Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
Хэргийн индекс | 149/2016/00089/И |
Дугаар | 00043 |
Огноо | 2017-01-25 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 00043
Зохигчдын эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг би даргалаж хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хүнс хөдөө аж ахуйн яамны тариалан эрхлэлтийг дэмжих сангаас гаргасан
Хариуцагч: Өгөөмөр Мандал ХХК-д холбогдох зээлийн төлбөр 37900086 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга С.Баянжаргал оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч Хүнс хөдөө аж ахуйн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Өгөөмөр мандал” ХХК нь 2008 оноос хойш ТЭДС-аас дэмжлэг аван одоог хүртэл хамтран ажиллаж байна. Тэрээр 2016 оны 03-р сарын 15-ны өдрийн тооцооны үлдэгдлээр хугацаа хэтэрсэн өр 25,266,924 төгрөг байна. Үүнд:
Нэхэмжлэгч Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Тариалан эрхлэлтийг дэмжих сан шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ: Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Өгөөмөр мандал” ХХК-д холбогдуулан 37900086 төгрөгний нэхэмжлэлийн шаардлага гаргаж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа билээ. Хариуцагч “Өгөөмөр мандал” ХХК-аас манай байгууллагын санхүү бүртгэлийн албатай тооцоо нийлэн үндсэн нэхэмжлэл 25,266,925 /хорин таван сая хоёр зуун жаран зургаан мянга есөн зуун хорин тав/-н төгрөгийн өр төлбөртэйг бүрэн хүлээн зөвшөөрсөн №2017/01 дугаар баталгаа гаргаж, тус төлбөрийг бүрэн төлөх тухай 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр №01/17 албан бичиг ирүүлсэнийг үндэслэн нэхэмжпэлийн шаардлага багасган 25,266,925 /хорин таван сая хоёр зуун жаран зургаан мянга есөн зуун хорин тав/-н төгрөгийн өр төлбөрийг 2017 оны 10 дугаар сарын 31-ний дотор бүрэн төлөх тухай 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан тул зохигчийн эвлэрлийг батлан шийдвэрлэж өгнө үү.
Хариуцагч Өгөөмөр Мандал ХХК шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ: ... Тус шүүхэд хянагдаж буй Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн нэхэмжпэлтэй Өгөөмөр мандал ХХК-д холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэгдэж байгаа билээ. Нэхэмжлэгч Тариалан эрхлэлтийг дэмжих сантай харилцан тохиролцож тооцоогоо нийлэн үлдэгдэл төлбөр болох 25266925 /хорин таван сая хоёр зуун жаран зургаан зургаан мянга есөн зуун хорин тав/ төлбөртэй үлдсэн бөгөөд уг төлбөрийг 2017 оны намрын ургац хураалтаар төлөхөөр тохиролцсон эвлэрлийн. гэрээг 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан тул зохигчийг эвлэрлийг шүүгчийн захирамжаар баталгаажуулж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Үндэслэх нь:
Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа тариалан эрхлэлтийг дэмжих сан нь Өгөөмөр Мандал ХХК-аас зээлээр олгосон трактор болон үрийн улаан буудайны үнэ болон гэрээний дагуу тооцсон алданги, хүү торгууль бүгд 37900086 төгрөг нэхэмжилсэн ба шүүхээр хянагдах хугацаанд зохигч нар нь эвлэрэн хэлэлцэж нэхэмжлэгч тал алданги болох 12633462 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, үндсэн шаардлага 25266925 төгрөгийг гаргуулахаар, хариуцагч Өгөөмөр Мандал ХХК нь зээлийн үлдэгдэл төлбөр 25266925 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 30-ны дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна. Хүнс хөдөө аж ахуйн яамны тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гаргасан нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3.3-д зааснаар Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх ба Хуульд зааснаар хариуцагч Өгөөмөр Мандал ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд төлвөл зохих 286084 төгрөгний 50 хувь буюу 143042 төгрөгийг гаргаж төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон Захирамжлах нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан Нэхэмжлэгч Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Тариалан эрхлэлийг дэмжих сан нь хариуцагч Өгөөмөр Мандал ХХК-иас 37,900,086 төгрөг нэхэмжилсэн ба нэхэмжлэгч тал алданги болох 12633462 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Өгөөмөр Мандал ХХК нь зээлийн үндсэн төлбөрт 252666524 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 30-ны дотор бүрэн төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3.3-д зааснаар нэхэмжлэгч Хүнс хөдөө аж ахуйн яамны тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гаргасан нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Өгөөмөр Мандал ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 142042 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүз захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухай асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ