Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 00062

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг би

Нэхэмжлэгч: Хаан банкны Зүүнхараа салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, Сэвсүүлийн гудамж 10 тоотод оршин суух Сартуул овогт Туяагийн Алтанжолоо /РД:ВЮ91033036,                              Утас:99605033/,Боржигон овогт Дуламсүрэнгийн Өлзийханд /РД:ВП75062001, Утас:99313649/ нарт холбогдох зээлийн төлбөр 8282656 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч

 

Тодорхойлох нь:

 

           Нэхэмжлэгч Хаан банкны Зүүнхараа салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иргэн Т.Алтанжолоо, Д.Өлзийханд нар нь Сэлэнгэ аймаг Мандал суманд байрлах ХААН Банкны Зүүнхараа салбараас 2015 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн ЗГ201542308695 тоот зээлийн гэрээгээр жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, 12,401,906 /Арван хоёр сая дөрвөн зуун нэгэн мянга есөн зуун зургаан / төгрөгийн цалингийн зээл авсан. Зээлийн барьцаанд гэрийн эд хогшил барьцаалсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2.4.1-д заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 5,913,113 /Таван сая есөн зуун арван гурван мянга нэг зуун арван гурван /, зээлийн хүүгийн төлбөрт 1,133,326 /Нэг сая нэг зуун гучин гурван мянга гурван зуун хорин зургаан төгрөг/, торгуулийн хүүгийн төлбөрт 860 /найман зуун жаран төгрөг /, нийт 7,047,300 / Долоон сая дөчин долоон мянга / төгрөгийн төлбөр хийсэн байна. Зээлдэгч зээлийн гэрээний 2.4.1-д заасан үүргээ зөрчин төлөх ёстой зээл, хүүгийн төлбөрөө графикийн дагуу төлөхгүйгээр 367 хоногоор хугацаа хэтрүүлээд байна. Банк зээлдэгчийг сайн дураараа зээлээ төлөхийг шаардсан боловч зээлдэгч зээлийн төлбөрийг барагдуулаагүй, удаа дараа уулзаж, мэдэгдэл өгсөн боловч зээлээ төлөөгүй байна.Иймээс 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар дараах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: 2015 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн ЗГ201542308695 тоот дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, 2017 оны 01 дугаар сарын 06-ны байдлаар дараах зээлийн төлбөрийг гаргуулах, Үндсэн зээлийн үлдэгдэл 6,488,792.32 төгрөг, Зээлийн хүүгийн төлбөрт 1,732,172.62 төгрөг, Торгуулийн хүү 53,791.74 төгрөг, Нотариатын зардал 7900 төгрөг, Нийт 8,282,656.68 төгрөг, Шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан зардал: Улсын тэмдэгтийн хураамж 147,472.50 төгрөг, Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү. Жич: Шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг шүүхийн шийдвэр гарах өдөр хуульд заасан баримтыг бүрдүүлж хариуцагчаас нэмж нэхэмжилнэ гэжээ.

Хариуцагч Т.Алтанжолоо, Д.Өлзийханд нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Туяа овогтой Алтанжолоо, Дуламсүрэн овогтой Өлзийханд бид Хаан банкны цалингийн зээлийн нэхэмжлэл 8282657 /найман сая хоёр зуун наян хоёр мянга зургаан зуун тавин долоон/ төгрөгнөөс өнөөдөр 7000000 / долоон сая / төгрөгийг төлж барагдуулсан ба үлдэгдэл 1282657 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулах болно. 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 50000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 50000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 1182657 төгрөгийг төлнө. Улсын тэмдэгтийн хураамжийн 73736 төгрөгийг мөн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Хаан банкинд төлж барагдуулна гэжээ.

Нэхэмжлэгч Хаан банкны Зүүнхараа салбар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Танай байгууллагаас ирүүлсэн Туяагийн Алтанжолоо, Дуламсүрэнгийн Өлзийханд нарын шүүхэд өгсөн тайлбартай уншиж танилцаад харилцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул захирамж гаргаж өгнө үү гэжээ.

 

Үндэслэх нь:

Нэхэмжлэгч Т.Алтанжолоо, Д.Өлзийханд нараас зээлийн төлбөр 8282656 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Т.Алтанжолоо,Д.Өлзийханд нар нь 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 7000000 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл 1282657 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 50000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 50000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 1182657 төгрөгийг тус тус төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь тэдний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн орлогод үлдээж, хуулийн дагуу хариуцагч болон төрийн сангийн данснаас зохих хувийг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дахь хэсгийг удирдлага болгон Захирамжлах нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт зааснаар хариуцагч Т.Алтанжолоо, Д.Өлзийханд нараас 8282656.68 төгрөгийг гаргуулах тухай Хаан банкны Зүүнхараа салбарын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Т.Алтанжолоо, Д.Өлзийханд нар нь 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 7000000 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл 1282657 төгрөгийг 2017 оны                          03 дугаар сарын 01-ний өдөр 50000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 50000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 1182657 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн      74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 126385 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч  Т.Алтанжолоо, Д.Өлзийханд нараас 73736 төгрөг, төрийн сангийн 130400941 тоот данснаас 73736 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Зүүнхараа салбарт буцаан  олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар  гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.АЛТАНЦЭЦЭГ