Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 00097

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж хийсэн иргэний шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо 3 дугаар байр 58 тоотод оршин  байрших “Тун Жөү”  ХХК-иас гаргасан

           Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Мандал  сумын 1 дүгээр баг “Жаргалан” хотхон  96-3-52 тоотод оршин суух Боржигон овогт Батаагийн Доржханд /РД:МЗ90112162/-д холбогдох зээл төлбөр 1500000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Тун Жөү ХХК-ний  захирал Лю Лянхуа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг, хариуцагч Б.Доржханд, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Цогзолмаа, нарийн бичгийн дарга Ч.Баянжаргал нар оролцов.

 

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч Тун Жөү ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл тайлбартаа: ...Б.Доржханд нь 2013 онд Тун Жөү ХХК-аас 2 өрөө байр  худалдан авч үлдэгдэл 3000000 төгрөгийг 2015 оны  03 дугаар сарын 5-ны өдөр гэхэд төлж барагдуулахаар тохиролцсон болно. Үүнээс дансаар 1500000 төгрөгөө барагдуулж үлдэгдэл 1500000 төгрөгөө барагдуулаагүй тул Б.Доржхандаас 1500000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. Уг нь Доржханд шинэ байранд нүүж орсон. Шинэ байранд нүүж орчихоод надаас засварийн мөнгө гээд нэхэж байгаад нь гайхаж байна. Үнэхээр засвар хийлгэх шалтгаантай бол би өөрөө бичиг хийж өгөөд гарын үсэг зураад баталгаажуулсан  байдаг. Манай дарга ч үүнийг зөвшөөрөхгүй.  Бүх мөнгө Тун Жөү ХХК-ны мөнгө тул чиний 1.500.000 төгрөг, өөр нэг хүний өр гээд бүгдийг нь нийлүүлээд үзэхэд олон хүний өр над дээр гарч байгаа. Тиймээс манай дарга намайг Хятадад шүүхэд өгсөн. Дарга намайг чи энэ хүмүүсээс өрөө авахгүй бол би чамаас өөрөөс чинь авна гэж хэлсэн. Доржхандын байрны үнэ 33.000.000 сая төгрөг болсон. Би Доржхандад сайн санаж туслаад өөрөөсөө 3.000.000 төгрөг зээллүүлсэн. Тиймээс би Доржхандад өгсөн 3.000.000 төгрөгийн үлдэгдэл 1.500.000 төгрөгийг гаргуулж авах хүсэлтэй байна гэв.

Хариуцагч Б.Доржханд шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар мэдүүлэгтээ ...Тун Жөү ХХК-аас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа миний бие нөхөр Б.Цогтбаатарын хамтаар Сэлэнгэ аймгийн Мандал сум 1 дүгээр баг 96-3-52 тоот 2 өрөө орон сууцыг худалдан авахаар анх очиж үзэхэд вакум цонх бүрэн бус паркетан шал нь ус алдаж хөндийрсөн 00-ын өрөөний сангаас ус алдсан булан тохой нь асуудалтай дотоод засвар хийхээр байсан. Үүнийг тухайн үед байр хариуцаж байсан С.Намтар харсан. Энэ байдлыг С.Намтарт хэлэхэд С.Намтар нь Тун Жөү ХХК-ны захирал Лю Лянхуад уламжилж хэлэхэд Лю Лянхуа нь засч өгнө гэсэн боловч засвар хийж засаж өгөөгүй иймээс бид өөрсдийн хөрөнгөөр /шиэ байранд/ засвар хийсэн тул энэ мөнгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ. Би 2013 оны өвөл 01 дүгээр сард аав ээж, нөхөр, ахын хамт 96 айлын байрнаас худалдаж авах зорилготойгоор очиж үзэхэд Лянхуа эгч байгаагүй, Намтар гэдэг хүн байсан. Тэгээд бид нарт 1 давхарын 52 тоотын 2 өрөө байр зарагдаагүй  үлдсэн гээд үзүүлсэн. Орж үзэхэд вакум цонх нь бүрэн бус нуухнууд нь хийгдээгүй, жижиг өрөөний цонх хагарчихсан, паркетан шал нь дээшээ хөөгөөд хөндийрсөн, нойлын өрөөний хананаас ус гоожоод замаск нь хуурчихсан байсан. Бид ярилцаад энэ байрыг чинь авмаар байна. Засаж өгөх боломж байгаа юу гэж асуухад Намтар ах би Лян Хуаруу залгаад асууя гээд миний хажууд Лян Хуа эгчрүү ярьсан чинь наад айлаа оруулчих, би өөрөө засварыг нь хариуцаад хийлгэе гэж хэлсэн. Ингээд Лянхуа эгч ирээд 11, 12 сарын халаалтын мөнгийг худалдаж авч байгаа оршин суугчдаасаа авч байгаа юм гэснийг бид хүлээн зөвшөөрөөд 200000 төгрөгийг бэлнээр өгөөд цагаан сар өнгөрөөд аав, ээж минь өдөр харж байгаад 02 сар гаргаад байрндаа орсон. Тэр үед өвөл өнгөрөөд гадаа дулаарч байсан болохоор байрны хүйтэн нь мэдрэгдээгүй. 2013 оны 01, 02 сараас цонхнууд нь цантаад, булан тохойноос цан цохиод эхэлсэн. Тухайн үед Лян Хуа эгчрүү яриад та засвар хийж өгнө гэсэн шүү дээ. Засвараа хийж өгөхгүй юм уу гэтэл, надаас авсан бичиг байгаа юу, бичиг байхгүй бол засвар хийж өгч чадахгүй гэж хэлсэн. Ингээд 2014 оны 04 дүгээр сард нөхөр бид хоёр банкаар байрныхаа зээлийг гаргуулах гээд судлуулхад хас банк, худалдаа хөгжлийн банк 2 манай байрны зээлийг гаргана гэсэн. Худалдаа хөгжлийн банк 33000000 төгрөгийн зээлээс 30000000 төгрөгөөр, хас банк 33000000 төгрөгийн зээлийг бүтнээр нь гаргана гэхээр нь бид хоёр 3000000 төгрөг төлөх боломжгүй байсан болохоор худалдаа хөгжлийн банкаар зээлээ гаргуулахгүй хас банкаар зээлээ гаргуулхаар болоод Лян Хуа эгчид хэлтэл Лян Хуа эгч худалдаа хөгжлийн банкаар зээлээ гаргуулчих эгч нь хас банкинд зээлтэй болохоор мөнгө хийхээр татаж аваад байх юм гэж хэлсэн. Тэгээд манайх байрны зээлээ худалдаа хөгжлийн банкаар гаргуулах гэтэл 3000000 төгрөг дутсан. Лян Хуа эгч 3000000 төгрөгийн асуудлыг чинь эгч нь шийдээд өгье. Чи очоод зээлээ гаргуулчих гээд намайг ажил дээр байтал дуудаад, чи худалдаа хөгжлийн банкин дээр ирээд надаас 3000000 төгрөг аваад банкнаас зээлээ гаргуулчих. Тэгээд өөрийнхөө дансаар оруулаад манай компаны дансруу хийгээрэй. Тэгж байж Тун Жөү ХХК-ний дансруу татдаг юм гэж хэлсэн. Би тэр дагуу л мөнгийг аваад шилжүүлсэн. Байрны засварын талаар би Лян Хуа эгчид олон удаа хэлж байсан. Утасны цаанаас Лян Хуа эгчтэй ярьхаар бид 2 хэлнээс болоод ойлголцохгүй байсан болохоор Лян Хуа эгчийг төлөөлж байгаа Ягаанаа эгчээр дамжуулаад харилцдаг байсан. Тэгээд аргаа бараад манай аав ээж хоёр 2014 оны 08 сард Лян Хуа эгчтэй уулзахад би тийм юм яриагүй. Миний 3000000 төгрөгийг өг. Муусайн гуйлгачид байрнаас гар гээд манай хаалгыг өшиглөөд, тогыг тасласан. Байдал ийм болсон болохоор би 2014 оны 12 сард  3000000 төгрөг авсан нь үнэн гэсэн бичиг Лян Хау эгчид хийж өгсөн. Хийж өгөхдөө би Лян Хуа эгчийг манай байрыг засаж өгнө гэж бодож хийж өгсөн. Гэтэл одоог хүртэл байр засаж өгөөгүй. Миний том хүү 5 настай. Би том хүүгээ 2 настай байхад байранд нүүж орсон. Байр хүйтэн тав тухгүйгээс болоод хүү маань их өвдөж, эмнэлгээр явсан. Ингээд бага хүүгээ төрөхийнхөө өмнө аргаа бараад өөрөө байрандаа засвар хийсэн. Би 2014 онд ямархуу байдалтай өвөлжсөн тухай зургыг нь аваад өргөдөлдөө хавсаргасан байгаа. Мөн Лян Хуа эгчтэй байр худалдах, худалдан авах гэрээ хийхэд барилга угсралттай холбоотой засвар үйлчилгээг тухайн байгууллага хариуцна гэж заасныг өөрийн өргөдөлдөө бичсэн гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч: “Тун Жөү”  ХХК- нь хариуцагч Б.Доржхандаас зээлийн төлбөрийн үлдэгдэл 1500000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд   гаргажээ. Хариуцагч Б.Доржханд нь Сэлэнгэ аймгийн Мандал  сумын 1 дүгээр баг  “Жаргалан” хотхоны  96-3-52 тоотын 38.26 мкв талбайтай  өрөө 2 өрөө орон сууцыг 2013 онд худалдан авахдаа байрны урьдчилгаа төлбөр 3000000 төгрөгийг “Тун Жөү”  ХХК-иас  зээлдэн авч, зээл  авсан өдрөө худалдан авсан байрны урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн ба “3000000 төгрөгийн зээлийн гэрээтэй” холбоотой асуудал дээр маргаангүй бөгөөд зээл 3000000 төгрөгөөс 1500000 төгрөгийг төлсөн, үлдэх 1500000 төгрөг буюу зээлийн төлбөрийн үлдэгдэл үнийн дүн дээр маргаангүй. Харин хариуцагч Б.Доржханд  худалдан авсан орон сууцанд  бид өөрсдийн хөрөнгөөр /шинэ байранд/ засвар хийсэн тул зээлдэн авсан мөнгийг төлөх үндэслэлгүй гэж маргаж, тайлбар болон нотлох баримт гаргасныг шүүх зээлийн гэрээтэй /үндсэн нэхэмжлэлтэй холбоотой маргаан биш байрны доголдолтой холбогдох асуудлаа хуульд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг ханган нэхэмжлэл гаргах эрхтэй ба байрны доголдолтой холбоотой нотлох баримтыг шүүх зээлийн гэрээтэй хэрэгт үнэлэх болон зохигчдын хооронд хийгдсэн зээлийн гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй гэж  үзлээ.

Тус шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1222 дугаартай шүүгчийн захирамжаар.....хариуцагч Б.Доржхандад хобогдох зээлийн үлдэгдэл 1500000 төгрөг гаргуулах иргэний хэргийг ......ИХШХШТХ-ийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасан нэхэмжлэлийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Тун Жөү ХХК-аас байр худалдан авсан иргэнд холбогдох нэхэмжлэлд Лю.Лян Хуа өөрийн /иргэний журмаар/ нэрээр нэхэмжлэл гаргасан нь шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад тогтоогдсон тул “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд шүүхэд нэхэмжлэл гаргасан” нь хууль зөрчсөн үндэслэлээр Лю.Лян Хуагийн нэхэмжлэлтэй Батаагийн Доржхандад холбогдох 1500000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож байсан  байна. Нэхэмжлэгч тал болох  “Тун Жөү”  ХХК нь шүүхэд 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх нэхэмжлэгч Тун Жөү ХХК-иас  гаргасан 1500000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ. Хариуцагч Б.Доржханд нь Тун Жөү ХХК-ний Мандал суманд барьсан “Жаргалан” хотхоны  орон сууцны 96-3-52 тоотын 38.26 мкв талбайтай  өрөө 2 өрөө байрыг 2013 онд худалдан авахдаа байрны урьдчилгаа төлбөр 3000000 төгрөгийг “Тун Жөү” ХХК-иас зээлдэн авч, худалдан авсан байрны урьдчилгаа төлбөрийг төлсөн болох нь зохигчдын тайлбар мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон тул Хариуцагч Б.Доржхандаас зээлийн үлдэгдэл төлбөр 1500000 төгрөг,  улсын тэмдэгтийн хураамж 52500 төгрөгийг тус, тус гаргаж нэхэмжлэгч Тун Жөү ХХК-д олгох нь үндэслэлтэй байна.     

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

                                                         

1.Иргэний хуулийн 281зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Батаа овогтой Доржхандаас зээлийн төлбөрийн үлдэгдэл 1500000 төгргийг гаргаж нэхэмжлэгч Тун Жөү ХХК-инд  олгосугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхээмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 52500 төгрөгийг төрийн сангийн 130400941 тоот дансанд буюу төрийн сангийн орлогод хэвээр үлдээж хариуцагч Б.Доржхандаас  улсын тэмдэгтийн хураамж 52500 төгрөгийг гаргаж нэхэмжлэгч Тун Жөү ХХК-нд  буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.4-т зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс  хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

            4. Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч, этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас   хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 Б.АЛТАНЦЭЦЭГ