Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 00046

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

биелүүлснийг батлах тухай

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг би Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг Спиртийн 11 дүгээр байр 278 тоотод оршин суух Ханбүргэд овогт Цэдэн-Ишийн Урантамир /РД:МЗ67072164, утас-99862560/-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Мандал Улаан загалмайн хороо”-д холбогдох амралтын нөхөн олговор 410500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгээд

 

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч Ц.Урантамир шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие нь Мандал сумын Улаан загалмайн хороонд 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр арга зүйчээр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ажлаас халагдсан тушаал гарч ажлаа хүлээлгэн өгсөн. Тус хороонд 9 сар 05 хоног ажилласан бөгөөд Монгол улсын хөдөлмөрийн хуулийг баримтлан ажилласан хугацааныхаа амралтын цалинг бодуулж авахыг хүссэн өргөдлөө                        11 дүгээр сарын 01-ний өдөр өгсөн ба шийдвэрлэж өгөхгүй байсан тул 11 дүгээр сарын 28-ны өдөр дахин өргөдөл өгсөн боловч одоог хүртэл өргөдлийн хариугаа авч чадахгүй байна. Утсаар холбогдож удаа дараа асуухад дарга Х.Дүнгээ, нягтлан бодогч Н.Гэрэлчулуун нар бие биерүүгээ асуудлыг түлхэж өөрсдөөсөө зайлуулж байсан тул МУЗН-ийн дүрмийн хорооны хуулийн зөвлөх Ө.Хонгорзултай утсаар холбогдож гомдлоо мэдүүлэхэд: Хуулийн байгууллагад хандаж өргөдлөө өгч болно гэж зөвлөсний дагуу нэхэмжлэл гаргаж байна. Иймд миний 9 сар 5 хоногийн ажилласан хугацааны амралтын мөнгө 410500 төгрөгийг гаргуулж өгч хохиролгүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянагдах явцад “Мандал Улаан загалмайн хороо” нь нэхэмжилсэн 410500 төгрөгийг 2017 оны                                           01 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэгч миний нэр дээрх төрийн банкны дансанд 369800 төгрөгийг хийж нийгмийн даатгалын болон хүн амын орлогын албан татвар суутгаж тооцсоноор олгосон тул өөр нэхэмжлэх зүйлгүй учир хэргийг хааж өгнө үү гэжээ.

Үндэслэх нь:

 

            Нэхэмжлэгч Ц.Урантамир нь 410500 төгрөгийг “Мандал Улаан загалмайн хороо”-оос амралтын нөхөн олговор гаргуулахаар шүүхэд нэхэмжилсэн ба шүүхэд хэрэг шалгагдах явцад хариуцагч “Мандал Улаан загалмайн хороо” нь 410500 төгрөгийг  төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байна, хариуцагч “Мандал Улаан загалмайн хороо” нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэнийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хуульд харшлах зүйлгүй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг удирдлага болгон Захирамжлах нь:

 

         1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Урантамираас гаргасан 410500 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг  хариуцагч “Мандал Улаан загалмайн хороо” нь хүлээн биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн      74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Урантамираас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 12965 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Мандал Улаан загалмайн хороо”-оос улсын тэмдэгтийн хураамж 6482 төгрөгийг,төрийн сангийн орлогоос 6482 төгрөгийг тус тус  гаргаж нэхэмжлэгч Ц.Урантамир-д  буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах , хяналтын журмаар гомдол гаргах , тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Б.АЛТАНЦЭЦЭГ