Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 39

 

                                          Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн 
                                  зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 


Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан би, 
Хас банкны Архангай салбарын нэхэмжлэлтэй
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4-р баг, Бортолгойн 35-22 тоотод оршин суух Боржигин овогт Таванжингийн Цогтбаатар /РД:АЭ76102510/, Боржигин овогт Самбуугийн Отгонбаяр /РД:АЭ77101005/ нарт холбогдох
Үндсэн зээл 3 441 067 төгрөг, зээлийн хүү 909 310 төгрөг, нэмэгдүлсэн хүү 40 761 төгрөг, нийт 4 391 138 төгрөг, нотариатын зардал 10 000 төгрөг, нийт 4 401 138 төгрөг гаргуулах болон зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4-р баг, Бортолгойн 35-22 тоотод байрлах хашаа байшин, өмчлөх эрхийн газраар хангуулах тухай иргэний хэргийг хянаад:     

  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Хас банкны Архангай салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... 
Зээлдэгч Т.Цогтбаатар, С.Отгонбаяр нар нь 2014 оны 11-р сарын 4-ний өдөр Хас банктай 1140013231 тоот гэрээ байгуулж 6 000 000 төгрөгийн бизнесийн зээлийг 365 хоногт 30 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулж авсан болно. Хариуцагч Т.Цогтбаатар, С.Отгонбаяр нар нь гэрээнд заасан хуваарийн дагуу 2016 оны 3-р сарын 17-нд бизнесийн зээлийн хийх ёстой байсан боловч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлэхгүй 294 хоног хугацаа хэтрүүлж байгаа тул үндсэн зээл 3 441 067 төгрөг, зээлийн хүү 909 310 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 40 761 төгрөг нийт 4 391 138 төгрөг, нотариатын зардал 10 000 төгрөг, нийт 4 401 138 төгрөг гаргуулах болон зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4-р баг, Бортолгойн 35-22 тоотод байрлах хашаа байшин, өмчлөх эрхийн газраар гаргуулах хүсэлтийг шүүхэд гаргаж байна гэжээ.
Хариуцагч Т.Цогтбаатар, С.Отгонбаяр нар шүүхэд гаргасан тайлбартаа: Хас банкны Архангай салбарын нэхэмжилсэн 4401138 төгрөгийг 2017 оны 2-р сарын 17-ны өдөр төлж барагдуулна. Мөнгө төлөх хугацааг нэхэмжлэгчийн төлөөлөгчтэй харилцан тохиролцсон. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хишигжаргал 2017 оны 1-р сарын 16-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч С.Отгонбаяр, Т.Цогтбаатар нарын хариу тайлбартай танилцлаа. Мөнгө төлөх хугацаан дээр бид тохиролцсон. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхэд татгалзах зүйлгүй болно гэжээ.
Шүүх зохигчийн шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хас банкны Архангай салбар нь  Т.Цогтбаатар, С.Отгонбаяр нарт холбогдуулан 4401138 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлага болох 4401138 төгрөгийг 2017 оны 2-р сарын 17-ны өдрийн дотор төлөхийг хүлээн зөвшөөрч, энэ талаар тайлбар шүүхэд ирүүлсэн байна. 
Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85638 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Цогтбаатар, С.Отгонбаяр нараас 42819 төгрөг, орон нутгийн орлогын 180000280976 тоот данснаас 42819 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон  

                                                 ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. Хас банкны Архангай салбарын нэхэмжилсэн 4401138 \ дөрвөн сая дөрвөн зуун нэг мянга нэг зуун гучин найм\ төгрөгийг 2017 оны 2-р сарын 17-ны өдрийн дотор хариуцагч Т.Цогтбаатар, С.Отгонбаяр нар төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85638 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Цогтбаатар, С.Отгонбаяр нараас 42819 төгрөг, орон нутгийн орлогын 180000280976 тоот данснаас 42819 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай. 
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах  эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                           Ч.ЖАРГАЛАН