Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 106

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий  шүүгч Д.Байгалмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: 1956 онд төрсөн, Архангай аймгийн Чулуут сумын 5 дугаар багт оршин суух Олохнууд овгийн Дашнямын Санчинбазарын /РД:АП56122376/ хүсэлттэй 
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Б.Алтанчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнгөнтуяа нар оролцов.
    ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Санчинбазар шүүхэд гаргасан хүсэлтдээ: Одоо өндөр насны тэтгэврээ тогтоолгох болоод нийгмийн даатгалын хэлтэст хандсан боловч хөдөлмөрийн дэвтрийн нүүр засвартай байна, нотлох баримтаар шүүхэр тооцуул гэсний дагуу шүүхэд хандаж байна. ... Иймд миний хөдөлмөрийн дэвтэр болон архиваас гарсан нотлох баримтуудыг үндэслэн намайг 1976 оны 05 сарын 21-ний өдрөөс эхлэн 1978 оны 03 сарын 20-ны өдөр хүртэл Авто тээврийн   22-р баазад засварчнаар, 1978 оны 03 сарын 21-ний өдрөөс 1984 оны 05 сарын 16-ны өдрийг хүртэл тус 22-р баазад жолоочоор, 1984 оны 09 сарын 26-ны өдрөөс 1986 оны 07 сарын 26-ны өдрийг хүртэл 38-р баазад уурын зуухны машинист, усны машины жолоочоор, 1987 оны 06 сарын 23-ны өдрөөс эхлэн 1991 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Чулуут сумын Шинэ амьдрал нэгдэлд ажилчнаар, сүү хүлээн авагчаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Б.Алтанчимэг шүүхэд гаргасан хүсэлтдээ: Д.Санчинбазар нь одоо 61 настай, тэтгэвэрт орох нас болсон. Хөдөлмөрийн дэвтрийн нүүр засвартай гэсэн учир тэтгэвэрт орж чадахгүй хохироход хүрээд байна. Д.Санчинбазар нь 1976 оны 05 сарын 21-ний өдрөөс 1978 оны 03 сарын 30-ны өдрийг хүртэл Авто тээврийн 22 дугаар баазад засварчин, 1978 оны 03 сарын 21-ний өдрөөс 1984 оны 05 сарын 16-ны өдрийг хүртэл Авто тээврийн 22 дугаар баазад жолоочоор, 1984 оны 09 сарын 26-ны өдрөөс 1986 оны 07 сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд 38 дугаар баазад уурын зуухны машинист, усны машины жолоочоор, 1987 оны 06 сарын 23-ны өдрөөс 1991 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Архангай аймгийн Чулуут сумын “Шинэ амьдрал” нэгдэлд ажилчнаар ажиллаж байсан. Д.Санчинбазар нь 1987 оны 06 сарын 23-ны өдрөөс Архангай аймгийн Чулуут сумын “Шинэ амьдрал” нэгдэлд сүү хүлээн авагчаар ажиллаж байсан бөгөөд тухайн үед даргынхаа өгсөн үүргийн дагуу барилгачнаар ажиллаж байсан байдаг. Тухайн үед Д.Санчинбазартай хамт барилгачнаар ажиллаж байсан Батааг гэрчээр асуулгасан. Уг тушаалд мөн Батаа гэж бичигдсэн байгаа. 38 дугаар баазын 1986 оны 07 сарын 26-ны өдөр тушаалд Д.Санчинбазарыг 6 сарын 30-ны өдрөөр тасалбар болгож үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг. Иймд архивын лавлагаа болон хөдөлмөрийн дэвтрийг үндэслэн Д.Санчинбазарын улсад ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. 1976 оны 05 сарын 21-ний өдрөөс 1978 оны 03 сарын 30-ны өдрийг хүртэл Авто тээврийн 22 дугаар баазад засварчин, 1978 оны 03 сарын 21-ний өдрөөс 1984 оны 05 сарын 16-ны өдрийг хүртэл Авто тээврийн 22 дугаар баазад жолоочоор, 1984 оны 09 сарын 26-ны өдрөөс 1986 оны 06 сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд 38 дугаар баазад уурын зуухны машинист, усны машины жолоочоор, 1987 оны 06 сарын 23-ны өдрөөс 1991 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Архангай аймгийн Чулуут сумын “Шинэ амьдрал” нэгдэлд ажилчнаар ажиллаж байсан байдлыг нь тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргийг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.Санчинбазар нь Улаанбаатар хотын Авто тээврийн 22 дугаар баазад засварчнаар 1976 оны 05 сарын 21-ний өдрөөс 1978 оны 03 сарын 30-ны өдөр хүртэл, жолоочоор 1978 оны 03 сарын 21-ний өдрөөс 1984 оны 05 сарын 16-ны өдөр хүртэл, Улаанбаатар хотын 38 дугаар баазад уурын зуухны машинист, усны машины жолоочоор 1984 оны 09 сарын 26-ны өдрөөс 1986 оны 06 сарын 30-ны өдөр хүртэл, Архангай аймгийн Чулуут сумын “Шинэ амьдрал” нэгдэлд ажилчнаар 1987 оны 06 сарын 23-ны өдрөөс 1991 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд: 
1. Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн архивын газраас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн:
1.1. Засварчнаар орж ажиллахыг хүссэн Октябрийн 15-р хорооны харьяат Дашням овогтой Санчинбазарыг 5-р сарын 21-ний өдрөөс эхлэн 3-р зэргийн засварчнаар авч ажиллуулсугай гэсэн “Ажилд авах ба авто машин шилжүүлэн эзэмшүүлэх тухай” БНМАУ-ын Тээврийн яамны харьяа Авто тээврийн 22-р баазын даргын 1976 оны 06-р сарын 03-ны өдрийн 116 тоот тушаал, 
1.2. ... 3358 номерын машиныг Санчинбазарт ...1978 оны 3-р сарын 20-наас эхлэн акт хувийн хэргээр нь хүлээлгэн өгч эзэмшүүлэхийг хэсгийн дарга, техникийн тоо бүртгэгч нарт даалгасугай гэсэн “Ажилд авах ба машин шилжүүлэх эзэмшүүлэх тухай” БНМАУ-ын Тээврийн яамны харьяа алтан гадас одонт Авто тээврийн 22-р баазын даргын 1978 оны   03-р сарын 25-ны өдрийн 59 тоот тушаал, 
1.3. Улаанбаатар хотод оршин суух иргэний паспортгүй ... жолооч Дашнямын Санчинбазар нарыг 1984 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөр тасалбар болгон ажлаас нь чөлөөлж Улаанбаатар хотын Хөдөлмөр нийгэм хангамжийн мэдэлд шилжүүлсүгэй гэсэн “Ажилд авах, чөлөөлөх, машин эзэмшүүлэх тухай” БНМАУ-ын Тээврийн яамны харьяа алтан гадас одонт Авто тээврийн 22-р баазын даргын 1984 оны 05-р сарын 21-ний өдрийн 80 тоот тушаал, 
1.4. Дашням овогтой Санчинбазар, ... 9-р сарын 25-наас эхлэн уурын зуухны машинистаар ажиллуулсугай гэсэн “Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай” БНМАУ-ын тээврийн яамны харьяа авто тээврийн 38 дугаар баазын даргын 1984 оны 10-р сарын 23-ны өдрийн 76 тоот тушаал,
1.5. Дашням овогтой Санчинбазарыг 6-р сарын 30-наар тасалбар болгон жолоочийн үүрэгт ажлаас чөлөөлсүгэй гэсэн “Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай” БНМАУ-ын тээврийн яамны харьяа авто тээврийн 38 дугаар баазын даргын 1986 оны 07-р сарын 26-ны өдрийн 92 тоот тушаал,
2. Архангай аймгийн Чулуут сумын Шинэ амьдрал нэгдлийн зөвлөлийн даргын 1987 оны 06-р сарын 23-ны өдрийн 46 тоот тушаалд: Дашням овогтой Санчинбазарыг сүү хүлээн авагчаар 1987 оны 06 сарын 23-ны өдрөөс эхлэн томилсугай гэсэн Архангай аймгийн Архивын тасгийн 2002 оны 06 сарын 21-ний өдрийн 190 тоот архивын лавлагаа, 
3. Архангай аймгийн Архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн:
3.1. Сүрэн овогтой Мишка нь өөр ажилд шилжих болсон тул 1987 оны 6-р сарын 23-ны өдрөөс эхлэн сүү хүлээн авагчийн ажлаас чөлөөлж, Дашням овогтой Санчинбазарыг сүү хүлээн авагчаар томилсугай гэсэн “Ажилд томилох тухай” Архангай аймгийн Чулуут сумын Шинэ амьдрал нэгдлийн зөвлөлийн даргын 1987 оны 06-р сарын 23-ны өдрийн 46 тоот тушаал,
3.2. Нэгдлийн зөвлөл, туслах үйлдвэр, үйлчилгээний газрын ажилчдын 1989 оны ээлжийн амралтын хуваарийг хавсралтаар баталсугай. Хавсралтанд: Санчинбазар, албан тушаал-барилгачин, 1988 онд амарсан сар-6, 1989 онд амрах сар-10 гэсэн “Ээлжийн амралт олгох тухай” Архангай аймгийн Чулуут сумын Шинэ амьдрал нэгдлийн зөвлөлийн даргын 1989 оны 01-р сарын 24-ний өдрийн 05 тоот тушаал,
3.3. Шинэ амьдрал нэгдлийн ажилтан, ажилчдын ээлжийн амралтыг 1-р хавсралтаар баталсугай. Хавсралтанд: Санчинбазар, албан тушаал-барилгачин, 1989 онд амарсан сар-10, 1990 онд амрах сар-10 гэсэн “Ээлжийн амралтын хуваарь тухай” Архангай аймгийн Чулуут сумын Шинэ амьдрал нэгдлийн зөвлөлийн даргын 1990 оны 05-р сарын 24-ний өдрийн 31 тоот тушаал,
3.4. Зарим хүмүүсийг ажлаас чөлөөлөх тухай Архангай аймгийн Чулуут сумын Шинэ амьдрал нэгдлийн зөвлөлийн даргын 1991 оны 03-р сарын 30-ны өдрийн 20 тоот тушаал,
4. Гэрч Т.Бямбахишигийн: “Би 1982 оноос Архангай аймгийн Чулуут сумын “Шинэ амьдрал” нэгдэлд  бичээч, нэгдлийн Сүү тосны заводод лаборант мастераар 1993 оныг хүртэл хугацаанд тасралтгүй ажилласан. Д.Санчинбазар нь 1987 оноос 1992 оныг хүртэл хугацаанд Архангай аймгийн Чулуут сумын “Шинэ амьдрал” нэгдлийн Сүү тосны заводод сүү хүлээн авагчаар тасралтгүй ажилласан. Бригадуудаас ирсэн сүүг хүлээн авдаг байсан. Д.Санчинбазар нь 1987 оноос 1992 оныг хүртэл хугацаанд өөр газар руу шилжин ажиллаж байгаагүй. Нэгдэлд ажиллахаас өмнө хаана ажиллаж байсныг нь мэдэхгүй. Би Д.Санчинбазартай 1987 оноос 1992 оныг хүртэл хугацаанд “Шинэ амьдрал” нэгдэлд хамт ажиллаж байсан учир түүний ажиллаж байсан байдлыг нь мэднэ” гэх мэдүүлэг,
5. Гэрч Б.Жавзандуламын: “Би 1976 оноос эхлэн 1992 оныг хүртэл хугацаанд Архангай аймгийн Чулуут сумын “Шинэ амьдрал” нэгдэлд тооцооны нягтлан бодогчоор тасралтгүй ажилласан. Д.Санчинбазар нь 1987 оноос 1992 оныг хүртэл хугацаанд Архангай аймгийн Чулуут сумын “Шинэ амьдрал” нэгдлийн Сүү тосны заводод сүү хүлээн авагчаар тасралтгүй ажилласан. Сүү хүлээн авагч нь бригадуудаар явж, саальчдаас сүү хүлээн авч бүртгэдэг хүнийг хэлдэг байсан. Д.Санчинбазар нь нэгдэлд ажиллахаас өмнө хаана ажиллаж байсныг нь мэдэхгүй. Би Д.Санчинбазартай 1987 оноос “Шинэ амьдрал” нэгдэл хувьчлагдах хүртэл хугацаанд хамт ажиллаж байсан учир түүний ажиллаж байсан байдлыг нь мэднэ” гэх мэдүүлэг,
6. Гэрч Д.Батаагийн: “Би Архангай аймгийн Чулуут сумын Шинэ-Амьдрал нэгдлийн барилгад 1985 оноос эхэлж нормчиноор ажиллаж эхэлсэн бөгөөд Д.Санчинбазартай 1987 оноос 1991 он хүртэл Архангай аймгийн Чулуут сумын Шинэ-Амьдрал нэгдлийн барилгад нормчиноор хамт ажилласан. Намайг Д.Санчинбазартай хамт ажиллаж байх үед Шинэ-Амьдрал нэгдлийн даргаар Гомборагчаа, барилгын даргаар Далхаа гэдэг хүн ажиллаж байсан. Тухайн үед нэгдлийн барилгад 40-өөд хүн ажилладаг байсан” гэх мэдүүлэг
7. Гэрч Т.Бямбахишигийг Чулуут сумын Шинэ амьдрал нэгдэлд бичээч, сүү хүлээн авагч лаборантаар ажиллаж байсныг тогтоосон Сум дундын 1 дүгээр шүүхийн 2014 оны 04 сарын 11-ний өдрийн 199 тоот шийдвэрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
8. 1976 оны 05 сарын 21-ний өдөр Авто тээврийн 22-р баазад засварчнаар авч ажиллуулав, Авто тээврийн 22-р баазын даргын 1976 оны 06-р сарын 03-ны өдрийн 116 тоот тушаал; 1978 оны 03 сарын 20-ны өдөр засварчны ажлаас чөлөөлж жолоочоор дэвшүүлж ажиллуулав, 22-р баазын даргын 1978 оны 03-р сарын 25-ны өдрийн 59 тоот тушаалаар; 1984 оны 05 сарын 16-ны өдөр хөдөө Архангай аймаг шилжих болсон тул ажлаас чөлөөлж шилжүүлэв, Авто тээврийн 22-р баазын даргын 1984 оны 05-р сарын 21-ний өдрийн 80 тоот тушаалаар; 1984 оны 09 сарын 26-ны өдөр 38-р баазад уурын зуухны машинистаар авч ажиллуулав, Баазын даргын 1984 оны 10-р сарын 23-ны өдрийн 76 тоот тушаалаар; 1986 оны 06 сарын 30-ны өдөр уурын зуухны машинист, усны машины жолоочийн үүрэгт ажлаас чөлөөлөв, Баазын даргын 1986 оны 7-р сарын 26-ны өдрийн        92-р тушаалаар гэж тэмдэглэж, тамга дарагдсан Д.Санчинбазарын 1976 оны 03 сарын 05-ны өдрийн хөдөлмөрийн дэвтэр эрэг болно. 

Шүүх хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Б.Алтанчимэгийн хүсэлтээр Д.Санчинбазартай хамт ажиллаж байсан Т.Бямбахишиг, Б.Жавзандулам, Д.Батаа нараас гэрчийн мэдүүлэг авсан ба дээрх гэрч нарт үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг болон мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, санаатай худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэхийг тайлбарлаж сануулсан тул гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзлээ.
Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн архивын газар болон Архангай аймгийн архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн лавлагаа, тодорхойлолт зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай нотлох баримт юм.  
Мөн Д.Санчинбазарын хөдөлмөрийн дэвтэрт түүний Улаанбаатар хотын Авто тээврийн 22 дугаар баазад болон 38 дугаар баазад авч ажиллуулсан болон ажлаас чөлөөлсөн талаарх тухайн байгууллагын тамга дарагдсан бичилтийн тушаалын огноо, дугаар Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн архивын газар болон Архангай аймгийн архивын сан хөмрөгт хадгалагдаж буй “Ажилд авах ба авто машин шилжүүлэн эзэмшүүлэх тухай” БНМАУ-ын Тээврийн яамны харьяа Авто тээврийн 22-р баазын даргын 1976 оны 06-р сарын 03-ны өдрийн 116 тоот, 1984 оны 05-р сарын 21-ний өдрийн 80 тоот тушаал, “Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай” Авто тээврийн 38 дугаар баазын даргын 1984 оны 10-р сарын 23-ны өдрийн 76 тоот,  “Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай” 1986 оны 07-р сарын 26-ны өдрийн 92 тоот тушаалуудтай тохирдог тул Д.Санчинбазарын 1976 оны 03 сарын 05-ны өдрийн хөдөлмөрийн дэвтэр нь түүний ажиллаж байсныг нотолж байна. 
 Хүсэлт гаргагч Д.Санчинбазарын: 
- Улаанбаатар хотын Авто тээврийн 22 дугаар баазад засварчнаар 1976 оны 05 сарын 21-ний өдрөөс 1978 оны 03 сарын 30-ны өдөр хүртэл, жолоочоор 1978 оны 03 сарын 21-ний өдрөөс 1984 оны 05 сарын 16-ны өдөр хүртэл ажиллаж байсан нь Дашням овогтой Санчинбазарыг 5-р сарын 21-ний өдрөөс эхлэн 3-р зэргийн засварчнаар авч ажиллуулсан “Ажилд авах ба авто машин шилжүүлэн эзэмшүүлэх тухай” Авто тээврийн 22-р баазын даргын 1976 оны 06-р сарын 03-ны өдрийн 116 тоот тушаал, Авто тээврийн 22-р баазын даргын 1978 оны 03-р сарын 25-ны өдрийн 59 тоот тушаал, Дашнямын Санчинбазарыг 1984 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөр тасалбар болгон ажлаас нь чөлөөлсөн “Ажилд авах, чөлөөлөх, машин эзэмшүүлэх тухай” Авто тээврийн 22-р баазын даргын 1984 оны 05-р сарын 21-ний өдрийн 80 тоот тушаал, хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтрээр
- Улаанбаатар хотын 38 дугаар баазад уурын зуухны машинист, усны машины жолоочоор 1984 оны 09 сарын 26-ны өдрөөс 1986 оны 06 сарын 30-ны өдөр хүртэл ажиллаж байсан нь Дашням овогтой Санчинбазарыг 9-р сарын 25-наас эхлэн уурын зуухны машинистаар ажиллуулсан “Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай” Авто тээврийн 38 дугаар баазын даргын 1984 оны 10-р сарын 23-ны өдрийн 76 тоот тушаал, Дашням овогтой Санчинбазарыг 6-р сарын 30-наар тасалбар болгон жолоочийн үүрэгт ажлаас чөлөөлсөн “Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай” Авто тээврийн 38 дугаар баазын даргын 1986 оны 07-р сарын 26-ны өдрийн 92 тоот тушаал, хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтрээр,
- Архангай аймгийн Чулуут сумын “Шинэ амьдрал” нэгдэлд ажилчнаар 1987 оны 06 сарын 23-ны өдрөөс 1991 оны 01 сарын 01-ний өдөр  хүртэл ажиллаж байсан нь 1987 оны 6-р сарын 23-ны өдрөөс Дашням овогтой Санчинбазарыг сүү хүлээн авагчаар томилсон “Ажилд томилох тухай” Архангай аймгийн Чулуут сумын Шинэ амьдрал нэгдлийн зөвлөлийн даргын 1987 оны 06-р сарын 23-ны өдрийн 46 тоот тушаал, Архангай аймгийн Чулуут сумын Шинэ амьдрал нэгдлийн зөвлөлийн даргын 1989 оны 01-р сарын 24-ний өдрийн 05 тоот, 1990 оны 05-р сарын 24-ний өдрийн 31 тоот тушаал, Архангай аймгийн Архивын тасгийн 2002 оны 06 сарын 21-ний өдрийн 190 тоот архивын лавлагаа, гэрч Т.Бямбахишиг, Б.Жавзандулам, Д.Батаа нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн нэхэмжлэл зэргээр нотлогдож байна.
Иймд Д.Санчинбазарын “Улаанбаатар хотын Авто тээврийн 22 дугаар баазад засварчнаар 1976 оны 05 сарын 21-ний өдрөөс 1978 оны 03 сарын 30-ны өдөр хүртэл, жолоочоор 1978 оны 03 сарын 21-ний өдрөөс 1984 оны 05 сарын 16-ны өдөр хүртэл, Улаанбаатар хотын 38 дугаар баазад уурын зуухны машинист, усны машины жолоочоор 1984 оны 09 сарын 26-ны өдрөөс 1986 оны 06 сарын 30-ны өдөр хүртэл, Архангай аймгийн Чулуут сумын “Шинэ амьдрал” нэгдэлд ажилчнаар 1987 оны 06 сарын 23-ны өдрөөс 1991 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байснаа тогтоолгох” хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.
“Зарим хүмүүсийг ажлаас чөлөөлөх тухай” Архангай аймгийн Чулуут сумын Шинэ амьдрал нэгдлийн зөвлөлийн даргын 1991 оны 03-р сарын 30-ны өдрийн 20 тоот тушаалд Д.Санчинбазарт холбогдох заалт байхгүй тул уг тушаалыг түүнд хамааралгүй баримт гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн  135.2.6-д зааснаар Олхонууд овгийн Дашнямын Санчинбазарыг Улаанбаатар хотын Авто тээврийн 22 дугаар баазад засварчнаар 1976 оны 05 сарын 21-ний өдрөөс 1978 оны 03 сарын 30-ны өдөр хүртэл, жолоочоор 1978 оны 03 сарын 21-ний өдрөөс 1984 оны 05 сарын 16-ны өдөр хүртэл, Улаанбаатар хотын 38 дугаар баазад уурын зуухны машинист, усны машины жолоочоор 1984 оны 09 сарын 26-ны өдрөөс 1986 оны 06 сарын 30-ны өдөр хүртэл, Архангай аймгийн Чулуут сумын “Шинэ амьдрал” нэгдэлд ажилчнаар 1987 оны 06 сарын 23-ны өдрөөс 1991 оны 01 сарын 01-ний өдөр  хүртэл тус тус ажиллаж байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Хүсэлт гаргагч, түүний өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
    
              


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.БАЙГАЛМАА