Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 00059

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох  тухай

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг би,

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын  Хараа 1 дүгээр баг, 5 дугаар хэсгийн Баянголын гүүр хэмээх газар оршин суух, Хунт овогт Дашдоржийн Болдбаатар /Регистрийн дугаар ХЗ:76062570, Утас:99754554, 99617496/-д холбогдох 13220712 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 19-ний  өдөр хүлээн авч

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын тамгын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: …Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх                         4 дүгээр багийн иргэн 3.Болормаа нь 2013 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр Сум хөгжүүлэх сангаас “Зөгийн аж ахуй” төсөл хэрэгжүүлэхээр 30000000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 19-ны дотор эргэн төлөх нөхцөлтэйгээр авсан.                               Иргэн 3.Болормаа нь зээл түүний хүүг 2016 оны 08 дугаар сарын 19-ны өдрөөс хойш хугацаа хэтрүүлсэн, албан мэдэгдэл өгсөн боловч одоог хуртэл төлж барагдуулаагүй тул зээлийн улдэгдэл 30000000 төгрөг зээлийн хүү 198000 төгрөг нийт 30198000 төгрөгийг гаргуулахаар шуухэд нэхэмжлэл гаргав.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41,1.4-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч З.Болормаа шүүхэд гаргасан тайлбартаа: ...миний бие нь сум хөгжүүлэх сангаас 18000000 төгрөгийн зээлийг 2013 оны 06 дугаар сард аваад үүнээс 7001014 төгрөгийг төлсөн бусад мөнгийг хугацаанд нь төлж чадаагүй. Учир нь зам тээврийн ослын улмаас нуруу хугарч хагалгаанд орж хөдөлмөрийн чадвараа алдан эмнэлэгт хэвтэн эмчлүүлж явсаар төлөх боломжгүй байсан юм. Иймд уг мөнгөний үлдэгдэл үндсэн зээл болон хүүний хамт 13220712 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарыг дуустал хуваан төлж барагдуулах хүсэлтэй байгаа ба 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 100000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 100000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1100000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1000000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 360000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 360000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 100712 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 100000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 10000000 төгрөгийг тус тус төлөх болно гэжээ.

 

 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Баянгол сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй  хариуцагч Д.Болдбаатараас 13220712 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Болдбаатар нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дахь хэсгийг удирдлага болгон Захирамжлах нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт зааснаар хариуцагч Д.Болдбаатар 13220712 төгрөг гаргуулах тухай Баянгол сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Болдбаатар нь маргах зүйлгүйгээр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг Даргын Тамгын газрын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.4-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн      74.5 дах хэсэгт зааснаар хариуцагч Д.Болдбаатараас улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 111927 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.АЛТАНЦЭЦЭГ