Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 00048

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

        Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан иргэний шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4 дүгээр баг Хэрх тосгоны сүүл толгойн 33 тоотод оршин суух, 1961 онд төрсөн, 56 настай, эрэгтэй, тракторчин мэргэжилтэй, Булгадар овгийн Эрдэнэдэлгэрийн Түвшинжаргал  /РД:МИ61030614/-аас гаргасан тушаалын эзэмшигч мөн болохыг тогтоолгох хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Э.Түвшинжаргал, нарийн бичгийн дарга С.Баянжаргал нарыг оролцуулан шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.                                          

                                                     

Тодорхойлох нь:

 

Хүсэлт гаргагч Э.Түвшинжаргал нь шүүхэд гаргасан хүсэлтэндээ: ....миний бие 1991 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сангийн аж ахуйн даргын 32 тоот түшаалаар Пүүс байгуулж нийт нэр бүхий 31 ажилтан албан хаагч тракторын жолооч нар шилжсэн юм. Гэтэл уг шилжүүлсэн тушаалд миний нэрийг Эрдэнэдэлгэрийн Түвшин гэж бичснээр нэр хагас бичигдэж алдаа гарч өнөөдөр болтол тэтгэвэрээ тогтоолгож чадахгүй байна.1977 онд Сэлэнгэ аймгийн Шаамарын сургууль комбинатын тракторын ангийг төгсөөд 1978 онд Зүүнхараа сангийн аж ахуйн хадлангийн бригадад тракторчноор ажиллаж эхэлсэн. Дараа нь төмсний бригадад торакторчноор ажиллаж байгаад нийгэм зах зээлд шилжин Чихэр хоршоо руу нэр бүхий тарктор комбайнчдыг шилжүүлсэн. Тухайн үед Чихэр хоршооны дарга Марийз гэх хүн байсан. Дараа нь Цэдэнбалын Мөнх-Эрдэнэ гэх хүн болсон. Энэ Чихэр хоршоо руу шилжүүлэх тушаал дээр миний нэрийг хагас бичсэн. Э.Түвшинжаргалыг Түвшин гэж бичсэн байгаа юм Иймд уг тушаалын эзэмшигчээр Э.Түвшинжаргал мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Үндэслэх нь:

 

Шүүх хэрэг цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.

Хүсэлт гаргагч Э.Түвшинжаргал нь БНМАУ-ын Сангийн аж ахуйн яам Сэлэнгэ аймгийн Зүүнхараа дахь сангийн аж ахуйн даргын 1991 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 32 дугаар тушаалын 22 дугаарт Эрдэнэдэлгэр овогтой Түвшин гэж  нэрийг хагас бичсэн ба уг тушаалын жинхэнэ эзэмшигч нь Эрдэнэдэлгэр овогтой Түвшин жаргал мөн болох хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтууд болох хөдөлмөрйн дэвтэрийн нотариатаар батлуулсан хуулбар, БНМАУ-ын Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн Яамны харъяа Зүүнхараагийн Хүнсний комбинатын даргын 1991 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 32 дугаар тушаал, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын иргэний үнэмлэхний лавлагаа  зэргээр   хүсэлт гаргагч Э.Түвшинжаргалын нэрийг  “Түвшин” гэж ташаа бичигдсэн нь тогтоогдож байна. Иймд БНМАУ-ын Сангийн аж ахуйн яам Сэлэнгэ аймгийн Зүүнхараа дахь сангийн аж ахуйн даргын 1991 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 32 дугаар тушаалын, жинхэнэ эзэмшигчээр Эрдэнэдэлгэр овогтой Түвшинжаргалыг тогтоох нь үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

        1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар  Булгадар овогт Эрдэнэдэлгэрийн Түвшнжаргалыг БНМАУ-ын Сангийн аж ахуйн яамны харьяа Сэлэнгэ аймгийн Зүүнхараа дахь сангийн аж ахуйн даргын 32 тоот тушаалын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай.

        2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагч Э.Түвшинжаргалын  улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

        3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

         4. Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч, этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас  хойш 14 хоногийн дотор, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Б.АЛТАНЦЭЦЭГ