Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 99

 

Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай


Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар 
Нэхэмжлэгч: Хаан банкны Архангай салбарын нэхэмжлэлтэй, 
Хариуцагч: 1963 онд төрсөн, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, Арслан цохионы 14-20 тоотод оршин суух Өөлд овгийн Тангаагийн Наранцэцэгт /РД:ЧБ63120264/ холбогдох 
2,937,810,53 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.  
    Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч З.Жавзандулам, хариуцагч Т.Наранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнгөнтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хаан банкны Архангай салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Иймээс зээлдэгч Т.Наранцэцэгээс 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар дараах хэмжээний төлбөрийг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнд: үндсэн зээлийн төлбөр-2,217,746,91 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр-639,875,51855 төгрөг, торгуулийн хүү-80,188,10 төгрөг, нийт 2,937,810,53 төгрөг гэжээ.
Хариуцагч Т.Наранцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа: Банкнаас нэхэмжилсэн 2937810.55 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Хаан банкинд зээл хүүгийн төлбөрт мөнгө хийж байсан. Одоо би 1.000.000 төгрөгийг төлнө гэж бодож байна. Би одоо ажилгүй, бие өвчтэй надад маш хэцүү байна. Иймд 1.000.000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
Зохигч эвлэрлийн гэрээндээ: Т.Наранцэцэг нь тэтгэврийн зээлийн үлдэгдэл 2937810.53 төгрөгийг Улаанбаатар хотод байрлалтай хүүгийнхээ хашааны газрыг худалдаж 2017 оны 06-р сарын 25-ны өдрөөс өмнө бүрэн төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч талууд эвлэрэв гэжээ.
    Шүүх зохигчийн эвлэрлийн гэрээ болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад 
                                                 ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хаан банкны Архангай салбар нь хариуцагч Т.Наранцэцэгт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 2,937,810,53 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Наранцэцэг нь тэтгэврийн зээлийн үлдэгдэл 2,937,810,53 төгрөгийг Улаанбаатар хотод байрлалтай хүүгийнхээ хашааны газрыг худалдаж 2017 оны 06-р сарын 25-ны өдрөөс өмнө бүрэн төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч талууд үүрэг гүйцэтгэх хугацааны талаар эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулжээ. 
Зохигчийн энэхүү эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.    
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 


ЗАХИРАМЖЛАХ нь:

             1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.5-д зааснаар Хаан банкны Архангай салбарын нэхэмжилсэн 2,937,810,53 төгрөгийг хариуцагч Т.Наранцэцэг 2017 оны 06-р сарын 25-ны өдрөөс өмнө Хаан банкны Архангай салбарт бүрэн төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 61.955 төгрөгөөс 30.977 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, хариуцагч Т.Наранцэцэгээс 30.977 төгрөг, орон нутгийн орлогоос 30.977 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Архангай салбарт олгосугай.
3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.
4. Энэ захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.БАЙГАЛМАА