| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Хатанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2020/1489/Э |
| Дугаар | 1523 |
| Огноо | 2020-09-27 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | А.Ариунаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 1523
2020 08 20 2020/ШЦТ/1523
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч Ч.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,
Иргэдийн төлөөлөгч Б.Бямбаням,
Улсын яллагч А.Ариунаа,
Хохирогч В.М,
Гэрч П.Мөнгөнцэцэг,
Шүүгдэгч Б.Ж, түүний өмгөөлөгч П.Учралгэрэл, Ц.Даваажаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И овогт Б-н Ж-д холбогдох эрүүгийн 2006 01589 1552 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Т.Ж нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 03 дугаар сарын 13-ны шөнө 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Цэргийн хотхоны 487а тоотод байрлах иргэн В.Мөнхжаргалын эзэмшлийн монгол гэрт хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн, шалтгаангүйгээр түүний цээжин тус газарт нь хутгалж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т.Ж-ны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би 03 дугаар сарын 23-ны өдөр Мөнхжаргалын гэрт намайг дуудаад очсон. Мөнгөнцэцэг, Мөнхжаргал хоёр юм угаагаад байж байсан. Би хоол ундны юм аваад очсон юм. Тэгээд гурвуулаа нэг шил архи хувааж уугаад дахиад нэг шил архи авсан. Тэгээд доошоо Мөнхжаргалын ахын ажил дээр очиж хагас шил архи аваад очсон тэрийг хувааж уусан. Би гэртээ очоод мөнгө аваад орой нь дахиж Мөнхжаргалын гэрт очсон. Замдаа Мөнхжаргал бид 2 нүүрс түлээ авсан. Тэгээд хөзөр тоглож байгаад Мөнхжаргал хойд талынхаа орон дээр унтсан. Би зүүн талынх нь орон дээр унтсан. Тухайн үед гурвуулаа согтуу байсан сайн мэдэхгүй. Тэгээд Мөнхжаргал над руу хутга бариад ирэхээр нь би гарын нь түлхээд унагаасан. Тэгээд хутга орсон байсан. Тэр үед Мөнгөнцэцэг байгаагүй биеэ засчхаад орж ирсэн. Тэгээд би тэр үедээ сандраад хүн алчихлаа гээд би орилсон. Тэгээд Мөнгөнцэцэг миний нөхрийг хутгалчихлаа гээд орилоод байсан. Тэгээд би битгий орилоод бай түргэн дууд гэж хэлсэн байгаа. Би Мөнхжаргалаас цус гарж байхад хөнжилөөр цус гарсан газрыг дараад байж байсан. Тэгээд Мөнгөнцэцэг түргэн дуудахгүй байхаар нь би чи энийг дарж бай гээд цагдаа, түргэн дуудах гээд Мини маркет гээд дэлгүүрт очиж худалдагчийнх утсаар гуйж байгаад цагдаа дуудаад буцаж гүйгээд орох гэж байхдаа. Энэ бараг худлаа дуудсан байж магадгүй гэж бодоод ар талынх нь айлын эрэгтэй, эмэгтэй хоёр машинаа оруулах гэж байсан. Би эмэгтэйг нь дуудаад ийм зүйл боллоо гээд тайлбарлаад цагдаа дуудаад өг гэж хэлсэн. Тэгээд би Мөнхжаргалын цус гарсан газар дараад байж байтал цагдаа түргэн хоёр бараг зэрэг орж ирсэн” гэх мэдүүлэг,
Хохирогч В.Мөнхжаргалын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Тэр өдөр Жаргалсайхан орж ирсэн. Бид 2 юм угаагаад сууж байсан. Би урьд өдөр нь Жаргалсайхантай утсаар ярьж хоолны юм байхгүй байна аваад ирээч гэж хэлсэн. Жаргалсайхан өнөөдөр амжихгүй маргааш өглөө аваад очно гэсэн. Тэгээд хоолны юм авч ирсэн. Тэгээд ирээд ганц шил архи уугаад дахиж 4 шил архи нэмж уусан би тасраад унасан. Тэр өдөр би өөрөө Жаргалсайхан руу хутга бариад дайрсан тиймэрхүү асуудал болсон. Би архи уучихаад жоохон тавтиргүй зан гаргаж хутга бариад дайрдаг муухай зантай хүн байгаа юм. Тэгээд Жаргалсайхан өөрийгөө өмөөрөөд түлхэхэд нь би өөрийгөө хутгалсан байсан. Би өөрөө сайн санахгүй байгаа эргээд санахад би өөрийгөө хутгалсан асуудал болсон” гэх мэдүүлэг,
Гэрч П.Мөнгөнцэцэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “3 дугаар сарын 12-ны өглөө 11 цаг өнгөрч байхад Жаргалсайхан ирсэн. Тэгээд 1 шил архи авсан тэрийг гурвуулаа хуваагаад уусан. Дараа нь Москва хороолол орж ээжээсээ мөнгө аваад буцаж ирсэн. Тэгээд орой 7 цагаас 9 цаг өнгөрч байхад бид нар замдаа нэлээн явж байгаад ирсэн. Тэгээд дахиж нэг шил архи авч уугаад хөзөр тоглож байгаад Мөнхжаргал унтлаа гээд хэвтээд өгсөн. Бид 2 үлдээд хөзөр тоглосон ... би хараагүй бие засах гээд гараад явсан байсан. Цус гарсан байсан. Би сандраад гараад явсан. Би дуудлага өгөх гэсэн боловч утас олдоогүй” гэх мэдүүлэг,
Хавтаст хэргээс:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5-6 дугаар хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-11, 13-14 дүгээр хуудас/,
Хохирогч В.Мөнхжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Мөнгөнцэцэг бид хоёр унтаж байсан байхаа, би сайн санахгүй байна Жаргалсайхан зүүн талын орон дээр унтдаг. Нэг мэдэхэд Жаргалсайхан цээжрүү цохих шиг болохоор нь сэрэхэд миний цээжнээс цус гарч байсан Мөнхжаргал алчуур бариад цээжин дээр цус тогтоох гээд дараад байсан тэгж байснаа чи наадхаа дарж бай би гараад түргэн дуудаад ирье гээд гараад явсан би цус гарч байгаа газраа дарж байгаад ухаан алдсан нэг мэдэхэд эмнэлэг дээр сэрсэн ... Шинжээчийн дүгнэлтэнд тусгагдсан гэмтлийг Жаргалсайхан манай гэрт байсан шар иштэй балиус шиг хутгаар миний цээжрүү хутгалж учруулсан. Манай гэрт өөр хутга байдаггүй ... Хэрэг гарах өдөр бид нар хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй ... Жаргалсайхан намайг юунаас болж хутгалсныг мэдэхгүй байна ... Жаргалсайхан бид хоёр өмнө нь архи уугаад хоорондоо маргалдаад хоёр удаа бие биенийгээ хутгаар зүсэж гэмтээж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18, 146-148 дугаар хуудас/,
Гэрч П.Мөнгөнцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би гадаа гарч бие засчихаад орж ирэхэд Мөнхжаргалын цээжнээс нь цус гараад орон дээрээ хэвтэж байсан. Жаргалсайхан би хүн алчихлаа гээд хажууд нь орилоод байсан. Тэгэхээр нь би айгаад шууд гэрээс гараад зугтсан ... Намайг бие засаад гаднаас орж ирэхэд Мөнхжаргал хутгалуулсан байсан. Гэрт тэр хоёроос өөр хүн байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 29-31 дүгээр хуудас/,
Гэрч Э.Алтжингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Гэр дотор нэг эмэгтэй манай нөхрийг хутгалчихлаа гээд орилоод уйлаад байсан ба нэг эрэгтэй хүн чимээгүй бай гээд загнаад байсан нөгөө эмэгтэй нь уйлаад л байсан. Дараа нь эгч ажлаасаа ирээд дуудлага өгсөн гэж яриад байхад нь уг айл нэгнийгээ хутгалсныг мэдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 дүгээр хуудас/,
Хохирлын талаарх баримтууд /хх-ийн 51-53 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 3655 дугаартай “В.Мөнхжаргалын биед цээжний баруун хөндийрүү нэвтэрч баруун уушги гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний баруун хөндийн хий шингэн хуралт гэмтэл тогтоолоо. Дээр гэмтлүүд нь хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд хэрхэн нөлөөлөхгүй. Дээрх шинэ гэмтлүүд байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 54-55 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 1771 дугаартай “Шаргал эрээн өнгийн иштэй хутга дээр цус илэрсэн. Уг цус нь шинжилгээнд хүрэлцэхгүй байгаа тул бүлэг тогтоох боломжгүй байна. Хөвөн бамбар дээр цус илэрсэн. Уг цус нь O/I/ бүлгийн харъяалалтай байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 57 дугаар хуудас/,
Хохирогч В.Мөнхжаргалын өвчний түүхийн хуулбар /хх-ийн 99-111 дүгээр хуудас/ болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.
Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Т.Ж нь 2020 оны 03 дугаар сарын 13-ны шөнө 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Цэргийн хотхоны 487а тоотод байрлах хохирогч В.Мөнхжаргалын эзэмшлийн Монгол гэрт хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн, шалтгаангүйгээр түүний цээжин тус газарт нь хутгалж эрүүл мэндэд цээжний баруун хөндий рүү нэвтэрч баруун уушги гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний баруун хөндийн хий шингэн хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан шүүгдэгч Т.Ж-ны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би 03 дугаар сарын 23-ны өдөр Мөнхжаргалын гэрт намайг дуудаад очсон. Мөнгөнцэцэг, Мөнхжаргал хоёр юм угаагаад байж байсан. Би хоол ундны юм аваад очсон юм. Тэгээд гурвуулаа нэг шил архи хувааж уугаад дахиад нэг шил архи авсан. Тэгээд доошоо Мөнхжаргалын ахын ажил дээр очиж хагас шил архи аваад очсон тэрийг хувааж уусан. Би гэртээ очоод мөнгө аваад орой нь дахиж Мөнхжаргалын гэрт очсон. Замдаа Мөнхжаргал бид 2 нүүрс түлээ авсан. Тэгээд хөзөр тоглож байгаад Мөнхжаргал хойд талынхаа орон дээр унтсан. Би зүүн талынх нь орон дээр унтсан. Тухайн үед гурвуулаа согтуу байсан сайн мэдэхгүй. Тэгээд Мөнхжаргал над руу хутга бариад ирэхээр нь би гарын нь түлхээд унагаасан. Тэгээд хутга орсон байсан. Тэр үед Мөнгөнцэцэг байгаагүй биеэ засчхаад орж ирсэн. Тэгээд би тэр үедээ сандраад хүн алчихлаа гээд би орилсон. Тэгээд Мөнгөнцэцэг миний нөхрийг хутгалчихлаа гээд орилоод байсан. Тэгээд би битгий орилоод бай түргэн дууд гэж хэлсэн байгаа. Би Мөнхжаргалаас цус гарж байхад хөнжилөөр цус гарсан газрыг дараад байж байсан. Тэгээд Мөнгөнцэцэг түргэн дуудахгүй байхаар нь би чи энийг дарж бай гээд цагдаа, түргэн дуудах гээд Мини маркет гээд дэлгүүрт очиж худалдагчийнх утсаар гуйж байгаад цагдаа дуудаад буцаж гүйгээд орох гэж байхдаа. Энэ бараг худлаа дуудсан байж магадгүй гэж бодоод ар талынх нь айлын эрэгтэй, эмэгтэй хоёр машинаа оруулах гэж байсан. Би эмэгтэйг нь дуудаад ийм зүйл боллоо гээд тайлбарлаад цагдаа дуудаад өг гэж хэлсэн. Тэгээд би Мөнхжаргалын цус гарсан газар дараад байж байтал цагдаа түргэн хоёр бараг зэрэг орж ирсэн” гэх мэдүүлэг, хохирогч В.Мөнхжаргалын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Тэр өдөр Жаргалсайхан орж ирсэн. Бид 2 юм угаагаад сууж байсан. Би урьд өдөр нь Жаргалсайхантай утсаар ярьж хоолны юм байхгүй байна аваад ирээч гэж хэлсэн. Жаргалсайхан өнөөдөр амжихгүй маргааш өглөө аваад очно гэсэн. Тэгээд хоолны юм авч ирсэн. Тэгээд ирээд ганц шил архи уугаад дахиж 4 шил архи нэмж уусан би тасраад унасан. Тэр өдөр би өөрөө Жаргалсайхан руу хутга бариад дайрсан тиймэрхүү асуудал болсон. Би архи уучихаад жоохон тавтиргүй зан гаргаж хутга бариад дайрдаг муухай зантай хүн байгаа юм. Тэгээд Жаргалсайхан өөрийгөө өмөөрөөд түлхэхэд нь би өөрийгөө хутгалсан байсан. Би өөрөө сайн санахгүй байгаа эргээд санахад би өөрийгөө хутгалсан асуудал болсон” гэх мэдүүлэг, гэрч П.Мөнгөнцэцэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “3 дугаар сарын 12-ны өглөө 11 цаг өнгөрч байхад Жаргалсайхан ирсэн. Тэгээд 1 шил архи авсан тэрийг гурвуулаа хуваагаад уусан. Дараа нь Москва хороолол орж ээжээсээ мөнгө аваад буцаж ирсэн. Тэгээд орой 7 цагаас 9 цаг өнгөрч байхад бид нар замдаа нэлээн явж байгаад ирсэн. Тэгээд дахиж нэг шил архи авч уугаад хөзөр тоглож байгаад Мөнхжаргал унтлаа гээд хэвтээд өгсөн. Бид 2 үлдээд хөзөр тоглосон ... би хараагүй бие засах гээд гараад явсан байсан. Цус гарсан байсан. Би сандраад гараад явсан. Би дуудлага өгөх гэсэн боловч утас олдоогүй” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “23 цагийн үед манай урд талын айлд хүн хутгалуулсан” гэх тэмдэглэл /хх-ийн 5-6 дугаар хуудас/, Эрүүгийн цаглаагийн тасгийн мөрдөгчийн “... Г.Анхзаяатай уулзаж ярилцахад 23 цагийн үед манай гэрт 2 гар нь цус болчихсон хүн орж ирээд би хутгалчихлаа, эмнэлэг цагдаа дуудаад өгөөч би утасгүй байна гэж хэлэхээр нь би 103, 102 утсанд дуудлага өгч тусалсан. Тухайн хүн согтуу байсан бөгөөд манай урд талын ахын гэрийн надад зааж өгсөөд манай гэрээс гарсан” гэх тэмдэглэл /хх-ийн 7 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-11, 13-14 дүгээр хуудас/, хохирогч В.Мөнхжаргалын “Мөнгөнцэцэг бид 2 унтаж байсан байхаа, би сайн санахгүй байна Жаргалсайхан зүүн талын орон дээр унтдаг. Нэг мэдэхэд Жаргалсайхан цээжрүү цохих шиг болохоор нь сэрэхэд миний цээжнээс цус гарч байсан Мөнхжаргал алчуур бариад цээжин дээр цус тогтоох гээд дараад байсан тэгж байснаа чи наадхаа дарж бай би гараад түргэн дуудаад ирье гээд гараад явсан би цус гарч байгаа газраа дарж байгаад ухаан алдсан нэг мэдэхэд эмнэлэг дээр сэрсэн ... Шинжээчийн дүгнэлтэнд тусгагдсан гэмтлийг Жаргалсайхан манай гэрт байсан шар иштэй балиус шиг хутгаар миний цээжрүү хутгалж учруулсан. Манай гэрт өөр хутга байдаггүй ... хохирлын гаргуулж авбал гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18, 146-148 дугаар хуудас/, гэрч П.Мөнгөнцэцэгийн “ ... Би гадаа гарч бие засчихаад орж ирэхэд Мөнхжаргалын цээжнээс нь цус гараад орон дээрээ хэвтэж байсан. Жаргалсайхан би хүн алчихлаа гээд хажууд нь орилоод байсан. Гэрт тэр хоёроос өөр хүн байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 29-31 дүгээр хуудас/, гэрч Г.Анхзаяагийн “... гэртээ ирэхэд доороос хүн гүйж ирээд эмнэлэг хүргээд өг гэсэн, би үгүй гэхэд цагдаа, түргэн дуудаад өг гэсэн. Би эхлээд түргэн дараа нь цагдаа дуудсан” гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/, гэрч Э.Алтжингийн “... Гэр дотор нэг эмэгтэй манай нөхрийг хутгалчихлаа гээд орилоод уйлаад байсан ба нэг эрэгтэй хүн чимээгүй бай гээд загнаад байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 дүгээр хуудас/, хохирлын талаарх баримтууд /хх-ийн 51-53 дугаар хуудас/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 3655 дугаартай “В.Мөнхжаргалын биед цээжний баруун хөндий рүү нэвтэрч баруун уушги гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний баруун хөндийн хий шингэн хуралт гэмтэл тогтоолоо. Дээр гэмтлүүд нь хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 54-55 дугаар хуудас/, хохирогч В.Мөнхжаргалын өвчний түүхийн хуулбар /хх-ийн 99-111 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгч Б.Ж-ыг “Зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Хохирогч В.Мөнхжаргал нь баримтаар 1.226.800 төгрөг нэхэмжилсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Жаргалсайханы зүгээс хохирогч В.Мөнхжаргалд 300.000 төгрөг өгсөн, хохирогч В.Мөнхжаргал нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн бичгээр баримт үйлдсэн байх тул шүүгдэгч Б.Жаргалсайханыг бусдад төлөх төлбөргүйд тооцлоо.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.Ж-ыг “Зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Ж-ны гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс Б.Ж-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 /тав/ жил хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж-д оногдуулсан хорих ялыг шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 32.5 сантиметр урттай 20 сантиметр ажлын хэсэгтэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгав.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Шүүгдэгч Б.Ж-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иовогт Б-н Ж-г “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсгийн чанартай хэрэглэн үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 /тав/ жил хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дах хэсэгт зааснаар Б.Ж-д оногдуулсан 5 /тав/ жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Б.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 32.5 см урттай, 20 см ажлын хэсэгтэй, 3.5 см өргөн хэмжээтэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.
6. Хохирогч В.Мөнхжаргал нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршигтай холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу Б.Ж-с нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Ж-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ХАТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА