Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 66

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий  шүүгч Д.Байгалмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: 1957 онд төрсөн, хувиараа мужааны ажил эрхэлдэг, Архангай аймгийн Тариат сумын Суман багт оршин суух Хатгин овгийн Содномдаржаагийн Бат-Оюуны /РД:АЮ57052974/ хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч С.Бат-Оюун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнгөнтуяа нар оролцов.

    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч С.Бат-Оюун шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Миний 1973 оны 06 сарын 14-ний өдрөөс 1974 оны 09 сарыг дуустал Архангай аймгийн Хангай сумын үйлдвэрлэлийн бригадад барилгачнаар, 1975 оны 05 сарын 28-нд цэрэгт явж 1978 оны 06 сарын 16-нд халагдаж ирээд Архангай аймгийн Ихтамир сумын Нэгдэл дундын үйлдвэрт 1978 оны 07 сарын 05-ны өдрөөс 1980 оны 07 сарын 19-нийг хүртэл жолоочоор, Архангай аймгийн барилга трестэд нормчноор 1983 оны 01 сарын 03-наас 1990 оныг хүртэл тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч С.Бат-Оюун шүүхэд гаргасан хүсэлтдээ: С.Бат-Оюун миний бие 1973 оны 06 сарын 14-ний өдрөөс 1974 оны 09 сарыг дуустал Архангай аймгийн Хангай сумын үйлдвэрийн бригадад барилгачнаар ажиллаж байсныг тогтоолгох хүсэлтээсээ татгалзаж байна гэжээ.

Хүсэлт гаргагч С.Бат-Оюун шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хүсэлтдээ: Би 1973 онд 7 дугаар анги төгсөөд Архангай аймгийн Хангай сумын Үйлдвэрлэлийн бригадад 2 жил ажилласан. 1974 оны 09 сараас эхлэн Архангай аймагт жолооны курст суралцсан. 1975 оны 05 оны 28-ны өдөр цэргийн албанд татагдаж, 1978 оны 6 сарын 22-ны өдөр цэргээс халагдсан. 1978 оны 7 сарын 15-ны өдрөөс машингүй байж байгаад дараа нь ээлжийн жолоочоор томилогдож 1990 оныг хүртэл Ихтамир сумын Нэгдэл дундын үйлдвэрт жолоочоор 3 жил ажилласан. 1980 оноос 1983 оныг хүртэл Эрдэнэтийн 35-р баазад жолоочоор, 1983 оноос 1990 оныг хүртэл Архангай аймгийн Барилга угсралтын конторт ажилласан. Миний хөдөлмөрийн дэвтрийн нүүрэн дээр нь тамга дарагдаагүй, зураггүй учир болохгүй гэсэн. Мөн Барилга угсралтын трестээс халагдсан тушаал нь олдохгүй байгаа юм. Иймд миний 1978 оны 10 сарын 03-ны өдрөөс 1980 оны 07 сарын 19-ний өдрийг хүртэл Ихтамир сумын Нэгдэл дундын үйлдвэрт жолоочоор, Барилга угсралтын контор, трестэд 1983 оны 01 сарын 03-ны өдрөөс 1988 оны 07 сарын 25-ны өдрийг хүртэл нормчноор, 1988 оны 07 сарын 25-ны өдрөөс 1990 оны 01 сарыг хүртэл жолоочоор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргийг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч С.Бат-Оюун нь Архангай аймгийн Ихтамир сумын нэгдэл дундын үйлдвэрт жолоочоор 1978 оны 10 сарын 03-ны өдрөөс 1980 оны 07 сарын 19-ний өдөр хүртэл, Архангай аймгийн барилга угсралтын конторт /трестэд/ нормчноор 1983 оны 01 сарын 03-ны өдрөөс 1988 оны 07 сарын 25-ны өдөр хүртэл, жолоочоор 1988 оны 07 сарын 25-ны өдрөөс 1990 оны 01 сар хүртэл тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:

  1. Архангай аймгийн архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн:

1.1. 1978 оны 10-р сарын 03-ны өдрөөс эхлэн Зил-130 маркын 16-19 номерын машины жолоочоор Содномдаржаагийн Бат-Оюуныг томилсугай гэсэн “Автын жолооч өөрчлөх ба томилох тухай” Архангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1978 оны 10-р сарын 04-ний өдрийн 174 тоот тушаал,

1.2. Зил-130 маркын 16-19 номерын машины жолоочоор Содномдаржаагийн Бат-Оюуныг 5-р сарын 04-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж, автын слесариар С.Бат-Оюуныг өөрчлөн томилсугай гэсэн “Авто, тракторын жолоочийг өөрчлөн өөр ажилд шилжүүлэх жолооч томилох тухай” Архангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1979 оны 05-р сарын 04-ний өдрийн 63 тоот тушаал,

1.3. 6-р сарын 27-ны өдрөөс эхлэн хавсралтанд нэр дурдсан 29 ажилчны ээлжийн амралтыг олгосугай. Хавсралтанд: С.Бат-Оюун, үндсэн амралт ажлын өдрөөр 22 гэсэн “Тариатын барилгын бригадын ажилчдын ээлжийн амралтыг олгох тухай” Архангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1980 оны 06-р сарын 22-ны өдрийн 124 тоот тушаал,

1.4. “Комисс томилох тухай” Архангай аймгийн барилга угсралтын конторын даргын 1984 оны 08 сарын 02-ны өдрийн 144 тоот тушаал,

1.5. Тариалтын барилгын салбарт 5-р сарын 25-наас эхлэн илүү цагаар ажиллах нэрсийн жагсаалтанд: Бат-Оюун гэсэн хавсралт,

1.6. 1985 оны 2-р сарын амрах ажилчдыг 1-р хавсралтаар баталж 2-р сарын 20-ноос эхлэн амруулсугай. Хавсралтанд: С.Бат-Оюун, эрхэлсэн ажил-мужаан, амрах хоног-22 гэсэн “Ээлжийн амралт олгох тухай” Архангай аймгийн барилга угсралтын конторын даргын 1985 оны 02 сарын 13-ны өдрийн 14 тоот тушаал,

1.7. С.Бат-Оюуныг 7-р сарын 25-наас эхлэн автогаржид ээлжийн жолоочоор тус тус томилж ажиллуулсугай гэсэн “Ажилд томилох тухай” Архангай аймгийн барилга угсралтын конторын даргын 1988 оны 08 сарын 03-ны өдрийн 180 тоот тушаал,

1.8. Байгууллагын ажилтан ажилчдын 9-р сарын ээлжийн амралтыг хавсралт хуваарийн дагуу 9-р сарын 1-нээс эхлэн олгосугай. Хавсралтанд: С.Бат-Оюун гэсэн “Ээлжийн амралт олгох тухай” Архангай аймгийн барилга угсралтын конторын даргын 1990 оны 08 сарын 24-ний өдрийн 241 тоот тушаал,

2. Барилга угсралтын контороос Содномдаржаагийн Бат-Оюуныг шагнасан 1983 оны 07 сарын 09-ний өдрийн баярын бичиг,

3. Гэрч Р.Саранцэцэгийн: “Би Архангай аймгийн Их тамир сумын Нэгдэл дундын үйлдвэрт өргөтгөлийн барилгад засал чимэглэлчнээр 1977 оноос тус үйлдвэрийг хувьчлагдах хүртэл ажилласан. С.Бат-Оюун нь цэргээс халагдаж ирээд 1978 онд Их тамир сумын Нэгдэл дундын үйлдвэрт жолоочоор ажилд орж, уг ажлаа 1980 он хүртэл хийсэн. 1980 онд Нэгдэл дундын үйлдвэрээс гарснаас хойш С.Бат-Оюуныг ямар ажил хийснийг мэдэхгүй. Би С.Бат-Оюунтай нэг суманд, нэг газар хамт ажиллаж байсан учир түүний ажиллаж байсан талаар мэдэж байна” гэх мэдүүлэг,

4. Гэрч С.Пагамдуламын: “Би Архангай аймгийн Их тамир сумын Нэгдэл дундын үйлдвэрт төвийн бригадад 1971 оноос 1982 он хүртэл нормчноор ажиллаж байгаад биеийн байдлаас шалтгаалаас ажлаасаа гарсан. Намайг Их тамир сумын Нэгдэл дундын үйлдвэрт ажиллаж байхад С.Бат-Оюун нь 1978 онд жолоочоор ирж ажиллаж, уг ажлаа 1980 он хүртэл хийсэн. Намайг 1982 онд ажлаасаа гарахад С.Бат-Оюун Их тамир сумын Нэгдэл дундын үйлдвэрээс гарчихсан байсан. Би С.Бат-Оюуныг 1980 онд Нэгдэл дундын үйлдвэрээс гараад ямар ажил хийж байсан талаар мэдэхгүй. Би С.Бат-Оюунтай нэг газарт хамт ажиллахаас гадна, хурал зөвлөгөөнд хамт оролцдог байсан учир түүнийг 1978 оноос 1980 он хүртэл Архангай аймгийн Их тамир сумын Нэгдэл дундын үйлдвэрт  жолоочоор ажиллаж байсныг сайн мэднэ” гэх мэдүүлэг,

5. Гэрч Ж.Нэргүйгийн: “Би С.Бат-Оюунтай Архангай аймгийн Барилга угсралтын трестэд 1983 оноос 1990 он хүртэл хамт ажиллаж байсан. Тухайн үед даамлаар Лампирандорж, бригадын даргаар Угтаабаяр нар ажиллаж байсан. Би Архангай аймгийн Барилга угсралтын трестэд инженерээр ажилладаг байсан. Би Архангай аймгийн Барилга угсралтын трестэд инженерээр 1983 оноос Барилга угсралтын трестийг хувьчлагдаж Гурван тамир пүүс, Гурван тамир ХК болтол ажилласан. С.Бат-Оюун нь Барилга угсралтын трестэд 1983 оноос 1990 он хүртэл нормчноор ажилласан. С.Бат-Оюун Угтаабаяр даргалж байсан үйлдвэрийн баазад нормчноор ажиллаж байсан. Би С.Бат-Оюунтай Барилга угсралтын трестэд нэг дор хамт ажиллаж байсан учир түүнийг 1983 оноос 1990 он хүртэл нормчноор ажиллаж байсныг сайн мэднэ” гэх мэдүүлэг,

6. Гэрч А.Мягмарсүрэнгийн: “С.Бат-Оюун бид хоёр 1983 онд Архангай аймгийн Барилга угсралтын трестэд хамт ажилд орж, би засал чимэглэлчнээр, С.Бат-Оюун нормчноор ажиллаж байсан. С.Бат-Оюун  уг ажлаа 1990 он хүртэл хийсэн. Би 1983 онд Барилга угсралтын трестэд ажилд орсноос хойш одоог хүртэл Барилга угсралтын трестийг хувьчлагдаж Гурван тамир пүүс, Гурван тамир ХК, Гурван тамир ХХК болтол засал чимэглэлчнээр ажиллаж байна. Би С.Бат-Оюунтай Барилга угсралтын трестэд нэг дор Угтаабаярын бригадад хамт ажиллаж байсан учир түүнийг 1983 оноос 1990 он хүртэл нормчноор ажиллаж байсныг сайн мэднэ. С.Бат-Оюун 1983 оноос 1990 оны хооронд амралтаа авсан жолоочийн оронд машин жолооддог л байсан. Зуурмагны самосват жолоодож л байдаг байсан. С.Бат-Оюуныг жолоочоор ажиллуулах тушаал гарсныг би мэдэхгүй” гэх мэдүүлэг,

7. 1978 оны 10 сарын 03-ны өдөр автын жолоочоор авч ажиллуулав, Архангай аймгийн нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1978 оны 10 сарын 04-ний өдрийн 174-р тушаалаар; 1980 оны 07 сарын 19-ний өдөр өөр ажилд шилжих болсон учир жолоочийн ажлаас чөлөөлөв, Архангай аймгийн нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1980 оны 07 сарын 19-ний өдрийн 135-р тушаалаар; ... 1983 оны 01 сарын 03-ны өдөр шилжин ирсэн тул нормчноор авч ажиллуулав, Архангай аймгийн Барилга угсралтын конторын даргын 1983 оны 1-р сарын 03-ны өдрийн 1 тоот тушаалаар; 1988 оны 03 сарын 23-ны өдөр нормын ажлаас чөлөөлж гражид авто жолоочоор ажиллуулав, Архангай аймгийн Барилга угсралтын конторын даргын 1988 оны 3-р сарын 23-ны өдрийн 59 тоот тушаалаар гэсэн бичилт бүхий С.Бат-Оюуны 1979 оны 02 сарын 24-ний өдрийн хөдөлмөрийн дэвтэр,

8. С.Бат-Оюуны 1974 оны 01 сарын 30-ны өдрийн хөдөлмөрийн дэвтэр,

9. С.Бат-Оюуны 1975 оны 04 сарын 04-ний өдрийн 293529 тоот цэргийн батлах зэрэг болно.

 

Шүүх хүсэлт гаргагч С.Бат-Оюуны хүсэлтээр түүнтэй хамт Архангай аймгийн Ихтамир сумын нэгдэл дундын үйлдвэрт ажиллаж байсан Р.Саранцэцэг, С.Пагамдулам, Архангай аймгийн барилга угсралтын конторт /трестэд/ хамт ажиллаж байсан Ж.Нэргүй, А.Мягмарсүрэн нараас гэрчийн мэдүүлэг авсан ба дээрх гэрч нарт үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг болон мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, санаатай худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэхийг тайлбарлаж сануулсан тул гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзлээ.

Архангай аймгийн архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн лавлагаа, 1983 оны 07 сарын 09-ний өдрийн баярын бичиг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай нотлох баримт юм. 

Мөн С.Бат-Оюуны хөдөлмөрийн дэвтэрт түүний Архангай аймгийн Ихтамир сумын нэгдэл дундын үйлдвэрт жолоочоор ажилд орсон болон ажлаас чөлөөлөгдсөн талаарх бичилтэд тухайн байгууллагын тамга дарагдсан, Ихтамир сумын нэгдэл дундын үйлдвэрт жолоочоор ажилд орсон огноо, тушаалын огноо, дугаар Архангай аймгийн архивын сан хөмрөгт хадгалагдаж буй Архангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1978 оны 10-р сарын 04-ний өдрийн 174 тоот “Автын жолооч өөрчлөх ба томилох тухай” тушаалтай тохирдог тул С.Бат-Оюуны 1974 оны 01 сарын 30-ны өдрийн хөдөлмөрийн дэвтэр нь түүний ажиллаж байсныг нотолж байна.

 Хүсэлт гаргагч С.Бат-Оюуны Архангай аймгийн Ихтамир сумын нэгдэл дундын үйлдвэрт жолоочоор ажиллаж байсан нь Архангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1978 оны 10-р сарын 04-ний өдрийн 174 тоот, 1979 оны 05-р сарын 04-ний өдрийн 63 тоот, 1980 оны 06-р сарын 22-ны өдрийн 124 тоот тушаал, гэрч Р.Саранцэцэг, С.Пагамдулам нарын мэдүүлэг, Архангай аймгийн барилга угсралтын конторт /трестэд/ нормчноор ажиллаж байсан нь Архангай аймгийн барилга угсралтын конторын даргын 1985 оны 02 сарын 13-ны өдрийн 14 тоот, 1988 оны 08 сарын 03-ны өдрийн 180 тоот, 1990 оны 08 сарын 24-ний өдрийн 241 тоот тушаал, 1983 оны 07 сарын 09-ний өдрийн баярын бичиг, гэрч Ж.Нэргүй, А.Мягмарсүрэн нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр  нотлогдож байна.

Хүсэлт гаргагч С.Бат-Оюуны Архангай аймгийн Ихтамир сумын нэгдэл дундын үйлдвэрт жолоочоор 1978 оны 10 сарын 03-ны өдөр ажилд орсон нь Архангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1978 оны 10-р сарын 04-ний өдрийн 174 тоот “Автын жолооч өөрчлөх ба томилох тухай” тушаалаар, Архангай аймгийн барилга угсралтын конторт /трестэд/ жолоочоор 1988 оны 07 сарын 25-ны өдрөөс ажилласан нь С.Бат-Оюуныг 7-р сарын 25-наас эхлэн автогаржид ээлжийн жолоочоор томилж ажиллуулсан “Архангай аймгийн барилга угсралтын конторын даргын 1988 оны 08 сарын 03-ны өдрийн 180 тоот Ажилд томилох тухай” тушаалаар тус тус тогтоогддог.

Мөн хүсэлт гаргагч С.Бат-Оюуны “би 1978 оны 10 сарын 03-ны өдрөөс 1980 оны 07 сарын 19-ний өдрийг хүртэл Ихтамир сумын Нэгдэл дундын үйлдвэрт жолоочоор, Барилга угсралтын контор, трестэд 1983 оны 01 сараас 1988 оны 07 сарын 25-ны өдрийг хүртэл нормчноор, 1988 оны 07 сарын 25-ны өдрөөс 1990 оны 01 сарыг хүртэл жолоочоор ажилласан” гэх тайлбар, гэрч Р.Саранцэцэг, С.Пагамдулам, Ж.Нэргүй, А.Мягмарсүрэн нарын мэдүүлэг, 1980 оны 06-р сарын 22-ны өдрийн 124 тоот тушаал, 1990 оны 08 сарын 24-ний өдрийн 241 тоот тушаал зэргийг үндэслэн түүнийг Архангай аймгийн Ихтамир сумын нэгдэл дундын үйлдвэрт жолоочоор 1980 оны 07 сарын 19-ний өдрийг хүртэл, Архангай аймгийн барилга угсралтын конторт /трестэд/ нормчноор 1983 оны 01 сарын 03-ны өдрөөс 1988 оны 07 сарын 25-ны өдрийг хүртэл, жолоочоор 1988 оны 07 сарын 25-ны өдрөөс 1990 оны 01 сар хүртэл ажилласан гэж үзлээ.

Иймд С.Бат-Оюуны Архангай аймгийн Ихтамир сумын нэгдэл дундын үйлдвэрт жолоочоор 1978 оны 10 сарын 03-ны өдрөөс 1980 оны 07 сарын 19-ний өдрийг хүртэл, Архангай аймгийн барилга угсралтын конторт /трестэд/ нормчноор 1983 оны 01 сарын 03-ны өдрөөс 1988 оны 07 сарын 25-ны өдрийг хүртэл, жолоочоор 1988 оны 07 сарын 25-ны өдрөөс 1990 оны 01 сар хүртэл ажиллаж байснаа тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

“Комисс томилох тухай” Архангай аймгийн барилга угсралтын конторын даргын 1984 оны 08 сарын 02-ны өдрийн 144 тоот тушаал хүсэлт гаргагч С.Бат-Оюунд холбогдох баримт биш тул уг тушаалыг хүсэлт гаргагчид хамааралгүй баримт гэж, Тариатын барилгын салбарт 5-р сарын 25-наас эхлэн илүү цагаар ажиллах нэрс гэсэн хавсралт нь ямар тушаал, тогтоолын хавсралт болох нь тодорхойгүй байх тул уг баримтыг С.Бат-Оюуны ажиллаж байсныг нотолсон баримт биш гэж тус тус үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн  135.2.6-д зааснаар Хатгин овгийн Содномдаржаагийн Бат-Оюуныг Архангай аймгийн Ихтамир сумын нэгдэл дундын үйлдвэрт жолоочоор 1978 оны 10 сарын 03-ны өдрөөс 1980 оны 07 сарын 19-ний өдөр хүртэл, Архангай аймгийн барилга угсралтын конторт /трестэд/ нормчноор 1983 оны 01 сарын 03-ны өдрөөс 1988 оны 07 сарын 25-ны өдөр хүртэл, жолоочоор 1988 оны 07 сарын 25-ны өдрөөс 1990 оны 01 сар хүртэл тус тус ажиллаж байсныг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

           

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.БАЙГАЛМАА