Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 00080

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

           Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч:  Улаанбаатар хот Сонгино-Хайрхан дүүрэг, 2 дугаар хороо, Орбитын 32 дугаар гудамж 556-ийн Д тоотод оршин суух,1966 онд төрсөн, 51 настай, эмэгтэй,  Боржигин овогт Сэмээгийн Нармандах/РД:ВН66091007,утас:88174475/-аас гаргасан “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай”  хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Ч.Ариунсайхан, хүсэлт гаргагч С.Нармандах нар оролцов.  

Тодорхойлох нь:

 

            Хүсэлт гаргагч С.Нармандах нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:  ....Миний бие Баянхонгор аймгийн Хуучин Жинст суманд 1966 оны              9 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн. Тус сумандаа 8 анги төгсөөд 1982 оноос 1984 оны                    06 дугаар сар хүртэл Баянхонгор аймгийн Барилгын Техник мэргэжлийн сургуулийн өрлөг угсралтын ангид суралцан төгсөж эвлэлийн илгээлтээр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Барилга угсралтын конторт өрлөгийн бригадад хувиарлагдан ирж ажилласан. Тухайн үед 4 ангийн 40 гаран хүүхэд Зүүнхараад ирсэн. Энд ирээд 1984 оны 06 дугаар сараас 1989 оны  09 дүгээр сар хүртэл Жигмэд даргатай өрлөгийн бригадад ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа САА-н 1000 тоннын 4 ширхэг ногооны зоорь, спиртийн үйлдвэрийн уурын зуухны өргөтгөл, нэгдсэн эмнэлгийн 2 давхарын барилгын өрлөг, бамын 2 дугаар байр гэх мэт барилгын өрлөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн. 1989 онд зах зээлийн нийгэмд шилжин Барилга угсралтын контор татан буугдахад ажлаасаа гарсан. Ингээд 50 нас хүрээд тэтгэвэрээ тогоолгох гэтэл Сэлэнгэ аймгийн Мандал сумын Барилга угсралтын конторт                5 жил 3 сар ажилласан тушаал гарч ирээгүй. Иймээс 1984 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 1989 оны 09 дүгээр сар хүртэл Сэлэнгэ аймгийн Мандал сумын Барилга угсралтын конторт өрлөгчинөөр ажилласан жилийг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Үндэслэх нь:

 

Хүсэлт гаргагч С.Нармандах нь 1984 оны 06 дугаар сарын 03-наас 1989 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хот дахь Барилга угсралтын конторт өрөгч, угсрагчаар ажиллаж байсныг сэргээн тогтоолгохоор хүсэлт гаргажээ.Шүүх хүсэлт гаргагчийн мэдүүлэг болон хэрэгт цугларсан нотлох  баримтууд 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн13 дугаартай Дархан-Уул аймгийн архивын тасгийн тодорхойлолт, 2017 оны                      01 дүгээр сарын 09-ний өдрийн 14 дугаартай Дархан-Уул аймгийн архивын тасгийн тодорхойлолт, 1984 оноос 1989 оны хооронд хамт олонтойгоо авахуулсан гэрэл зургууд, иргэний үнэмлэхний хуулбар болон хамт ажиллаж байсан ажиллаж байсныг гэрчлэх   

Гэрч Т.Оюунчимэгийн шүүхэд өгсөн мэдүүлэг: Би 1984 оны 07 сарын 06-нд Баянхонгор аймгийн Техник мэргэжлийн сургуулийг төгсөөд илгээлтээр Зүүнхараагийн Барилга угсралтын конторт ирж ажилласан. Тэгхэд С.Нармандахтай цуг ирж ажилласан юм. Би тус контортоо 1992 он хүртэл ажпаад манай байгууллага дампуураад ажилгүй болсон. С.Нармандах мөн адил 1992 он хүртэл ажилласан. Би төв дээр өрлөгийн бригадад туслах хийж байсан. С.Нармандах САА-д Жигмэд гэж хүний бригадад өрлөгчин хийж байсан гэх мэдүүлэг

Гэрч Л.Ганбатын шүүхэд өгсөн мэдүүлэг: Баянхонгор аймгийн Барилгын тенхник мэргэжлийн сургуулийг С.Нармандах бид хоёр 1984 онд төгсөөд Зүүнхараагийн Барилга угсралтын конторт илгээлтээр ирж ажилласан. Бид хоёр тасралтгүй 1989 оныг хамт ажиллаж байгаад С.Нармандах нь ажлаасаа гарч Баянхонгор аймагруугаа буцсан. Бид хоёр илгээлтээр хамт ирсэнээсээ хойш тасралтгүй 5 жил хамт ажилласан гэх мэдүүлэг

Гэрч Д.Жигмэдийн шүүхэд өгсөн мэдүүлэг: Би 1982 оноос Зүүнхараагийн Барилга угсралтын конторт бригадын даргаар ажиллаж байхад 1984 оны 06 сард С.Нармандах нь сургууль төгсөж ирээд манай нэгдсэн 4 дүгээр бригадад хуваарилагдан ажилласан. Тэр үед манай 4 дүгээр бригад 50 ориой эмнэлэгийн барилгыг бариж байсан би бригадын даргаар нь ажиллаж байсан. Эмнэлэгийн өрлөгийн ажлаа дуусгаад САА-д 1000 тоннын зоорь, 15 ортой эмнэлэгийн барилга зэргийг барисан 1989 оны 09 сард С.Нармандах ар гэрийн гачигдлаар өөрийн хүслээр ажлаасаа гарч байсан юм. Тэр хүртлээ манай 4 дүгээр бригадад тасралтгүй ажиллаж байсан гэх мэдүүлгүүдээр Хүсэлт гаргагч С.Нармандах  нь 1984 оны 06 дугаар сарын 03-наас 1989 оны   09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хот дахь Барилга угсралтын конторт өрөгч, угсрагчаар ажиллаж байсан  нь тогтоогдожмайна. Иймд хүсэлт гаргагч С.Нармандахын хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 134 дүгээр зүйлийн 134.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Боржигин овогт Сэмээгийн Нармандах нь  1984 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс  1989 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хот дахь Барилга угсралтын конторт өрөгч, угсрагчаар ажиллаж байсан хугацааг сэргээн тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт заасныг баримтлан  хүсэлт гаргагч С.Нармандахаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн 130400941 тоот дансанд буюу төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш                     14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

                           

 

 

 

ДАРГАЛАГЧ                                       Б.АЛТАНЦЭЦЭГ