Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 107

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий  шүүгч Д.Байгалмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: 1967 онд төрсөн, Архангай аймгийн Жаргалант сумын Зуслан багт оршин суух Монгол овгийн Чимэдийн Лхамсүрэнгийн /РД:АВ67012025/ хүсэлттэй 
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн төлөөлөгч Н.Баянжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнгөнтуяа нар оролцов.
    ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ч.Лхамсүрэн шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Иймд Ч.Лхамсүрэн намайг хөдөлмөрийн дэвтэр, архивын лавлагаа зэргийг үндэслэн Архангай аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээнд 1986 оны 07-р сарын 05-ны өдрөөс 1987 оны 04-р сарын       01-ний өдөр хүртэл оёдолчин, няраваар, 1987 оны 06-р сарын 01-ний өдрөөс 1989 оны       01-р сарын 10-ны өдөр хүртэл Эрдэнэмандал сумын нийтийн аж ахуй үйлчилгээний газар мастераар, 1989 оны 07-р сарын 01-ний өдрөөс 1990 оны 07 сарын 05-ны өдөр хүртэл Жаргалант сумын нийтийн аж ахуй үйлчилгээний газар мастераар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Намайг Архангай аймгийн Эрдэнэмандал болон Жаргалант сумын нийтийн аж ахуй үйлчилгээний газар ажиллаж байсныг сайн мэдэх Д.Цэрэндагва, Архангай аймгийн Жаргалант сумын нийтийн аж ахуй үйлчилгээний газар надтай хамт ажиллаж байсан З.Баярбямба нарыг гэрчээр асууж өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн төлөөлөгч Н.Баянжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хүсэлтдээ: 2017 оны 03 сарын 01-ний өдөр тэтгэвэрт гарна. Хөдөлмөрийн дэвтрээ үзүүлэхэд нийгмийн даатгалын байцаагч нь архивын лавлагаа шаардлагатай гэж хэлсэн гэсэн. Иймд Ч.Лхамсүрэнг Архангай аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээнд 1986 оны 07 сарын 05-ны өдрөөс 1987 оны 04 сарын 01-ний өдрийг хүртэл оёдолчин, нярваар, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Нийтийн аж ахуй үйлчилгээний газар мастераар 1987 оны 06 сарын 10-ны өдрөөс 1989 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл, Архангай аймгийн Жаргалант сумын Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт мастераар 1989 оны 01 сарын      20-ны өдрөөс 1990 оны 07 сарын 05-ны өдрийг хүртэл ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргийг шинжлэн хэлэлцээд
 ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ч.Лхамсүрэн нь Архангай аймгийн Аж ахуй үйлчилгээний комбинатад оёдолчин, нярваар 1986 оны 07 сарын 05-ны өдрөөс 1987 оны 04 сарын 01-ний өдөр хүртэл, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Нийтийн аж ахуй үйлчилгээний төвд мастераар 1987 оны 06 сарын 10-ны өдрөөс 1989 оны 01 сарын 10-ны өдөр хүртэл, Архангай аймгийн Жаргалант сумын Нийтийн аж ахуй үйлчилгээний төвд мастераар 1989 оны 01 сарын 20-ний өдрөөс 1990 оны 07 сарын 05-ны өдөр хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд: 
1.    Архангай аймгийн архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн:
1.1. Хөнгөн үйлдвэрийн техникумыг оёдлын технологич-механик засварчны мэргэжлээр төгсөж, НААҮ-ний яамны томилолтоор хуваарилагдан ирсэн зарим ажилчдыг өөрсдийн санал, гачигдал, захиргааны зөвлөлийн гишүүд, мэргэжилтний саналыг харгалзан АҮК-тад мэргэжлийн ажилд хуваарилан 1986 оны 7-р сарын 5-наас эхлэн ажиллуулсугай. Үүнд: ... Чимэдийн Лхамсүрэн I оёдолчноор томилсугай гэсэн “Техникум, ТМС төгсөгчдийг ажилд хуваарилан томилох тухай” Архангай аймгийн нийтийн аж ахуй үйлчилгээний харьяа ахуйн үйлчилгээний комбинатын даргын 1986 оны 07 сарын 28-ны өдрийн 222 тоот тушаал
1.2. Ажилчдын 4, 5-р сарын шагналт цалинг 1-р хавсралтанд тогтсон хувиар бодож олгосугай. Хавсралтанд: Ч.Лхамсүрэн, олгох хувь 4 сарын-15, 5 сарын-25 гэсэн “4, 5-р сарын шагналт цалин олгох тухай” Архангай аймгийн ахуй үйлчилгээний комбинатын даргын 1987 оны 06 сарын 11-ний өдрийн 190 тоот тушаал,
1.3. Сумдын ахуйн үйлчилгээний төвийн эрхлэгч мастер, нягтлан бодогч нарыг тушаалын хавсралт 1, 2-рт дурдсанаар томилон ажиллуулж, цалинг мөн хавсралтанд тогтоосноор 7 дугаар сарын 1-нээс эхлэн олгохыг ерөнхий нягтлан бодогч н.Минжинд зөвшөөрсүгэй. Хавсралтанд: Сумын нэр-Жаргалант, эрхлэгч, мастерын нэр-Лхамсүрэн, төвийн зэрэглэл-II8 цалин тогтоосон хэмжээ-550 гэсэн “Цалин тогтоох тухай” Архангай аймгийн нийтийн аж ахуй үйлчилгээг удирдах газрын даргын 1990 оны 07 сарын 05-ны өдрийн 376 тоот тушаал,
2. Эрдэнэмандал сумын ахуй үйлчилгээний төвийн мастер Лхамсүрэн тус суманд аймгийн НАААҮ-ний удирдах газрын хуваарийн дагуу шилжиж ирсэн тул НАААҮ-ний мастерын ажилд 1989 оны 1-р сарын 20-ны өдрөөс эхлэн авч ажиллуулсугай гэсэн Архангай аймгийн Жаргалант сумын нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний төвийн даргын 1989 оны 01 сарын 10-ны өдрийн 09 тоот тушаал,
3. Гэрч Д.Цэрэндагвын: “Ч.Лхамсүрэн бид хоёр Архангай аймгийн Жаргалант сумын хүмүүс. Би Архангай аймгийн Эрдэнэмандал суманд малын эмчээр 1984 оноос 1989 он хүртэл ажиллаж байх хугацаанд Ч.Лхамсүрэн нь Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Нийтийн ахуй үйлчилгээнд мастераар 1987 оноос 1989 он хүртэл ажиллаж байсан. Би 1989 оноос 1995 он хүртэл Архангай аймгийн Жаргалант суманд мал эмнэлэг үржлийн тасгийн дарга, малын ерөнхий эмчээр ажилласан. Ч.Лхамсүрэн нь 1989 онд Эрдэнэмандал сумын ахуй үйлчилгээнээс гарч Жаргалант сумын ахуй үйлчилгээнд мастераар ажилд 1990 оныг дуустал ажиллаад ахуй үйлчилгээ тарсан. Би Ч.Лхамсүрэнтэй нэг нутгийнх нэг суманд ажиллаж байсан учир түүний ажиллаж байсан талаар сайн мэднэ” гэх мэдүүлэг,
4. Гэрч З.Баярбямбын: “Би Архангай аймгийн Жаргалант сумын нийтийн аж ахуйн үйлчилгээний газар няраваар 1981 оноос тус нийтийн аж ахуйн үйлчилгээний газрыг бүтцийн өөрчлөлт орж хувьчлагдах хүртэл ажилласан. Намайг Жаргалант сумын нийтийн аж ахуйн үйлчилгээний газар няраваар ажилладаг байхад Ч.Лхамсүрэн нь 1989 оны үед Жаргалант сумын нийтийн аж ахуйн үйлчилгээний газар мастераар ажилд орж, тус нийтийн аж ахуйн үйлчилгээг хувьчлагдахаас өмнө 1990 онд ажлаасаа гарч байсан” гэх мэдүүлэг,
5. Гэрч П.Наранцэцэгийн: “Би Архангай аймгийн Эрдэнэмандал сумын ахуй үйлчилгээний төвд мастераар 1983 оноос 1987 он хүртэл ажиллаад, 1987 онд Ч.Лхамсүрэнд ажлаа хүлээлгэж өгөөд Архангай аймгийн ахуй үйлчилгээний төвд мастераар шилжин ажилласан. Ч.Лхамсүрэн нь сургуулиа төгсөж ирээд Архангай аймгийн ахуй үйлчилгээний комбинатад ажиллаж байгаад Эрдэнэмандал сум руу шилжиж ажиллаж байсан. Тухайн үед бид хоёр солигдож байсан. Ч.Лхамсүрэн нь 1987 онд миний ажлыг хүлээж авснаас хойш 1989 онд хүртэл Эрдэнэмандал сумын ахуй үйлчилгээний төвд мастераар ажиллаж байгаад, Жаргалант сумын ахуй үйлчилгээний төвд 1989 оноос мастер, салбарын эрхлэгчээр ажиллаж байсан. Би Архангай аймгийн Эрдэнэмандал, Цэцэрлэг, Жаргалант сумын ахуй үйлчилгээний төвийг хариуцаж ажилладаг байсан. Ч.Лхамсүрэн нь Архангай аймгийн Эрдэнэмандал, Жаргалант сумын ахуй үйлчилгээний төвд ажиллаж байх үед нь би Ч.Лхамсүрэнд бараа, материал хүргүүлж, тооцоо нийлдэг байсан учир түүнийг 1987-1989 он хүртэл Эрдэнэмандал сумын ахуй үйлчилгээний төвд мастераар, 1989, 1990 онд Жаргалант сумын ахуй үйлчилгээний төвд мастер, салбарын эрхлэгчээр ажиллаж байсныг мэднэ” гэх мэдүүлэг,
6. 1986 оны 07 сарын 05-ны өдөр техникум төгсөөд хуваарилагдан ирсэн тул Архангай аймгийн Ахуй үйлчилгээний комбинатад оёдолчноор авч ажиллуулав, Аймгийн ахуй үйлчилгээний комбинатын даргын 1986 оны 07 сарын 28-ны өдрийн 222-р тушаалаар; 1986 оны 09 сарын 04-ний өдөр оёдолчноос чөлөөлж, оёдлын бэлэн бүтээгдэхүүний няраваар томилон ажиллуулав, Ахуй үйлчилгээний комбинатын даргын 1986 оны 09 сарын 04-ний өдрийн 253-р тушаалаар; 1987 оны 04 сарын 01-ний өдөр нярав, тооцогчийн ажлаас чөлөөлж, явуулын үйлчилгээний тооцогчоор ажиллуулав, Аймгийн ахуй үйлчилгээг удирдах газрын даргын 1987 оны 04 сарын 10-ны өдрийн 107-р тушаалаар; 1987 оны 06 сарын 01-ний өдөр Эрдэнэмандал сумын ахуй үйлчилгээний төвийн мастераар ажиллуулах болсон тул тооцогчийн ажлаас чөлөөлөв, Аймгийн ахуй үйлчилгээг удирдах газрын даргын 1987 оны 06 сарын 17-ны өдрийн 200-р тушаалаар; 1987 оны 06 сарын 10-ны өдөр сумын ахуй үйлчилгээний төвд мастераар авч ажиллуулав, Ахуй үйлчилгээний төвийн даргын 1987 оны 06 сарын 22-ны 27 тоот тушаалаар; 1989 оны 01 сарын 10-ны өдөр сумын ахуй үйлчилгээний төвийн мастерийн ажлаас чөлөөлж Жаргалант сумын ахуй үйлчилгээний төвд шилжүүлэв, ахуй үйлчилгээний төвийн даргын 1989 оны 01 сарын 20-ны өдрийн 107 тоот тушаалаар; Жаргалант сумын ахуй үйлчилгээний мастераар 1989 оны 01 сарын 20-ны өдрөөс эхлэн ажиллуулав, Төвийн даргын 1989 оны 01 сарын 10-ны өдрийн 09-р тушаалар гэсэн бичилт, тамга, тэмдэг бүхий 172235 тоот Ч.Лхамсүрэнгийн хөдөлмөрийн дэвтэр зэрэг болно. 

Шүүх хүсэлт гаргагч болон түүний төлөөлөгчийн хүсэлтээр Ч.Лхамсүрэнтэй хамт ажиллаж байсан Д.Цэрэндагва, З.Баярбямба, П.Наранцэцэг нараас гэрчийн мэдүүлэг авсан ба дээрх гэрч нарт үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг болон мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, санаатай худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэхийг тайлбарлаж сануулсан тул гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзлээ.
Архангай аймгийн архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн лавлагаа, хэрэгт эх хувиараа авагдсан тушаал  нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай нотлох баримт юм.  
Ч.Лхамсүрэнгийн хөдөлмөрийн дэвтрийн ажлын мэдээ хэсэгт бичигдсэн бичилт бүр тухайн байгууллагын тамга, тэмдгээр баталгаажсан байхаас гадна Ч.Лхамсүрэнгийн хүсэлтдээ дурдсан нэхэмжлэлийн шаардлагатай тохирдог, мөн Ч.Лхамсүрэнг 1986 оны 7-р сарын 5-ны өдөр Архангай аймгийн ахуйн үйлчилгээний комбинатад оёдолчноор, 1989 онд Жаргалант сумын Нийтийн аж ахуй үйлчилгээний төвд мастераар авч ажиллуулсан ажлын мэдээний бичилтэд тухайн байгууллагын тамга дарагдсан, оёдолчноор ажиллуулсан огноо, тушаалын огноо, дугаар Архангай аймгийн архивын сан хөмрөгт хадгалагдаж буй “Техникум, ТМС төгсөгчдийг ажилд хуваарилан томилох тухай” Архангай аймгийн нийтийн аж ахуй үйлчилгээний харьяа ахуйн үйлчилгээний комбинатын даргын 1986 оны 07 сарын 28-ны өдрийн 222 тоот тушаал болон хүсэлт гаргагчийн шүүхэд эх хувиар нь гаргаж өгсөн Жаргалант сумын нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний төвийн даргын 1989 оны 01 сарын 10-ны өдрийн 09 тоот тушаалтай тохирдог тул Д.Сүхбаатарын 1978 оны 04 сарын 10-ны өдрийн хөдөлмөрийн дэвтэр нь түүний ажиллаж байсныг нотолж байна. 
Хүсэлт гаргагч Ч.Лхамсүрэнгийн:
Архангай аймгийн Аж ахуй үйлчилгээний комбинатад оёдолчин, нярваар ажиллаж байсан нь Архангай аймгийн нийтийн аж ахуй үйлчилгээний харьяа ахуйн үйлчилгээний комбинатын даргын 1986 оны 07 сарын 28-ны өдрийн 222 тоот тушаал, “4, 5-р сарын шагналт цалин олгох тухай” Архангай аймгийн ахуй үйлчилгээний комбинатын даргын 1987 оны 06 сарын 11-ний өдрийн 190 тоот тушаал, 172235 тоот хөдөлмөрийн дэвтэр, гэрч П.Наранцэцэгийн мэдүүлэг, 
Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Нийтийн аж ахуй үйлчилгээний төвд мастераар ажиллаж байсан нь Д.Цэрэндагва, П.Наранцэцэг нарын мэдүүлэг,  172235 тоот хөдөлмөрийн дэвтэр, 
Архангай аймгийн Жаргалант сумын Нийтийн аж ахуй үйлчилгээний төвд мастераар ажиллаж байсан нь Архангай аймгийн Жаргалант сумын нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний төвийн даргын 1989 оны 01 сарын 10-ны өдрийн 09 тоот тушаал, Архангай аймгийн нийтийн аж ахуй үйлчилгээг удирдах газрын даргын 1990 оны 07 сарын 05-ны өдрийн 376 тоот тушаал, гэрч Д.Цэрэндагва, З.Баярбямба нарын мэдүүлэг, 172235 тоот хөдөлмөрийн дэвтэр, хүсэлт гаргагчийн нэхэмжлэл, хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн тайлбар зэргээр нотлогдож байна. 
Иймд Ч.Лхамсүрэнгийн Архангай аймгийн Аж ахуй үйлчилгээний комбинатад оёдолчин, нярваар 1986 оны 07 сарын 05-ны өдрөөс 1987 оны 04 сарын 01-ний өдөр хүртэл, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Нийтийн аж ахуй үйлчилгээний төвд мастераар 1987 оны 06 сарын 10-ны өдрөөс 1989 оны 01 сарын 10-ны өдөр хүртэл, Архангай аймгийн Жаргалант сумын Нийтийн аж ахуй үйлчилгээний төвд мастераар 1989 оны 01 сарын 20-ний өдрөөс 1990 оны 07 сарын 05-ны өдөр хүртэл ажиллаж байснаа тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Монгол овгийн Чимэдийн Лхамсүрэнг Архангай аймгийн Аж ахуй үйлчилгээний комбинатад оёдолчин, нярваар 1986 оны 07 сарын 05-ны өдрөөс 1987 оны 04 сарын 01-ний өдөр хүртэл, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Нийтийн аж ахуй үйлчилгээний төвд мастераар 1987 оны 06 сарын 10-ны өдрөөс 1989 оны 01 сарын 10-ны өдөр хүртэл, Архангай аймгийн Жаргалант сумын Нийтийн аж ахуй үйлчилгээний төвд мастераар 1989 оны 01 сарын 20-ний өдрөөс 1990 оны 07 сарын 05-ны өдөр хүртэл ажиллаж байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
    
              


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Д.БАЙГАЛМАА