Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 00047

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

           Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1966 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 51 настай, эмэгтэй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг, Баян-Арцат 06 тоотод оршин суух, Боржигон овогт Сандаг овогтой Цэцгээ  /РД:МЗ66100101/, утас-99457183/-гээс гаргасан “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай”  хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Ч.Ариунсайхан, хүсэлт гаргагч С.Цэцгээ нар оролцов.  

Тодорхойлох нь:

 

            Хүсэлт гаргагч С.Цэцгээ нь шүүхэд гаргасан хүсэлтэндээ:  ....миний бие анх 1982 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Зүүнхараа дахь НАА үйлчилгээний комбинатад дагалдан оёдолчингоор ажилд орж оёдолчингоор ажиллаж байгаад 1984 оны 06 дугар сарын 21-ний өдөр оёдолчины ажлаас чөлөөлөгдөн Зүүнхараа дахь модны үйлдвэрт Боловсруулах цехийн хайрцагчингаар 1984 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 1986 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл ажилласан. Ингээд 1986 оны 09 дүгээр сард Дарханы техник мэргэжлийн сургуульд суралцахаар явсан. 1986 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 01-ийг хүртэл Дархан хотын Барилгын техник мэргэжлийн сургуулийн хувцас өлгөгчөөр ажилласан. Дараа нь 1988 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд Хараа амралтанд зөөгч тогоочоор ажилласан. Миний бие нь 2016 оны 10 сард 50 нас хүрч өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл тушаал олдохгүй байгаа тул миний улсад ажилласан 08 жил 10 сар 03 хоногийг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Үндэслэх нь:

 

Хүсэлт гаргагч С.Цэцгээ нь 1982 оны 07 дугаар сарын 20-наас 1984 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүртэл Зүүнхараа хот дахь нийтийн аж ахуй үйлдвэрийн комбинатад дагалдан оёдолчин, 1984 оны 07 дугаар сарын 02-ний өдрөөс 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Зүүнхараа дахь мод боловсруулах үйлдвэрийн хайрцагны цехэд хайрцагчин, 1986 оны 09 дүгээр сарын 03- ны өдрөөс 1987 оны 09 дүгээр 01-ий өдөр хүртэл Дарханы барилгын ТМС-д хувцас өлгөгч, үйлчлэгч,1988 оны 07 дугаар сарын 01-нээс 1988 оны 12 дугаар сарын  23-ны өдөр хүртэл худалдаа бэлтгэлийн ангид тогооч, 1988 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 20-ний өдөр хүртэл Хараа /Тарни/ амралтанд зөөгч, тогооч, үйлчлэгчээр тус тус ажиллаж байсныг сэргээн тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.Үүнд: Багийн засаг даргын тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Сэлэнгэ аймгийн Төв архивын тодорхойлолт, Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн тодорхойлолт, 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Дархан хот дахь Барилгын техник мэргэжлийн дунд сургуулийн захиралын 71, 105 тоот тушаалуудын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Зүүнхараа дахь модны үйлдвэрийн захиргааны даргын 1986 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 129, 60 тоот тушаалуудын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Зүүнхараа хотын Нийтийн аж ахуй үйлчилгээний комбинатын даргын 1984 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 09 тоот тушаал, тушаалын хавсралтыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Төгөлдөр баг ХХК-ны 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 021/16 тоот тодорхойлолт болон гэрчийн мэдүүлгүүд 

Гэрч Б.Гүндүүсамбуугийн шүүхэд өгсөн мэдүүлэг: Би 1980 онд 8 дугаар ангиа төгсөөд Зүүнхараагийн нийтийн ахуй үйлчилгээнд гуталчнаар ажилд орж гутлын түрүү оёдог байсан. Тэгж ажиллаж байхад 1982 онд С.Цэцгээ манай байгууллагад оёдолчноор ажилд орж байсан. Би 1990 онд манай байгууллага татан буугдах хүртэл ажилласан. харин С.Цэцгээ нь 1984 он хүртэл ажлаад ажлаасаа гарсан гэх мэдүүлэг

Гэрч Ю.Оюунцэцэгийн шүүхэд өгсөн мэдүүлэг: Би 1974 онд Зүүнхараагийн нийтийн ахуй үйлчилгээнд анх оёдолчингоор ажилд орж ажиллаж байхад С.Цэцгээ нь 1982 онд оёдолчингоор ажилд орж байсан. Би нийтийн ахуй үйлчилгээг 1990 онд татан буугдаж тарахад бид хувиараа оёдолчингоор ажиллаж эхэлсэн. Одоог хүртэл ажиллаж байна. С.Цэцгээ нь Нийтийн ахуй үйлчилгээ тарахаас өмнө буюу 1984 он хүртэл ажиллаж байгаад гарсан гэх мэдүүлэг

Гэрч Ж.Нинагийн шүүхэд өгсөн мэдүүлэг: Би 1976 онд Зүүнхараагийн нийтийн ахуй үйлчилгээний оёдлын цехэд орж ажиллаж байсан. С.Цэцгээ нь 1982 оноос 1984 он хүртэл тус оёдлын цехэд оёдолчин хийж байсан. Би 1992 он хүртэл ажиллаад зах зээлд шилжээд тарж өөрсдөө хувиараа одоог хүртэл хөдөлмөр эрхлэж байна. Тухайн үед манай оёдлын цех 2 ээжлтэй байсан. Нэг ээлжинд нь бид хамт ажиллаж байсан болохоор сайн мэдэж байна

Гэрч Ю.Жавзангийн шүүхэд өгсөн мэдүүлэг: Би 1981 онд Зүүнхараагийн Модны үйлдвэрт хайрцагны цехэд суурь машинчаар ажиалд орж ажиллаж байхад 1984 онд С.Цэцгээ нь торхон цехэд ажилд орж байсан. Би 1992 он хүртэл тус үйлдвэртээ ажилласан. Харин С.Цэцгээ нь 1986 он хүртэл ажиллаж байгаад гарсан гэх мэдүүлэг,

Гэрч Т.Норжмаагийн шүүхэд өгсөн мэдүүлэг: Би 1975 онд Зүүнхараагийн Модны үйлдвэрийн торхон цехэд ажилд орсон. Тэндээ ажиллаж байхад 1984 оноос тус үйлдвэрийн хайрцган цехэд С.Цэцгээ нь ажилд орж байсан. Би 1999 оныг хүртэл ажилласан. харин С.Цэцгээ 1986 оныг дуустал ажиллаад ажлаасаа гарч байсан гэх мэдүүлэг,

Гэрч Ж.Ичинхорлоогийн шүүхэд өгсөн мэдүүлэг: Би 1973 онд Зүүнхараагийн Мод боловсруулах үйлдвэрт ажилд орсон. Эхлээд торхны цехэд ажиллаж байгад хайрцагны цехэд ажилладаг болсон 1984 онд С.Цэцгээ нь хайрцагны цехэд нормчингоор ажилд орж байсан. Би тус байгууллагадаа 1996 он хүртэл ажлаад манай байгууллага дампуурах хүртэл ажилласан. С.Цэцгээ нь 1986 онд ажлаасаа гарсан гэх мэдүүлэг

Гэрч Д.Шүрэнчимэгийн шүүхэд өгсөн мэдүүлэг: Би 1988 оны 04 дүгээр сараас Тарни амралтанд бичиг хэрэг, зөөгчөөр ажилд орж байсан. 1988 оны 12 дугаар сард С.Цэцгээ нь тус амралтанд үйлчлэгчээр ажилд орж байсан юм. Би 1996 оны 04 сард тус байгууллагаасаа гарч өөр ажилд орсон. С.Цэцгээ нь 1991 оны 09 сард ажлаасаа гарч байсан гэх мэдүүлэг

Гэрч П.Наранцэцэгийн шүүхэд өгсөн мэдүүлэг: Би 1985 онд Тарни амралтанд байрны үйлчлэгчээр ажилд орсон С.Цэцгээ нь 1988 оны 12 дугаар сард ажилд орсон С.Цэцгээтэй 1991 оны 12 сар хүртэл хамт ажилласан. Би 1991 оны 12 сард ажлаасаа гарч байсан гэх мэдүүлэг

Гэрч Д.Нарантуяагийн шүүхэд өгсөн мэдүүлэг: Би 1985 онд Тарни амралтанд байрны үйлчлэгчээр ажилд орсон С.Цэцгээ нь 1988 оны 12 дугаар сард ажилд орсон С.Цэцгээтэй 1991 оны 12 сар хүртэл хамт ажилласан. Би 1991 оны 12 сард ажлаасаа гарч байсан гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан  нотлох баримтуудаар:

Хүсэлт гаргагч С.Цэцгээ нь 1982 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүртэл Зүүнхараа хот дахь нийтийн аж ахуй үйлдвэрийн комбинатад дагалдан оёдолчин, 1984 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Зүүнхараа дахь мод боловсруулах үйлдвэрийн хайрцагны цехэд хайрцагчин, 1986 оны 09 дүгээр сарын 03- ны өдрөөс 1987 оны 09 дүгээр 01н-ий өдөр хүртэл Дарханы барилгын ТМС-д хувцас өлгөгч, үйлчлэгч,1988 оны 07 дугаар сарын 01-нээс 1988 оны 12 дугаар сарын  23-ны өдөр хүртэл худалдаа бэлтгэлийн ангид тогооч, 1988 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 20-ний өдөр хүртэл Хараа /Тарни/ амралтанд зөөгч, тогооч, үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан  нь хүсэлт гаргагчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан дээрх баримтуудаар тогтоогдож байна.Хүсэлт гаргагч С.Цэцгээгийн хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 134 дүгээр зүйлийн 134.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Боржигон овогт Сандагийн Цэцгээ нь  1982 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс  1984 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүртэл Сэлэнгэ аймаг Зүүнхараа хот дахь нийтийн аж ахуй үйлчилгээний комбинатад дагалдан оёдолчин, 1984 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Сэлэнгэ аймгийн Зүүнхараа дахь мод боловсруулах үйлдвэрийн хайрцагны цехэд хайрцагчин, 1986 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 1987 оны 09 дүгээр 01-ний өдөр хүртэл Дарханы барилгын ТМС-д хувцас өлгөгч, үйлчлэгч, 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын  23-ны өдөр хүртэл Сэлэнэ аймаг Зүүнхараа хотын худалдаа бэлтгэлийн ангид тогоочоор, 1988 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл Хараа /тарни/ амралтанд зөөгч, тогооч, үйлчлэгчээр тус тус ажиллаж байсныг сэргээн тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт заасныг баримтлан  хүсэлт гаргагч С.Цэцгээгээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн 130400941 тоот дансанд буюу төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

                           

 

 

 

ДАРГАЛАГЧ                                       Б.АЛТАНЦЭЦЭГ