| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 129/2017/00105/И |
| Дугаар | 65 |
| Огноо | 2017-01-31 |
| Маргааны төрөл | Эрх олгосон бичиг баримтыг үрэгдүүлснээс алдагдсан эрхийг сэргээх, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 65
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: 1957 онд төрсөн, хувийн малаа малладаг, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5-р баг, Наранбулагийн 2-18 тоотод оршин суух Харчу овгийн Магсарын Пүрэвсүрэнгийн /РД:АЭ57020314/ хүсэлттэй
Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч М.Пүрэвсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнгөнтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч М.Пүрэвсүрэн шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Ажиллаж байсан байдлыг бичсэн хөдөлмөрийн дэвтрийн овог зөрөөтэй учир ажилласан жил орохгүй хохироход хүрээд байна. Миний овгийг Цэрэндорж болгон бичсэн ажилтан миний ээж болох Должингийн дүү Цэрэндоржоор андууран овоглон бичжээ. Иймд аймгийн архивын лавлагаа, бусад бичиг баримтуудыг үндэслэн миний хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч М.Пүрэвсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Зүүнбаянгийн цэргийн ангид 1975 оноос 1978 оныг хүртэл 3 жил цэргийн алба хааж, 1980 онд Архангай аймгийн Модны үйлдвэрт анх нормчноор ажилд орж 1984 оныг хүртэл ажиллаж Үйлдвэрчний эвлэлийн тушаалаар Архангай аймгийн 1 дүгээр 10 жилийн сургуульд сургалтын багшаар ажилласан. Хүүхдүүдтэй ажиллаж сураагүй учир өөрийн хүсэлтээр ажлаас гарах хүсэлт өгч, 1985 оноос Барилга угсралтын трестэд мужаанаар ажилд орж 1992 оныг хүртэл ажилласан. Цэрэндорж гэх хүний хүү нь Модны үйлдвэрийн Лхамсүрэнд “Манай дүүг та ажилд оруулаад өгөөч” гэж хэлсэн гэсэн. Тэгээд хөдөлмөрийн дэвтэр нээхдээ намайг Норжидын дүү гэж ойлгоод Цэрэндоржийн Пүрэвсүрэн гэж хөдөлмөрийн дэвтэр нээсэн гэж Норжид ах хэлсэн. Миний хөдөлмөрийн дэвтрийг нийгмийн даатгалын байцаагч үзээд овог нь л буруу байна, бусад нь болно. “Барилгад болон Рамд ажиллаж байсан тушаалаа хавсаргаарай” гэж хэлж байсан. Иймд миний ажиллаж байсан байдлыг бичсэн хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигч нь Магсарын Пүрэвсүрэн болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хүсэлт гаргагчийн тайлбарыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч М.Пүрэвсүрэн нь Архангай аймгийн Мод боловсруулах үйлдвэрт ажилчнаар 1980 оны 03 сарын 18-ны өдрөөс 1984 оны 01 сарын 23-ны өдрийг хүртэл, 1984 оны 01 сарын 23-ны өдрөөс 1985 оны 05 сарын 22-ны өдөр хүртэл Архангай аймгийн Цэцэрлэг хотын 10 жилийн дунд сургуульд сургагч багш, мастер багшаар, 1985 оны 05 сарын 08-ны өдрөөс Барилга угсралтын конторт нормчноор ажиллаж байсан бичилттэй 1980 оны 03 сарын 18-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1. Архангай аймгийн Архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн:
1.1. Рамын цехийн ажилчин Ц.Пүрэвсүрэнг, ... Барилга угсралтын конторт очиж ажиллах болсон учир 1984 оны 01 сарын 23-наар тасалбар болгон ажлаас чөлөөлсөн “Ажлаас чөлөөлөх тухай” Архангай аймгийн мод боловсруулах үйлдвэрийн даргын 1984 оны 01 сарын 23-ны өдрийн 02 тоот тушаал,
1.2. Магсар овогтой Пүрэвсүрэнг Норжидын хэсэгт нормчноор 1985 оны 5-р сарын 08-наас эхлэн ажиллуулсан “Ажилд томилох тухай” Архангай аймгийн Барилга угсралтын конторын даргын 1985 оны 05 сарын 08-ны өдрийн 73 тоот тушаал,
1.3. Бригад, цехүүдийн ажилчдын нэрсийг нэгдүгээр хавсралтаар баталж 1992 оны 2-р сарын 20-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсүгэй. Хавсралтанд: М.Пүрэвсүрэн, мэргэжил-тракторын жолооч, 1991 оны ээлжийн амралт авсан сар-6-р сард гэсэн Архангай аймгийн барилгын “Гурван тамир” пүүсийн захирлын 1992 оны 02 сарын 20-ны өдөр 09 тоот тушаал,
2. Техникийн зааварчлагаа өгсөн хяналтын хуудсанд: овог, нэр-М.Пүрэвсүрэн, цех, тасаг, хэсэг-нормын хэсэгт, ямар ажилд орсон-нормчин, зааварчлага өгсөн хүний нэр-Хадбаатар, зааварчлага өгсөн он, сар, өдөр-1985.5.11 гэжээ,
3. Хөдөлмөрийн өргөтгөсөн сургалтанд дагалдуулан сургагчаар: Магсарын Пүрэвсүрэнг , ... 1-р сарын 3-наас ... эхлэн ажиллуулсан “Хөдөлмөрийн өргөтгөсөн сургалтанд дагалдуулан сургагч ажиллуулах тухай” Октябрийн социалист хувьсгалын 60 жилийн ойн нэрэмжит 10 жилийн дунд сургуулийн захирлын 1984 оны 01 сарын 27-ны өдрийн 3 тоот тушаал,
4. Хөдөлмөрийн өргөтгөсөн сургалтын дагалдуулан сургагч, мастер Пүрэвсүрэнг өөрийн хүсэлт, ар гэрийн гачигдалтай байдлаас Хотонт суманд шилжих болсныг харгалзан Хөдөлмөрийн өргөтгөсөн сургалтын дагалдуулан сургагч, мастераас 1984 оны 9-р сарын 1-нээр тасалбар болгон ажлаас чөлөөлсөн “Пүрэвсүрэнг ажлаас чөлөөлөх тухай” Октябрийн социалист хувьсгалын 60 жилийн ойн нэрэмжит 10 жилийн дунд сургуулийн захирлын 1984 оны 08 сарын 30-ны өдрийн 57 тоот тушаал,
5. Хөдөлмөрийн дэвтэр гэсэн баримтанд: Овог-Цэрэндоржийн Пүрэвсүрэн, боловсрол-дунд, хугацаа-1980.03.18, Ажилд авсан, өөр газар шилжүүлсэн ба халсан тухай мэдээ, шалтгааныг заана-төвийн рамд ажилчнаар авч ажиллуулав, юуг баримталж бичсэн, баримтын он, сар, өдөр, дугаар-МБҮ-ийн даргын 1980 оны 03 сарын 31-ний өдрийн 43-р тушаалаар гэжээ,
6. Гэрч С.Баярсайханы: “Би М.Пүрэвсүрэнтэй Архангай аймгийн Барилга угсралтын конторт мужаанаар /нормчноор/ хамт ажиллаж байсан. Би Архангай аймгийн Барилга угсралтын конторт /трестэд/ мужаанаар 1973 оноос Барилга угсралтын конторыг /трестийг/ хувьчлагдах хүртэл ажилласан. М.Пүрэвсүрэн ч гэсэн 1985 оны үеэс Барилга угсралтын конторт /трестэд/ мужаанаар /нормчноор/ ажилд орж, уг ажлаа Барилга угсралтын конторыг /трестийг/ хувьчлагдах хүртэл хийсэн. Би М.Пүрэвсүрэнтэй нэг газар, нэг дор хамт ажиллаж байсан учир түүний ажиллаж байсан талаар мэднэ. М.Пүрэвсүрэнг Барилга угсралтын конторт орсон үеэс эхлэн би түүнтэй нэг цехэд хамт мужаанаар тус байгууллагыг хувьчлагдтал ажилласан” гэх мэдүүлэг,
7. Гэрч Ц.Нэргүйгийн: “М.Пүрэвсүрэнгийн аавыг Магсар гэдэг хүн байсан. Цэрэндорж нь манай аав байгаа юм. М.Пүрэвсүрэн манай аав Цэрэндоржийн эгч Должингийн хүүхэд. Манай аавын төрсөн дүү Норжид ах М.Пүрэвсүрэнг ажилд анх оруулж хөдөлмөрийн дэвтрийг нээлгэхдээ овгийг нь Цэрэндорж гээд хэлчихсэн юм байна лээ. М.Пүрэвсүрэн надад Норжид ах дэвтэр нээлгэсэн гэж байсан. М.Пүрэвсүрэн нь Цэрэндорж ахынд амьдарч байгаагүй. Зүгээр орж гараад явдаг байсан. М.Пүрэвсүрэн нь Архангай аймгийн Мод боловсруулах үйлдвэр болон Барилга угсралтын конторт мөн сургуульд ч нэг хэсэг ажиллаж байсан” гэх мэдүүлэг,
8. Гэрч Э.Гонгорын: “Би Архангай аймгийн 1 дүгээр арван жилийн сургуульд 1977 оноос 1997 он хүртэл мастер багшаар ажилласан. М.Пүрэвсүрэн нь намайг 1 дүгээр 10 жилд мастер багшаар ажиллаж байх үед тус сургуульд мастер багшаар ажиллаж байсан. Хэзээ ажилд орж, хэзээ гарсныг сайн мэдэхгүй байна. М.Пүрэвсүрэн нь мастер багшаар олон жил ажиллаагүй” гэх мэдүүлэг,
9. Гэрч Ч.Лхамсүрэнгийн: “Би цэргээс халагдаж ирээд 1980 оны 07 сард Архангай аймгийн мод боловсруулах үйлдвэрийн раманд ажилд ороход М.Пүрэвсүрэн нь тус үйлдвэрт рамчнаар ажилладаг байсан. Тэр үеэс эхлэн би М.Пүрэвсүрэнтэй Архангай аймгийн мод боловсруулах үйлдвэрийн раманд нэг дор 1984 он хүртэл ажиллаад би үйлдвэрийн дотор цех рүү шилжиж ажилласан. Тэрнээс хойш С.Пүрэвсүрэнг ямар ажил хийж байсан талаар сайн мэдэхгүй” гэх мэдүүлэг,
10. Архангай аймгийн Мод боловсруулах үйлдвэрт 1980 оны 03 сарын 18-ны өдөр төвийн рамд ажилчнаар авч ажиллуулав, МБҮ-ийн даргын 1980 оны 3 сарын 31-ний өдрийн 43-р тушаалаар; 1984 оны 01 сарын 23-ны өдөр 1-р 10 жилд ажиллах болсон учир ажлаас нь чөлөөлөв, МБҮ-ийн даргын 1984 оны 01 сарын 23-ны өдрийн 2-р тушаалаар; 1984 оны 01 сарын 23-ны өдөр Хөдөлмөрийн өртгөтгөсөн сургалтын мужааны тасагт дагалдуулан сургагч мастераар авч ажиллуулав, сургуулийн захирлын 1984 оны 1-р сарын 27-ны өдрийн 3 тоот тушаалаар; 1984 оны 08 сарын 30-ны өдөр Хөдөлмөрийн өртгөтгөсөн сургалтын дагалдуулан сургагч мастерын ажлаас чөлөөлж, өөрийн хүсэлт, ар гэрийн гачигдалтай байдлыг харгалзан Хотонт суман шилжүүлэв, Архангай аймгийн Цэцэрлэг хотын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1984 оны 08-р сарын 30-ны өдрийн 57-р тушаалаар; ... 1985 оны 05 сарын 08-ны өдөр Барилга угсралтын конторт нормчноор авч ажиллуулав, Архангай аймгийн Барилга угсралтын контортын даргын 1985 оны 05 сарын 08-ны өдрийн 73 тоот тушаалаар; 1994 оны 12 сарын 30-ны өдөр ажлын байрны хомсдол орон тоо бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөс 1995 оны 01-р сарын 01-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлөв, Архангай аймгийн Барилгын Гурван тамир ХК-ий захирлын 1994 оны 12-р сарын 25-ны өдрийн 95 тоот тушаалаар гэсэн бичилттэй 1980 оны 03 сарын 18-ны өдрийн хөдөлмөрийн дэвтэр зэрэг
11. Харчу овгийн Магсарын Пүрэвсүрэнгийн иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг болно.
Шүүх хүсэлт гаргагч С.Пүрэвсүрэнгийн хүсэлтээр түүнтэй хамт Архангай аймгийн Мод боловсруулах үйлдвэрт ажиллаж байсан Ч.Лхамсүрэн, Архангай аймгийн Цэцэрлэг хотын 10 жилийн дунд сургуульд ажиллаж байсан Э.Гонгор, Архангай аймгийн Барилга угсралтын конторт ажиллаж байсан С.Баярсайхан, мөн түүний гэр бүлийн талаар сайн мэдэх Ц.Нэргүй нараас гэрчийн мэдүүлэг авсан ба дээрх гэрч нарт үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг, мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, санаатай худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэхийг тайлбарлаж сануулсан тул гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзлээ.
Мөн хэрэгт эх хувиараа авагдсан тушаал, архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн лавлагаа зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай нотлох баримт юм.
Архангай аймгийн Мод боловсруулах үйлдвэрт ажилчнаар 1980 оны 03 сарын 18-ны өдрөөс 1984 оны 01 сарын 23-ны өдрийг хүртэл, 1984 оны 01 сарын 23-ны өдрөөс 1985 оны 05 сарын 22-ны өдөр хүртэл Архангай аймгийн Цэцэрлэг хотын 10 жилийн дунд сургуульд сургагч багш, мастер багшаар, 1985 оны 05 сарын 08-ны өдрөөс Барилга угсралтын конторт нормчноор ажиллаж байсан бичилттэй 1980 оны 03 сарын 18-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Магсарын Пүрэвсүрэн болох нь түүний Архангай аймгийн Мод боловсруулах үйлдвэрт ажилчнаар ажиллаж байсныг нотолсон Архангай аймгийн мод боловсруулах үйлдвэрийн даргын 1984 оны 01 сарын 23-ны өдрийн 02 тоот тушаал, гэрч Ч.Лхамсүрэнгийн мэдүүлэг, Архангай аймгийн Цэцэрлэг хотын 10 жилийн дунд сургуульд сургагч багш, мастер багшаар ажиллаж байсныг нотолсон Октябрийн социалист хувьсгалын 60 жилийн ойн нэрэмжит 10 жилийн дунд сургуулийн захирлын 1984 оны 01 сарын 27-ны өдрийн 3 тоот, 1984 оны 08 сарын 30-ны өдрийн 57 тоот тушаал, гэрч Э.Гонгорын мэдүүлэг, Архангай аймгийн Барилга угсралтын конторт ажиллаж байсныг нотолсон Архангай аймгийн Барилга угсралтын конторын даргын 1985 оны 05 сарын 08-ны өдрийн 73 тоот тушаал, Архангай аймгийн барилгын “Гурван тамир” пүүсийн захирлын 1992 оны 02 сарын 20-ны өдөр 09 тоот тушаал, Техникийн зааварчлагаа өгсөн хяналтын хуудас, гэрч С.Баярсайханы мэдүүлэг, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Архангай аймгийн Архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн мөн хэрэгт эх хувиараа авагдсан Рамын цехийн ажилчин Ц.Пүрэвсүрэнг Барилга угсралтын конторт очиж ажиллах болсон учир 1984 оны 01 сарын 23-наар тасалбар болгон ажлаас чөлөөлсөн “Ажлаас чөлөөлөх тухай” Архангай аймгийн мод боловсруулах үйлдвэрийн даргын 1984 оны 01 сарын 23-ны өдрийн 02 тоот тушаал, Магсар овогтой Пүрэвсүрэнг Норжидын хэсэгт нормчноор 1985 оны 5-р сарын 08-наас эхлэн ажиллуулсан “Ажилд томилох тухай” Архангай аймгийн Барилга угсралтын конторын даргын 1985 оны 05 сарын 08-ны өдрийн 73 тоот тушаал, Хөдөлмөрийн өргөтгөсөн сургалтанд дагалдуулан сургагчаар: Магсарын Пүрэвсүрэнг , ... 1-р сарын 3-наас ... эхлэн ажиллуулсан “Хөдөлмөрийн өргөтгөсөн сургалтанд дагалдуулан сургагч ажиллуулах тухай” Октябрийн социалист хувьсгалын 60 жилийн ойн нэрэмжит 10 жилийн дунд сургуулийн захирлын 1984 оны 01 сарын 27-ны өдрийн 3 тоот тушаал, Хөдөлмөрийн өргөтгөсөн сургалтын дагалдуулан сургагч, мастер Пүрэвсүрэнг өөрийн хүсэлт, ар гэрийн гачигдалтай байдлаас Хотонт суманд шилжих болсныг харгалзан Хөдөлмөрийн өргөтгөсөн сургалтын дагалдуулан сургагч, мастераас 1984 оны 9-р сарын 1-нээр тасалбар болгон ажлаас чөлөөлсөн “Пүрэвсүрэнг ажлаас чөлөөлөх тухай” Октябрийн социалист хувьсгалын 60 жилийн ойн нэрэмжит 10 жилийн дунд сургуулийн захирлын 1984 оны 08 сарын 30-ны өдрийн 57 тоот тушаалуудын огноо, дугаар 1980 оны 03 сарын 18-ны өдрийн Пүрэвсүрэнгийн хөдөлмөрийн дэвтэр дэх бичилттэй тохирдог.
Иймд М.Пүрэвсүрэнгийн “Архангай аймгийн Мод боловсруулах үйлдвэрт ажилчнаар 1980 оны 03 сарын 18-ны өдрөөс 1984 оны 01 сарын 23-ны өдрийг хүртэл, 1984 оны 01 сарын 23-ны өдрөөс 1985 оны 05 сарын 22-ны өдөр хүртэл Архангай аймгийн Цэцэрлэг хотын 10 жилийн дунд сургуульд сургагч багш, мастер багшаар, 1985 оны 05 сарын 08-ны өдрөөс Барилга угсралтын конторт нормчноор ажиллаж байсан бичилттэй 1980 оны 03 сарын 18-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай” хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар Архангай аймгийн Мод боловсруулах үйлдвэрт ажилчнаар 1980 оны 03 сарын 18-ны өдрөөс 1984 оны 01 сарын 23-ны өдрийг хүртэл, 1984 оны 01 сарын 23-ны өдрөөс 1985 оны 05 сарын 22-ны өдөр хүртэл Архангай аймгийн Цэцэрлэг хотын 10 жилийн дунд сургуульд сургагч багш, мастер багшаар, 1985 оны 05 сарын 08-ны өдрөөс Барилга угсралтын конторт нормчноор ажиллаж байсан бичилттэй 1980 оны 03 сарын 18-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр Харчу овгийн Магсарын Пүрэвсүрэнг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээсүгэй.
3. Хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА