Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 00105

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох  тухай

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг би,

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын  Гонир 3 дугаар баг, 4 дүгээр хэсгийн Сэвсүүл хэмээх газар оршин суух, Дүнгээ овогт Эрдэнийн Анхтуяа /Регистрийн дугаар МЭ79032267, Утас:95621049/-д холбогдох 2174353 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 19-ний  өдөр хүлээн авч

 

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын тамгын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: … Сэлэнгэ аймаг Баянгол сумын Гонир 3 дугаар багийн  4 дүгээр хэсгийн “Сэвсүүл” гэх газарт оршин суугч Дүнгээ овогт Эрдэнийн Анхтуяа нь 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Сум хөгжүүлэх сангаас өрхийн үйлдвэрлэл эрхлэх зорилгоор 3000000 тегрегийг 2014 оны 11 дүгээр сарын 27-ны  дотор эргэн төлөх нөхцөлтэйгээр авсан. Хугацаа дууссанаас хойш удаа дараа шаардлага тавьж албан мэдэгдэл өгсөн боловч одоог хүртэл төлж барагдуулаагүй тул зээлийн үлдэгдэл 2028313 төгрөг, хүү алданги 146040 төгрөг нийт 2174353 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргав.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41,1.4-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.Анхтуяа шүүхэд гаргасан тайлбартаа: ...Миний бие Э.Анхтуяа нь 2013 онд Бороо сангаас 3000000 төгрөгний зээл авсан юм. Би Гонир 3 дугаар баг 4 дүгээр хэсэгт оршин суудаг Үлдэгдэл 2174000 төгрөгийг 2017 оны 4,5,6 сард багтаан төлж дуусгана. Миний бие өвдөөд эмнэлэгээр явж байгаад зээлийн эргэн төлөлтөө төлж чадаагүй юм. Сар бүрийн  20-нд төлбөрийг хийж 2174000 төгрөгийг төлж дуусгана гэжээ.

 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Баянгол сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй  хариуцагч Э.Анхтуяагаас 2174000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.Анхтуяа нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дахь хэсгийг удирдлага болгон Захирамжлах нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт зааснаар хариуцагч Э.Анхтуяагаас 2174000 төгрөг гаргуулах тухай Баянгол сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.Анхтуяа нь маргах зүйлгүйгээр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг Даргын Тамгын газрын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.4-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн      74.5 дах хэсэгт зааснаар хариуцагч Э.Анхтуяагаас улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 24867 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.АЛТАНЦЭЦЭГ