| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Хатанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2020/1080/Э |
| Дугаар | 1561 |
| Огноо | 2020-08-27 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Ганзориг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 1561
2020 08 27 2020/ШЦТ/1561
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,
Улсын яллагч Б.Ганзориг,
Өсвөр насны шүүгдэгч О.М, түүний өмгөөлөгч Д.Батмөнх, түүний өмгөөлөгч Б.Байгальмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ё танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт О М-холбогдох эрүүгийн 2006 01862 1217 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
О.М- нь 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Тачи кафе баарны гадаа хохирогч А.Сансартай маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь цохиж, газар унагаж эрүүл мэндэд нь тархи доргилт, дээд уруулын дотор салстын язарсан шарх, уруулын баруун дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун дээд 2-р шүдний сулрал, баруун шуу, баруун, зүүн сарвууны зулгаралт, зүүн өвдөгний зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Өсвөр насны шүүгдэгч О.М-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Хавтаст хэргээс:
Насанд хүрээгүй хохирогч А.Сансарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... урд талд ачаатай портер машин зогсож байсан бөгөөд хойд хэсгээр нь явах гэтэл хар өнгийн цамцтай, нас чацуу бололтой эрэгтэй хүн зөрсөн тэгэхдээ Тамирааг мөрлөсөн бөгөөд тэр хоёр хоорондоо маргалдахаар нь би очиж салгасан. Тэгтэл нөгөө эрэгтэй надруу дайраад байхаар нь Энхзолбоо, Тамир 2 салгасан ба нөгөө эрэгтэй болохоор гар утсаа гаргаж ирээд хүн дуудаад байсан. Бид нар шууд цааш түцний чиглэлтэй явж байхад анх маргалдсан залуу араас дагаад яваад байсан ... анх маргалдсан залуу нь шууд миний нүүрэн тус газар цохиж, намайг газар унагаасан. Би цохилтонд нь манараад газар унасан ба хэн нь юм бүү мэд бөгсрүү өшиглөсөн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,
Гэрч Б.Билгүүний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... гараад очоод хартал миний зүс мэдэх залуу харагдсан ... Би ороод сууж байхад Золзаяа гүйчихсэн орж ирээд нөгөө хэд чинь муудалцаад зодолдчихлоо гэж хэлэхээр нь би гарсан. Гражны төгсгөл хэсэгт зодоон болж харагдахаар нь яваад очсон” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,
Гэрч Л.Түвшинтөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 15 цагийн үед би нохойгоо салхилуулчхаад ТҮЦ орохоор явсан юм, тэгтэл манай байрны дүү Мөнх-Оргил нь 3 хүнтэй маргалдчихсан зогсож харагдсан ... Мөнх-Оргил нь тэр дундаасаа арай нуруулаг залуутай нь маргалдаж нүүрэн хэсэгт нь цохиж газар унагаагаад дээрээс нь нэг, хоёр удаа өшиглөөд байхаар нь салгасан” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн өдрийн 4184 дугаартай “А.Сансарын биед тархи доргилт, дээд уруулын дотор салстын язарсан шарх, уруулын баруун дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун дээд 2-р шүдний сулрал, баруун шуу, баруун, зүүн сарвууны зулгаралт, зүүн өвдөгний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 27-28 дугаар хуудас/,
О.М-ын мөрдөн байцаалтанд өгсөн “... би Сансарын нүүр хэсэгт нэг удаа цохисон ... Цаашид баримтаар учирсан хохирлыг гаргаж өгвөл барагдуулаа болно” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр хуудас/ болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.
Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:
Өсвөр насны шүүгдэгч О.М нь 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Тачи кафен орчим хохирогч А.Сансартай маргалдаж нүүрэн тус газарт нь цохиж, газар унагаж эрүүл мэндэд нь тархи доргилт, дээд уруулын дотор салстын язарсан шарх, уруулын баруун дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун дээд 2-р шүдний сулрал, баруун шуу, баруун, зүүн сарвууны зулгаралт, зүүн өвдөгний зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан өсвөр насны шүүгдэгч О.М-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг, хохирогч А.Сансарын “... анх маргалдсан залуу нь шууд миний нүүрэн тус газар цохиж, намайг газар унагаасан. Би цохилтонд нь манараад газар унасан” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/, гэрч Л.Түвшинтөрийн “... Мөнх-Оргил тэр дундаасаа арай нуруулаг залуутай нь маргалдаж нүүрэн хэсэгт нь цохиж газар унагаагаад дээрээс нь нэг, хоёр удаа өшиглөөд байхаар нь салгасан” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн өдрийн 4184 дугаартай “А.Сансарын биед тархи доргилт, дээд уруулын дотор салстын язарсан шарх, уруулын баруун дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун дээд 2-р шүдний сулрал, баруун шуу, баруун, зүүн сарвууны зулгаралт, зүүн өвдөгний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 27-28 дугаар хуудас/, О.М-ын “би Сансарын нүүр хэсэгт нэг удаа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, өсвөр насны шүүгдэгч О.М-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Хохирогч А.Сансарын О.М-той сайн дураар эвлэрч, хохирол хүлээн авсан, гомдол саналгүй болохоо илэрхийлсэн хүсэлт хэрэгт авагдсан байх тул өсвөр насны шүүгдэгч О.М-ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцлоо.
Өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Өсвөр насны шүүгдэгч О.М-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Өсвөр насны шүүгдэгч О.М-ын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс өсвөр насны шүүгдэгч О.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан ял оногдуулахгүйгээр тэнсэж, нэг жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 3, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч О.М-д зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, уг хүмүүжлийн арга хэмжээг хэрэгжүүлэхийг Баянзүрх дүүрэг дэх хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч О.М-ыг хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг түүний хууль ёсны төлөөлөгч Д.Батмөнхөд тус тус даалгах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч О.М- нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч О.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт О М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахгүйгээр өсвөр насны шүүгдэгч О.М-ыг тэнсэж нэг жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 3, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч О.М-д зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, уг арга хэмжээг хэрэгжүүлэхийг Баянзүрх дүүрэг дэх хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч О.М-ыг хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг түүний хууль ёсны төлөөлөгч Д.Батмөнхөд даалгасугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч О.М- нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд насанд хүрээгүй хохирогч, өсвөр насны шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл О.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ХАТАНЦЭЦЭГ