Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 1582

 

 

 

 

 

 

   

2020          09            01                                      2020/ШЦТ/1582

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Санаасайхан,

Улсын яллагч Б.Ганзориг,

Хохирогч Д.Г,

Шүүгдэгч Ш.Н, түүний өмгөөлөгч Ц.Мандал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ё танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Ш-н Н-д холбогдох эрүүгийн 2006 00000 1484 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

           Шүүгдэгч Ш.Н нь 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хооронд Маркетинг борлуулалтын албаны нэрийн барааны худалдагчаар ажиллаж байхдаа Хүнс Комплекс ХХКомпаний Баялаг-Ундраа төвийн эрх бүхий албан тушаалтны зүгээс итгэмжлэн хариуцуулсан өгсөн барааны борлуулсан орлого 2.469.222 төгрөгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ш.Н-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн  ... “Би 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр компани дээр очиж нягтлантай эцсийн тооцоо хийхэд 9.713.558 төгрөгийн барааг компаниас авсан байсан. Үүнээс компанийн хаан банкны данс руу 6.106.864 төгрөгийг шилжүүлсэн, мөн фос машинаар 910672 төгрөгийг уншуулсан, 207.000 төгрөгийг над дээр тооцоо хийх гэж ирсэн нягтланд бэлнээр өгсөн, 19.800 төгрөгийг шинжилгээний зардалд өгсөн ингээд тайлангаар нийт 2.469.223 төгрөг дутсан. Энэхүү дутсан 2.469.223 төгрөгөөс буцаалтын хиамны үнийн дүн нь 1.008.510 төгрөг байсан ба үүнийг хасхаар цаана нь 1.460.713 төгрөг дутсан бөгөөд үүнээс 617.500 төгрөг нь 02 дугаар сарын 19-ний өдөр Өмнөговь аймгаас миний зээлээр өгч явуулсан барааны хүн компанийн данс руу шилжүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар харагдаж байгаа, мөн 143.150 төгрөгийг Оюунсүрэнгээс мөн адил шилжүүлсэн, эдгээрийг харахаар миний үлдэгдэл нь 700.063 төгрөг болж байгаагаас 338.895 төгрөгийн барааг Гүндэгмаад өгөөд алдсан үүнийг бол би өөрөө төлнө, ингэхээр нийт үлдэгдэл нь 361.368 төгрөг үлдэж байгаа … ” гэх мэдүүлэг,

Хавтаст хэргээс:

Хохирогч Д.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Манай компани баярын өдрүүдээр төлбөр тооцоог жигдгэх зорилгоор салбарын худалдагч нарт гэнэтийн шалгалт хийхэд Баялаг-Ундраа төвийн нэрийн барааны дэлгүүрийн худалдагч Ш.Н-аас 2.469.223 төгрөгийн бараа бүтээгдэхүүний тооцоо дутсан. Ш.Н- тооцоо дутсаны дараа 12 дугаар сарын цалин 685.011 төгрөгийг суутгуулж ажилласан одоо үлдэгдэл хохирол 1.784.212 төгрөг үлдсэн. Ш.Н- нь 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор хохирлыг бүрэн барагдуулна гэсэн боловч барагдуулаагүй ажлаа хаяж алга болсон .... шалгалт хийхэд Ш.Н- нь бэлнээр тооцоо хийсэн мөнгийг тооцоолоод Экспресс банкаар компаний дансанд хийх ёстой байсан боловч дутуу хийгээд төлбөрийн зөрүү үүсгэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуудас/,

Гэрч Д.Буянхишигийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... гэнэтийн шалгалтаар очиж ажлыг нь шалгах үед буцаалтаа өгч явуулаагүй хиам их байсан. Мөн тоолж дуусаад өнөөдрийн орлогоо өг гэхэд өөрийн данснаасаа гаргаж өгсөн гэх зөрчил илэрсэн ... Амталгаа, хорогдол, буцаалт, тухайн үед ажиллаж байсан цалинг хасаад үлдэгдэл 1.784.212 төгрөг байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 106 дугаар хуудас/,

Хүнс Комплекс ХХК-й захирлын тушаал /хх-ийн 13 дугаар хуудас/,

Хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 14 дүгээр хуудас/,

Эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх гэрээ /хх-ийн 15 дугаар хуудас/,

Кассаар болон ХААН банкны дансанд орсон мөнгөний задаргаа /хх-ийн 90-92 дугаар хуудас/ болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

  Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Ш.Н нь Хүнс комплекс ХХК-ний Маркетинг борлуулалтын албаны нэрийн барааны худалдагчаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Баялаг-Ундаа салбарт ажиллаж байхдаа 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хугацаанд бараа бүтээгдэхүүн борлуулсан орлого буюу компаний итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 2.469.222 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан шүүгдэгч Ш.Н-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн  ... “Би 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр компани дээр очиж нягтлантай эцсийн тооцоо хийхэд 9.713.558 төгрөгийн барааг компаниас авсан байсан. Үүнээс компанийн хаан банкны данс руу 6.106.864 төгрөгийг шилжүүлсэн, мөн фос машинаар 910672 төгрөгийг уншуулсан, 207.000 төгрөгийг над дээр тооцоо хийх гэж ирсэн нягтланд бэлнээр өгсөн, 19.800 төгрөгийг шинжилгээний зардалд өгсөн ингээд тайлангаар нийт 2.469.223 төгрөг дутсан. Энэхүү дутсан 2.469.223 төгрөгөөс буцаалтын хиамны үнийн дүн нь 1.008.510 төгрөг байсан ба үүнийг хасхаар цаана нь 1.460.713 төгрөг дутсан бөгөөд үүнээс 617.500 төгрөг нь 02 дугаар сарын 19-ний өдөр Өмнөговь аймгаас миний зээлээр өгч явуулсан барааны хүн компанийн данс руу шилжүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар харагдаж байгаа, мөн 143.150 төгрөгийг Оюунсүрэнгээс мөн адил шилжүүлсэн, эдгээрийг харахаар миний үлдэгдэл нь 700.063 төгрөг болж байгаагаас 338.895 төгрөгийн барааг Гүндэгмаад өгөөд алдсан үүнийг бол би өөрөө төлнө, ингэхээр нийт үлдэгдэл нь 361.368 төгрөг үлдэж байгаа … ” гэх мэдүүлэг, хохирогч Д.Г-ын “Баялаг-Ундраа төвийн нэрийн барааны дэлгүүрийн худалдагч Ш.Н-аас 2.469.223 төгрөгийн бараа бүтээгдэхүүний тооцоо дутсан. Ш.Н- тооцоо дутсаны дараа 12 дугаар сарын цалин 685.011 төгрөгийг суутгуулж, 1.784.212 төгрөг үлдсэн ... Ш.Н- нь бэлнээр тооцоо хийсэн мөнгийг тооцоолоод Экспресс банкаар компаний дансанд хийх ёстой байсан боловч дутуу хийгээд төлбөрийн зөрүү үүсгэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуудас/, гэрч Д.Буянхишигийн “ ... гэнэтийн шалгалтаар очиж ажлыг нь шалгах үед буцаалтаа өгч явуулаагүй хиам их байсан. Мөн тоолж дуусаад өнөөдрийн орлогоо өг гэхэд өөрийн данснаасаа гаргаж өгсөн зөрчил илэрсэн ... Амталгаа, хорогдол, буцаалт, тухайн үед ажиллаж байсан цалинг хасаад үлдэгдэл 1.784.212 төгрөг болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 106 дугаар хуудас/, Хүнс Комплекс ХХК-й захирлын тушаал /хх-ийн 13 дугаар хуудас/,  хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 14 дүгээр хуудас/, эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх гэрээ /хх-ийн 15 дугаар хуудас/, тооцоо нийлсэн хүснэгт /хх-ийн 18 дугаар хуудас/, ажил хүлээлцсэн акт /хх-ийн 21 дүгээр хуудас/, кассаар болон ХААН банкны дансанд орсон мөнгөний задаргаа /хх-ийн 90-92 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгч Ш.Н-ыг “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

          Энэ гэмт хэргийн улмаас хуулийн этгээдийн эд хөрөнгөнд хохирол учирсан тул хохирогч, иргэний нэхэмжлэгчээр хуулийн этгээдийг буюу Хүнс комлекс ХХК-ийг тогтоож, тус компаний захирлын тушаалаар томилогдсон этгээдээс байцаалт авах нь хуульд нийцнэ. Гэтэл хохирогч, иргэний нэхэмжлэгчээр хувь хүнийг тогтоосон байгааг анхааруулах нь зүйтэй.

          Гэмт улмаас 2.469.223 төгрөгийн хохирол тогтоогдсон ба үүнээс цалингаас суутгасан 685.011 төгрөг, эд хөрөнгийн хариуцлагын гэрээний дагуу ажил олгогчид хуримтлагдсан 300.000 төгрөг, Бат-Эрдэнэ /Өмнөговь аймаг дахь харилцагч/-ээс компаний дансанд шилжүүлсэн гэх 617.500 төгрөг, Оюунчимэгийн авсан гэх 143.250 төгрөг зэргийг хасч тооцон 723.562 төгрөгийн хохирол төлөгдөөгүй үлдсэн байна.

          Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ш.Н-аас 723.562 төгрөг гаргуулж хохирогч Д.Г-ад олгохоор шийдвэрлэв.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Шүүгдэгч Ш.Н-ыг “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

          Шүүгдэгч Ш.Н-ын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          Шүүхээс Ш.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ш.Н-д хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн хор уршигийг арилгах арга хэмжээ авах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх зэрэг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар тогтлоо.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар тус тус ял оногдуулахыг шүүгдэгч Ш.Н-д мэдэгдэх нь зүйтэй.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ш.Н нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. С овогт Ш-н Н-г “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш.Н-д хорих ял оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Шүүхээс тэнссэн хугацаанд шүүгдэгч Ш.Н-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн хор уршигийг арилгах арга хэмжээ авах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх зэрэг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар тус тус ял оногдуулахыг шүүгдэгч Ш.Н-д мэдэгдсүгэй.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ш.Н нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ш.Н-аас 723.562 төгрөг гаргуулж хохирогч Д.Г-д олгосугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

            8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ш.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                        

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Г.ХАТАНЦЭЦЭГ