| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2020/0108/Э |
| Дугаар | 108 |
| Огноо | 2020-06-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 108
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гэрэлтуяа,
Улсын яллагч Д.Аянагүл,
Шүүгдэгч О.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
*******, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт О.Дд холбогдох эрүүгийн 2007001700098 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2 эхнэрийн хамт ввввввввввввввввввтоотод оршин суух, ******* овогт О.Д /РД: /
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Яллагдагч О.Д нь 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 15 цагийн орчимд ******* дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” цэвэр усны үйлдвэрийн байранд хохирогч С.*******тай хувийн таарамжгүй байдлын улмаас маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт хөлөөрөө нэг удаа өшиглөн дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун дээд 2 дугаар шүдний сулрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Манай эхнэр бид хоёр нэг газар ажилладаг. Тэр өдөр эхнэрийнхээ өрөөнд туслаад байж байтал ******* ах орж ирсэн. Тэгээд лабротари нүүлгэх гэж байна. Өрөөнийхөө эд зүйлсийг зөөгөөд гаргаарай гэж хэлсэн. Би завгүй байна түр хүлээж байгаарай эсвэл өөр хүнээр зөөлгөөд гаргачих гэж хэлэхэд ******* ах жаахан согтуу байсан ба уурлаад намайг загнаад өрөөнөөс гараад явсан. Буцаад орж ирсэнээ намайг нэг удаа цохиод авахаар нь зөрүүлээд нэг удаа өшиглөхөд шатны уруу унчихсан” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч С.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ******* дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “*******” цэвэр усны үйлдвэрт техникч ажилтай байсан юм. ...С.*******ыг 12 давхарт офисс дээр байж байхад ороод өөрөө татаж янзлахгүй бол байна... буугаад тэрийгээ янзал гэж хэлсэн юм. Тэгтэл хажууд нь сууж байсан нөхөр ******* “Чи өөрөө янзлахгүй юу ажилтай байгаа хүнийг харахгүй байна уу” ...ширээнийхээ ар талаас босож ирээд ...хөлөөрөө миний гуя хэсэг рүү нэг удаа өшиглөсөн...би өөдөөс нь гараараа нэг удаа цохьсон тэр нь уруулд нь таарсан. Хоёулаа гаръя гээд би түрүүлээд шатаар доошоо буусан. С.******* миний араас ард талд нь О.Д /О.*******/ явж байгаад би шатаар буугаад эргэдэг хэсэг дээр хөөе гээд дуудахаар нь эргээд хартал нүүр рүү маань хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэгтэл миний амнаас цус гарсан нэг хэсэг манараад доошоо жаахан суусан. Надад одоо гомдол, санал байхгүй. Миний үүдэн нэг шүд хөдөлсөн, юм идэхэд хэцүү байна. Шүдийг маань янзлаад өгвөл гомдол, санал байхгүй,” гэсэн мэдүүлэг
/хх-ийн 9-10 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/219 дугаар:
“1. С.*******ын биед дээд уруул шарх, зөөлөн эдийн няцрал, баруун дээд 2-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацааагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт
/хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
О.Дын иргэний үнэмлэхийн лавлагаа
/хх-ийн 32 дугаар хуудас/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас
/хх-ийн 33 дугаар хуудас/,
О.Дын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 37-40 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар
Улсын яллагч “...Шүүгдэгч О.Д нь 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ******* дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” цэвэр усны үйлдвэрийн байранд хохирогч С.*******тай маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт хөлөөрөө нэг удаа өшиглөн дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун дээд 2 дугаар шүдний гэмтэл, бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох хохирогч С.*******ын мэдүүлэг, шинжээч эмчийн 219 дугаартай дүгнэлт, эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас, шүүгдэгч О.Дын иргэний үнэмлэхний лавлагаа, улсын бүртгэлийн хэлтсийн “Ургийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрчилсөн” тухай лавлагаа зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч О.Дд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, шүүгдэгч О.Д нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал, хохирогчийн зүгээс шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгож, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, шүүгдэгч О.Дд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл байхгүй. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналыг шүүхэд гаргаж байна” гэх,
Шүүгдэгчийн зүгээс “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч О.Дд холбогдох хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч О.Д нь 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 15 цагийн орчимд ******* дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” цэвэр усны үйлдвэрийн байранд хохирогч С.*******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт хөлөөрөө нэг удаа өшиглөн дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун дээд 2 дугаар шүдний сулрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Шүүгдэгч О.Дын “...******* ах жаахан согтуу байсан ба уурлаад намайг загнаад өрөөнөөс гараад явсан. Буцаад орж ирсэнээ намайг нэг удаа цохиод авахаар нь зөрүүлээд нэг удаа өшигөлтөл шатны ууруу унчихсан” гэх,
Хохирогч С.*******ын: “...2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ******* дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “*******” цэвэр усны үйлдвэрт ...ширээнийхээ ар талаас босож ирээд ...хөлөөрөө миний гуя хэсэг рүү нэг удаа өшиглөсөн...би өөдөөс нь гараараа нэг удаа цохисон тэр нь уруулд нь таарсан. Хоёулаа гаръя гээд би түрүүлээд шатаар доошоо буусан. С.******* миний араас ард талд нь О.******* явж байгаад би шатаар буугаад эргэдэг хэсэг дээр хөөе гээд дуудахаар нь эргээд хартал нүүр рүү маань хөлөөрөө нэг удаа өшиглөсөн.” гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/219 дугаар: С.*******ын биед дээд уруул шарх, зөөлөн эдийн няцрал, баруун дээд 2-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацааагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч О.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч О.Дын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч С.*******ын бие махбодид хөнгөн хохирол учирсан боловч хохирогч “...гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд:Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: Хохирлоо нөхөн төлсөн, хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.
Иймд О.Дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Бусад асуудлаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч О.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт О.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Дыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Дд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч О.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Алтанцоожид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ