Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 2020/ШЦТ/317

 

 

 

                                                                                                

 

                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                          

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Алтаншагай, 

Улсын яллагч Ч.Батзориг,

Хохирогч Х.Г,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Доржханд,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бд холбогдох эрүүгийн 1938006110320 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах наадмын талбайн гадна зам дээр иргэн Х.Гзодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн

Мөрөн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах наадмын талбайн гадна зам дээр иргэн Х.Гзодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 1938006110320  дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Бмөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Энхтуяа гэх хүн машины хаалга онгойлгоод манай эхнэрийг чирээд гарсан. Тэгээд манай эхнэртэй хэрүүл хийгээд байсан. Энхтуяа гэх хүн өөрийнхөө өмсөж явсан куртикээ тайлаад шавар хутгаад шавартай куртикээрээ манай эхнэрийг цохиод байсан. Тэгээд би очоод салгасан. Намайг хүртэл маажаад куртикээрээ ороолгоод байсан...Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч Х.Гмөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Лорд авто угаалгын тэнд явж байсан чинь Отгонжаргал, үл таних 2 залуу, Отгонжаргалын ээж Ундрах нар жижиг суудлын цагаан машины хажууд зогсож байсан. Тэгэхээр нь би Алтаншагай хаана байгаа юм гээд өөрийн хүү Батзоригийг дагуулаад очсон. Тэгсэн Отгонжаргал Алтаншагай ирээгүй Эрдэнэбулганд байгаа гэсэн. Тэгсэн цаанаас нь үл таних 2 залуу нь чамд ямар хамаа байна гээд намайг нэг нь үзэх үү гээд дайраад чам шиг юмыг алсан ч яадаг юм гээд дайраад байсан. Тэгээд багалзуурдаад нөгөөх нь миний гарыг бариад авсан. Намайг машин мөргүүлээд байсан. Тэгээд ноцолдоод байж байтал ухаан алдсан байсан...Цагаан цамц өмссөн залуу нь шууд заамдаж аваад, баруун гараа атгаж байгаад уруул руу 1 удаа цохисон. Тэгээд багалзуурдаад байсан. Тэгсэн нөгөө улаан өмдтэй залуу нь машины тэндээс гүйж ирээд миний баруун зүүн хоёр гарыг маань бариад авсан. Намайг тэнд зогсоосон байсан машинууд руу толгойны хойд хэсгээр мөргүүлээд байсан...Миний толгой байнгын өвдөж зовуурилдаг болсон. Би толгойныхоо өвчнийг намдаахын тулд байнгын өвчин намдаах эм уудаг...Би гомдолтой байна. Би эмчилгээд гарсан зардал 1.200.000 төгрөгийн хохирол, сэтгэл санааны хохирол 1.800.000 төгрөг болон цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,

Ж.Эмөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор өгсөн: “...Отгонжаргал машины хойд талын суудал дээр сууж байгаад бууж ирээд миний баруун гарын булчин руу цохисон. Тэгсэн тэнд байсан үл таних 2 залуугийн нэг нь болох цагаан цамцтай залуу нь манай хүү Ганзоригийг бариад авсан, тэгсэн чинь машины жолоон дээр сууж байсан улаан цамцтай залуу наадахыг чинь алаад өгье гээд Ганзоригийг бариад авсан. Тэгээд тэр гурав ноцолдоод тэр цагаан цамцтай залуу нь Ганзоригийг багалзуурдаад машин мөргүүлээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/,

Гэрч Д.Умөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Батзаяагийн машинд суугаад явах гэж байтал манай охины салсан нөхөр Ганзориг хүү Батзориг, ээж Энхтуяа нартай хамтдаа хүрч ирээд том хүү Алтаншагайгаа хаана байна гэхээр нь хөдөө гэртээ байгаа наадам үзэхгүй гэртээ үлдэнэ гэсэн гэнэ лээ, өмнө сумын наадам өвөө эмээтэйгээ үзээд ядраад хаширсан гэсэн гээд би тайлбарлаад хэлтэл Энхтуяа машины арын суудал дээр сууж байсан Отгонжаргалыг шавартай куртикээр ороолгоод цүнхээрээ саваад чи яахаараа төрсөн ах дүү хоёрыг уулзуулж болдоггүй юм бэ, хүүхдийн эрх зөрчөөд байгаа юм биш үү гээд цохиод байсан. Тэгтэл урд суудал дээр сууж байсан манай хүргэн машинаас бууж очоод Энхтуяаг та чинь яагаад байгаа юм бэ хэл амаараа ойлголцож болдоггүй юм уу гээд хэлтэл Ганзориг гүйж очоод ээжийнхээ цүнхийг аваад цүнхтэй гараараа хүргэн Баттулгыг заамдаж аваад машин руу шахаад чам шиг юманд хамаагүй гээд байхаар нь Отгонжаргал та нар болиоч гээд тэр хоёрын дундуур ортол Энхтуяа Отгонжаргалын тохойн дээрээс хазсан. Отгонжаргал яаж байгаа юм бэ гэтэл чам шиг муу юмыг яасан ч яадаг юм бэ гээд куртикээрээ шавар хутгаад Отгонжаргал руу цацаад байсан. Ганзориг, Б.Б хоёр хэрэлдээд зогсож байсан. Хажууд нь Баттулгын дүү Батзаяа машинаасаа бууж ирээд юу болж байгаа юм бэ та нар гээд хараад зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46, 59-60-р хуудас/,

Гэрч Х.Эмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай нөхөр Ганзориг, хадам ээж Энхтуяа нар түрүүлээд явсан би нялх хүүхэд тэвэрч явсан болохоор хойно нь хоцорч явж байгаад засмал зам дээр гараад ирэхэд засмалын зүүн талд хашааны зүүн талд байсан саарал машин руу манай нөхөр Ганзоригийн хоолойг цагаан саарал цамцтай залуу цамцаар нь хоолойг нь боогоод хажууд нь улаан цамцтай залуу гарыг нь зөрүүлээд барьсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51-р хуудас/,

Гэрч И.Ммөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Өнгөрсөн жилийн даншиг наадмын баяраар би баярын талбай орох гээд засмал зам дагаад явж байхад тод цэнхэр палажтай эмэгтэйг нэг залуухан туранхай бор хүүхэн үстээд дарчихсан байсан. Харин бордуу царайтай залууг цагаан цамцтай залуу хоолойгоор нь боогоод машин руу шахчихсан байсан. Цагаан цамцтай залуугийн хажууд нэг залуу зүгээр л зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 57-р хуудас/,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн

 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 423 дугаартай:

       1.  Х.Гбиед тархины доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо.

       2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн гэмтэл байна.   

      3. Х.Гбиед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

       4. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн  67-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 117-120-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 1938006110320 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах наадмын талбайн гадна зам дээр иргэн Х.Гзодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Б.Бмөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч Х.Гмөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдаан хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Ж.Эмөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/,

Гэрч Д.У/хх-ийн 45-46, 59-60-р хуудас/, гэрч Х.Э/хх-ийн 50-51-р хуудас/,  гэрч И.М/хх-ийн 57-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 423 дугаартай дүгнэлт /хх-ийн 67-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Б.Б нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Б.Б нь хохирогч Х.Гэрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч Х.Г нь сэтгэл санааны хохирол 1.800.000 төгрөг, эмчилгээний зардалд 1.200.000 төгрөгийн хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилж байна.

Эмчилгээний зардалд: Хөх туг эмийн сангийн 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 97.000 төгрөгийн зарлагын баримт /хх-ийн 139-р хуудас/, 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 90.000 төгрөгийн зарлагын баримт, Онош үүдэн эмнэлгийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 60.000 төгрөгийн бэлэн мөнгөний зарлагын баримт, Тунамал эмийн сангийн 2400 төгрөгийн Е баримт, Нэгдсэн эмнэлгийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 31.242 төгрөгийн баримт /хх-ийн 140-р хуудас/, шүүхийн шинжилгээний 8000 төгрөгийн Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 150-р хуудас/, Нэгдсэн эмнэлгийн 282.120 төгрөгийн бэлэн мөнгөний зарлагын баримтын  нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 151-р хуудас/ нийт 570.762 төгрөгийн хохирол нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх ба шүүдэгч Б.Б хохирогч Х.Гт 600.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Иргэн Д.Амаржаргал хохирогч Х.Гт өдрийн 15.000 төгрөгөөр 7 хоног үйлчилгээнд явсан зардал 105.000 төгрөг гарсан гэсэн тодорхойлолтыг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй байна. Учир нь ямар үйлчилгээнд ямар зорилгоор үйлчилсэн тухай гэрээ бичгээр байгуулаагүй мөн машин хөлсөлж үйлчилгээнд явсан нь гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролд тооцох боломжгүй болно.

Иймд хохирогч Х.Г нь үлдэх 600.000 төгрөгийн эмчилгээний зардал, сэтгэл санааны хохирол 1.800.000 төгрөгийн хохирол буюу нийт 2.400.000 төгрөгийн хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Б.Бас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Б нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 120-р хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн 1938006110320 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч М.БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6

 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      4. Эрүүгийн 1938006110320 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй,  хохирогч Х.Г нь 2.400.000 төгрөгийн хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Б.Бас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

      5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Т.ХҮРЭЛБААТАР