| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Хатанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2020/1422/Э |
| Дугаар | 1469 |
| Огноо | 2020-08-14 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Т.Мөнх-Амгалан |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 1469
2020 08 10 2020/ШЦТ/1469
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,
Улсын яллагч Т.Мөнх-Амгалан,
Шүүгдэгч Б.Э, Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Е танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Я-н Б, С овогт Б-н Э нарт холбогдох эрүүгийн 2006 00000 1612 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.Э, Б.Э нар нь бүлэглэн 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо И Март худалдааны төвийн хажуу зам дээр иргэн Г.Болднямын гээгдүүлсэн түрүүвчийг олж бусдынх гэдгийг мэдсээр байж түрүүвчинд байсан картнаас 2.597.000 төгрөгийг гарган авч завшсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Э-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Э-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Хавтас хэргээс:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,
Хохирогч Г.Болднямын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2020 оны 6 дугаар сарын 1-ний өдөр 09:00 цагт миний гар утсанд миний нэр дээр байх Хас банкны 5003166750 тоот данснаас 2.402.000 төгрөг, ХААН банкны 5031833009 тоот данснаас 195.000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн талаар мессеж ирсэний дагуу өөрийн түрүүвчээ шалгахад алга болчиихсон байсан ... Би өөрийн хамгийн сүүлд үйлчлүүлсэн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших И Март худалдааны төвөөр очиж хяналтын камерын бичлэгийг шалгуулахад 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 13:10 цагийн орчимд И Март худалдааны төвөөс гараад зам гарч байхдаа өөрийн түрүүвчээ газа унагаан гээж байгаа бичлэг бичигдсэн байх ба хэсэг хугацааны дараа улаан өнгийн саравчтай малгайтай эрэгтэй болон эмэгтэй хүн хоёр газраас аваад явж байгаа бичлэг байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 4-6 дугаар хуудас/,
Хохирогч Г.Болднямын Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан тайлбар /хх-ийн 15 дугаар хуудас/,
Хохирогч Г.Болднямын ХАС банкны дансны хуулга /хх-ийн 16 дугаар хуудас/,
Хохирогч Г.Болднямын ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 17 дугаар хуудас/,
Б.Э-ийн мөрдөн байцаалтанд өгсөн “2020 оны 05 дугаар сарын 31-ний өдөр үдээс хойш Сансарын И Март худалдааны төвийн замын хойд талд нөхөр Б.Э-н хамт явж байхад газар дөрвөлжин хар юм байхаар нь гар утас юм байх гэж бодсон манай нөхөр Б.Э утас байна гээд авсан чинь хар өнгийн түрүүвчин дотор дандаа бичиг баримт байсан ... Маргааш нь 2020 оны 06 дугаар сарын 01-ний өглөө намайг унтаж байх хооронд манай нөхөр Б.Э нөгөө түрүүвчээ аваад гарсан байсан. Тэгээд орж ирэхдээ архи авсан мөнгөтэй болчихлоо 150.000 төгрөгтэй боллоо баяжлаа гэж байсан ... би нэгжхэд энгэрийн халаасанд нь нэлээн их мөнгө байсан тэр мөнгийг нь би аваад далд хийсэн ... бид 2 хамт Нарантуул захын арын ХААН банкны АТМ-с 800.000 төгрөг авсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/,
Б.Э-н мөрдөн байцаалтанд өгсөн “... гараад АТМ-д уншуулж үзье төрсөн өдрөөр нь хийгээдхий гэсэн чинь онгойсон ... Өглөө эрт гараад гэрийн хажууд Өгөөмөр захын ард байдаг ХААН банкны АТМ машинаас 150.000 төгрөг авсан. Авсан 150.000 төгрөгөөр гэртээ идэж уух юм авсан ... би гэрээсээ ганцаараа гараад ХААН банкны картанд үлдсэн байсан 45.000 төгрөгийг нь бас авсан ... Харих замаараа Хас бакны картнаас нь мөнгө авсан нийт 3 удаагийн үйлдлээр 1.100.000 төгрөг авсан байсан гэртээ орохдоо 2 шил Соёмбо архи, 2 ундаа, нэг үзэмний шүүс, 1 ширхэг компод авсан тэгсэн энгэрт үлдсэн байсан мөнгийг манай эхнэр Б.Э аваад далд хийсэн ... мөнгө үлдсэн байсан Хас банкны картаа бариад эхнэр Б.Эийн хамт Нарантуул захын арын ХААН банкны АТМ-с 800.000 төгрөгийг авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр хуудас/ болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.
Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар
Шүүгдэгч Б.Э, Б.Э нар нь бүлэглэн 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо И Март худалдааны төвийн хажуу талын зам дээр иргэн Г.Болднямын гээгдүүлсэн түрүүвчийг олж бусдынх гэдгийг мэдсээр байж түрүүвчинд байсан картнаас 2.597.000 төгрөгийг авч завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан шүүгдэгч Б.Э-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг, шүүгдэгч Б.Эийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, хохирогч Г.Болднямын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2020 оны 6 дугаар сарын 1-ний өдөр 09:00 цагт миний гар утсанд миний нэр дээр байх Хас банкны 5003166750 тоот данснаас 2.402.000 төгрөг, ХААН банкны 5031833009 тоот данснаас 195.000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн талаар мессеж ирсэний дагуу өөрийн түрүүвчээ шалгахад алга болчиихсон байсан ... Би өөрийн хамгийн сүүлд үйлчлүүлсэн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших И Март худалдааны төвөөр очиж хяналтын камерын бичлэгийг шалгуулахад 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 13:10 цагийн орчимд И Март худалдааны төвөөс гараад зам гарч байхдаа өөрийн түрүүвчээ газар унагаан гээж байгаа бичлэг бичигдсэн байх ба хэсэг хугацааны дараа улаан өнгийн саравчтай малгайтай эрэгтэй болон эмэгтэй хүн хоёр газраас аваад явж байгаа бичлэг байсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 4-6 дугаар хуудас/, хохирогч Г.Болднямын Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан тайлбар /хх-ийн 15 дугаар хуудас/, хохирогч Г.Болднямын ХАС банкны дансны хуулга /хх-ийн 16 дугаар хуудас/, хохирогч Г.Болднямын ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 17 дугаар хуудас/, Б.Эийн мөрдөн байцаалтанд өгсөн “2020 оны 05 дугаар сарын 31-ний өдөр үдээс хойш Сансарын И Март худалдааны төвийн замын хойд талд нөхөр Б.Э-н хамт явж байхад газар дөрвөлжин хар юм байхаар нь гар утас юм байх гэж бодсон манай нөхөр Б.Э утас байна гээд авсан чинь хар өнгийн түрүүвчин дотор дандаа бичиг баримт байсан ... манай нөхөр Б.Э нөгөө түрүүвчээ аваад гарсан байсан. Тэгээд орж ирэхдээ архи авсан мөнгөтэй болчихлоо 150.000 төгрөгтэй боллоо баяжлаа гэж байсан ... би нэгжихэд энгэрийн халаасанд нь нэлээн их мөнгө байсан тэр мөнгийг нь би аваад далд хийсэн ... бид 2 хамт Нарантуул захын арын ХААН банкны АТМ-с 800.000 төгрөг авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/, Б.Э-н мөрдөн байцаалтанд өгсөн “ ... тэгээд гараад АТМ-д уншуулж үзье төрсөн өдрөөр нь хийгээдхий гэсэн чинь онгойсон ... Өглөө эрт гараад гэрийн хажууд Өгөөмөр захын ард байдаг ХААН банкны АТМ машинаас 150.000 төгрөг авсан. Авсан 150.000 төгрөгөөр гэртээ идэж уух юм авсан ... би гэрээсээ ганцаараа гараад ХААН банкны картанд үлдсэн байсан 45.000 төгрөгийг нь бас авсан ... Харих замаараа Хас бакны картнаас нь мөнгө авсан нийт 3 удаагийн үйлдлээр 1.100.000 төгрөг авсан ... энгэрт үлдсэн байсан мөнгийг манай эхнэр Б.Э аваад далд хийсэн ... мөнгө үлдсэн байсан Хас банкны картаа бариад эхнэр Б.Эийн хамт Нарантуул захын арын ХААН банкны АТМ-с 800.000 төгрөгийг авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгч Б.Э, Б.Э нарыг бүлэглэн “Гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Хохирогч Г.Болднямын зүгээс 900.000 төгрөг болон бичиг баримтуудаа буцаан авсан болохоо илэрхийлсэн баримт хэрэгт авагдсан байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Э, Б.Э нараас 1.697.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Болднямд олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.Э, Б.Э нарыг “Гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Я.-г тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, харин гэмт хэргийг бүлэглэн үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч Б.Э-ийн хувьд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэмт хэргийг бүлэглэн үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.
Шүүхээс Б.Э, Б.Э нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол хор уршиг, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөний ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Э, Б.Э нарын цалин хөлс, бусад орлого болох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 90 хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, дээрх хугацааанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Э, Б.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э, Б.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Х овогт Я-н Б, С овогт Б-н Э нарыг “Гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Э-д дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял, Б.Э-т дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Э, Б.Э нар нь оногдуулсан торгох ялыг 90 хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, дээрх хугацааанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.Э, Б.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Э, Б.Э нараас 1.697.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Болднямд олгосугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Э, Б.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Г.ХАТАНЦЭЦЭГ