972 онд төрсөн, эрэгтэй, Боржигон овогт Дашзэвэгийн С /РД:МЗ72091972, Утас: 99815859/-д холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Л, хариуцагч Д.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунсайхан нар оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч Н.Л нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэгтээ: С бид 2011 онд танилцаад 2012 оноос хамт амьдарч, 2013 оны 07 дугаар сарын 24-нд хүү Энх-Оргилийг төрүүлж, 2013 оны 08 дугаар сарын 26-нд гэрлэлтээ бүртгүүлсэн. Хамт амьдарч байх хугацаанд С нь миний хүү Бат-Оргилыг муухай үгээр доромжилж бидний хооронд үе үе маргаан гардаг байсан. 2 адилхан хүүхэд байхад өөрийнхөө хүүхдийг илүү үзээд миний дагавар хүүхдийг байнга ад үздэг байсан. Хүүхэд энэ байдалд их дургүй байдаг. Би энэ тухай Сд нэг биш удаа хэлээд 2 хүүхдийг битгий ялгаж харьцаад бай. Адилхан хүүхдүүд шүү дээ гэж хэлж байсан. Өөрөө ч за л гэдэг. Гэтэл 2016 оны 12 дугаар сарын 03-нд намайг гадагшаа явсан хойгуур хүү Бат-Оргилыг зодож архи авчрахыг шаардаж хараан зүхэж айлгаад, миний төрсөн ээж Нанжидмааг хэл үгээр доромжлон, толгойгоор нь юм мөргүүлж гэрээс нь хөөж амгалан тайван байдлыг алдагдуулан миний хайртай хүмүүсийг гомдоож айлгасан байсан. Ээж минь уг нь энэ хүнд их л сайн байдаг. Хувцасыг нь угааж, хоолыг нь хийдэг. Гэтэл намайг байхгүйд ээжийг минь үх гэж хэлээд, хүүг минь барьж аваад зодсонд маш их гомдолтой байна. Одоо ээж хүү 2 маань маш их айдас дарамттай байгаа. Иймд цаашид Стэй хамтран амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж, хүү Энх-Оргилийг миний асрамжинд үлдээн тэтгэлгийг хуулийн дагуу эцэг Д.Сгээс гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Д.С шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ...Миний бие Н.Лтай 2011 оноос одоог хүртэл хамт байгаа. Самарт яваад ирсэн 3 найздаа бууз жигнэж өгөөд 1 шил архи гаргасан. Лхамвадуламын эгч Ундрах хэл амаар доромжилсон. Би эднийд 4-5 жил амьдрахдаа агсан согтуу тавьж, зодож байсан тохиолдол байхгүй. Нэг ч удаа гар хүрч үзээгүй. Сая л нэг иймэрхүү юм болчихлоо. Архи дарс ууж, агсан согтуу тавьсан нь үнэн. Миний буруу би үүнийгээ мэдэж байгаа. Гэхдээ эхнэрийн ах дүү нар ч бас их дарамттай байдаг. Ах нь бол байнга хажууд амьдардаг. Орой орж ирээд л хөөж туудаг. Ер нь дарамттай л амьдарч байсан. Гэрлэлтээ цуцлуулж, хүүхдээ ээжийнх нь асрамжинд үлдээж, тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Н.Л хариуцагч Д.Сгээс гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч Н.Л, хариуцагч Д.С нар нь 2007 оноос хамтран амьдарч байгаад 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж гэрчилгээ авсан ба тэдний дундаас 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүү Энх-Оргил төрсөн болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар болон №0898490 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, №0188961 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхэд эрүүл бойжиж байгаа тухай тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.Нөхөр Д.С нь архи ууж согтуурсан үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах, бусдад гэмтэл учруулах, тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодох зэрэг зөрчлийг удаа дараа гаргаж, захиргааны арга хэмжээ авагдаж байсан нь Цагдаагийн байгууллагын цахим сангаас авсан баримтаар тогтоогдож байна. Мөн Д.С нь дагавар хүү /бага насны хүүхэд / Л.Бат-Оргилтой зүй бус харьцдаг, эрх чөлөөнд халддаг зэргээс үзэхэд гэрлэлтийг цааш үргэлжүүлбэл гэр бүлийн гишүүдийн хэн нэгний эрх чөлөө, эрүүл мэнд, амь насанд эрсдэл учирч болзошгүй тул нэхэмжлэгчийн гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, гэрлэлтийг цуцлаж, 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү С.Энх-Оргилыг төрсөн эх Н.Лхавгадуламын асрамжинд үлдээн, төрсөн эцэг Д.Сгээс тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцгач Д.Сгээс тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож улсын тэмдэгтийн хураамжинд 28209 төгрөгийг гаргуулж төрийн санд оруулах, зохигчид нь эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг шүүхийн шийдвэрт тусгах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Олхонууд овогт Нанжидмаагийн Л, Боржигон овогт Дашзэвэгийн С нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дах хэсэгт заасныг баримтлан 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү Сгийн Энх-Оргилыг төрсөн эх Н.Лын асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дах хэсэгт зааснаар 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү Сгийн Энх-Оргилыг /11 нас хүртэлх/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар/ 11-16 нас суралцаж буй бол 18 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоон төрсөн эцэг Боржигон овогт Дашзэвэгийн Сгээс сар бүр гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
4.Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурьдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Сгээс 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Лхавгадуламд буцаан олгосугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Сгээс тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож 28209 төгрөгийг гаргуулж төсвийн орлогод буюу төрийн нэгдсэн сангийн 130400941 тоот дансанд оруулсугай.
7.Гэр бүлийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан хуулиар хүлээх үүргүүдээс эцэг Д.С нь чөлөөгдөхгүй болохыг дурьдсугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 д зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигчид шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
9.Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч, этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ