Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
Хэргийн индекс | 149/2017/00014/И |
Дугаар | 00042 |
Огноо | 2017-01-25 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 00042
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1957 оны 02 дугаар сарын 08-ний өдөр төрсөн, 60 настай, эрэгтэй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг, Минжийн хангай, Шарын голын гудамж 60 тоотод оршин суух, Чүлтэм овгийн Ужууны Баярцэнгэл /РД:МЕ57020873, утас-94950269/-ээс гаргасан “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Ч.Ариунсайхан, хүсэлт гаргагч У.Баярцэнгэл нар оролцов.
Тодорхойлох нь:
Хүсэлт гаргагч У.Баярцэнгэл нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтэндээ: ... Би 1957 онд Сэлэнэ аймгийн Мандал суманд төрсөн. 1965 онд ерөнхий боловсролын сургуульд элсэн орж 1971 онд 8-р анги төгсөөд барилгын ТМС-д орж 2 жил суралцаж төгсөөд Зүүнхараагийн модны үйлдвэрт 1975-1978 он хүртэл ажиллаж байгаад тэндээсээ хилийн цэрэгт 3 жилийн алба хаасан. Алба хааж байх хугацаандаа жолооны мэргэжил эзэмшээд 1980 онд Дарханы барилгын нэгдлийн харъяа Зүүнхараагийн барилга конторын авто гаршид 1980 онд жолоочоор ажилд ороод 1989 он хүртэл ажилласан.1989 онд Дарханы авто машин механизмийн баазыг Зүүнхараагийн барилга угсаралтын конторт тушаалаар шилжүүлсэн. Би 1992 оны 06 дугаар сар хүртэл тэндээ ажиллаж байгаад зах зээл болоод байгууллага өөрчлөгдөхөд би өөрийн хүсэлтээр 1992 оны 06 дугаар сард ажлаасаа гарсан. Ажлаас гарах хүртэлээ жолооч, гагнуурчин хийж байсан. Ингээд тэтгэвэрээ тогтоолгох гэтэл 1989 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 1992 оны 06 дугаар сар хүртэл барилга угсралтын конторт ажиллаж байсан тушаал байхгүй тул Сэлэнгэ аймгийн архивын газарт очиж шүүлгэхэд тухайн үеийн боловсон хүчин ажилдаа хариуцлагагүй хандаж миний ажилд орсон, гарсан тушаалыг архивт явуулах ёстой байтал явуулаагүй байсан.Ужуун овогтой Баярцэнгэл намайг нь Зүүнхараа барилга угсралтын конторт 1989 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацааг нөхөн сэргээж өгнө үү гэв.
Шүүх хэрэг цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.
Үндэслэх нь:
Хүсэлт гаргагч У.Баярцэнгэл нь Сэлэнгэ аймаг Зүүнхараа хотын барилга угсралтын конторт 1989 оны 08 дугаар сарын 11-ны өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 30-ний өдөр хүртэл жолооч,гагнуурчнаар ажиллаж байсныг сэргээн тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.Үүнд: Сэлэнгэ аймгийн засаг даргын тамгын газар архивын 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 87 дугаартай тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтэр, иргэний үнэмлэхний хуулбарууд, Монголын үйлдвэрчний эвлэлийн батлах болон гэрчийн мэдүүлгүүд
Гэрч Д.Сэлэнгэ шүүхэд өгсөн мэдүүлэг: Би 1974 онд Зүүнхараагийн барилга угсралтын конторт ажилд орж байсан. 1984 оноос тус байгууллагадаа кранистаар ажиллах болсон. У.Баярцэнгэл нь 1989 оноос тус байгууллагад гагнуурчнаар ажиллаж байгаад сүүлд жолоочоор ажиллах болсон мөн гражийн дарга ч хийж байсан гэх мэдүүлэг
Гэрч Д.Лхагвасүрэнгийн шүүхэд өгсөн мэдүүлэг: Би 1974 онд Зүүнхараагийн барилга угсралтын конторт ажилд орж байсан. У.Баярцэнгэл нь 1989 оноос Барилга угсралтын конторт гагнуурчнаар ажиллах болсон. Сүүлд жолооч болсон. Би 1994 он хүртэл тус байгууллагадаа ажиллаж байгаад гарсан. У.Баярцэнгэл нь 1992 он хүртэл ажиллаад гарсан гэх мэдүүлэг
Гэрч Г.Батмөнхийн шүүхэд өгсөн мэдүүлэг: Би 1972 оноос Зүүнхараагийн барилга угсралтын конторт ажилд орж байсан. У.Баярцэнгэл нь 1989 онд тус байгууллагад гагнуурчнаар ажилд орж байсан. Би бүр хүүхэд байхаасаа эхэлж ажилласан. 1992 оноос Барилга угсралтын контор нь тарж бутран хувьчлагдахад би захиргааны уурын зууханд ковштойгоо ажилласан. У.Баярцэнгэл нь тэр үед ажилгүй болж байсан. Бид 1989-1992 он хүртэл бид нэг байгууллагад ажиллаж байсан гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар:
Хүсэлт гаргагч У.Баярцэнгэл нь Сэлэнгэ аймаг Зүүнхараа хотын барилга угсарлтын конторт 1989 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 30-ний өдөр хүртэл жолооч, гагнуурчнаар ажиллаж байсан нь хүсэлт гаргагчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан дээрх баримтуудаар тогтоогдож байна.Хүсэлт гаргагч У.Баярцэнгэлийн хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 134 дүгээр зүйлийн 134.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Чүлтэм овогт Ужууны Баярцэнгэл нь Сэлэнгэ аймаг Зүүнхараа хотын барилга угсарлтын конторт 1989 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 30-ний өдөр хүртэл жолооч, гагнуурчнаар ажиллаж байсан хугацааг сэргээн тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч У.Баярцэнгэлээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн 130400941 тоот дансанд буюу төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ