Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 00101

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

биелүүлснийг батлах тухай

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг би Скайтел ХХК-ний  нэхэмжлэлтэй, хариуцагч Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг 43-33 тоотод оршин суух Хүүхээгийн Гансүхэд холбогдох төлбөрийн үлдэгдэл 89160 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 28-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгээд

 

Тодорхойлох нь:

 

            Нэхэмжлэгч Скайтел ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... ….“Х.Гансүх нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2014 оны 11 сарын 11-ний өдөр дараа төлбөрт Postpaid BC-20K үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээ байгуулж 90061666 дугаарын эзэмшигч болсон. Гэтэл Х.Гансүх нь гэрээний үүргээ үл биелүүлж 90061666 дугаарын 2015 оны 02 сарын байдлаарх төлбор 135160 төгрөгийг төлөөгүй тул гэрээний 5.1.7-д заасны дагуу үйлчилгээг хаасан. Х.Гансүх-д төлбөрөө төлөхийг сануулж байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд Х.Гансүх-с төлбөрийн үлдэгдэл болох 135160 төгрөг үүнээс гэрээний 5.1.8-д заасны дагуу барьцаа 50000 төгрөгийг хасч үлдэгдэл 85160 төгрөг, нотариатын зардалд 4000 төгрөг, нийт 89160 тогрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Мөн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилж 4550 төгрөгийг төлсөн болно.

Үндэслэх нь:

 

            Нэхэмжлэгч Скайтел ХХК нь утасны хэрэглээний төлбөр 89160 төгрөгийг Х.Гансүхээс гаргуулахаар шүүхэд нэхэмжилсэн ба шүүхэд хэрэг шалгагдах явцад хариуцагч Х.Гансүх 89160 төгрөгийг  төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байна, хариуцагч Х.Гансүх нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хуульд харшлах зүйлгүй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг удирдлага болгон Захирамжлах нь:

 

         1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Скайтел ХХК-аас хариуцагч Х.Гансүхээс утасны хэрэглээний төлбөр 89160 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг  хариуцагч Х.Гансүх нь хүлээн биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн      74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Скайтел ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 4550 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Гансүх нь  улсын тэмдэгтийн хураамж 2275 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 2275 төгрөгийг тус тус  гаргаж нэхэмжлэгч Скайтел ХХК-д  буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах , хяналтын журмаар гомдол гаргах , тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Б.АЛТАНЦЭЦЭГ